| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00673/И |
| Дугаар | 212/МА2025/00070 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2025/00070
К.Ү нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *************** багт оршин суух хаягтай У********* овогт К********* Ү******, С****** овогт С******** Б*******, Т**** овогт М********* Т*******, С****** овогт Ж****** А***** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н********* сумын 8 дугаар багт оршин суух хаягтай Х***** овогт Д********* С*******, А****** овогт С******** Д**** нарт холбогдох,
“Бусдын талбайгаас хадаж авсан 6 машин /тэвш/ өвсний үнэ 9,000,000.00 төгрөг ” гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, орчуулагч А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б бид Баян-Өлгий аймгийн Н********* сумын 8 дугаар багт оршин суудаг, мал аж ахуй эрхлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг иргэд байгаа юм.
1.2. Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Х********* талбай ашиглуулах тухай 39 дугаартай захирамж, мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамжийн хавсралтад зааж баталгаажуулсан хадлангийн талбай болох хар тахар гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч М.Т 1.5 га, С.Б 1.5 га, К.Ү 1.5 га, Ж.А 1.5 га, С.А 1.5 га буюу нийт 7.5 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан байдаг юм.
1.3. Г**** хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч М.Т нарын ашиглах эрх бүхий нийт 5 иргэний 7.5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4.5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг шалгасан тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
1.4. Шүүхээс маргаан бүхий газарт газрын үзлэг хийх үед би бүх асуудлыг тайлбарлаж өгөөд газрыг үзүүлсэн. Хариуцагч тал миний газар руу орсоор байгаад сүүлд өвс хадах газаргүй болсон. Анх 1.5 га газрыг хуваарилж өгсөн байсан. 5 айлд нийтдээ 7.5 га газар өгсөн. Энэ газарт хариуцагч тал орсоор байгаад миний газрын өвсийг хадсаар байгаад сүүлдээ 80 м газар үлдсэн. Жил болгон миний газар руу бага, багаар орсоор байгаад сүүлдээ би газаргүй болсон. Энэ асуудал өнгөрсөн жил хөндөгдсөн.
1.5. Д**** хадлангийн улирал ирсэн учраас энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би 1 машин өвсний үнийг тогтоолгохоор сумын захиргааны байгууллагад хандаж, үнэ тогтоолгох комиссоос 1 машин өвсийг 1.5 сая төгрөг гэж үнэлсэн байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэхүү өвсийг хадаж авсан Д.С, С.Д нараас 6 машин өвсний үнэ болох 9 сая төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Д.С, С.Д болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нарын хариу тайлбарт:
2.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа 6 машин өвсний үнийг хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа. З*********** байгаа шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Засаг даргын захирамжаар Х** тахрын ганц бургас гэдэг газрын доод талаас газар авсан гэсэн. М****** бүхий газарт хэмжилт хийсэн. Х****** хийх үед маргаан бүхий газрын байршил нь Н********* сумын өвс хадлангийн зориулалттай бэлчээр гэх байршилтай газар байгаа. Г**** захирамжид дурдсан газар нь өөр, үзлэг хийсэн газар нь өөр байгаа. Х******** тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл, захирамжаар авсан газрын байршлыг өөрөө тогтоолгож чадаагүй. К****** нь буруу байгаа. З********* дурдсан Х** тахар гэх газар хэмжилт хийлгэх болохоос биш, нэхэмжлэгч захирамжийг ашиглаж бусдын газарт хэмжилт хийлгэх үндэслэл байхгүй. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
2.2. Хоёрдугаарт нь, Х** тахрын ганц бургас гэх газарт захирамж гаргуулсан гэдэг. Х** тахрын ганц бургас гэх газар Баян-Өлгий аймгийн И******* төлөөлөгчдийн хуралдааны ээлжит 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 67 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авагдсан. С** миний гаргаж өгсөн 67 дугаар тогтоол болон хавсралтын эх хувиар нотлогдож байгаа. Засаг даргын захирамж гаргуулсан нэхэмжлэгч тус газрыг УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын 2-р хавсралтаар А*** нуурын Д****** арлын байгалийн цогцолборт газар хилийн хязгаарлалт бүсэд хамаарагдаж, улсын тусгай хамгаалалтад авагдсан байгаа. Г**** үндэслэл болгож буй захирамж нь өөрөө хууль бус, хүчингүй захирамж байгаа.
2.3. Х********* хувьд Н********* сумын нутаг дэвсгэрт Х** тахар гэх газар харьяалагдахгүй, улсын тусгай хамгаалалттай газарт харьяалагдана. Улсын тусгай хамгаалалтад харьяалагдсан газраас хууль бус захирамж гаргах эрх Засаг даргад байхгүй. З******* нь өөрөө хүчингүй байгаа учраас газар байхгүй гэсэн үг.
2.4. Тус газраас хариуцагч Д****, С******* нар ямар ч өвс хадаж үзээгүй. Бид нарт хуваарилж өгсөн бэлчээрээс өвс хадаж авсан болохоос бусдын газраас ямар ч өвс хадаж байгаагүй. Энэ газрыг олон жил хадаж ирсэн, хадлангийн талбай байгаа. Т***** хэмжилт хийх үед захирамжийг ашиглан санаатайгаар бусдын газарт дур мэдэн хэмжилт хийлгэсэн. Т*******, А***, Б*******, Ү******, А***** нарын газар хаана байгаа вэ? Э***** газарт нэг бүрчлэн хэмжилт хийж чадаагүй байдаг. К******** зураг ч байхгүй. 7 га хавтгай газар гэж бусдын газарт дур мэдэн хэмжилт хийлгэсэн. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
2.5. Хариуцагч Д.С гэдэг хүн толгойдоо гэмтэл авсан хүн байгаа. Т**** дутуугийн группт байдаг. Х********* газарт орж үзээгүй 6-7 жил өнгөрч байна. Үүнийг Н********* сумын ард түмэн мэдэж байгаа. Г***** байгаа хүнд миний хадлангаас өвс хадсан гэж гүтгэж байна. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.
2.6. Х********* талбайд шүүхээс үзлэг хийсэн газар нь бид нарын 20-оод жил гаруй өвс хаддаг газар байгаа. Тухайн газар нь кадастрын зурагтай, Засаг даргын хүчин төгөлдөр захирамж, хурлын шийдвэр гарсан байгаа. Бид нар бусдын газарт өвс хадахгүй, хадаж байгаагүй гэжээ.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, С.Д нараас хадлангийн талбайгаас хууль бус хадаж авсан өвсний үнэ 9,000,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөг төлснийг, мөн нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын дутуу төлсөн 88,750 (наян найман мянган долоон зуун тавин) төгрөгийг нөхөн төлүүлж тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.С, С.Д нараас 158,950 (нэг зуун тавин найман мянган есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д давж заалдах гомдлын агуулга:
4.1...Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь:
4.2. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна, мөн 8.1-д Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамж болон захирамжийн хавсралт, мөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Х********* газар ашиглуулах тухай “ захирамж болон түүний хавсралтаар М***** овогтой Т*******, К********* овогтой Ү******, Ж**** овогтой А*****, С******* овогтой Б******* нарын тус бүрт Х********* ганц бургас гэх газрын доод талаас 1.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 /таван / жилийн хугацаатай ашиглуулсан байна гэжээ үүнийг зөвшөөрөхгүй. У*** нь:
Нэхэмжлэгч нарын хадаж авсан гэх маргаж буй хадлангийн талбай бол “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбай болохоос “Х** тахар“ гэх газар байршилтай хадлангийн талбай биш. Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай“ 39 дугаартай захирамж мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамж болон захирамжийн хавсралтаар Нэхэмжлэгч М.Т, С.Б, К.Ү, Ж.А нарт тус бүр 1.5 га газрыг тодорхой дурдаж “Х** тахар” гэх газар байршилтай газраас хадлангийн талбай ашиглуулсан болохоос дээрх Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч нарт “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайгаас ашиглуулахаар газар олгогдоогүй юм.
Нэхэмжлэгч нарын хадаж авсан гэх маргаж буй хадлангийн талбай бол “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбай. Г**** нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болгож нотлох баримт болгож өгсөн Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай“ 39 дугаартай захирамж мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамж бол маргаан бүхий “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайд огт хамааралгүй өөр газарт “Х** тахар” гэх газар байршилтай хадлангийн талбайд гарсан захирамж учраас зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын нотлох баримтаар өгсөн Засаг даргын эдгээр захирамжууд нь маргаан бүхий “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайд гарсан захирамж биш учраас нэхэмжлэлийн үндэслэл болохгүй.
М****** бүхий “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайгаас Н********* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр А/88 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай“ захирамжаар тус сумын “Х ” хоршоонд 14.5 га талбай бүхий хадлангийн талбайг 5 жилийн хугацаатай ашиглуулсан болохоос Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай“ 39 дугаартай захирамж/ хуулийн хугацаа дуусгавар болсон/, Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамжуудын хавсралтаар М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт ”Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайгаас газар олгогдоогүй “Х********* ганц бургас“ гэх газар байршилтай газраас газар олгогдсон тул маргаан бүхий хадлангийн талбайд нэхэмжлэгч нарын эдгээр захирамжууд нь огт хамааралгүй тул зөвшөөрөхгүй.
Сум дундын анхан шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Н********* сумын “Х“ хоршооны “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайд үзлэг хийсэн болохоос Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай“ 39 дугаартай захирамж /хуулийн хугацаа нь дуусгавар болсон/ мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамж болон түүний хавсралтаар М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт “Х********* ганц бургас“ гэх байршилтай газраас олгогдсон хадлангийн талбайд үзлэг хийгээгүй.
М****** бүхий “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайд шүүх үзлэг хийсэн атлаа шүүхийн тэмдэглэл болон шийдвэрт маргаан бүхий “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн талбайн уг нэрийг өөрчилж “Х** тахир” гэх газар байршилтай хадлангийн талбайд үзлэг хийсэн болгон бичиж энэ маргаан бүхий хадлангийн талбай нэхэмжлэгч нарын эзэмшлийн хадлангийн талбай уу? хариуцагч нарын эзэмшлийн хадлангийн талбай уу ? өөр хүний эзэмшлийн хадлангийн талбай уу? чухам хэний эзэмшлийн хадлангийн талбай вэ? гэдгийг тогтоохгүйгээр маргаан бүхий хадлангийн талбайд өөр хүний эзэмшлийн хадлангийн талбай орж байна уу? үгүй үү? гэдгийг шалгахгүйгээр мөн эдгээр маргаан бүхий хадлангийн талбайд чухам хэн хэний хэдэн гектар хадлангийн талбай хамаарагдсан болохыг хүн нэг бүрээр албан ёсоор нарийвчлан тогтоогоогүй атлаа зөвхөн нэг талыг баримтлан тухайн маргаан бүхий газарт огт хамааралгүй өөр газраас “Х** тахар” гэх газар байршилтай хадлангийн талбайгаас нэхэмжлэгч нарт гарсан Засаг даргын захирамжийг үндэслэж ямар ч үндэслэлгүй буруу шийдвэр гаргасан тул зөвшөөрөхгүй.
Шүүхийн журмаар үзлэг хийхдээ Н********* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Х********* талбай ашиглуулах тухай“ 39 дугаартай захирамж мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Х********* газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамжийн хавсралтаар “Х** тахар” гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч М.Т 1,5 га, С.Б 1,5 га, К.Ү 1,5 га, Ж.А 1,5 га, С.А нарт хадлангийн талбайг тус тусдаа ашиглуулсан байхад эдгээр хүмүүсийн ашиглаж буй хадлангийн талбайг хэмжилтээр нэг бүрчлэн гаргаж өөр өөрсдийн нэрээр тус тусдаа тогтоогоогүй.
М****** бүхий хадлангийн талбайд чухам хэн хэний хэдэн га газар маргаан бүхий хадлангийн газарт М.Т хэдэн га газар, С.Б хэдэн га газар, К.Ү хэдэн га газар, Ж.А хэдэн га газар хамаарагдсан болохыг шүүхийн үзлэгээр нарийвчлан хэмжилтээр тогтоох ёстой боловч тогтоогоогүй.
М****** бүхий газар чухам хэний эзэмшлийн газар болох нь мөн маргаан бүхий газрыг хэн хадсан нь албан ёсоор тогтоогдоогүй байхад мөн хариуцагч нар хадсан гэх 3 иргэнд ноогдох 4,5 га газар нь чухам хэний газар болох нь хэний газрыг хэн хадсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хууль зүйн ямар ч үндэслэлгүй тус шүүхийн маргаан бүхий газраас өвс хадаагүй иргэн Д.С, С.Д нарыг өвс хадсан гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна.
4.3. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2-д 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд тус сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга К.Н, гишүүд багийн Засаг дарга Б.Х, Ц********* тасгийн цагдаа цагдаагийн дээд ахлагч Ө.Б, цагдаагийн дээд ахлагч С.Ж нарын бүрэлдэхүүнтэйгээр С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын Х******* гэх газард байрлалтай хадлангийн талбайг иргэн Д.С, С.Д нар зөвшөөрөлгүй 3 өрхийн хадлангийн талбайг хадаж авсан нь тогтоогдсон тул тэмдэглэл үйлдэж сумын холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэхээр болов гэж тэмдэглэлд тусгаж уг тэмдэглэлд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэжээ.
Хариуцагч нарын өгсөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Н********* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг: Д**** К.Н /Засаг даргын орлогч/, нарийн бичгийн дарга Т.М /газрын даамал/, гишүүд Х.Ш /нийгмийн бодлогын түшмэл/, Т.Ш /эрх зүйн ажилтан/ бүх багийн Засаг дарга нар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулагдсан болохоос 2023 оны 8 дугаар сард К.Н /Засаг даргын орлогч/, Т.М /газрын даамал/, Б Х*****, Ц********* тасгийн цагдаа цагдаагийн дээд ахлагч Ө.Б, цагдаагийн дээд ахлагч С.Ж нарын бүрэлдэхүүнтэй Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдаагүй.
Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Н********* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/50 дугаартай захирамжийн эх хувь нотолно.
Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр болон ажлын хэсгийн гишүүд болох Т.М /газрын даамал/, Х.Ш /нийгмийн бодлогын түшмэл/, Т.Ш /эрх зүйн ажилтан/, 8 дугаар багийн Засаг дарга Д.Е мөн багийн Засаг дарга нар 2023 онд тухайн маргаан бүхий хадлангийн талбайд огт очоогүй, хадаж авсан гэх тухайн газруудад газруудад газрын хэмжилт хийгдээгүй, газар дээр нь үзээгүй, бидэнтэй холбоотой газрын талаарх маргааны асуудлыг дээрх нэр бүхий хүмүүс шалгаж байгаагүй, бидэнд маргаан гарсан тухай огт мэдэгдэж байгаагүй.
Д**** нэхэмжлэгч нарын өгсөн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр хөтлөгдсөн ажлын хэсгийн тэмдэглэл бол Засаг даргын захирамжаар албан ёсоор байгуулагдсан ажлын хэсгийн хууль ёсны тэмдэглэл биш энэ тэмдэглэл Засаг даргын орлогч К.Н албан тушаалаа урвуулан ашиглаж өөрөө дур мэдэн ажлын явцын тэмдэглэл болгож хөтөлсөн өөрийн нагац ах С.Б бусдыг гүтгэлгийн шинжтэй хэрэгт холбогдуулан буруутгаж Б.Х, цагдаагийн ажилтан Ө.Б нартай үгсэн тохиролцож тэдний гарын үсгийг зуруулж хуурамчаар хөтөлж өгсөн хууль ёсны биш хууль бус ажлын хэсгийн тэмдэглэл учраас зөвшөөрөхгүй байна.
М** 2023 онд тус сумын Засаг даргад болон Засаг даргын захирамжаар албан ёсоор байгуулагдсан газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэгт хариуцагч нарын нэрэнд нэхэмжлэгч нар болон иргэдийн зүгээс хадлангийн асуудлаар ямар нэгэн өргөдөл гомдол огт ирж байгаагүй.
Н*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.С. С.Д нар нь нийт 5 иргэний 7,5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4,5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж авсан гэж маргаж байгаа атлаа нотлох баримтаар газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн гомдлыг шалгасан тэмдэглэл гэж 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр бичигдсэн хуурамч тэмдэглэл өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шалгасан гэх газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн тэмдэглэл нь маргаан бүхий газраас өвс хадагдаагүй байгаа үед хуурамчаар хөтлөгдсөн гүтгэлгийн шинжтэй хуурамч тэмдэглэл байна энэ нь 2023 оны 09 дүгээр сард хадагдсан өвсний нотлох баримт болж чадахгүй тул зөвшөөрөхгүй.
4.4. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-д Гэрч Н********* сумын Засаг даргын орлогч К.Н .... хадлангийн талбайд очсон Д.С уулзсан, Д.С нь бид нарт хэлэхдээ саяхан С.Д явчихлаа, би хадах ёстой газраа хадсан гэж хэлсэн. Д.С нь С.Б газрыг нэлээн хадсан нь харагдсан, би тухайн үед та нар заавал шүүхэд хандаад байлгүй хоорондоо эвээ олоорой гэж хэлсэн. Д.С надад ямар нэгэн бичиг баримт байхгүй, би жил бүр дураараа хадаж байгаа гэсэн гэх, гэрч Н********* сумын 6 дугаар багийн Засаг дарга Б.Х “ .... сумаас комисс байгуулсан. Би хадлангийн газарт өвс хадаж байсан ба багийн Засаг даргын хувьд очсон. Би маргаан бүхий газарт очиж Д.С уулзахад Д.С би мэдэхгүй миний эцэг мэднэ гэж хэлсэн, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд гарын үсэг зурсан миний гарын үсэг мөн байна гэх, гэрч Н********* сумын хэсгийн цагдаа Ө.Б “ .... С.Б гаргасан гомдлын дагуу комиссын бүрэлдэхүүнтэй хамт очсон, газрын даамал очоогүй, Миний бие хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс очсон. Иргэн С.Б Х** тахар гэх миний хадлангийн газрын өвсийг хурааж авсан гэж мэдүүлж гомдол гаргаснаар мэдсэн “ гэх, гэрч С.Ж “ ... Он сарын хувьд санахгүй байна С.Б гэх хүн гомдол гаргаад ажлын комиссын дагуу тухайн маргаан бүхий хадлангийн талбайд очсон . Тухайн үед маргаан бүхий хадлангийн талбайд С******* байсан. Ө** хүн байгаагүй. М****** бүхий хадлангийн талбайд очиход талууд миний газар гэж маргалдаж байсан.С******* бол би өөрийн талбайг хадсан. Б**** хүний .. хадлангийн талбайг хадаагүй гэж хэлсэн. Бид нар маргаан бүхий хадлангийн талбайд очиход Д**** байгаагүй, зөвхөн С******* байсан” гэх, гэрч С.Х “Н********* сумын Х********* Г*** бургас гэх газар байгаа газрыг 2010 оноос хойш С.Б хаддаг байсан. Энэ жил тухайн газрыг Д.С, С.Д нар хадаж авсан ....” гэж тус тус мэдүүлсэн байна гэжээ.
Сум дундын анхан шатны шүүхийн Засаг даргын орлогч К.Н хуурамчаар хөтөлсөн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл болон тэмдэглэлд нэр бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлгийг үндэслэлтэй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.
Н*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.С. С.Д нар нь нийт 5 иргэний 7,5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4,5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж авсан гэж маргаж байгаа атлаа нотлох баримтаар газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн гомдлыг шалгасан тэмдэглэл гэж 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр бичигдсэн хуурамч тэмдэглэлийг нотлох баримт болгон өгсөн.
Н********* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг дарга К.Н /Засаг даргын орлогч/, нарийн бичгийн дарга Т.М /газрын даамал/, гишүүд Х.Ш /Н******* бодлогын түшмэл/, Т.Ш /эрх зүйн ажилтан/, бүх багийн Засаг дарга нар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор Засаг даргын захирамжаар 2023 оны 4-р сард дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан болохоос 2023 оны 8 дугаар сард К.Н /Засаг даргын орлогч/, Б.Х, цагдаагийн ажилтан Ө.Б, С.Ж нарын бүрэлдэхүүнтэй Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдаагүй ба эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүнээр байгуулсан Засаг даргын захирамж байхгүй хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Н********* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “ Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/50 дугаартай захирамжийн эх хувь нотолно.
Н********* сумын Засаг даргын захирамжаар албан ёсоор байгуулагдаагүй, Засаг даргын захирамжгүй, Г***** маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг болох Засаг даргын орлогч К.Н, 6 дугаар багийн Засаг дарга Б.Х, Н********* сумын хэсгийн цагдаагийн ажилтан Ө.Б, цагдаагийн ажилтан С.Ж нар нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хадлангийн талбайд очсон гэж тэмдэглэл хөтөлсөн мөртлөө энэ тэмдэглэл нь маргаан бүхий газраас өвс хадагдаагүй байгаа үед хуурамчаар хөтлөгдсөн гүтгэлгийн шинжтэй хуурамч тэмдэглэл энэ нь 2023 оны 09 дүгээр сард хадагдсан өвсний нотлох баримт болж чадахгүй мөн энэ ажлын хэсгийн тэмдэглэл бол Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн албан ёсны тэмдэглэл биш. Уг маргаан бүхий хадлангийн талбайг тус сум дахь Х хоршоо 2023 оны 09 дүгээр сард хадсан 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр хөтөлсөн хуурамч тэмдэглэлд газрын даамал Т.М нэрийг оруулсан боловч газрын даамал Т.М нь хадлангийн талбайд ирээгүй, үзээгүй, хэмжилт хийгээгүй уг тэмдэглэлийг зөвшөөрч гарын үсэг зураагүй, цагдаагийн ажилтан С.Ж тэмдэглэлийг зөвшөөрөөгүй гарын үсэг зураагүй, мөн хариуцагч Д.С, С.Д нар уг тэмдэглэлийг зөвшөөрөөгүй гарын үсэг зураагүй, тухайн үед уг тэмдэглэлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж байгаагүй, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэгдээгүй, энэ хадлангийн маргааны асуудлаар сумын Засаг даргын зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй, Г***** даамал газар дээр нь очиж үзэж байгаагүй.
Н********* сумын Засаг даргын орлогч К.Н нь Д.С уулзаагүй атлаа ... хадлангийн талбайд очсон Д.С уулзсан, Д.С нь бид нарт хэлэхдээ саяхан С.Д явчихлаа, би хадах ёстой газраа хадсан, надад ямар нэгэн бичиг баримт байхгүй, би жил бүр дураараа хадаж байгаа гэж хэлсэн гэж мөн К.Н нь С.Б газрыг Д.С хадаж байсныг өөрөө үзээгүй атлаа нэлээн хадсан нь харагдсан гэж хүн гүтгэж худал мэдүүлсэн.
Н********* сумын хэсгийн цагдаа Ө.Б, цагдаагийн ажилтан С.Ж нар нь хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цагдаагийн байгууллагын ажилчид болохоос Засаг даргын захирамжаар байгуулагдсан Г***** маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийн ажилтан биш ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй.2023 оны 08 дугаар сарын 22-ний өдөр маргаан бүхий газарт талуудын хооронд зодоон гараагүй уг газарт маргаан гараагүй энэ хоёр цагдаагийн ажилтан очоогүй атлаа хадлангийн талбайд огт ороогүй гэртээ л байсан Д.С уулзсан гэж худал мэдүүлсэн.Г***** маргааны асуудлыг шийдвэрлэх ёстой газрын даамал Т.М нь маргаан бүхий газарт тухайн өдөр очоогүй үзээгүй гэдгийг цагдаагийн ажилтан Ө.Б, С.Ж нар өөрсдөө хүлээн зөвшөөрч шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч байсан атлаа талуудын хадлангийн талбай хаана байдгийг өөрсдөө мэдэхгүй, Д.С, С.Д нарын өвс хадаж байсныг хараагүй үзээгүй талуудын миний газар гэж маргалдаж байсныг өөрсдийн нүдээрээ үзээгүй атлаа өвс хадсан гэж худал мэдүүлэг өгсөн., Гэрч С.Х шүүхэд “Н********* сумын Х********* Г*** бургас гэх газар байгаа газрыг 2010 оноос хойш С.Б хаддаг байсан” гэж мэдүүлэг өгсөн болохоос маргаан бүхий “Б********* эх” гэх газар байршилтай газрыг С.Б хаддаг байсан гэж хэлээгүй, маргаан бүхий “Б********* эх" гэх газар байршилтай газар С.Б нарын хадлангийн талбай биш өөр хүний талбай болох нь гэрч Х******* өгсөн мэдүүлгээр нотлогдсоор байхад шүүх буруу дүгнэлт хийж бусдын талбайд үзлэг хийж бусдын эзэмшилд байгаа өөр өөр хэлбэл маргаан бүхий “Б********* эх” гэх газар байршилтай “Х“ хоршооны хадлангийн талбайд үзлэг хийж өөр хүний эзэмшилд байгаа хадлангийн талбайн нэрийг нь өөрчилж Х********* Г*** бургас гэх байршилтай газарт үзлэг хийсэн болгож дүгнэлт хийж шүүх нэхэмжлэгчийн талд буруу шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй.
Н********* сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар байгуулагдсан Г***** маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Т.М /Г***** даамал/, Х.Ш /Н******* бодлогын түшмэл/, Т.Ш /эрх зүйн ажилтан/, 8 дугаар багийн Засаг дарга Д.Е нар 2023 онд маргаан бүхий хадлангийн талбайд огт очоогүй, хадаж авсан гэх тухайн газруудад газрын хэмжилт хийж байгаагүй ба хэмжилт хийгдээгүй, газар дээр нь үзээгүй, бидэнтэй холбоотой газрын талаарх маргааны асуудлыг дээрх нэр бүхий хүмүүс шалгаж байгаагүй, хариуцагч нарт маргаан гарсан тухай огт мэдэгдэж байгаагүй.
М** 2023 онд тус сумын Засаг даргад болон Засаг даргын захирамжаар албан ёсоор байгуулагдсан газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэгт хариуцагч нарын нэр дээр нэхэмжлэгч нарын зүгээс хадлангийн асуудлаар ямар нэгэн өргөдөл гомдол ирүүлж байгаагүй болохыг сумын Засаг дарга болон Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нотолж ямар нэгэн эрхийн акт гаргаагүй байхад Засаг даргын орлогч К.Н нь албан тушаалаа урвуулан ашиглаж ажлын хэсгийн тэмдэглэл болгон дур мэдэн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр ажлын хэсгийн тэмдэглэлийг хөтөлж Б.Х, цагдаагийн ажилтан Ө.Б нартай үгсэн тохиролцож тэдний гарын үсгийг зуруулан өөрийн нагац ах С.Б нотлох баримт болгон өгсөн. Засаг даргын орлогч К.Н албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг гүтгэлгийн шинжтэй хэрэгт холбогдуулан буруутгаж хуурамчаар хөтөлсөн өөрийн нагац ах С.Б нотлох баримт болгон 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр дур мэдэн хөтөлсөн ажлын хэсгийн тэмдэглэл нь гэрч гэх цагдаагийн ажилтан С.Ж албан ёсны гарын үсэггүй, цагдаагийн ажилтан С.Ж, газрын даамал Т.М, багийн дарга Б.Х нар нь энэ тэмдэглэлийг мэдэхгүй гэж хэлж байсан ба Б.Х гарын үсгийг өөрсдөө дурайлган зурсан болон хариуцагч Д.С, С.Д нарын зөвшөөрсөн гарын үсэггүй албан ёсны тэмдэглэл биш хууль бус ажлын хэсгийн тэмдэглэл учраас зөвшөөрөхгүй байна.
4.5. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4-д Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** тахар гэх газарт байршилтай хадлангийн'' талбайд үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Б заасны дагуу мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д заасны дагуу тус Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Е Н********* сумын Х** тахир гэх газарт байршилтай нэхэмжлэгч нарын болон хариуцагч талын хадлангийн талбайд СРЗ төхөөрөмжөөр үзлэг ХЭМЖИЛТ ХИЙВ. Үүнд 1.НЭХЭМЖЛЭГЧ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хэмжилт хийлгэсэн талбайн хэмжээ нь нийтдээ 6.7 га газар байв. 2. Хариуцагч “Х“ хоршооны хадлангийн талбайн хэмжээ 9.3 га газар байв. 3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д хэмжилт хийлгэсэн хадлангийн талбайн хэмжээ 1.5 га газар байв. 4. Иргэн Д.Б хадлангийн талбайн хэмжээ 1.7 га газар байв. Ү******* үйл явцыг фото зургаар бэхжүүлсэн ба Г***** үзлэгийн үеийн схем зургаар талуудын зааж өгсөн газрын хэмжээ байршил, З******** ******* ХХК-д хийлгэсэн кадастрын зургуудад харьцуулсан байдал зэргийг харуулсан байна гэжээ.
Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Н********* сумын “Б********* эх” гэх газарт байршилтай хадлангийн талбайд үзлэг хийсэн болохоос Х** тахар гэх газарт байршилтай хадлангийн талбайд үзлэг хийгээгүй. Г**** шүүх тэмдэглэлдээ “Б********* эх” гэх газарт байршилтай хадлангийн талбай нэрийг Х** тахар гэх газарт байршилтай хадлангийн талбай гэж буруу тусгаж тэмдэглэсэн. С.Б нь тухайн өдөр өөрийн захирамжинд дурдагдсан “Х** тахарын ганц бургац” гэх газарт байршилтай хадлангийн талбайд үзлэг хийлгээгүй өөрөө дур мэдэн “Б********* эх” гэх газарт байршилтай бусдын хадлангийн талбайд шүүхэд болон С.Б бид хэлсээр байхад санаатайгаар өөрт нь огт хамааралгүй бусдын газрыг миний газар энэ байсан гэж хэмжилт хийлгэснээр шүүгч нь нэг талыг баримтлан буруу шийдвэр гаргасан.
Шүүхийн үзлэгээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д заасны дагуу маргаан бүхий “Б********* эх” гэх газарт байршилтай хадлангийн талбайд тус Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа. барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Е үзлэг хийсэн боловч нэхэмжлэгч нарт Засаг даргын захирамжаар ашиглуулсан “Х** тахирын ганц бургас” гэх байршилтай газарт үзлэг хийгээгүй. Ө** өөр хэлбэл нэхэмжлэгч С.Б нарын захирамжаар авсан “Х** тахирын ганц бургас” гэх байршилтай гэх газарт байршилтай газрын талбайг мэдсээр байж түүнд хэмжилт хийлгүй бусдын “Х” хоршоо болон бусдын эзэмшлийн “Б********* эх” гэх газарт байршилтай хадлангийн талбайг “Х** тахирын ганц бургас” гэх байршилтай нэхэмжлэгч нарын хадлангийн талбай болгож буруу хэмжилт хийснээр барахгүй түүний хэмжилт хийсэн СРЗ төхөөрөмж нь талбай дээр ажиллахгүй байсан. Т***** GPS төхөөрөмж нь ажилгаагүй болж барагцаагаар хэмжилт хийж бидэнд аймагт очиж компьютероор хэмжилтийг зөвтгөж гаргаж өгнө гэсэн боловч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хэмжилт хийлгэсэн талбайн хэмжээг 6.7 га болгож, “Х“ хоршооны хадлангийн талбай 14.5 га байхад хоршооны даргын зөвшөөрөлгүй хэмжилт хийж 9.3 га газар болгож буруу хэмжилт хийсэн тул зөвшөөрөхгүй байна.
Х хоршооны З******** ******* ХХК-д хийлгэсэн кадастрын зураг болон Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Е ямар ч ажилгаагүй GPS төхөөрөмжөөр авсан зураг газрын хэмжилт огт тохирохгүй зөрүүтэй байсан. Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Е нь тус сумын “Б********* эх” гэх газарт байршилтай хадлангийн талбайд шүүхийн үзлэгийг хийсэн мөртлөө “Б********* эх” гэх газарт байршилтай хадлангийн талбайн нэрийг өөрчилж газрын зургийг “Х** тахир” гэх байршилтай газрын зураг гэж хадлангийн газрын нэрийг мэдсээр байж санаатайгаар буруу тусгаж өгснөөр шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн. М** нэхэмжлэгч нарт Засаг даргын захирамжаар тус сумын “Х** тахирын ганц бургас” гэх байршилтай газраас ашиглуулсан хадлангийн талбайг өөрөө мэдсээр байж бид хэлсээр байхад бидний шаардлагыг хүлээж аваагүй үзлэг хийгээгүй шүүхийн үзлэгийг Н********* сумын Засаг даргын нэхэмжлэгч .хариуцагч, болон маргаан бүхий газарт холбогдолтой Х хоршоонд захирамжийн дагуу ашиглуулсан талбайд үнэн зөвөөр дахин хийлгэх шаардлагатай тул зөвшөөрөхгүй.
4.6. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.5-д Тус аймгийн Н********* сумын Засаг даргын Ү****** тогтоох ажлын хэсэг байгуулах тухай А/120 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ө***** үнэлгээ тогтоох комиссын актаар нэг иргэнд ашиглуулах 1.5 га газраас жилд 2 машин өвс буюу 300 ш боодол гарах нормтой, 2023 оны намрын улиралд 1 ш боодол өвс 11,000 төгрөг, нэг машин өвс 1,500,000 төгрөгийн үнэтэй болно “ гэж тодорхойлжээ гэсэн байна.
2023 онд Н********* сумын төвд намрын улиралд “ нэг иргэнд ашиглуулах 1.5 га газраас жилд 2 машин өвс буюу 200 ш боодол гарах нормтой, 1 ш боодлын өвс 3,000-гаас 5,000 төгрөг, нэг машин задгай өвсний үнэ 500,000 төгрөг “ байхад Засаг даргын Ү****** тогтоох ажлын хэсэг байгуулах тухай А/120 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ө***** үнэлгээ тогтоох комиссын актаар “ нэг иргэнд ашиглуулах 1.5 га газраас жилд 2 машин өвс буюу 300 ш боодол гарах нормтой, 2023 оны намрын улиралд 1 ш боодол өвс 11,000 төгрөг, нэг машин өвс 1,500,000 төгрөгийн үнэтэй болно“ гэж ямар ч үндэслэлгүй аймгийн С*********** байгууллагын жил бүр сумуудаас авч мэдээ судалгааны дүнг харгалзахгүй сум орон нутгаас аймгийн статистикийн байгууллагад өгч байсан мэдээ судалгаанаас зөрүүтэй комиссын гишүүд өөрсдөө дур мэдэн орон нутагт байхгүй. Баян-Өлгий аймагт гарч байгаагүй үнэлгээгээр өвсний үнэлгээг буруу тогтоосон. Тус шүүхэд өвсний үнэлгээг дахин тогтоолгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч бидний хүсэлтийг хангаагүй тул зөвшөөрөхгүй байна.
4.7. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д Нэхэмжлэгч С.Б, К.Ү, Ж.А, М.Т нар нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбайг ашиглуулсан уг хадлангийн газраас хариуцагч Д.С, С.Д нар 3 айлын газрыг зөвшөөрөлгүй хадаж авсан тул үндэслэлгүй олж авсан 6 машины өвсний үнэ болох 9,000,000 /есөн сая / гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй өвс хадаж авсан гэх маргаан Баян-Өлгий аймгийн Н********* сумын хадлангийн зориулалттай бүс нутаг болох Б********* эх гэх газар байршилтай газраас хууль журмын дагуу хадлангийн газар хуваарилуулан авсан сумын Х хоршоо болон иргэн Д.С, Х.Д, Х.Р, Д.Б нарын хадлангийн газраас маргаан гарсан болохоос нэхэмжлэгч нарын хэлж байсан “Х** тахар“ гэх газар байршилтай газраас хадлангийн маргаан гараагүй. Г**** сум дундын анхан шатны шүүх хадлангийн маргаан хадлангийн зориулалттай бүс нутаг болох, Б********* эх гэх газар байршилтай газраас гарсан уу? “Х** тахар“ гэх газар байршилтай газраас гарсан уу? гэдгийг шүүхийн үзлэгээр тогтоогоогүй мөртлөө, Б********* эх гэх газар байршилтай газраас хууль журмын дагуу хадлангийн газар хуваарилуулан авсан сумын Х хоршоо болон иргэн Д.С, Х.Д,Х.Р,Д.Б нарын эзэмшилтэй хадлангийн талбай бол маргаан бүхий хадлангийн талбайд хамааралтай гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр хүмүүсийн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Г***** даамалтай хамтран У********** хотын албан ёсны зөвшөөрөлтэй “З” ХХК-Д хийлгэсэн кадастрын зураг, Н********* сумын ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, хадлан хуваарилсан комиссын шийдвэр тодорхойлолт, дээрх хүмүүсийн тус сумын Г****** даамалтай олон жил байгуулж байсан Г**** ашиглуулах гэрээнүүд болон Г********** дагуу жил жилээр Т******* байгууллага орон нутгийн төсөв санхүүгийн байгууллагад төлж байсан хадлангийн татвар хураамжийн мөнгөөр болон тус сумын иргэдийн болон багийн Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдож нотлогдсоор байхад сумын Х хоршоо болон иргэн Д.С, Х.Д,Х.Р,Д.Б нарын хадлангийн талбай маргаан бүхий хадлангийн талбайд хамааралтай гэдэг нь нотлогдохгүй байна гэж буруу дүгнэлтийг гаргаж хариуцагч нараас ямар ч үндэслэлгүй 9,000.000 төгрөгийг гаргуулж байгааг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч С.Д нь нэхэмжлэгч нарын хэлж байсан “Х** тахар“ гэх газар байршилтай хадлангийн талбайгаас биш “Б********* эх” гэх газар байршилтай болох “Х*********“ хоршооны газраас өвс хадаж байсныг тус Х********* хоршооны тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр гаргасан “С.Д нь сүүлийн 3-4 жилд тус сум дахь “Х*********” хоршооны хадлангийн талбайд хоршооны даргын хүсэлтээр ажиллаж ажилласныхаа хөлсөнд буюу тус хоршооны хадлангийн талбайгаас хоршооны даргын зөвшөөрлөөр өөрийн хэрэгцээнийхээ ганц хоёр машин өвсийг хадаж авч байсан нь үнэн болно” гэсэн 08 дугаар албан тоотоор хүргүүлсэн тус хоршооны даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй гэрчийн тодорхойлолтын эх хувь болон тус шүүхэд Н********* сум дахь аж ахуйн нэгж болох “Х*********“ хоршооны даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр гаргасан “иргэн С.Д нь 2023 буюу 2024 онд иргэн С.Б, С.А, К,Ү******, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр огт өвс хадаж байгаагүй болохыг нотолж гэрчийн тодорхойлолт гаргаж байна“ гэсэн хоршооны даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 06 дугаартай албан тоотоор хүргүүлсэн гэрчийн эх хувь тодорхойлолт болон дээрх гэрчүүдийн тодорхойлолтоор давхар давхар нотлогдсоор байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр буруу дүгнэлт хийсэн тул зөвшөөрөхгүй байна.
М** хариуцагч Д.С 2023 оны 8, 9,10 дугаар сард Н********* сумын А**** 1-р сургуульд сургуульд өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн нь тухайн байгууллагын ажилдагсдын цагийн бүртгэл, цалин тавьж олгосон санхүүгийн хүчин төгөлдөр баримтуудаар мөн хүнд ажил хийж байгаагүй болох нь тахир дутуугийн группийн актаар тогтоогдсоор байхад улсад ажил хийж хөдөлмөрлөж ирсэн хүнийг ямар ч үндэслэлгүй бусдын газраас өвс хадсан гэж буруутгасныг зөвшөөрөхгүй байна.
4.8. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д Г***** тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж. байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Н****** Х***** саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна гэж заажээ. Х***** заасан эрх хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагийн Н********* сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Х********* газар ашиглуулах тухай“ захирамжаар М***** овогтой Т*******, К********* овогтой Ү******, Ж**** овогтой А*****, С******* овогтой Б******* нарын тус бүрт Х********* ганц бургас гэх газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулсан байна гэжээ.
Г**** ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ. Г***** тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Н****** Х***** саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна гэж заасан байдаг.
Х***** заасан эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий тус шүүхийн үзлэг хийсэн хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн, Х********* талбай хувиарлах тухай 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн, “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу 3064123 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 230002034 дугаар гэрчилгээтэй “ Х” хоршоонд 10 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар ашиглуулсан байдаг. Уг сумын ИТХ-ын Т************* гаргасан 39 дүгээр тогтоол, Засаг даргын 55-р захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
Үүнийг сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр гаргасан, Х********* талбай хувиарлах тухай 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр гаргасан, “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын бүртгэлийн газраас Х хоршоонд 2009 оны 01-р сарын 20-ний өдөр олгосон 230002034 улсын бүртгэлийн дугаартай 3064123 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Н********* сумын Засаг дарга А.А, Г***** даамал Б.А нарын гарын үсэг бүхий Х хоршоонд 2010 оны 10 дугаар сарын 12-ний өдөр олгосон тамга тэмдэгтэй 030890501 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг болон 2010 онд байгуулагдсан хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр гаргасан өөрсдийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан гэрчийн тодорхойлолт, тус сумын 7 дугаар багийн Засаг дарга О.Х 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х********* хоршоо 2010 оны 6 дугаар сард Б********* дээд хэсэг А******* талбайн дээд хэсгээс урьд өмнө өөрөө хадаж байсан талбайгаас 10 га газрыг авсан нь үнэн болно” гэсэн өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд тус тус нотолно.
Дараа нь Н********* сумын И******* Т************ Х***** төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн хуралдаанаар 2016 онд иргэдэд эзэмшүүлэх өмчлүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж аж ахуйн нэгж болох хоршооны ашиглаж байсан хадлангийн талбайг дахин баталж мөн өдрийн хуулийн хүчин төгөлдөр 08 дугаар тогтоолыг гаргаж уг тогтоолын 2-р хавсралтаар “Х хоршоо”-ны урьд нь ашиглаж ирсэн 10.0 га газарт түүний шинээр ашиглалтад оруулсан 4.5 га газрыг нэмж өгч 14.5 га хадлангийн газрыг баталж өгсөн. Үүнийг Н********* сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааны 08 дугаар тогтоол, 2 дугаар хавсралт хамт хавтаст хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
Дараа нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий тус шүүхийн үзлэг хийсэн хадлангийн талбай болох, Б********* эх гэх газар байршилтай газраас Баян-Өлгий аймгийн Н********* сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолын 2-р хавсралтыг үндэслэж мөн Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хүчин төгөлдөр, Х********* талбайг ашиглуулах тухай А/88 тоот захирамжаар “Х” хоршоонд 14.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар хугацааг нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж ашиглуулсан байхад маргаан бүхий газарт огт хамааралгүй Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт авагдсан хамаарагдсан газраас Н********* сумын Засаг даргын хууль бусаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “ Х********* газар ашиглуулах тухай “ захирамжаар М***** овогтой Т*******, К********* овогтой Ү******, Ж**** овогтой А*****, С******* овогтой Б******* нарт Х********* ганц бургас “ гэх газраас ашиглуулсан захирамжийг сум дундын шүүх шийдвэрийн үндэслэл болгож нэг талыг баримтлан буруу шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна.
Үүнийг Н********* сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр, “Х********* талбай ашиглуулах тухай” А/88 дугаартай захирамж, Х хоршооны улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаа тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хавтаст хэрэгт авагдсан хуулбарууд тус тус нотолно.
Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/88 тоот захирамжаар “ Х” хоршоонд 14.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж ашиглуулсан уг газрыг Х хоршоо өнөөдрийг хүртэл ашиглаж жил алгасалгүй хадаж эзэмшиж жил жилийн газрын төлбөр хадлангийн төлбөрийг төлж газрын даамалтай газар ашиглуулах гэрээгээ байгуулан ажиллаж ирсэн.
Үүнийг Г***** даамал И.О гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Х********* хоршооны дарга С.А 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, Г***** даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Х********* хоршооны дарга С.А 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр мөн 2022 оны 01-р сарын 06-ны өдрүүдэд байгуулсан Г**** ашиглуулах гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон Т***** санд тус Х********* хоршооны хадлангийн төлбөрт төлсөн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15000=00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8816=00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12848=00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9200=00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20000=00, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9200=00 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9200=00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 40000=00 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ХААН Б***** депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Х********* хоршооны 2023, 2024 оны хадлангийн төлбөрт төлсөн 17432 төгрөгийн төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
Г**** Х хоршооны, “Б********* эх” гэх газар байршилтай газраас хууль журмын дагуу хадлангийн газар хуваарилуулан авсан нь Х хоршооны хавтаст хэрэгт авагдсан кадастрын зураг, Н********* сумын ИТХ-ын хүчин төгөлдөр 8 дугаар тогтоол, тогтоолын 2-р хавсралтын хамт, Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/88 тоот захирамж, хадлан хуваарилсан комиссын шийдвэр тодорхойлолт, Х хоршоонд олгосон хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг ба Х хоршооны тус сумын Г****** даамалтай олон жил байгуулж байсан Г**** ашиглуулах гэрээнүүд болон Г********** дагуу жил жилээр Т******* байгууллага орон нутгийн төсөв санхүүгийн байгууллагад төлж байсан хадлангийн татвар хураамжийн мөнгөний баримтууд болон тус сумын иргэдийн болон багийн Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдож нотлогдсоор байхад маргаан бүхий хадлангийн талбайд хамааралтай гэдэг нь нотлогдохгүй байна гэж буруу дүгнэлтийг гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна
4.9. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д Уг Засаг даргын шийдвэрээр ашиглуулахаар олгосон хадлангийн газрыг Д.С, С.Д нар хадаж өвс авсан тухай нэхэмжлэгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрх бүхий этгээдээс ашиглуулахаар олгосон бусдын газраас Д С*******, С.Д нар хадлан бэлтгэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзлээ гэжээ.
Сум дундын анхан шатны шүүх маргаан гарсан хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газарт үзлэг хийсэн мөртлөө үзлэг хийгдсэн уг газрыг “ Х********* ганц бургас “ гэх газарт үзлэг хийсэн болгож нэхэмжлэгч нарт тус Улсын тусгай хамгаалалтын газраас хууль бусаар Н********* сумын Засаг даргын дур мэдэн газар ашиглуулахаар олгосон захирамжийг үндэслэн буруу дүгнэлт гаргасан.
Хариуцагч С.Д, Д.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын тодорхойлолт, хадлангийн талбайн кадастрын зураг, даамалтай байгуулсан жил жилийн газар ашиглуулах гэрээ, анх газрыг хуваарилж өгсөн өнөөдрийг хүртэлх хүчин төгөлдөр сумын хурлын тогтоол, Засаг даргын захирамжуудыг нотлох баримтаар авч үзээгүй эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр нэг талыг баримталсан буруу шийдвэрийг гаргасан.
4.10. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12*а Хариуцагч С.Д.Д.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурлын Т************* хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 39 дугаартай” Х********* талбай хуваарилах тухай тогтоол, Н********* сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай“ захирамж, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн К******* хуралдааны тэмдэглэл, Н********* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай“ захирамж, мөн сумын ИТХ-ын 8 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолын хоёр дугаар хавсралт гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах хадлангийн талбай, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар ашиглуулах тухай, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, татвар төлж байсан баримтууд тухайн газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарсан тухай баримтууд, иргэдийн тодорхойлолтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах баримт бичгүүд биш болно гэжээ.
М****** бүхий тус шүүхийн үзлэг хийсэн хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга К.Х 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр хуулийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/88 тоот захирамжаар аж ахуйн нэгж болох “ Х” хоршоонд 14.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулсан ба хариуцагч нарын өгсөн энэ нотлох баримт нь маргаан бүхий газарт огт хамааралгүй Улсын тусгай хамгааллын бүс нутагт хамаарагдсан газраас Н********* сумын Засаг дарга Х.Е хууль бусаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “ Х********* газар ашиглуулах тухай “ захирамжаар М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт “ Х********* ганц бургас “ гэх газар байршилтай газраас ашиглуулсан нэхэмжлэгч нарын захирамжийг няцаах баримт бичиг болох нь тогтоогдсоор байхад сум дундын шүүх мэдэн будилж буруу дүгнэлт гаргасан.
М** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаан бүхий газартай холбоотой хуулийн хүчин төгөлдөр хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурлын Т************* хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 39 дугаартай” Х********* талбай хуваарилах тухай тогтоол, Н********* сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай “ Х********* талбай ашиглуулах тухай “ захирамж, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн К******* хуралдааны тэмдэглэл, Н********* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай “ захирамж, мөн сумын ИТХ-ын 8 -р хуралдааны 08 дугаар тогтоол, тогтоолын хоёр дугаар хавсралт гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах хадлангийн талбай, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн газар ашиглуулах гэрээ 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн газар ашиглуулах тухай, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар ашиглуулах гэрээ. 2017 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, **** банк мөнгөн шилжүүлгийн 2013,2014,2015,2016,2017,2018,2019,,2022 оны баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны татвар төлсөн баримт, мөн Д С******** амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Х********** чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 0642439 дугаартай болон Д.С 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн Х********** чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 0642439 дугаартай хүчин төгөлдөр актын нотариатаар баталгаажуулсан хуулбар, татвар төлж байсан баримтууд тухайн газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарсан тухай баримтууд, иргэдийн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудыг маргаан бүхий хадлангийн талбайд хамааралтай,, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн няцаах баримт бичгүүд гэж эдгээр баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад эдгээр баримтуудыг шалгахгүйгээр, дүгнэлт хийхгүйгээр тус шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үгүйсгэж зөвхөн нэг талыг баримтлан нотлох баримтаар үнэлээгүй тул зөвшөөрөхгүй байна.
4.11. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д хариуцагч талаас З******** ******* ХХК-аар хийлгэсэн Баян-Өлгий аймгийн Н********* сумын 7 дугаар баг, Б********* эх гэх газар байршилтай “Х“ хоршоо, иргэн Д.С, Д.Б, Х.Р нарын ашиглаж, эзэмшиж буй гэх газрын кадастрын зургийг гаргаж өгсөн боловч энэхүү кадастрын зураг нь газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд ороогүй, нэгж талбарын дугааргүй, ямар эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэж хэний зөвшөөрлөөр хийгдсэн нь тодорхой бус байх тул тухайн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэжээ.
Х***** заасан эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий тус шүүхийн үзлэг хийсэн хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас Баян-Өлгий аймгийн Н********* сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааны 08 дугаар тогтоол, тогтоолын 2-р хавсралтаар мөн Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/88 тоот захирамжаар “Х” хоршоонд 14.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулсан ба Засаг дарга К.Х уг хүчин төгөлдөр захирамж зөвшөөрөл шийдвэрийг үндэслэж Г***** даамал И.О Баян-Өлгий аймгийн Н********* сумын 7 дугаар баг, Б********* эх гэх газар байршилтай “Х“ хоршооны ашиглаж, эзэмшиж буй газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зургийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр У********** хотын албан ёсны зөвшөөрөлтэй "З” ХХКомпаниар хийлгэж тухайн үед газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулсан хариуцагч нарын эдгээр хүчин төгөлдөр нотлох баримтыг үнэлээгүй мөртлөө нэхэмжлэгч нарын өгсөн маргаан бүхий шүүхийн үзлэг хийгдсэн хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газард огт хамааралгүй Н********* сумын Засаг дарга Х.Е хууль бусаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр А/32 дугаартай “ Х********* газар ашиглуулах тухай “ захирамжаар М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт Улсын тусгай хамгаалалтын газард хамаарагдсан “ Х********* ганц бургас “ гэх газар байршилтай газраас ашиглуулсан гэх газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын огт зураггүй, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд ороогүй, нэгж талбарын дугааргүй баримтуудыг үндэслэн сум дундын шүүх буруу дүгнэлт гаргасан тул зөвшөөрөхгүй байна.
4.12. М** иргэн Х.Р, Х.Д, Д.С, Д.Б бид дээрх ИТХ-ын тогтоол, Засаг даргын хүчин төгөлдөр захирамж буюу комиссын шийдвэрээр хуваарилуулан авч олон жил ашиглаж ирсэн хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Г***** даамалтай хамтран дахин хэмжилтийг У********** хотын албан ёсны зөвшөөрөлтэй “З” ХХК-Д хийлгэж дээрх нэр бүхий хүн тус бүрийн ашиглаж байсан хадлангийн талбайн хил заагийг тогтоолгож, хүн тус бүрийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын схем зураг болох кадастрын зургийг гаргуулж байсан. Уг У********** хотын албан ёсны зөвшөөрөлтэй “З” ХХКомпани маргаан бүхий хадлангийн талбайгаас тус сум дахь “Х********* хоршооны ашиглаж байсан хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Х.Д хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Д С******** хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Д.Б хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Х.Р хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зургийг нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар гаргуулан өгсөн байхад эдгээр хуулийн хүчин төгөлдөр баримтуудыг анхан шатны шүүх нотлох баримтад тооцож үзээгүй буруу дүгнэлтийг гаргасан.
4.13. Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай, Х********* газар ашиглуулах тухай захирамжаар нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт 1.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар “Х********* ганц бургас “ гэх байршилтай газраас 5 /таван / жилийн хугацаатай ашиглуулсан бол Н********* сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны, Х********* талбай хуваарилах тухай 39 дүгээр тогтоол, Н********* сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн, “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамж гарч тус сумын иргэдийн хадлангийн талбайг дахин хуваарилах комисс байгуулагдаж, комиссын бүрэлдэхүүнд Засаг дарга А*** овогтой А******, орлогч дарга Е**** овогтой Д*******, багийн Засаг дарга О*** овогтой Х*****, багийн Засаг дарга С*** овогтой А****, Г***** даамал Б**** овогтой А******, иргэний төлөөлөл М****** овогтой Е****, иргэний төлөөлөл С*** овогтой А****** нар ажиллаж Н********* сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу уг маргаан бүхий хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас хариуцагч Д.С 1.5 га газрыг хувиарлан өгч хадлангийн зориулалтаар 30 жилийн хугацаагаар ашиглуулснаар өнөөдрийг хүртэл он удаан жил ашиглаж эзэмшиж ирсэн. Үүнийг сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр гаргасан, Х********* талбай хувиарлах тухай 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр гаргасан, “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр гаргасан комиссын гишүүдийн гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.14. Н********* сумын И******* Т************ Х***** шийдвэрээр 2010 онд иргэдэд хуваарилж өгсөн хадлангийн талбайд ЗДТГазраас Х***** ашиглах зөвшөөрлийн бичгийг анх нэг жилийн хугацаагаар Засаг дарга А.А газрын даамал Б.А нарын гарын үсгээр олгож байсан ба дараа нь уг хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийг ард иргэдээс нэг жилийн дараа нэгдсэн журмаар хураан авч ард иргэдтэй хадлангийн талбайг Засаг даргын захирамжаар биш Г***** даамал иргэдтэй нэг жилийн хугацаагаар Г**** ашиглуулах гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэж гэрээнийхээ хугацааг жилээр сунгаж жил жилийн хадлангийн төлбөрийг төлүүлэн ажиллаж ирсэн. Б**** иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ хуваарийн дагуу Б********* эх гэх газар байршилтай газраас комиссын шийдвэрээр 2010 онд хуваарилуулан авсан 1,5 га хадлангийн талбайг Д.С нь хадлангийн зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаж жил алгасалгүй хадаж эзэмшиж жил жилийн газрын төлбөр хадлангийн төлбөрийг төлж газрын даамалтай газар ашиглуулах гэрээгээ байгуулан ажиллаж ашиглаж ирсэн. Үүнийг Г***** даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Д.С 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 01-р сарын 06-ны өдөр, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрүүдэд байгуулсан Г**** ашиглуулах гэрээнүүд зэрэг хуулийн хүчин төгөлдөр баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар мөн Д.С нь, Б********* эх гэх газраас хуваарилж авсан хадлангийн талбайг 2010 оноос өнөөдрийг хүртэл жил алгасалгүй жил болгон газрын даамалтай газар ашиглуулах гэрээгээ байгуулан тасралтгүй ашиглаж эзэмшиж ирснийг Д.С Г***** даамалтай байгуулсан дээрх Г**** ашиглах гэрээнүүд болон гэрээнийхээ дагуу Т***** санд бэлнээр 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х********* хоршоо, Х.Д, Х.Р нартай хамт Д.С хадлангийн төлбөрт төлсөн 17796 төгрөг 60 мөнгө, 2014 оны 12 дугаар сарын 24- ний өдөр Д.С Х.Д, Х.Р нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 2741 төгрөг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.С Д.Б, Р.Ж нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 2736 төгрөг,2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.С Х.Д, Д.Б, Р.Ж нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 3648 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Д.С Х.Д, Д.Б нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 3648 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.С Х.Д, Д.Б нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 2736 төгрөг, 2019 онд Д.С Х.Д Д.Б нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 2736 төгрөг,, 2022 оны 12 дугаар сарын 20-нд иргэн Х.Д хамт Д.С хадлангийн төлбөрт төлсөн 16500=00 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ХААНБанкны депозит дансны хуулгаар Д.С 2023,2024 оны хадлангийн төлбөрт төлсөн 14000 төгрөг, С.Д 2023,2024 оны хадлангийн төлбөрт 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 15000 төгрөгийн жил жилийн төрийн санд төлсөн хадлангийн болон газрын төлбөрийн мөнгөний баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар баримтууд давхар давхар нотолсоор байхад анхан шатны шүүх Д.С нь уг маргаан бүхий хадлангийн газраас хадлан бэлтгэх зориулалтаар газар авсан нь нотлогдохгүй байна гэж буруу дүгнэлт гаргасан тул зөвшөөрөхгүй байна.
4.15. М** маргаан бүхий хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Х********* талбай хуваарилах тухай” 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн, “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу иргэн Х.Д 1.5 га газрыг хуваарилан өгч 30 жилийн хугацаагаар хадлангийн зориулалтаар ашиглуулсан ба уг сумын ИТХ-ын Т************* гаргасан 39 дүгээр тогтоол, Засаг даргын 55-р захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа Үүнийг хавтаст хэрэгт авагдсан дээрх сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн, , Х********* талбай хуваарилах тухай” 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн комиссын гишүүдийн гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар тус тус нотолно.
2010 онд иргэн Х.Д маргаан бүхий хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас 1,5 га хадлангийн талбай хуваарилагдсан нь Г***** даамал И.О гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй X. Д*********** 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, Г***** даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй X. Д*********** 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болон 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд байгуулсан Г**** ашиглуулах гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.16. М** маргаан бүхий хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн, , Х********* талбай хуваарилах тухай” 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн „ Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу иргэн Д.Б 1.5 га газрыг хуваарилан өгч 30 жилийн хугацаагаар хадлангийн зориулалтаар ашиглуулсан ба уг сумын ИТХ-ын Т************* гаргасан 39 дүгээр тогтоол, Засаг даргын 55-р захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан дээрх сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Х********* талбай хуваарилах тухай” 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Х********* талбай ашиглах тухай 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн комиссын гишүүдийн гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар тус тус нотолно.
4.17. 2010 онд иргэн Д.Б маргаан бүхий хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас 1,5 га хадлангийн талбай хуваарилагдсан нь Г***** даамал И.О гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Д.Б 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан, Г***** даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Д.Б 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 01-р сарын 26-ны өдөр, 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд байгуулсан Г**** ашиглуулах гэрээнүүдийн нотариатаар нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Х.Д, Д.Б нараас 2023, 2024 оны хадлангийн төлбөрт төлсөн 3648 төгрөгийн төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд нотолно.
4.18. М** маргаан бүхий хадлангийн талбай болох, “Б********* эх” гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн „Х********* талбай хуваарилах тухай” 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн, “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу иргэн Х.Р 1.5 га газрыг хуваарилан өгч хадлангийн зориулалтаар ашиглуулсан ба уг сумын ИТХ-ын Т************* гаргасан 39 дүгээр тогтоол, Засаг даргын 55-р захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
4.19. 2010 онд маргаан бүхий газраас иргэн Х.Р 1.5 га хадлангийн талбай зохих журмын дагуу хуваарилагдсан нь тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан А.А, Г***** даамлаар ажиллаж байсан Б.А нарын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Х****** овогтой Р******* нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр бичигдсэн 030890026 дугаартай Х***** ашиглах зөвшөөрлийн бичиг болон Г***** даамал Т.А гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй X. Р****** 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Г**** ашиглуулах гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар мөн 2013 онд Х.Р Х********* хоршоо, Х.Д, Д.С нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 17796 төгрөг 2014 онд Х.Р Д.С, Х.Д нартай хамт хадлангийн төлбөрт 2741 төгрөг 2015 онд Р.Ж Д.С, Д.Б нартай хамт хадлангийн төлбөрт 2736 төгрөг, 2016 онд Р.Ж Д.С, Х.Д, Д.Б нартай хамт хадлангийн төлбөрт 3648 төгрөгийг хууль журмын дагуу жил жилийн төрийн санд төлсөн төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.20. С.Д нь сүүлийн 3-4 жилд тус сум дахь “Х*********” хоршооны хадлангийн талбайд хоршооны даргын хүсэлтээр ажиллаж ажилласныхаа хөлсөнд буюу тус хоршооны хадлангийн талбайгаас хоршооны даргын зөвшөөрлөөр өөрийн хэрэгцээнийхээ ганц хоёр машин өвсийг хадаж авч байсан болохоос С.Б нарын хадлангийн талбайгаас өвс хадаж байгаагүй. Үүнийг Х********* хоршооны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар албан тоотоор хүргүүлсэн тус хоршооны даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй гэрчийн тодорхойлолтын эх хувь нотолно.
4.21. С******* нь 10 жилийн өмнө толгой тархинд бэртэл гэмтэл авч олон жил эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж ирснийг тус сумын ард иргэд бүгд мэдэж байгаа. Д.С нь толгой тархинд бэртэл гэмтэл авсны улмаас ажил хийж бие ядрахаар таталт өгдөг, сонсгол муутай, ходоод өвддөг, биеэрээ бор ажил хөдөлмөр хийхэд тэнцэхгүй болсон зэрэг эрүүл мэндийн байдлаас болж сүүлийн жилүүдэд ялангуяа 2023, 2024 онд хоёр жил дараалан хадланд ороогүй, дээрх нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас иргэн С.Д хамт 2023 онд зөвшөөрөлгүйгээр өвс хадаж байгаагүй болох нь Д.С эмнэлгийн байгууллагаар байнга бие үзүүлж оношилгоонд хамрагдаж эмчилгээ хийлгэж байсан түүний эмнэлгийн байгууллагын амбулаториор эмчлүүлэгсдийн хавтаст хэрэгт авагдсан 19 хуудас бүхий карт нь нотолж байна.
4.22. Д.С нь Н********* сумын А**** сургуульд физик, математикийн багшаар ажилдаг. 2023 оны 8 дугаар сарын эхээр сургуулийн багш нар ээлжийн амралтаас ирж үндсэн ажилд ордог 2023 оны 8 ба 9 дүгээр сард бүтэн 2 сар Д.С нь өглөө 8 цагаас оройн 19 цаг хүртэл нэг ч өдөр ажил таслахгүйгээр А**** сургуульд цагаа бүртгүүлэн өөрийнхөө үндсэн ажил болох багшийн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж цалингаа авч ажиллаж ирсэн болохоос ажил тасалж дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас С.Д хамт 2023 оны 8,9 дүгээр сард өвс хадаж байгаагүй болох нь Н******* Д******** ерөнхий газраас 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр Д.С олгосон 2022,2023 оны Н******* даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Т***** албаны цалингийн системийн Д.С 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 2023 оны 8 дугаар сарын 2-р хагасын цалингийн мэдээлэл, Т***** албаны цалингийн системийн Д.С 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 2023 оны 9 дүгээр сарын 2-р хагасын цалингийн мэдээллүүдийн хавтаст хэрэгт авагдсан эх хувь тус тус нотолсоор байхад анхан шатны шүүх 2023 оны 8.9- р сард төрийн байгууллагад ахлах сургуульд сурагчдад өдөр болгон 8 цагийн хичээл зааж багшаар ажиллаж ирсэн хүнийг нэхэмжлэгчдийн газраас өвс хадсан гэж буруутгасан нь ямар ч үндэслэлгүй юм. М****** бүхий хадлангийн талбайд иргэн М.С, С.Х нар 2023, 2024 онд ирж байгаагүй. Д**** хууль бусаар байгуулагдсан комиссын гишүүд болон иргэн М.С, С.Х нар хариуцагч Д.С, С.Д нартай огт уулзаагүй атлаа шүүхэд худал мэдүүлгээ өгсөн тул зөвшөөрөхгүй.
4.23. М** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлдөгч миний бие “Х*********“ хоршоо болон иргэн Х.Р, Д.С, Д.Б бид дээрх ИТХ-ын тогтоол, Засаг даргын хүчин төгөлдөр захирамж буюу комиссын шийдвэрээр хуваарилуулан авч олон жил ашиглаж ирсэн хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Г***** даамалтай хамтран дахин хэмжилтийг У********** хотын албан ёсны зөвшөөрөлтэй “З” ХХК-Д хийлгэж дээрх нэр бүхий хүн тус бүрийн ашиглаж байсан хадлангийн талбайн хил заагийг тогтоолгож, хүн тус бүрийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын схем зураг болох кадастрын зургийг гаргуулж байсан. Уг У********** хотын албан ёсны зөвшөөрөлтэй “З” ХХКомпани маргаан бүхий хадлангийн талбайгаас тус сум дахь “Х********* хоршооны ашиглаж байсан хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Х.Д хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Д С******** хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Д.Б хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зураг, иргэн Х.Р хадлангийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хэмжилт хийж гаргаж өгсөн хадлангийн талбайн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын кадастрын зургийг нотариатаар баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар гаргуулан өгсөөр байхад буруу дүгнэлт гаргасан тул зөвшөөрөхгүй байна.
4.24. Хариуцагч Д.С, С.Д нар нь дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас 2023 буюу 2024 онд өвс хадаж аваагүй болох хавтаст хэрэгт авагдсан тус сумын 8 дугаар багт оршин суудаг Х**** овогтой Б********* тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр гаргасан “Иргэн Д******** овогтой С******* болон С******* овогтой Д**** нар нь 2023 буюу 2024 онд тус сумын иргэд болох К.Ү, С.Б, С.А, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр огт өвс хадаж байгаагүй болохыг миний бие гэрчлэн нотолно” - гэсэн өөрийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолтоор, тус сумын 7 дугаар багт оршин суудаг Х******* овогтой М****** тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр гаргасан “ Д.С эрүүл мэндийн байдлаас болж сүүлийн хоёр жилд 2023, 2024 онд Х** тахар гэдэг газард хадланд ирээгүй. М** Д.С, С.Д нар нь 2023, 2024 онд иргэн С.Б, С.А, К.Ү, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр өвс хадаж байгаагүй болохыг миний бие гэрчлэн нотолж гэрчийн тодорхойлолт гаргаж байна “ гэсэн өөрийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолтоор, 7 дугаар багт оршин суудаг С.Х тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр гаргасан “ Д.С нь сүүлийн 2023,2024 онд эрүүл мэндийн байдлаас болж 2 жил хадланд ороогүй, өөрийн биеэрээ өвс хадаагүй. Д.С өвсийг зөвшөөрөгдсөн газраас аав нь бэлтгэж өгсөн.С******* овогтой Д**** бас Х** тахир гэх газард 2023 оны 8 дугаар сард хадланд иргээгүй, өвс хадаагүй. М** иргэн Д******** овогтой С*******, С******* овогтой Д**** нар нь 2023 онд тус сумын иргэн болох К.Ү, С.Б, С.А, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас өвс хадаагүй, зөвшөөрөлгүйгээр өвс хадаж байгаагүй болохыг миний бие гэрчлэн нотолно” гэсэн өөрийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолтоор, тус сумын 8 дугаар багт оршин суудаг Д.Б тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр гаргасан “С.Д нь 2023 онд иргэн С.Б, С.А, К.Ү, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр огт өвс хадаж байгаагүй болохыг миний бие гэрчлэн нотолж гэрчийн тодорхойлолт гаргаж байна” гэсэн өөрийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолтоор, 6 дугаар багт оршин суудаг Е**** овогтой Д********* тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр гаргасан “С.Д нь 2023 онд иргэн С.Б, С.А, К.Ү, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр огт өвс хадаж байгаагүй болохыг миний бие гэрчлэн нотолж гэрчийн тодорхойлолт гаргаж байна” гэсэн өөрийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолтоор, мөн тус шүүхэд Н********* сум дахь аж ахуйн нэгж болох “Х********* “ хоршооны даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр гаргасан “ иргэн С.Д нь 2023 буюу 2024 онд иргэн С.Б, С.А, К,Ү******, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр огт өвс хадаж байгаагүй болохыг гэрчилнэ нотолж гэрчийн тодорхойлолт гаргаж байна “ гэсэн хоршооны даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 06 дугаартай албан тоотоор хүргүүлсэн гэрчийн эх хувь тодорхойлолтуудаар тус тус нотлогдсоор байхад анхан шатны шүүх нэг талыг баримтлан буруу дүгнэлт хийсэн .
4.25. М** нэхэмжлэгч С.Б иргэн С.Д, Д.С нар нь бидний талбайгаас 2023,2024 онд дараалан хоёр жил өвс хадаж авсныг иргэн Е.А нотолно гэж түүний түүний гарын үсгийг дурайлган зурсан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр бичигдсэн баримтыг шүүхэд өгсөн Г**** иргэн Е***** овогтой А***** болохоор уг баримтыг үгүйсгэж би С.Б баримт өгөөгүй миний иргэний үнэмлэх өөртөө байгаа зөвшөөрөхгүй гэж гэж тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр өөрийн биеэрээ дахин гэрчийн тодорхойлолт гаргасан . Е.А уг тодорхойлолтдоо: “ Иргэн С.Б нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд миний өмнөөс Д.С, С.Д нар нь 2023,2024 онд дараалан бидний хадлангийн талбайгаас 2023,2024 онд хоёр жил дараалан өвс хадаж авсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг өөрөө дур мэдэн гаргаж миний гарын үсгийг дурайлган зурж өгсөн байна үүнийг би өөрийн гараар бичиж өгөөгүй тул зөвшөөрөхгүй. Х**** 2023 буюу 2024 онд С.Б, К.Ү, Ж.А, М.Т нарын хадлангийн талбайгаас Д.С, С.Д нар нь огт өвс хадаж аваагүй болохыг миний бие гэрчлэн нотолж байна” гэж өөрийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолтыг гаргаж Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас 2023-2024 онд өвс хадаж аваагүй болохыг нь давхар нотолсоор байхад анхан шатны шүүх эдгээр баримтуудыг нотлох баримтаар тооцолгүй нэг талыг баримтлан иргэн Е.А өмнөөс С.Б хуурамчаар үйлдэж өгсөн баримтыг нотлох баримтаар тооцож буруу дүгнэлт хийсэн.
4.26. С**** ИТХ-ын Т************* гаргасан 39 дүгээр тогтоол, Засаг даргын 55-р захирамжаар байгуулагдсан “Х********* талбайг дахин хуваарилах” комиссын дарга Е.Д / Засаг даргын орлогч/, гишүүд А.А/ Засаг дарга/, С.А /Б***** Засаг дарга/, Б.А/ Г***** даамал/, М.Е / иргэдийн төлөөлөл/ нар нь тус шүүхэд маргаан бүхий хадлангийн талбай чухам хэний эзэмшлийн хадлангийн талбай болохыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр албан ёсоор тодорхойлон гаргаж өгсөөр байхад анхан шатны шүүх эдгээр хариуцагч нарын өгсөн хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтыг нотлох баримтад тооцож үзээгүй.
4.27. Баян-Өлгий аймгийн Н********* сумын “Х** тахирын ганц бургас гэх газрын доод талд“ байршилтай хадлангийн талбайд Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр “Х********* газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамж гаргуулсан иргэн С.Б, М.Т, Ж.А, К.Ү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б тус шүүхэд үзлэг хийлгэхдээ захирамжид дурдагдсан “Х** тахирын ганц бургас гэх газрын доод талд“ байршилтай өөрсдийн захирамжийн дагуу авсан буюу хадаж ирсэн хадлангийн талбайд үзлэг хийлгэхгүйгээр кадастрын зураггүй дур мэдэн өөрөө дуртай газарт өөр өөр хүмүүсийн эзэмшлийн газар болох “Б********* эх “гэх газар байршилтай хадлангийн газарт үзлэг хийлгүүлсэн.
4.28. Нэг ёсондоо хариуцагч бид нарын болон тус сум дахь “Х*********“ хоршоо, иргэн Х.Д, Д.Б.Х.Р нарын Н********* сумын ИТХ-ын Т************* 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “ Х********* талбай хуваарилах тухай” 39 дүгээр тогтоол, Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Х********* талбай ашиглах тухай” 55 дугаар захирамж болон захирамжийн дагуу байгуулагдсан комиссын шийдвэрээр “Б********* эх “гэх газар байршилтай хадлангийн газраас хуваарилуулан авч өнөөдрийг хүртэл жил алгасалгүй он удаан жил ашиглаж эзэмшиж хадаж ирсэн хадлангийн талбайгаас миний талбай энэ гээд өөрөө дур мэдэн бусдын газраас кадастрын зураггүй, комиссын шийдвэргүй захирамжинд дурдагдаагүй урьд өмнө огт өвс хадаж байгаагүй бусдын талбайгаас үзлэг хийлгүүлсэн. Шүүхийн үзлэг хийсэн маргаан бүхий хадлангийн газар нь тус сумын “Б********* эх” гэх газар байршилтай хадлангийн газар болохоос нэхэмжлэгч нарын хэлж байгаа “Х** тахирын ганц бургасын доод тал“ гэх газар байршилтай хадлангийн газар биш.
4.29. Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Х********* газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамжийн хавсралтаар “ Х** тахирын ганц бургасын доод тал “ гэх газар байршилтай газраас иргэн С.Б, М.Т, Ж.А. К.Ү, С.А нарт олгосон хадлангийн газар нь Баян-Өлгий аймгийн И******* Т************ Х***** Т************ ээлжит 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 67 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтаар Улсын тусгай хамгаалалтанд авагдсан газар учраас дээрх Засаг даргын хариуцагч нарт газар олгохоор гаргасан захирамж нь хүчингүй хууль бус захирамж байна. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн И******* Т************ Х***** 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “З**** газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай“ 67 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.30. М** Улсын Их Х***** 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн “З**** газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай“ 46 дугаар хүчин төгөлдөр тогтоол болон тогтоолын 2-р хавсралтаар Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Х********* газар ашиглуулах тухай” А/32 дугаартай хууль бус захирамжаар нэхэмжлэгч С.Б, М.Т, Ж.А. К.Ү, С.А нарт “Х** тахирын ганц бургасын доод тал“ гэх газар байршилтай газраас олгосон хадлангийн газар нь А*** нуур Д******* арлын байгалийн цогцолборт газрын хилийн хязгаарлалтын бүсэд хамрагдаж Улсын тусгай хамгаалалтанд 2020 онд дахин авагдсан газар учраас Н********* сумын Засаг даргын хариуцагч нарт газар олгохоор гаргасан захирамж нь хуулийн хүчин төгөлдөр биш, хууль зүйн үндэслэлгүй хүчингүй хууль бус захирамж байгаа. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Улсын Их Х***** 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн “З**** газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай“ 46 дугаар хүчин төгөлдөр тогтоол болон тогтоолын 2-р хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.31. Н********* сумын Засаг дарга Х.Е 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр гаргасан “хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 /засвартай/ дугаартай захирамжийн хавсралтаар нэр бүхий дээрх хариуцагч 5 иргэнд олгосон газрын талаар иргэн миний бие Х.Д холбогдох тусгай хамгаалалтын газарт хүсэлт гарган тодруулахад А*** нуур-Д******* арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б гарын үсэг бүхий 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар албан тоотоор миний нэрэнд хүргүүлсэн “Т*** 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн өргөдлийг хянаж үзээд Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Н********* сумын иргэн С Б*******, М.Т, Ж.А, К.Ү, С.А нарт “Х** тахирын ганц бургасын доод тал “ гэх газар байршилтай газраас хадлангийн зориулалтаар олгосои газар нь А*** нуур-Д******* арал байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байгаа нь үнэн болно “ гэсэн албан бичиг тодорхойлолтоор бүрэн нотлогдож байгаа тул Н********* сумын Засаг даргын нэхэмжлэгч нарт гаргаж өгсөн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус захирамж байна.Үүнийг хавтаст хэрэгт авагдсан А*** нуур-Д******* арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б гарын үсэг бүхий 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар албан тоот хавсралт болон /Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Х********* газар ашиглуулах тухай” А/32 дугаартай Х.Е гарын үсэг бүхий захирамжийг хавсралтын хамт хавсаргасан/ албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.32. Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Н********* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч Д.С, С.Д бид Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 110//Ш32025/0271 дугаартай захирамжаар бидний хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн боловч З********* хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрээр бидний хүсэлтийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хууль хяналтын байгууллагад бас хандсан. З********* хэргийн шүүх болон хуулийн байгууллагын эцсийн шийдвэр нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай байгаа тул дээрх хуулийн байгууллагуудын эцсийн шийдвэр гартал энэ хэргийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж өгнө үү? гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч бидний хүсэлтийг авч хэлэлцээгүй, Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 110//Ш32025/0271 дугаартай захирамжийн эх хувийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн болно.
4.33. Сум дундын анхан шатны шүүх нь: Нэхэмжлэгч нарын хэлж байсан зөвшөөрөлгүй өвс хадсан гэх газар нь “Х** тахар“ гэх газар байршилтай хадлангийн талбайгаас гарсан уу? Б********* эх гэх газар байршилтай хадлангийн газраас гарсан уу? гэдгийг өөрөөр хэлбэл маргаан гарсан газрын байршлыг шүүхийн үзлэгээр албан ёсоор зөв тогтоогоогүй.
4.34. Тухайн маргаан гарсан газар нь нэхэмжлэгч С.Б, талийгаач С.А, К.Ү, М.Т, Ж.А нарын газар уу? хариуцагч Д.С, С.Д нарын хадаж ирсэн газар уу? мөн тухайн маргаан бүхий газраас олон жил өвс хадаж ирсэн тус сумд аж ахуй эрхэлж ирсэн “Х*********” хоршоо болон хариуцагч Д.С, С.Д, иргэн Х.Д, Х.Р, Д.Б нарын газар уу? гэдгийг албан ёсоор шинжээч томилон тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсаар байхад шүүхийн үзлэгийг хийсэн атлаа маргаан бүхий газар хариуцагч болон нэхэмжлэгч нарын хэний эзэмшлийн газар болохыг хүн нэг бүрчлэн тухайн газарт хэмжилт хийж тогтоогоогүй. /Нэхэмжлэгч нарын талбайг хүн нэг бүрчлэн тогтоогоогүй/.
4.35. Нэхэмжлэгч нарын хэлж байсан зөвшөөрөлгүй өвс хадсан гэх газар нь, ”Б********* эх’’ гэх газар байршилтай тухайн маргаан бүхий газраас олон жил өвс хадаж ирсэн тус сумд аж ахуй эрхэлж ирсэн “Х*********” хоршооны эзэмшлийн газар байсан ба тус хоршооны энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж хоршооны асуудлыг хэргийн хамт шийдвэрлэж өгнө үү? гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй.
4.36. Нэхэмжлэгч нараас талийгаач болсон С.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Г**** анхан шатны шүүх түүний эзэмшлийн газрыг хэмжиж тогтоохгүйгээр түүний хадлангийн талбайг зөвшөөрөлгүй хадсан гэж хариуцагч нарыг буруутгаж хариуцагч Д.С, С.Д нараас С.Б, К.Ү, М.Т, Ж.А нарт ямар ч үндэслэлгүй өвсний үнийг төлүүлж байгааг зөвшөөрөхгүй.
4.37. З*********** хадаж авсан талбайн хэмжээг анхан шатны шүүхийн үзлэгээр С.Б, К.Ү, М.Т, Ж.А, талийгаач С.А нарын хадлангийн газарт тулгалт хийж нэг бүрчлэн газрын хэмжээг тогтоож хүн нэг бүрээр зөвшөөрөлгүй хадсан газрын хэмжээг тогтоож хүн нэг бүрчлэн хохирлын хэмжээг тогтоодог болохоос ямар ч үндэслэлгүй талийгаач болсон /нэхэмжлэл гаргаагүй/ С.А газрыг хадсан гэж анхан шатны шүүх бөөрөнхийлөн нэг талыг баримтлан хариуцагч нараас ямар ч үндэслэлгүйгээр мөнгө гаргуулан нэхэмжлэгч нарт олгох ёсгүй гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй байна.
4.38. М** сумын ажлын комиссын үнэлгээг анхан шатны шүүх өөрийн журмаар гаргуулаагүй. Нэхэмжлэгч нар дур мэдэн задгай нэг машин өвсний үнэ 1,500,000 төгрөг гэж өөрсдөө тогтоолгосон нь ямар ч үндэслэлгүй.Баян- Өлгий аймагт болон Н********* суманд өнөөдрийг хүртэл олон жилд задгай нэг машин өвсний зах зээлийн үнэ 1,500,000 төгрөгөнд гарч байгаагүй. З***** нэг машин өвсний зах зээлийн дээд талын үнэ 500,000, төгрөгөөс хэтрээгүй байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
4.39. Иймд хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр өвс хадаж аваагүй болох нь дээрх үндэслэлүүдээр бүрэн нотлогдож байгаа ба Баян-Өлгий аймгийн И******* Т************ Х***** болон Улсын Их Х***** хүчин төгөлдөр тогтоол болон тогтоолын хавсралтаар Улсын тусгай хамгаалалтанд авагдсан бүс нутгаас нэхэмжлэгч нарт газар ашиглуулах эзэмшүүлэх давуу эрх хуулиараа Н********* сумын Засаг даргад олгогдоогүй байхгүй тул:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. 2010 онд газар хуваарилсан. Тухайн үед хариуцагч байгаагүй тул түүний эхнэр бид нартай хамт очиж, өөрсдийн газраа хувааж авсан. Тухайн үед хоршоонд гэж 200х400 метр газрыг өгсөн байсан. Дараа нь 2019 оноос эхэлж намайг хөөж эхэлсэн. Тэгээд сүүлд 2 машин өвс авч чадахааргүй хадлангийн газартай болж үлдсэн. Т****** шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш***** нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил өнгөрч байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дандаа худал зүйл ярьдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авна гээд шүүх хуралдааныг хойшлуулсан ч өмгөөлөгч сонгож аваагүй. М** давж заалдах шатны шүүхийн өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгч авна гэж хойшлуулж өмгөөлөгч сонгож аваагүй. Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн охин нь 2017 онд гэр бүл болсон. Т****** 2010 онд газар хуваарилахад хүргэн нь байсан гэдэг нь худлаа юм. Г***** гэр бүлийн хэрэгцээнд өгсөн. 2021 онд гэр бүл болсон Д.Б гэх хүүхдийн нэр дээр бас газрыг бичүүлсэн юм байна. К******** хүмүүс очиж хэмжихэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн газраа тусад нь хэмжүүлж, миний газар дээр Д.Б, Д**** гэх хүмүүсийн газрыг оруулсан байна. 2017 онд гэр бүл болсон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүргэн нь 2011 онд хуваарилж авсан миний газар дээр яаж бичигддэг юм бэ? У********** хотын нэг компаниар миний газар дээр очиж кадастрын зураг хийлгүүлсэн байна. Тухайн кадастрыг хийлгүүлэхэд сумын Засаг дарга, сумын газрын даамал очихгүйгээр нэг компаниар кадастр хийлгүүлснээ бид нарт яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дандаа худал зүйл хэлдэг. Бид нарт газрын гэрчилгээ байгаа. Г*********** жил болгон сунгуулж явдаг. Тухайн газрыг тусгай хамгаалалтай газар гэж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өнгөрсөн жил манай эхнэрийг хадлан дээр байхад зодсон болохоор нь хөгшин болохоор зодохгүй байх гээд өндөр настай ээжийгээ хоёр хүүхдийн хамт хадлан дээр аваачихад хадлан дээр барьсан манай урцыг тойруулж өвс хадсан байсан. Ө*** нь 2 том машин өвс авдаг байсан газраасаа энэ жил 6 портер машин өвс хадаж авсан. Э**, хүүхдүүдийг маань алчих юм байна гээд яаралтай хадлангаа бэлдээд 6 хоног болоод хадлангаас явсан. Миний газрыг булааж авч, надад одоо газар үлдээгүй тул ийнхүү шүүхэд ирж байгаа юм. Т****** үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү? Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С, С.Д нарт холбогдох 6 машин өвсний үнэ 9,000,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
7. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар тэмдэглэж, маргааны зүйл болсон нэхэмжлэгч М.Т 1.5 га, С.Б 1.5 га, К.Ү 1.5 га, Ж.А 1.5 га, С.А 1.5 га буюу нийт 7.5 га хадлангийн талбайгаас 3 иргэнд ногдох 4.5 га газрыг хариуцагч нарын хэн нь ямар хэмжээтэй хадаж авсан эсэх, эдгээр нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшдэг талбайгаас, ямар хэмжээтэй талбайг хариуцагч нар хадсан эсэх, хариуцагч нарын өвс хадаж авсан гэх 4.5 га газрыг чухам аль аль нэхэмжлэгч эзэмшдэг эсэх, нэхэмжлэгч нарын хадлангийн талбай хоорондоо болон хариуцагч нарын эзэмшдэг хадлангийн талбайтай хөрш зэргэлдээ оршдог эсэх, чухам аль хэсгээр, нэхэмжлэгч 4 иргэн, хариуцагч 2 иргэний эзэмшил газрын хилийн заагийг тус тус тогтоосон эсэх, хариуцагч нар өөрийн эзэмшлийн хадлангийн талбайг хадах явцад нэхэмжлэгч нарын хэн алиных нь хадлангийн талбай руу орж өвс хадах боломжтой эсэх зэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах замаар нарийвчлан тогтоох, үүний тулд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэж маргаан бүхий газарт үзлэг хийх талаар тодорхой тусгасан (магадлалын 11, 13 дахь цогцолбор).
8. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэх үед нэхэмжлэгч талын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1506 дугаар шүүгчийн захирамжаар ханган 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийхдээ маргаан бүхий хадлангийн талбайд үзлэгийг дутуу хийсэн, тухайн үзлэгт хэмжилт хийх, газрын координатыг тогтоох багаж бүхий мэргэжилтнийг оролцуулсан атлаа иргэдэд хадлангийн талбай ашиглуулахаар хуваарилсан шийдвэр гаргасан буюу шийдвэр гаргахад оролцсон холбогдох албан тушаалтнууд, тухайлбал 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн /хэргийн 1 дэх хавтасны 4 дэх тал/ Г***** маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга, Засаг даргаар ажиллаж байсан К.Х, Х.Е болон бусад, тус сумын газрын даамал, газрын даамлаар ажиллаж байсан Т.М зэргийг оролцуулаагүй, үзлэгийн явцад гагцхүү зохигчийг оролцуулж нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Б болон хариуцагч нарын төлөөлөгч Х.Д нарын хэлсэн, зааснаар тэдгээр 2 иргэн болон “Х” хоршоо, иргэн Д.Б, Х.Р, Д.С нарын ашигладаг гэх хадлангийн талбайн бүдүүвч зургийг үйлдсэнээр үзлэгийг дуусгавар болгосон нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардлагыг хангаагүй, үзлэгийг дутуу хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэлд хамаарчээ.
9. Хуульд зааснаар, талуудын хүсэлтээр шүүх үзлэг хийх замаар нотлох баримтыг бүрдүүлэх тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, маргааны үйл баримтыг тогтооход шаардлагатай бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодитой тодруулах, тогтоох шаардлагатай бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг, схем зургаар:
10. Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой буюу талуудын мэтгэлцээнээр маргааны үйл баримтыг бодитой тогтооход шаардагдах дээр дурдсан 7 төрлийн нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардлагыг хангуулж нэг бүрчлэн, дахин тодруулах, маргаан бүхий хадлангийн талбайн үзлэгийг мэргэжилтэн болон холбогдох албан тушаалтнууд, хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулан дахин хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасанд нийцэх учраас мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.
11. Хуульд заасан үндэслэл, журмаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч нарын төлөөлөгчийн маргааны үйл баримт, түүнд хэрэглэсэн материаллаг хуулийн зохицуулалттай холбоотойгоор “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Х**** тус давж заалдах гомдлын үндэслэлд маргаж буй хадлангийн талбайн үзлэгийг дутуу хийсэн гэх тайлбар үндэслэлтэйг тэмдэглэх нь зүйтэй.
12. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас хүлээж аваагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсоны улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хуульд зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК