Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         0820                                          2019/ШЦТ/242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, 

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч  Б.М,

шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарт холбогдох эрүүгийн 1934005400287 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1982 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дундболовсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр,4 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг,5 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 82031908дугаарын регистртэй, Б. овгийн Б.М

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй,боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туулын 6-102 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг Өгөөмөрийн4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 81012976 дугаарын регистртэй, О. овгийн Б.Б

 

            Холбогдсон хэргийн талаар

                                          /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч  Б.М, Б.Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар  Б.М нь Б.Бын биед зүүн даланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан, яллагдагч Б.Б нь  Б.Мийн хүү болох 8 сартай Батсүхийн Хүчитбаатарын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.М:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б:

...бид нар хоорондоо эвлэрсэн тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934005400287 дугаартай хэрэгт хохирогч Б.Б/хх-ийн 7-8дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсүх /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Н.Батсүх /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Л.Батболд/хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхбат /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Д.Уламжаргал /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Б.Золбаяр /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч  Б.М /хх-ийн 35-36 дугаар хуудас/, яллагдагч Б.Б /хх-ийн 39-41 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 463 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 481 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/, шүүгдэгч  Б.М, Б.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-63 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч  Б.М, Б.Б нар нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт хоорондоо маргалдаж улмаар  Б.М нь Б.Бын биед зүүн даланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт  Б.Мийн хүү болох 8 сартай Батсүхийн Хүчитбаатарын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Бын ...хар өнгийн хувцастай зүс таних залуу над руу томроод босож ирээд цамцны захаар хоолой боосон. Тэгээд зууралдаж байгаад салчхаад гэррүүгээ цааш явж байтал араас юу болсон юм аль хэсэгтээ гэмтсэнийг мэдэхгүй байна. Гэрт орох үед эхнэр Золбаяр “чамаас цус гараад байна” гэж хэлсэн. Тэгээд миний футбоолкыг тайлах үед нуруу хэсэгт шилээр юм уу чухам яар зүйлээр гэдгийг мэдэхгүй 2 ойролцоо газар ярагдаж зүсэгдсэн байсан... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсүхийн ...Би тэр үед Хүчитбаатарыг тэврээд сууж байсан учраасБ надтай зууралдаж ноцолдохдоо санаандгүй манай хүүгийн нүүр рүү өшиглөчихсөн юм. Тэгтэл манай эхнэр уурлаад шилээрБын нуруу руу цохисон юм... /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч Н.Батсүхийн ...Томроод байхаар нь би заамдаж бариад хашаа руу түлхсэн чинь унасан. Тэгээд газар ноцолдож байгаад салсан... ...өглөө Жагаатай гол дээр таарахад чамтай муудсан залууг таай эхнэр  М араас нь очоод шилээр цохичихсон гэж хэлж байсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Л.Батболдын ...Баярбаатар Батсүхэд хандаж гараараа салаавч гаргаад түй май чамд би арх авч өгдөг хүн мөн үү гээд Батсүх босоод тэр хоёр барилцаж аваад хоорондоо маргалдаад дээр доороо ороод ноцолдоод байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхбатын ...Жагаа бид нар дээр ирчихсэн хамт архи уугаад байж байсан. Тэгээд Баяртбаатар цээжээрээ даавуугаар боочихсон цус болчихсон байхаар нь яасан юм бэ гэж асуухад  Мийг архины шилээр цохичихлоо гээд Жагаа Батсүх хоёр надад хэлж байсан... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Д.Уламжаргал ...Батсүх,Б хоёр хоорондоо хэрэлдээд согтуу зууралдаад байсан. Энэ үед  М согтуу уурлаад шил аваадБын нуруу руу цохичихсон... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Б.Золбаярын ...гэртээ байж байтал 21 цагийн орчим гаднаас манай нөхрийн зүүн далаа дагаад өмсөж явсан цагаан майк нь цус болчихсон архи үнэртүүлчихсэн би хутгалуулчихлаа гээд орж ирсэн. Ингээд би харахад зүүн далны дунд хэсэгт 2 хэсэг газарт зүсчихсэн байсан. Ингээд би гутлын жийргээр нь ороож боогоод түргэн дуудъя гэхэд манай нөхөр хэрэггүй гээд байсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

яллагдагч  Б.Мийн ...нөгөө залуу манай нөхөртэй барилцаж аваад ноцолдохдоо манай хүү Хүчитбаатарын нүүр рүү хөлөөрөө өшиглөчихсөн... ...аавтай нь ноцолдож байхдаа л санамсаргүй өшиглөчих шиг болсон. Тухайн үед өөрөө ч мэдээгүй согтуу байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хүүхэд аллаа гэж хэлээд нөгөө залууг тэнд байсан шилний хагархайгаар нуруун тус газарт нь хоёр удаа цохитол бага зэрэг зүсэгдээд цус гарчихсан юм... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бын...би юм дуугарч амжаагүй байхад нөгөө залуу босож ирээд намайг энгэрээс заамдаад боогоод унагаасан. Тэгээд босож ирээд арай гэж салаад би гэртээ харьсан... ...ингээд гэрт ирэхэд эхнэр надад хандаж чиний пудболк чинь цус болсон байна гэхж хэлээд би хувцсаа харахад нил цус олчихсон байсан... /хх-ийн 39-41 дүгээр хуудас/гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 463 дугаартай ...Б.Баярбаатарын биед зүүн даланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 481 дугаартай ...Б.Хүчитбаатарын биед зүүн нүдний доод зовхинд цус  хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/, шүүгдэгч  Б.М, Б.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-63 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Прокуророос шүүгдэгч  Б.М нарт холбогдох эрүүгийн 1934005400287 дугаартай хэргийн шүүгдэгч  Б.М, Б.Б нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч  Б.Мийн согтуурсан үедээ хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Бын согтуурсан үедээ  Б.Мийн хүү болох 8 сартай Батсүхийн Хүчитбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тэдний үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролхор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг цохиж зодсон хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч  Б.М, Б.Б нь тус бүрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтболон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч  Б.М, Б.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч  Б.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн,

шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас 8 сартай Б.Хүчитбаатарын эрүүл мэндэд хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч Б.Б, шүүгдэгч  Б.Мээс эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй ба энэ таларх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан Б.Бынхохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсүх, шүүгдэгч Б.Баас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 12, 13-14 дугаар хуудсанд авагдсан Н.Батсүхийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр, хавтас хэргийн 60-61, 68 дугаар хуудсаны ар талд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч  Б.М, Б.Баяртогтох нарыг тус бүр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  Б.М, Б.Баяртогтох нарт тус бүр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэхнөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч тус бүртэй тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэхялыгтус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч  Б.М, Б.Баяртогтох нарттус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч  Б.М, Б.Баяртогтох нартус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсүх, хохирогч Б.Б нар нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

               36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарыг тус бүрЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарт тус бүршүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарт тус бүршүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Бнар нь тус бүрцагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсүх, хохирогч Б.Б нар нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарттус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б. овгийн Б.М, О. овгийн Б.Б нарттус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН