Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 199

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                     

                                                                                      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Ж  ХХК нь хариуцагч Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 260.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 260.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 340.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

  

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ