| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0240/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 241
2019 0820 2019/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч Т.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Т.Х-д холбогдох эрүүгийн 1934005790304 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг Номт, энхжин 11-р байр, 1 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 90102935 дугаарын регистртэй, Б. овгийн Г.Т-д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Хнь 2019 оны 07 дугаар сары н05, 07-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр А.Цэрэнтэй маргалдаж улмаар түүнд хоёр нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934005790304 дугаартай хэрэгт хохирогч А.Цэрэн/хх-ийн 14-15, 16-17 дугаар хуудас/, гэрч Д.Хишигдалай /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч П.Ширчин/хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Б.Ганчулуун /хх-ийн 23 дугаар хуудас/, яллагдагч Г.Т/хх-ийн 35-36 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 467 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч А.Цэрэнгийн зодуулсан байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 5 дугаар хуудас/ аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумн “хамтарсан баг”-ийн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт”хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-12 дугаар хуудас/,хохирогч А.Цэрэнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,шүүгдэгч Г.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-49, 51-52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Т.Хнь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын05, 07-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр А.Цэрэнтэй маргалдаж улмаар түүнд хоёр нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Цэрэнгийн ...нөхөр Г.Ттэй маргалдаж байснаа санаж байна. Тэгээд яг юу болсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би нэг мэдсэн чинь голын эрэг дээр сэрсэн. Тэгсэн чинь нүүр нэг сонин болчихсон байсан... ...архи задлаад бага зэрэг уучхаад би миний нүүрийг аймар болгочихлоо гээд нөхөр рүүгээ уурласан. Тэгсэн чинь миний гарыг дээлийн бүсээр уяахаар нь би нөхөртөө хандаад одоо миний хүлээсийг тайлаад өг гэж гуйж байгаад тайлуулаад гэрээс гараад ээж Оюунцэцэгийнд ирээд цагдаагийн байгууллагад хандсан... ...тухайн үед миний биеийн толгой хэсгээр хөндүүрлэж өвдөөд байсан. Тэгээд хоёр гарын шуу хөхөрчихсөн, хоёр нүдэнд цус хурчихсан, хөхөрчихсөн байсан. Харин одоо бол бие эрүүл зүгээр байна... /хх-ийн 14-15 дугаар хуудас,
...өглөө сэрэхэд миний хоёр нүд хөхөрсөн баруун талын нүд юм харж болохгүй бүрэлзэж байсан. урьд өдрийн хэрүүлээс болоод маргалдсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан булууны яс авч шидсэн. Тэгтэл манай нөхөр Тулгахүү чи ингэж даврахгүй шүү чамд ингэж дарамтлуулж чадахгүй шүү гээд миний хоёр гарыг ар талд, хөлийг бас дээлний бүсээр 5-10 минут хүлээд ямар ч хөдөлгөөнгүй болгож тайлахгүй байсан... ...2 нүд цус харвалттай, хавдартай, хөхөрт няцралттай, баруун талын хацар хавдартай хөхрөлттэй, намайг хүлэх гэж байгаад миний хоёр гарын булчин шуу хэсэгт хөхөрсөн, хүслэн хэсэгт уяаны мөрөөр хөхрөлттэй, толгой их хэмжээгээр өвдөж байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Д.Хишигдалайгийн ...эр хоёр хэрэлдээд, манай ажлын газрынхныг хараагаад байсан... ...би Тулгахүүгээс чи Цэрэнгийн нүүрийг яачихсан юм бэ гэж асуухад тулгахүү би хоёр алгадчихсан юм гэж хэлсэн. Би яг оой тэр хоёр яасныг мэдэхгүй байна... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч П.Ширчингийн ...Цэрэн би хожигдож сураагүй хүн шүү гээд Тулгахүү рүү тоглож байсан тоглоомоо шидээд байсан... ...өглөө нь харсан чинь хоёр нүд нь улайчихсан байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Б.Ганчулууны ...Цэрэн нөхөр рүүгээ би хожигдож сураагүй хүн шүү гээд чихэр, алим шидээд байсан. Тэгсэн чинь Тулгахүү явж унт гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан... ...хоёр нүд нь улайчихсан байсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,
яллагдагч Г.Тгийн ...манай эхнэр жоохон согтоод агсам тавиад байхаар нь би нүүр рүү нь гараараа алгадаж зодсон. Бас уяагаар хоёр гарыг н ард нь холбож хүлсэн.../хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 467 дугаартай ...А.Цэрэнгийн биед хоёр нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч А.Цэрэнгийн зодуулсан байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 5 дугаар хуудас/ аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумн “хамтарсан баг”-ийн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт”хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-12 дугаар хуудас/, хохирогч А.Цэрэнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-49, 51-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн 1934005790304 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Тгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч А.Цэрэн нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Тгийн согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр А.Цэрэнтэй маргалдаж улмаар түүнд хоёр нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус цохиж зодсон үйлдэл нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Т.Хнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Цэрэнгийн эрүүл мэндэд биед биед зүүн шилбэ, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч А.Цэрэн, шүүгдэгч Г.Тгээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан А.Цэрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр, мөн хавтас хэргийн 50-52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Тг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Тд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт үйлдсэн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцсон торгох ялаас доогуур торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Тд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Хнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Цэрэн нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овгийн Г.Т-дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б. овгийн Г.Т-дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б. овгийн Г.Т-дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Боржигон овгийн Т.Х-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б. овгийн Г.Т-д нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Цэрэн нь шүүгдэгч Г.Тд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Т.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН