| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0250/Э |
| Дугаар | 250 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 250
2019 08 26 2019/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч, хохирогч Д.М, Д.Ч, тэдний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарт холбогдох эрүүгийн 1934005780303 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1978 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 2-6 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 78090671 дугаарын регистртэй, Б.овгийн Д.М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1981 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, 39-3 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 81092470 дугаарын регистртэй, Б.овгийн Д.Ч
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Мнь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Ч-гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”,
Яллагдагч Д.Ч нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М:
...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Энхтайваны гол дээр архи уугаад Д.Чтай маргалдсан. Яаг юу болсон талаар сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр миний нэг нүд хөхрөлттэй, хавирга хугаралтай гэж гарсан байсан. Би Д.Чтай сайн дураар эвлэрсэн, гомдол санал байхгүй. Бид хоёрыг эвлэрэхэд ямар нэгэн шахалт дарамт байхгүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ч:
...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын гол дээр 3-н шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд Д.Мбид хоёр хоорондоо муудсан. Миний уруул язарсан, хамраас цус гарсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарсан. Би Д.Мтай муудалцаад намайг гараараа хамар, уруул руу цохисон. Бид хоёр сайн дураар эвлэрсэн, гомдол санал байхгүй... гэж тус тус мэдүүлжээ
Эрүүгийн 1934005780303 дугаартай хэрэгт хохирогч Д.Ч/хх-ийн 9дүгээр хуудас/, хохирогч Д.М/хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.М/хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Д.Ч/хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ч.Эрдэнэчимэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Д.М/хх-ийн 30-31 дүгээр хуудас/, яллагдагч Д.Ч /хх-ийн 34-35 дугаар хуудас/нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 484 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Мын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4, 5 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Д.Чгийн хохирол барагдуулж, эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч Д.Ч, Д.Мнарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 47, 48, 52, 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Ч, Д.Мнарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-46 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Мнь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт иргэн Д.Ч-гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт иргэн Д.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Чгийн ...М намайг баруун гараараа миний нүүр рүү цохисон. Тэгээд би зөрүүлээд нүүр рүү нь цохиод харилцан зодолдсон. Батцэрэн бид хоёрыг салгаад би голын усанд хамраас гарсан цусаа цэвэрлээд Батцэрэн бид 2 Мыг орхиод явсан... ...миний хамар хавдартай болж шүд хөдөлж, уруулын дотор тал язарсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
хохирогч Д.Мын ...Чгаас дараа нь сонсоход би Чг түрүүлж цохиод бид 2 маргалдаж зодолдоход Батцэрэн бид хоёрыг салгасан гэж ярьж байсан. Тэгээд шөнө 23 цагийн үед голын хажууд хэвтэж байсан юм... ...миний нүд хөхөрч хавдаж нэг хавирга хугарсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
гэрч Д.Мын ...Чтэй муудаад Батцэрэн Чг өмөөрөөд миний өмсөж явсан подволкыг ураад, намайг боож унагаад тэр хоёр намайг зодож би ухаан алдаж унасан байсан. Тэгээд сэрэхэд би голын хажууд ганцаараа хэвтэж байсан... ...миний нэг хавирга хугарсан, зүүн талын нүд хөхөрч хавдсан, толгой тархины хэсэг рүү өвдөөд байсан... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч Д.Чгийн ...Би Мын биед халдсан. Эхлээд М намайг баруун гараараа миний нүүр рүү цохисон. Тэгээд миний уур хүрээд би баруун гараараа шанаа руу нь цохиход хамар руу буцаагаад цохисон. Тэгээд барилцаж ноцолдож байгаад би салаад гэр рүүгээ явсан юм... /хх-ийн 13 дугаар хуудас/,
яллагдагч Д.Мын...Би Чтай маргалдаад дууссан хойно тэр хоёр намайг орхиод яваад өгсөн байсан. Нэг мэдсэн би Энхтайваны гүүрний голын хажууд хэвтэж байсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Чгийн ...Мтай муудаад бид хоёр хоорондоо зодолдоод би голын усанд нүүрээ угаачхаад Батцэрэн бид хоёрыг голын эрэг дээрээс салаад Мыг орхиод явсан юм... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 484 дугаартай ...Д.Мын биед зүүн талын 7-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн эгэмд зулгаралт, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 502 дугаартай ...Д.Чгийн биед уруулын дотор салстад сорви бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Мын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4, 5 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Д.Чгийн хохирол барагдуулж, эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогч, шүүгдэгч Д.Ч, Д.Мнарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 47, 48, 52, 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Ч, Д.Мнарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-46 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Д.Ч, Д.Мнарт холбогдох эрүүгийн 1934005780303 дугаартай хэргийн шүүгдэгч Д.Ч, Д.Мнарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Мын иргэн Д.Ч-гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Чгийн иргэн Д.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй ньхүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролхор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг цохиж зодсон хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.М, Д.Ч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.М, Д.Ч нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,
Шүүгдэгч Д.Чгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Д.Мнь шүүгдэгч Д.Чгаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,
Хохирогч Д.Ч нь шүүгдэгч Д.Маас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 9-13 дугаар хуудсанд авагдсан Д.М, Д.Ч нарынхохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогчийн мэдүүлгүүд болоншүүгдэгч Д.М, Д.Ч нарынгаргасан хүсэлт нь хавтас хэргийн 47, 48, 52, 53 дугаар хуудсандавагдсан хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М, Д.Ч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.М, Д.Ч нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэхнөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.М, Д.Ч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М, Д.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тусшийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.овгийн Д.М, Б.овгийн Д.Ч нарттус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН