Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         08              282019/ШЦТ/254

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныгтус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч М.Ц, Э.Б, Ж.Т, У.П, тэдний өмгөөлөгч И.Отгонсүрэн, Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорынгазраас шүүгдэгч Б овгийн М.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834002300154 дугаартай хэргийг 2019оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1964 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усалгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүү, хүргэн, охин 4 зээгийн хамтТөв аймгийн Борнуур сумын3 дугаар баг, Бичигт булгийн 3-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 64020102 дугаарын регистртэй, Б. овгийн М.Ц,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамтТөв аймгийн Борнуур сумын 3 дугаар багторшин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 88100413 дугаарын регистртэй, Б овгийн Э.Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамтТөв аймгийн Борнуур сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьдСэлэнгэ аймгийн сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 87031331 дугаарын регистртэй, А овгийн У.П

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамтТөв аймгийн Борнуур сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 86032654 дугаарын регистртэй, Б овгийн Ж.Т

 

  Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэрэгт,

           

Яллагдагч Э.Б, У.П,  Ж.Тнар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цаас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.П:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Эрүүгийн1834002300154 дугаартай хэрэгтгэрч З.Амартүвшин/хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Ө.Ганзориг /хх-ийн 69 дүгээр хуудсанд/, гэрч У.Баянжаргал /хх-ийн 70 дугаар хуудсанд/, гэрч Л.Одгэрэл /хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрч Л.Хишигдорж /хх-ийн 72-73 дугаар хуудас/, гэрч Д.Ууганбаяр /2-р хх-ийн 117 дугаар хуудас/, яллагдагчМ.Ц /хх-ийн 90-93, 94-96 дугаар хуудас/, яллагдагч Э.Б /хх-ийн 97-101, 2-р хх-ийн 146-148 дугаар хуудас/, яллагдагч У.П /хх-ийн 102-104, 105-108, 2-р хх-ийн 156-158 дугаар хуудас/, яллагдагч Ж.Т/хх-ийн 109-111, 112-115, 2-р хх-ийн 118-119, 2-р хх-ийн 151-153 дугаар хуудас/нарын мэдүүлгүүд

Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2019-ТХ/01 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 128-133 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-66 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-77 дугаар хуудас/, хөрөнгө орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг өөр байгууллагад хадгалуулах тухай /хх-ийн 131 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг /2-р хх-ийн 124-126 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-129, 134-142, 149-151, 2-р хх-ийн 20-48 дугаар хуудас/зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан,

            Шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цаас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэнүйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах гэрч З.Амартүвшингийн ...Энэ хэргийн эд мөрийн баримт болох мөнгөн усыг 2018 оны 04 сарын 14-ний өдөр цагдаа, ахлах ахлагч Л.Хишигдоржоос хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Энэ мэдээллийн дагуу 2018 оны 04 сарын 15-ны өдөр “ХАМО” ХХК-ийн байранд, хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн... ...үзлэгээр хэрэгт холбогдогч нар мөнгөн усыг “ХАМО” ХХК-ийн хашаан дотор чулуутай газар нуусан байсныг цагдаа Л.Хишигдорж илрүүлсэн байсан нь тогтоогдсон. Цагдаа Л.Хишигдорж энэ 3 хүнийг биеэр нь мөнгөн устай нь хүлээлгэж өгсөн... /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

гэрч Л.Хишигдоржийн ...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би Төв аймгийн Борнуур сумын нутагт дэвсгэрт эрэн сурвалжлах ажил хийж яваад “ХАМО” ХХК-ийн хашааны үүдэнд очиход хашаан дотор байсан сэжиг бүхий 2 этгээд хоорондоо юм ярилцаад нэг нь тээрэм хийдэг байр руу гүйгээд орсон. Нөгөө нэг залуу нь машинаасаа бууж цааш гүйгээд өвсөн дунд том цементэн чулууны тэнд ямар нэг зүйл шидэх шиг болохоор нь очиж шалгахад цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн ус шиг зүйл газарт хаясан байсныг илрүүлэн уг зүйлийг шидсэн этгээдийг шалгахад У.П гэдэг хүн байсан. Улмаар хамт явсан Э.Б,  Ж.Тнарыг саатуулан авч явж Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгч 3.Амартүвшин уг мөнгөн ус шиг жижиг савтай зүйл, 2 этгээдийн хамт хүлээлгэн өгсөн. Мөн илтгэх хуудас 1, тэмдэглэл 1-ийг үйлдэж өгсөн... /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

гэрч Л.Одгэрэлийн ...Манай компани 2010 онд анх байгуулагдсан... ...тэндээ тэр хүмүүс өөрсдөө биедээ мөнгөн ус авч явж байсан... ...Чулуу бутлуулах гэж байхдаа өөрсдөө биедээ авч явж байгаад баригдсан юм билээ... /хх-ийн 71 дүгээр хуудас/,

гэрч Ө.Ганзоригийн ...Э.Энхболд нь 2017 оны 11 сарын сүүлээр ходоодны хорт хавдар өвчнөөр нас барчихсан... ...мөн амьд байхдаа хувиараа алт ухдаг ажил хийдэг байсныг мэдэх юм байна... ...Ямар ч л байсан алт ухаж явдаг байсан... /хх-ийн 69 дүгээр хуудас/,

гэрч У.Баянжаргалын ... Ж.Тнь манай нөхөр юм... ...Манай нөхөрт машин тэрэг байхгүй... ...Одоо санахад тэр үед 1 жижиг тэрэг хүнээс авах гэж байгаа гээд хэсэг унаад яваад байсан. Сүүлд сонсоход авахаа больсон гээд буцаагаад өгчихсөн байсан... /хх-ийн 70 дугаар хуудас/

гэрч Д.Ууганбаярын ..Энэ машиныг би одоогоос 3 жилийн өмнө 500.000 төгрөгөөр худалдаж аваад засвар хийж унаж байгаад одоогоос 1 жил хагасын өмнө нутгийн залуу болох Ж.Тд 600.000 төгрөгөөр зарчихсан юм... /2-р хх-ийн 117 дугаар хуудас/,

яллагдагч М.Цын ...Э.Энхболд гэх танил залуу намайг дэлгүүртээ сууж байхад ирээд өвчтэй зовлонтой явж байна, та надад мөнгө зээлж тус болооч гээд гуйгаад байхаар нь 140.000 төгрөг зээлсэн юм. Тэгтэл Э.Энхболд та мөнгөнийхөө оронд энэ мөнгөн усыг авч бай гэхээр нь ямар нэгэн юм бодолгүй авчихсан юм... ...анх Энхболдоос цагаан өнгийн хуванцар савтай, гартаа барихад жаахан хүнд санагдаж байсан тийм зүйл авсан. Дотор нь ямар хэмжээтэй, ямар зүйл байгааг онгойлгож ч үзээгүй, тэр чигээр байлгаж байгаад Э.Бод өгч явуулсан. Энхболдоос ийм зүйл авсан талаар манай хүүхдүүд огт мэдээгүй... /хх-ийн 90-93 дугаар хуудас/,

яллагдагч Э.Бын ...бид 3 гурав хэсэг хугацааны дараа 3-лаа “Найман зуу” руу М.Ц эгчийн гэрт очсон. Дэлгүүрээс тамхи, ундаа, идэх юм авсан ба би Боохойгийн ээжээс жижигхэн цагаан өнгийн савтай мөнгөн усыг авч гарч ирсэн. Бид нар тэдний гаднаас хөдлөөд “ХАМО” компанийн гадна ирээд би машинаас бууж хашааны хаалга онгойлгож өгөх үед У.П,  Ж.Тнар автомашинтайгаа хашаан дотор орж зогссон. Хаалгаа буцааж хаах үед гаднаас хүмүүс ирээд наад хаалга онгойлго гэхээр нь би чадахгүй, би ажилтан нь биш гэтэл цагдаа байна гэж бичиг баримтаа үзүүлээд та нарыг шалгана гэсэн. Тэгэхээр нь би машин руугаа очоод мөнгөн усаа нуугаарай, цагдаа нар шалгах гэж байна гэж хэлчхээд тээрэм рүү яваад орчихсон. Тэгтэл У.П машинаас бууж мөнгөн усаа нуухад нь цагдаа нар харж тэр газарт гэрэл тусгаж байгаад мөнгөн усыг олж аваад бид нарыг Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн... /хх-ийн 97-101 дүгээр хуудас/,

яллагдагч У.Пийн ...Боохойгийн ээж буюу М.Ц эгчид мөнгөн ус байна, хэрэглэж болох юм байна гэсэн. Хэсэг байж байгаад бид 3 цугтаа М.Ц эгчийн дэлгүүрт очиж ундаа, тамхи идэх юм авахдаа түүнээс мөнгөн усыг нь гуйж авсан... ...Э.Б гүйж ирээд мөнгөн усаа нуугаарай, цагдаа нар шалгах гэж байна гэхээр нь би машинаас бууж үзлэг чулуутай газарт мөнгөн усаа нуухаар шидэх үед цагдаа хараад тэр хэсэг газарт гэрэл тусгаж байгаад миний шидсэн мөнгөн усыг олж аваад бид нарыг Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн... /хх-ийн 105-108 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Тгийн ...М.Ц эгчийн дэлгүүрт очиж ундаа, тамхи авахдаа түүнээс Э.Б мөнгөн усыг нь гуйж авсан. Бид М.Цаас авсан цагаан өнгийн жижигхэн хуванцар савтай мөнгөн усны тагыг онгойлгож үзэхэд цагаан мөнгөн ус байсан... ...Э.Б гүйж ирээд мөнгөн усаа нуугаарай, цагдаа нар ирчихлээ гэж хэлсэн. Тэр үед У.П автомашин дотор байсан хуванцар савтай мөнгөн усаа авч буугаад нэг газарт нуух шиг болсон... /хх-ийн 112-115 дугаар хуудас/,

...37-91 ТӨА улсын дугаартай машин нь манай нутгийн Ууганбаяр гэх хүний нэр дээр байгаа бөгөөд би 2018 оны хавар 600.000 төгрөгөөр худалдан авсан боловч нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан юм. Машин одоо Борнуур сумын төв дээр мотор нь эвдрээд айлын хашаанд тавьсан байгаа... /2-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай шингэн нь зүйлийн физик, химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. Мөнгөн ус гэх бодис нь Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон. Мөнгөн ус ба түүнийг агуулсан нэгдлийг тусгай зөвшөөрөлтэйгөөр лабораторийн туршилт шинжилгээнд заасан хэмжээнээс ихгүйгээр ашиглаж болно. Шинжилгээний явцад нэмэлт нөхцөл байдал илрээгүй... шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2019-ТХ/01 дугаартай ...37-91 ТӨА Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг 881.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 128-133 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай шингэн нь... ...химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойлсон... дүгнэлт, уг шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-66 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-77 дугаар хуудас/, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг өөр байгууллагад хадгалуулах тухай тогтоол /хх-ийн 131 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн уг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх гэрч Л.Хишигдорж, З.Амартүвшин нар тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, тухайн гэмт хэргийг илрүүлсэн, илрүүлсэн гэмт хэрэгт холбогдолтой этгээдүүдийг болон эд мөрийн баримт болох мөнгөн усыг хүлээн авсан, хэргийн газрын үзлэг хийсэн гэрч нар бөгөөд тэдний мэдүүлгийн эх сурвалжийг гэрч Л.Одгэрэлийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Хишигдорж, З.Амартүвшин нарын эд зүйл хүлээлцсэн тухай тэмдэглэл, Л.Хишигдоржийн илтгэх хуудас, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай дүгнэлт зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтууд тус тус зааж байх тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримт гэж үзлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч М.Цын химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан үйлдэл нь,

 

Шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнар нь бүлэглэн, химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цаас хууль бусаар авсан, тээвэрлэсэн үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэх нөхцөл байдлыг бий болгосон санаатай үйлдэл гэж үзсэн ба дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсонбайна.

 

Гэхдээ шүүхээс шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн гэж дүгнээд яллах дүгнэлтэд бичигдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Цыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Ц, Э.Б, У.П,  Ж.Тнар болон тэдний өмгөөлөгчид нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Ц, Э.Б, У.П,  Ж.Тнарын гэм буруутай үйлдлийн улмаас Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан хэдий ч уг хууль бус шинжтэй, санаатай үйлдлийг тухайн ноцтой хохирол, хор уршигт хүргэх нөхцөлийгбий болголгүй таслан зогсоосон учир шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Ц, Э.Б, У.П,  Ж.Тнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч М.Цыг нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарыг нийтэд аюултай аргаар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан зэргийг аль алиныг нь,

мөн шүүгдэгч М.Цын биеийн эрүүл мэндийн байдал, 55 настай эмэгтэй хүн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч М.Цд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж,

 

харин шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарт тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч Э.Бод 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч У.П,  Ж.Тнарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус ялгамжтай оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Цд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарт дээрх нөхцөл байдлуудыг, мөн хуульд заасны дагуу шүүгдэгч тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд хадгалагдаж байгаа 150 грамм жинтэй, цагаан өнгийн эргэдэг тагтай, жижиг савтай, 169.5 грамм мөнгөн усыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд даалгах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарын химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж аваад тээвэрлэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2 дугаар хавтас хэргийн 117 дугаар хуудсанд авагдсан гэрч Д.Ууганбаярын ...энэ машиныг би одоогоос 3 жилийн өмнө 500.000 төгрөгөөр худалдаж аваад засвар хийж унаж байгаад одоогоос 1 жил хагасын өмнө нутгийн залуу болох Ж.Тд 600.000 төгрөгөөр зарчихсан. Тухайн үед бичиг баримт байхгүй гээд шилжүүлээгүй юм. Одоо бид 2-т мөнгөний тооцоо байхгүй... гэх мэдүүлгээр шүүгдэгч Ж.Тгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг түүний хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

 

шүүгдэгч Э.Б, У.П нарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг,

шүүгдэгч Ж.Тгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоног, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоног, нийт 95 /ерэн тав/ хоногийг тус тус шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцохыг,

шүүгдэгч М.Ц, Э.Б, У.П,  Ж.Тнар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарын химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж аваад тээвэрлэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Тгийн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулахыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. овгийн М.Цыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б. овгийн М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б овгийн Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

шүүгдэгч А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтланшүүгдэгч Б. овгийн М.ЦдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.Пнарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 55 /тавин тав/ хоногийг,

мөн шүүгдэгч Б овгийн Ж.Тгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг,

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг, нийт 95 /ерэн тав/ хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 150 грамм жинтэй цагаан өнгийн эргэдэг тагтай, жижиг савтай, 169,5 грамм жинтэй мөнгөн усыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд даалгасугай.

 

8. Шүүгдэгч Б. овгийн М.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсонийг,

шүүгдэгч Б. овгийн М.Ц, Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг, тээврийн хэрэгслийгбитүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б, У.П,  Ж.Тнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Тгийн хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б. овгийн М.Цдурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн М.Цавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б овгийн Э.Б, А овгийн У.П, Б. овгийн Ж.Тнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ГАНДАНСҮРЭН