Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/02090

 

 

БНСУ-ын иргэн ******* *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08181 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******, 75,9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон мөн байрны 2 дугаар орцны , 42,74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалд өөрчлөлт оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

БНСУ-ын иргэн ******* ******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******од байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг түүнд шилжүүлэн өгөхийг *******-д даалгасан.

Мөн тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01107 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол /13342/, гудамж, 71 А байр, 2 дугаар орц 11 давхар од орших 55,562,000 төгрөгийн үнэ бүхий 42.74 м.кв орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг олгохыг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. Эдгээр шүүхийн шийдвэрүүдийн дагуу орон сууцнуудын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага олгосон ба орон сууцнууд анх ашиглалтанд орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрээр *******-ийн нэхэмжлэлтэй *******, *******, , , , нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Зээлийн гэрээний үүрэгт 2,923,642,067.11 төгрөг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлээс 358,020,658.89 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* болон *******-ийн хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БГ/8115100450-Б тоот барьцааны гэрээний зүйлээр үүргийг хангуулах, БХ/8115100450 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Дээрх магадлалд мөн зохигчид хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-аас 2,885,145,297 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 396,517,429 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 475 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... *******-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо ******* хороолол (13342) Г. гудамж, 71А, Г71Б тоот, 15,500 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалтай, нийт 2,327.48 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс *******-д ногдох 42,70 м.кв талбай бүхий 11, 23, 53, 119, 143, , 46,50 м.кв талбай бүхий 71, 83, 89, 179 тоот, 45,20 м.кв талбай бүхий 27, 177 тоот, 42,30 м.кв талбай бүхий *******, 42,10 м.кв талбай бүхий 93 тоот, 75,90 м.кв талбай бүхий *******, 38,02 м.кв талбай бүхий *******, 33 м.кв талбай бүхий 76, 82 тоот зэрэг 22 ширхэг орон сууц, 68,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 522 м.кв талбай бүхий 29 ширхэг автозогсоол гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт дараах агуулга бүхий 3 дахь заалт нэмсүгэй. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, 3 гэж дугаарласныг 4, 4 гэж дугаарласныг 5, 5 гэж дугаарласныг 6, 6 гэж дугаарласныг 7, 8 гэж дугаарласныг 9, 9 дэх заалтыг 10, 10 дахь заалтыг 11 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******од байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо ******* хороолол /13342/, Д. гудамж, 71А байрны 2 орцны од байрлах, 42,74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудын барьцааны асуудал болон барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцыг ******* нь БНСУ-ын иргэн *******ы өмчлөлд шилжүүлсэн боловч дээрх орон сууцнуудыг ******* нь Голомт банкны барьцаанд барьцаалж, барьцааны гэрээ байгуулснаар тухайн хөрөнгүүдээр шүүх үүргийн гүйцэтгэлийг хангахдаа эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй. ******* болон Гэрэгэ констракшн ХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдахаас гадна барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр талууд маргаж, уг асуудлыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн болохыг дээрх үндэслэлүүдэд дурдсан. Тухайн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолын хянавал хэсэгт ...Ипотекийн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдах үед барьцааны зүйлийн өмчлөх эрх бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээдэд шилжээгүй байсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт тус тус зааснаар барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны эрх дуусгавар болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна. Иймд, гуравдагч этгээд нар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж, бие даасан шаардлага гаргасан, барьцаалуулагч ******* үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулахаар тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох боломжтой. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, (13342) Г. гудамж 71А байрны, 1******* хаягт байрлах, орон сууц болон 107 м.кв үйлчилгээний талбай, автозогсоолоос бусад хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч *******-ийн хөрөнгө зээлийн төлбөрийг төлж хүрэлцэхгүй тохиолдолд гуравдагч этгээд нарын дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараалал тогтоох нь зүйтэй.

Харин, хариуцагч ******* нь тус байгууллагын гишүүн 26 ширхэг автозогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх талаар сөрөг шаардлага, мөн гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* нь болон ******* орон сууцтай холбоотой бие даасан шаардлага тус тус гаргаагүй тул тэдгээрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд энэ тогтоолоор өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн болно. ******* нь хариуцагч *******-тай байгуулсан ЗБ/8115100450-Б дугаартай ипотекийн гэрээний дагуу бие даасан шаардлага гаргасан болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууц, үйлчилгээний талбай, автозогсоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул ... нэхэмжлэгч нь барьцаалуулагч *******, болон гуравдагч этгээд нарт холбогдуулан шаардлага гаргаж хариуцагчаар тодорхойлоогүй байхад шүүх гуравдагч этгээд нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулга бүхий гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэсэн.

Уг тогтоолд зааснаар тухайн маргаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хувьд барьцаагаар хангагдах дараалалд уг тогтоолоор өөрчилж, харин БНСУ-ын иргэн *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон учир болон ******* орон сууцтай холбоотой бие даасан шаардлага тус тус гаргаагүй тул тэдгээрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд энэ тогтоолоор өөрчлөлт оруулах боломжгүй, харин гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Барьцааны хөрөнгийн өмчлөгч БНСУ-ын иргэн ******* нь ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эхэлж үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, (13342) Г. гудамж 71А байрны, 17, 113, 167, 77, 179, 79, 163, 169, 80, 92, 170. 174, 112, 166 тоот хаягт байрлах, орон сууц болон 107 м.кв үйлчилгээний талбай, автозогсоолоос бусад хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт зааснаар БНСУ-ын иргэн *******ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******од байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо ******* хороолол /13342/, Г. гудамж, 71А байрны 2 дугаар орцны од байрлах, 2 өрөө 42,74 кв талбайтай орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь банкны барьцааны эрх үүссэнээс хойш орон сууц захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тусгасан байна. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 14-ний 269 дугаартай шийдвэрээр *******-тай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол /13342/ Г. гудамж 71А байр, 2 дугаар орцны *******, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1107 дугаартай шийдвэрээр 71А байр, 2 дугаар орц орон сууцны өмчлөгчөөр тус тус байгуулсан байна. ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан байна. Уг гомдол нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурал болон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хяналтын шатны шүүх хурлаар тус тус хэлэлцүүлэгдэж шийдвэрлэгдсэн байх тул бие даасан шаардлага гаргаж байгаа БНСУ-ын иргэн *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн буюу тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэсэнд тус тус хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол /13342/ Г. гудамж 71А байрны болон ******* орон сууцаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд өөрчлөлт оруулж, төлбөр төлөгч /үүрэг гүйцэтгэгч/ ******* нарын шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол /13342/, Г. гудамж 71а байрны , 42,74 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц болон мөн байрны *******, 75,90 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 182/ШШ2024/01106 дугаартай шийдвэр гарч *******-аас зээлийн гэрээний үүрэгт 2,923,642,067.11 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар, зарим хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/MA2024/01279 дугаартай магадлалаар 182/ШШ2024/1106 дугаар шийдвэрт өөрчлөлт шаардсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/XT2024/00326 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулж, нэмж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй гэж зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл нэхэмжлэгч БНСУ-н иргэн ******* нь *******-тай 2019 оны 12 дугаар сарын 14-ний 269 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ******* хороолол /13342/ Г. гудамж 71А байр, 2 дугаар орцны *******, мөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1107 дугаартай шийдвэрээр 71А байр, 2 дугаар орц орон сууцнуудад захиалгын болон худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан.

Иймд, БНСУ-н иргэн ******* ба ******* нарын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь банкны барьцааны эрх үүссэнээс хойно, мөн гэрээний талууд нь барьцаалагч Голомт банканд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрсдийн сайн дураар гэрээг байгуулж, барьцааны зүйлийг дур мэдэн өөр хоорондоо худалдан борлуулах тухай хэлцэл хийсэн нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗБ/8115100450-Б тоот гэрээг илтэд зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6а. ******* нь өөрийн болон гуравдагч этгээдүүдийг эдийн бус хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг *******-ийн зээлийн барьцаанд барьцаалж, улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангахтай холбоотой дараалал тогтоогдсон, ийнхүү тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгч *******ы 2 орон сууц үүргийн гүйцэтгэлийг хангуулах эхний дараалалд орсноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг үндэслэлтэй гэж үзэж, ханган шийдвэрлэсэн нь байна. Хуулийн уг зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно гэж тайлбарласан байна. Зөвшөөрөл олгогдоогүй хийгдсэнээр эрх зүйн үр дагавар нь хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банк ипотекийн гэрээг байгуулагдах үед барьцааны зүйлийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн өмчлөх эрхэнд шилжээгүй байсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйл (гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан), 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар *******-ийг татсан. Хариуцагч гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тодорхойлсон. ******* нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашгийг шууд зөрчсөн зүйл байхгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/XT2024/00326 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/Ш32025/39285 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр БНСУ-ын иргэн ******* тогтоогдсон байхад, хариуцагч тал гэрээний харилцааг хүчингүй төгөлдөр бус гэж гомдолдоо дурдсан нь огт үндэслэлгүй. Тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шийдвэр гараагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн гомдол нь бүхэлдээ тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тулгуурласан. Үйл баримтын хувьд, уг орон сууцтай холбоотой маргааныг гурван шатны шүүх өмчлөгч нь хууль ёсны гэдгийг баталгаажуулсан хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Учир нь, шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх зохицуулалтыг үл харгалзан, аль хэдийн тогтоогдсон өмчлөх эрхийн талаар дахин маргасан. Нэхэмжлэгчийн хуульд заасан өмчлөх эрх зөрчигдөж байгаа үндэслэлээр Иргэний хуулийн 157 дугаар зүйл 157.8 дахь хэсэгт заасан үүргийг тэргүүн ээлжид гүйцэтгүүлэх, гүйцэтгэлийн дараалалд өөрчлөлт оруулах асуудлаар маргасан болохоос барьцааны зүйлийн тухай маргааг огт маргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэн хөрөнгө битүүмжлэх, дуудлага худалдаанд оруулах үйл ажиллагаа явуулсан тул надад албан ёсны тогтоолууд ирсэн. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхэд тогтоолуудыг нотлох баримт болгон гаргаж, хэрэг шийдвэрлэгдэх хүртэл тухайн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******, 75,9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон мөн байрны 2 дугаар орцны , 42,74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалд өөрчлөлт оруулахыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх ба хэрэгт авагдсан дараах үйл баримтуудыг зөв тогтоосон байна.

 

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00171 дугаар тогтоолоор *******-аас бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 103,429,500 төгрөг, алданги 51,714,750 төгрөг, нийт 155,144,250 төгрөгийг гаргуулан ******* *******-д олгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******од байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* *******-ыг тогтоож шийдвэрлэсэн. /1хх22-26, 27-32, 33-36

 

2.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01107 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны 11 давхар од орших 55,562,000 төгрөгийн үнэ бүхий 42,74 м.кв орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* ******* тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг олгохыг хариуцагч *******-д даалгасан. /1хх17-21/

 

2.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/MA2024/01279 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Гэрэгэ констракшн ХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,885,145,297 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 396,517,429 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 475 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч ийн 100 хувийн өмчлөлийн *******-ийн 15,048.5 ширхэг хувьцаа, ийн өмчлөлийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, Үйлдвэр-2, Туул гол гудамж, 70 дугаар байрны зоорины давхрын 10 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай автозогсоол, ы өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201041256 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Эрх чөлөө хотхон гудамж 12 тоот хаягт байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, ы эзэмшлийн нэгж талбарын 18634319357018 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зуслан/баруун салаа) хаягт байрлах 699 м.кв талбайтай газар эзэмших эрх, *******-ын эзэмшлийн, нэгж талбарын 18646311481394(133014/0093) дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* хороолол(13342) гудамж хаягт байрлах 2,649 м.кв талбайтай газар эзэмших эрх, *******-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо ******* хороолол (13342) Г. гудамж, 71А, Г71Б тоот, 15,500 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалтай, нийт 2,327.48 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс (*******-д ногдох) 42,70 м.кв талбай бүхий 11, 23, 53, 119, 143, , 46,50 м.кв талбай бүхий 71, 83, 89, 179 тоот, 45,20 м.кв талбай бүхий 27, 177 тоот, 42,30 м.кв талбай бүхий *******, 42,10 м.кв талбай бүхий 93 тоот, 75,90 м.кв талбай бүхий *******, 38,02 м.кв талбай бүхий *******, 33 м.кв талбай бүхий 76, 82 тоот зэрэг 22 ширхэг орон сууц, 68,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 522 м.кв талбай бүхий 29 ширхэг автозогсоол гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт дараах агуулга бүхий 3 дахь заалт нэмж Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж...тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн./1хх37-102/

 

3. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* нь дээр дурдсан *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/MA2024/01279 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна.

 

4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоолын хянавал хэсгийн 25-д ... гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* ******* нь болон ******* орон сууцтай холбоотой бие даасан шаардлага тус тус гаргаагүй тул тэдгээрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд энэ тогтоолоор өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн болно, 26-д ...Бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

5. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, Д. гудамж, 71А байрны 2 дугаар орцны *******, 75,9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон мөн байрны 2 дугаар орцны , 42,74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчийн хувиар үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч *******-д тавих шаардах эрхтэй тул хариуцагчийн гаргасан хариуцагч биш гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хэдийгээр тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байдаг боловч энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч этгээд хэд хэдэн барьцаанаас аль нэгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар сонгох тохиолдолд хамаарахаас гадна хэрэв зээлийн үүргийг хүлээсэн үүрэг гүйцэтгэгчийн бус, харин гуравдагч этгээдийн барьцаалуулсан хөрөнгийг сонгох тохиолдолд дээр дурдсанаар үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах дарааллыг баримтлахыг шаардах эрхтэй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан тул уг асуудлаар өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ