| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02909/И |
| Дугаар | 210/МА2025/02089 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02089
*******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/07405 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч -д холбогдох,
Илүү цагийн хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нар нь -тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, -аас гаргуулна.
Сүүлчийн байдлаар нэхэмжлэлийг тодруулж, ихэсгэж, багасгасан шаардлагад:
1. *******д 2022 оны 09 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 21,316,764 төгрөг,
2. д 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 30,935,082 төгрөг,
3. д 2022 оны 09 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 26,199,312 төгрөг,
4. *******т 2022 оны 09 сар, 2022 оны 12 сар, 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 19,383,588 төгрөг,
5. ******* 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 19,123,518 төгрөг,
6. *******д 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 34,688,724 төгрөг,
7. *******д 2022 оны 11 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 12,573,204 төгрөг,
8. *******ид 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 17,628,492 төгрөг,
9. *******т 2022 оны 09 сар, 11 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 26,133,324 төгрөг,
10. *******д 2022 оны 09 сар, 10 сар, 12 сар, 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 30,926,784 төгрөг,
11. *******д 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 26,683,200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа" гэсэн нь үндэслэлгүй байна.
Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй болно. Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг нь хуулийн дагуу олгож байгаа болно.
Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үнийн дүн бүхий илүү цагаар ажилласан гэх нэмэгдлийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно. Үүнийг илүү тодорхой болгохын тулд дараах хоёр үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдаж, дагаж мөрдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр -аас нийт ажилтнуудад тэр дундаа нэхэмжлэгчид уртын ээлжийн ажилтны сарын ажлын цаг 168 цаг, 168 цагаас илүү ажилласан цагийг илүү цагт тооцож, цалин хөлс олгох талаар мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан. Нэхэмжлэгч 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч эл асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг.
Үүнээс үзвэл дээр дурдсанчлан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийн хувьд 150 хоног хэтрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолбол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч үүнээс хойш буюу мөн оны 06 дугаар сарын 08/09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах хугацаа нь 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сар тул нэхэмжлэгч нар нь энэхүү хугацааны илүү цагийн хөлс гаргуулах асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар буюу дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар гомдол гаргаж хандаагүй тул энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Хоёр. Уртын ээлжийн зохицуулалтын тухайд:
Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай, хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.
Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан. -аас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан. Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно.
Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор ******* ... Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд *******гийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан.
Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.
Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, тооцоолол илэрхий алдаатай талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-1 зааснаар нэхэмжлэлд маш тодорхой тусгах ёстой зүйл бол нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой гаргаагүй, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага нь илэрхий алдаатай болсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1,5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл нийцэх юм.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд -ийн ХН-Г1.1: Цалин хөлсний журам" батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д "Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.
Түүнчлэн, -аас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр -ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.
-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын шаардсан 9-11 /ихэнхи шаардлага/ саруудын нэмэгдэл хөлс, цалинг 12 дугаар сарын 10-ны үеэр бодож дууссан, мөн нэхэмжлэгч нарын сүүлд гаргасан цагийн тооцоололд маргаан байхгүй. Харин нэхэмжлэгч нар нь маргаан таслах комисс болон шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагадаа урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан татгалзлаа дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт тус тус зааснаар ******* нарын -д холбогдуулан гаргасан илүү цагийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч -аас 21,316,764 төгрөгийг гаргуулж *******д, 30,935,082 төгрөгийг гаргуулж д, 26,199,312 төгрөгийг гаргуулж д, 19,383,588 төгрөгийг гаргуулж *******т, 19,123,518 төгрөгийг гаргуулж *******, 34,688,724 төгрөгийг гаргуулж *******д, 12,573,204 төгрөгийг гаргуулж *******д, 17,628,492 төгрөгийг гаргуулж *******т, 26,133,324 төгрөгийг гаргуулж *******т, 30,926,784 төгрөгийг гаргуулж *******д, 26,683,200 төгрөгийг гаргуулж ******* нарт тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамж болох ******* 90,018 төгрөг, ******* 138,931 төгрөг, *******ийн 94,858 төгрөг, *******ийн 108,441 төгрөг, *******ын 79,927 төгрөг, *******гийн 164,405 төгрөг, *******ын 112,870 төгрөг, *******ын 158,521 төгрөг, *******ын 107,616 төгрөг, ын 119,053 төгрөг, ******* 144,740 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 90,018 төгрөг гаргуулж *******д, 138,931 төгрөг гаргуулж *******д, 94,858 төгрөг гаргуулж *******т, 108,441 төгрөг гаргуулж *******т, 79,927 төгрөг гаргуулж *******д, 164,405 төгрөг гаргуулж *******д, 112,870 төгрөг гаргуулж *******т, 158,521 төгрөг гаргуулж *******д, 107,616 төгрөг гаргуулж *******т, 119,053 төгрөг гаргуулж, д, 144,740 төгрөг гаргуулж д тус тус олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.2. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч man эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154.2.2-т Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч нарын маргаж буй асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэр биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор -ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах ёстой байсан.
Нэхэмжлэгч ******* 2022 оны 09, 10, 11 cap, 2022 оны 10, 11, 12 cap, 2022 оны 9, 10, 11 cap, ******* 2022 оны 9, 10, 11 cap, ******* 2022 оны 10, 11, 12 cap, ******* 2022 оны 10, 11, 12 cap, ******* 2022 оны 10, 11, 12 cap, ******* 2022 оны 9, 10, 11 cap, ******* 2022 оны 9, 10, 11 cap,
******* 2022 оны 10, 11, 12 cap, ******* 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн цалин хөлсийг олгуулахаар маргасан.
нь cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин хөлсийг тооцон олгодог. Ажилтны тухайн сарын илүү цагийн нэмэгдэл хөлс нь дараа сарын 10-ны өдрийн цалин хөлсөнд бүрэн бодогдож олгогддог бөгөөд хэрэв 09 дүгээр сард илүү цагийн хөлсийг дутуу олгосон буюу эрх зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд 10 дугаар сарын 10-ны цалин олгосон өдрөөс тооцон 90 хоногийн дотор -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь уг комисст анх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 153 хоногийн дараа гомдол гаргасан байна.
Түүнчлэн, 10 дугаар сард илүү цагийн хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 11 дүгээр сарын 10-ны өдрөөс, 11 дүгээр сард илүү цагийн цалин хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 12 дугаар сарын 10-ны өдрөөс, 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 90 хоногийн дотор -ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан.
Гэвч анхан шатны шүүх энэ талаар хариуцагчаас гаргасан нэхэмжлэгч нарын хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн хуулийн тодорхой зохицуулалтад үндэслэн гаргасан тайлбарыг харгалзаж үзэлгүйгээр холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.3. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах асуудлаар 2023 оны 2 дугаар сараас хойш маргасан атлаа 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу 2 жил 2 cap буюу 800 орчим хоногийн хугацаа өнгөрсний дараа илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, уг ихэсгэсэн шаардлага нь илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан анхны нэхэмжлэлийн шаардлагаас өөр эрх зүйн үр дагавар үүсгэж байгааг шүүх анхаарч үзээгүй ба Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа энэ хугацааг илэрхий хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
4.4. Нэхэмжлэгч нарын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжийг гардаж авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болж байна. Гэвч нэхэмжлэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон нэхэмжлэлийг мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул хугацаа хэтрүүлсэн болох нь тодорхой байна.
Үүнээс үзвэл дээр дурдсан аль ч тохиолдолд нэхэмжлэгч нар нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно.
4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн cap бүрийн 168 цагт ногдох цалин хөлсийг үндсэн цалиндаа тооцуулан авсан буюу илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлснийхөө 2/3-т ногдох хэсгийг хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалиндаа тооцуулж авсан талаар нотлох баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй юм.
Учир нь нэхэмжлэгч нарын тухайд хариуцагчаас нэхэмжлэгч нарын илүү цагийн нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн гэрээ, холбогдох журмын дагуу үндсэн цалин болон холбогдох нэмэгдлүүдийг 168 цагаар тооцож олгосон тул 168 цагт багтсан 56 цагт огт цалин хөлс олгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн cap бүрийн 168 цагт ногдох цалин хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцон авсан буюу илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцуулж хүлээн авсан үйл баримтыг харгалзаж үзэлгүйгээр нэг цагийн дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлснээр олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба тооцооллын хувьд илт алдаатай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой гэж үзвэл нэхэмжлэгч нарт хариуцагч байгууллагын зүгээс тухайн саруудад үндсэн цалин, нэмэгдлүүдийг бүрэн олгосон байгаа нь 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн хувьд үлдэх 0.5 хувийг олгох эсэх асуудал яригдах ба нэхэмжлэгч нарын илүү цагийн нэмэгдэл хөлснөөс нэг хувийг нь олгосон тул 0.5-ыг олгох ёстой тохиолдолд дараах тооцоолол гарахаар байна. Үүнд:
1. ******* тухайд 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын 4,195,727 төгрөг, 2022 оны 12 cap, 2023 оны 1 сарын 2,909,924 төгрөг,
2. ******* тухайд 2022 оны 10, 11, 12 дугаар сарын 7,949,866 төгрөг, 2023 оны 1 сарын 2,361,828 төгрөг,
3. ын тухайд 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын 6,678,364 төгрөг, 2022 оны 12 cap, 2023 оны 1 сарын 2,054,740 төгрөг,
4. *******ын тухайд 2022 оны 09 сарын 1,375,304 төгрөг, 2022 оны 12 cap, 2023 оны 1 сарын 5,106,065 төгрөг,
5. *******гийн тухайд 2022 оны 10, 11,12 дугаар сарын 9,409,344 төгрөг, 2023 оны 1 сарын 2,153,654 төгрөг,
6. *******ын тухайд 2022 оны 10, 11, 12 дугаар сарын 4,399,442 төгрөг, 2023 оны 1 сарын 1,975,064 төгрөг,
7. *******ийн тухайд 2022 оны 10, 11, 12 дугаар сарын 4,156,740 төгрөг, 2023 оны 1 сарын 1,975,064 төгрөг,
8. *******ийн тухайд 2022 оны 09, 11 дүгээр сарын 3,918,180 төгрөг, 2022 оны 12 cap, 2023 оны 1 сарын 4,792,928 төгрөг,
9. ******* тухайд 2022 оны 09, 10 дугаар сарын 4,129,632 төгрөг, 2022 оны 12 cap, 2023 оны 1 сарын 6,213,829 төгрөг,
10. *******ын тухайд 2022 оны 11, 12 дугаар сарын 2,862,244 төгрөг, 2023 оны 1 сарын 1,328,824 төгрөг,
11. *******ын тухайд 2022 оны 10, 11, 12 дугаар сарын 6,646,028 төгрөг, 2023 оны 1 сарын 2,248,372 төгрөг болохоор байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , нар нь хариуцагч -д холбогдуулан илүү цагийн хөлсийг хуульд зааснаар олгоогүй тул *******д 21,316,764 төгрөг, ******* 30,935,082 төгрөг, д 26,199,312 төгрөг, *******т 19,383,588 төгрөг, *******т 19,123,518 төгрөг, *******д 34,688,724 төгрөг, *******д 12,573,204 төгрөг, *******ид 17,628,492 төгрөг, *******т 26,133,324 төгрөг, *******д 30,926,784 төгрөг, *******д 26,683,200 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 12 цаг байхаар, сард 962 ам.доллар,
2.2. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 12 цаг байхаар, сард 1011 ам.доллар,
2.3. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 12 цаг байхаар, сард 1011 ам.доллар,
2.4. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хөдөлгөөнт хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 8+ажлын шаардлагаар цаг байхаар, сард 934.25 ам.доллар,
2.5. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 8 цаг байхаар, сард 710 ам.доллар,
2.6. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр, 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаарахаар, өдөрт ажиллах цагийг11 цаг байхаар, сард 962 ам.доллар,
2.7. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр, 2015 оны 06 дугаар сарын 214-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хөдөлгөөнт хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 12 цаг байхаар, сард 1011 ам.доллар,
2.8. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр, ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 8+4 цаг байхаар, сард 890.06 ам.доллар,
2.9. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 12 цаг байхаар, сард 1041 ам доллар,
2.10. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр, ажлын байрны тодорхойлолтоор: нэхэмжлэгч ******* тус компанийн ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хөдөлгөөнт хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 8+4 цаг байхаар, сард 867 ам доллар,
2.11. ******* болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч ******* тус компанийн уурхайн үйл ажиллагааны хэлтэст Хөдөлгөөнт хүнд машин, механизмын оператораар ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нөлөөллийн 3.3-р зэрэгт хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 8 цаг+ажлын шаардлагаар байхаар, сард 1034 ам.доллартой тэнцэх хэмжээний үндсэн цалинг тус тус олгож, мөн бусад нэмэгдэл хөлс, урамшуулал зэргийг тохиролцож, гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч нар нь уртын ээлжийн горимоор нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч, нэг өдөрт 12 цаг ажиллаж байсан.
3. Нэхэмжлэгч нарын нэг өдөрт ажилласан 12 цагаас, 4 цагийг илүү цагаар ажилласан гэж үзэж илүү цагаар ажилласны нэмэгдэл олгох эсхүл илүү цагийн нөхөн амруулсан эсэх, нэхэмжлэгч нараас гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх зэрэг нь маргааны зүйл болжээ.
3.1. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.3, 87 дугаар зүйлийн 87.2, 87.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нарын нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа болох 12 цагийг үндсэн ажлын цаг гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгч нар нь 2022 оны 09, 10, 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард өдөрт 4 цаг, тус бүр 14 хоногт 56 цаг илүү цагаар ажилласан гэж үзэхээр байна.
3.2. Уртын ээлжээр ажиллах ажилтан нь нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа нь тухайн ажилтны гэрээсээ алслагдмал байх нөхцөлөөс улбаатай эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралын үр дагаврыг бодолцсон, нийгмийн харилцааны талаар баримталж буй хууль тогтоогчийн шийдэл гэж үзэх тул нэхэмжлэгчийн сард амрах 14 хоногийн хугацаанд, ажил үүрэг гүйцэтгэсэн өдрийн илүү ажилласан 4 цагийн хугацааг нөхөн амраах хугацааг багтсан гэж үзэхгүй.
3.3. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заасны дагуу нэхэмжлэгч нар нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж үзэхэд 0,5 хувийг нь шаардах эрхтэй байсан гэж үзнэ.
4. Гэвч, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан маргаанд хамаарах тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан.
Анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул үндэслэлийг өөрчлөн дүгнэх шаардлагатай. Иймд нэхэмжлэгчийн уг эрхээ хамгаалуулахаар гомдол гаргасан байдлыг цаг хугацаагаар нь тодорхойлбол:
4.1. Нэхэмжлэгч нар нь байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр илүү цагийн хөлс олгуулах тухай гомдлоо гаргасан /3хх227/ цаг хугацааны тухайд маргадаггүй бөгөөд хариуцагч талаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байдаггүй гэх үндэслэлээр гомдлыг буцаасан,/3хх223/.
Мөн, нэхэмжлэгч нараас, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст илүү цагийн хөлс олгуулах тухай гомдлыг гаргасан /3хх225/ байх ба хариуцагч талаас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн байна гэх үндэслэлээр түүний гомдлыг буцаасан,/3хх226/
Нэхэмжлэгч нараас, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан /3хх233-235/ байх бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан зөвшилцөж, эвлэрч чадаагүй, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, энэхүү тэмдэглэл/шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* танилцаж гарын үсэг зурсан зэрэг нь тус тус нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /3хх236-238/
4.2. Харин, нэхэмжлэгч ******* тухайд урьдчилан шийдвэрлэх журмаар дээр дурдсан эрх бүхий байгууллагад хандаж байсан талаар нотлох баримтгүй, тухайлбал, нэр бүхий 83 ажилтны жагсаалтад /3хх227-232/ түүний нэр байхгүй, мөн хувьчлан хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлсэн талаар нотлох баримтгүй байх ба, улмаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр/1хх110-111/ шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэнэ.
5. Нэхэмжлэгч нар нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд илүү цагийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /3хх239-242/
Үүний дараа нэхэмжлэгч нар нь, дээрх нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан үйл баримтууд тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нарын гомдол гаргасан хугацааг тус бүрт нь тооцож үзвэл, байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисс/зөвлөлд хандан гомдлоо гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна. Харин, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авснаас хойш 13 хоногийн дараа шүүхэд гомдол гаргаж, уг хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн, түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр татгалзсан байхад шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд гаргаж дахин 10, 11 хоногоор тус тус хэтрүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй атал уг хугацааг хэтрүүлсэн байна.
7. Иймд дээрх үндэслэлээр хуульд заасан хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нэхэмжлэгч нараас нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/07405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч -д холбогдох нэхэмжлэгч ******* 21,316,764 төгрөг, нэхэмжлэгч ******* 30,935,082 төгрөг, нэхэмжлэгч ын 26,199,312 төгрөг, нэхэмжлэгч *******ын 19,383,588 төгрөг, нэхэмжлэгч *******ын 19,123,518 төгрөг, нэхэмжлэгч *******гийн 34,688,724 төгрөг, нэхэмжлэгч *******ын 12,573,204 төгрөг, нэхэмжлэгч *******ийн 17,628,492 төгрөг, нэхэмжлэгч *******ийн 26,133,324 төгрөг, нэхэмжлэгч ******* 30,926,784 төгрөг, нэхэмжлэгч *******ын 26,683,200 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,485,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ