Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         08              19                                           2019/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Билгүүн, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч А.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн А.Х-дхолбогдох эрүүгийн 1934005940301 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1976 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,өрөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 2-48 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ДЮ76103011 регистрийн дугаартай,Б овгийн А.Х

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.Хнь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Цэцэрлэгт хүрээлэн гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр С.Батцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Х:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 

 

 

Эрүүгийн 1934005940301 дугаартай хэрэгт хохирогч С.Батцэцэг /хх-ийн 22, 24-25дугаар хуудас/, гэрч  А.Х/хх-ийн 27-28 дугаар хуудас/,яллагдагч А.Х/хх-ийн 38 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 498 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5-6 дугаар хуудас/, хохирогч С.Батцэцэгийн Төв аймгийн Баян сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар хуудас/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 13-17 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын хэлтэст гаргасан хохирогч С.Батцэцэгийн эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч А.Хгийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 39-51, 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

                                                     

Шүүгдэгч А.Хнь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Цэцэрлэгт хүрээлэн” гэх газарт өөрийн эхнэр С.Батцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хэрэгт хохирогч С.Батцэцэгийн...манай нөхөр чи манай эмэгтэй дүүг ад үзлээ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгтэл манай нөхөр уурлаад мод бариад зүүн талын хөл хэсэгт цохиод байсан. Яг хаана хаана цохиж зодсонг мэдэхгүй байна. Тухайн үед би нөхрөөсөө айгаад байсан юм... ...Манай нөхөр урьд өмнө зоддог байсан. Харин сүүлийн 2 жил зоох нь багассан байсан юм. Сая харин мод бариад намайг цохиж зодсон. Миний зүүн талын хөл хэсэгт хөхөрч, хүндүүртэй зовууртай байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,

...гарч яваад архи ууж орж ирчхээд агсам тавиад миний хөл гар руу цохисон. Тэгээд би гэрээс гараад гүйж явтал Төв аймгийн Баян сумын цагдаа тааралдаад манай нөхөр  А.Хг аваад явсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

гэрч  А.Хгийн ...дэлгүүрээс хоёр ширхэг 100 грамм ерөөл нэртэй архи худалдаж аваад тэрийгээ уучхаад байрласан байр руугаа орсон. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад гараараа 2-3 удаа цохисон. Яг юугаар цохисноо мэдэхгүй байна. Ямар ч байсан манай эхнэр орон дээр хэвтэж байсан... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

яллагдагч  А.Хгийн ...эхнэртэйгээ маргалдаад эхнэрийгээ хөл рүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд манай эхнэр гараад зугтахаар нь би ардаас нь хөөгөөд явж байтал намайг Төв аймгийн Баян сумын цагдаа ирээд бариад авсан... /хх-ийн 38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 498 дугаартай ...С.Батцэцэгийн биед зүүн шилбэ, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5-6 дугаар хуудас/, хохирогч С.Батцэцэгийн Төв аймгийн Баян сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар хуудас/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 13-17 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын хэлтэст гаргасан хохирогч С.Батцэцэгийн эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч  А.Хгийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 39-51, 53 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

Прокуророос шүүгдэгч  А.Хд холбогдох эрүүгийн 1934005940301 дугаартай хэргийг шүүгдэгч  А.Хгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч С.Батцэцэг нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч А.Хньөөрийн эхнэр С.Батцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч  А.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч  А.Хгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Батцэцэгийн эрүүл мэндэд биед биед зүүн шилбэ, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.  

 

Хохирогч С.Батцэцэг, шүүгдэгч  А.Хгээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалнэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 22-25 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Батцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн болох нь хавтас хэргийн 52-53 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч  А.Хг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  А.Хд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялаас дээгүүр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч  А.Хдторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Хнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Батцэцэг нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн А.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А.Хдшүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн А.Хдшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн А.Хнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Батцэцэг нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А.Хдурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн А.Хдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН