Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019         0816                                          2019/ШЦТ/237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Н.Б-д холбогдох эрүүгийн 1934004200306 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 08 дугаар 15-ны өдөр ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг,гагнуурын ажил хувиараа хийдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, 46 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоногийн хугацаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 86051816дугаарын регистртэй, Х овгийн Н.Б

 

            Холбогдсон хэргийн талаар

                                          /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н..Бнь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Дэлийн энгэр” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Дархижавыг банзаар цохиж зодон, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

 

Эрүүгийн 1934004200306дугаартай хэрэгт хохирогч Н.Дархижав/хх-ийн 12-14, 16-19 дүгээр хуудас/, гэрч Э.Эрдэнэбаатар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Н.Отгондалай/хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч П.Цогмаа /хх-ийн 23дугаар хуудас/, гэрч Н.Б/хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Н.Урантогс /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ш.Ганхуяг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Н.Отгонсүх /хх-ийн 28 дугаар хуудас/, яллагдагч Н.Б/хх-ийн 37 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 41-49 дүгээр хуудас/, хохирогч Н.Дархижавын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 70 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40, 50-66,79 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Н..Бнь согтуурсан үедээ, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Дэлийн энгэр” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Дархижавыг банзаар цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Н.Дархижавын ...пизда минь чи юу гээд солиороод байгаа юм бэ гээд гэрт орны ард байсан банз модоор миний ууц, нруу, баруун гар руу хэд хэдэн удаа цохитол нөгөө банз мод нь хугарсан. Тэгтэл Батсхүийн ээж нь ирээд салгасан. Тэгэхээр нь би машинаа асаагаад зугтаагаад аавындаа ирсэн... ...намайг багалзуурдаж буюу миний хоолойг боож байсан. Тэр үед нь өөрийнх нь төрсөн эгч Урнаа нь салгаж байсан. ихэвчлэн гараараа бас мод сандал гэх мэт зүйлүүдээр цохиж зоддог... /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

...хэрэлдээд маргалдаж байхад банзаар намайг цохисон. Тэгээд би аавынх руу явсан... ...зодсон гар гэвэл банзаар баруун гар, нуруу, өгзөг, хэсэгт 3 удаа цохисон. Гараараа цохисон асуудал байхгүй. Энэ үед Хадам ээж ирж салгасан. Надтай болон хүүхдүүдтэйгээ жаахан зандрангуй харьцдаг... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

......Бархи ууж ирэхээр нь би түүнийг загнасан. Тэгтэл намайг багалзуурдаж боож орон дээр унагаахад түүний төрсөн эгч Урнаа нь Б-г боль гэж салгасан. Тэгээд Буурлаж гараад гэртээ ирж хонолгүй манай ээж, дүү Баярмаагийнд очиж хоносон байсан... ...намайг загнаж баруун хөлийн шилбэ хэсгийг машины хаалганд хавчуулсан. Толгой минь машины кабинд мөргүүлэхэд миний толгой их хавсдан байсан. тэгээд би айсандаа зугтаагаад яваад өгсөн... /хх-ийн18-19дүгээр хуудас/,

гэрч Э.Эрдэнэбаатарын ...Н.Бархи хэрэглэдэг. Эхнэрээ зоддог талаар бол би сайн мэдэхгүй. Гэр оронд нь нээх очоод байдаггүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч П.Цогмаагийн...Хэл амаар доромжилж, цохиж зодсон асуудал байхгүй. Би хараагүй чимээгүй байсан. Манай бэр эмэгтэй хүн учраас үглээл байсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Ш.Ганхуягийн ...маргааш нь Давхижавын аав, ээж нь надад Батсүх, Дархижавыг зодсон байна гэж хэлсэн. Би энэ талаар харсан үзсэн зүйл байхгүй... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Н.Отгонсүхийн ...Бах Дархижав эгч рүү би чамтай дахиж харьцахгүй зайл гэсэн. Тэгээд Дархижав эгч уйлаад машинд суугаад баруун хөлөө татаж аваагүй байхад Бах машины хаалга өшиглөөд хаалганд Дархижав эгч хөлөө хавчуулсан. Тэгээд бид 4 Бахыг орхиод гэр рүүгээ ирээд Дархижав эгч хот явлаа хөлөө үзүүлнэ гээд явсан... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Н.Бийн ...гэнэт эхнэр хугархай хөлийг чинь хуг цохино гээд уурганы бөгсөөр миний хуграад эдгэж байсан баруун хөлний гуян дундуур хоёр цохисон. Тэгээд би уурлаад зайл гээд гэрийн орны ар талын өмхөрсөн банзаар хоёр удаа бөгсөн дундуур нь цохисон. Тэгээд чамтай юу ч ярихгүй чи хайргүй бол зүгээр зайл гэсэн эхнэр яваад өгсөн... /хх-ийн 24 дүгээр хуудас/

яллагдагч Н.Бийн...хийсэн зүйлдээ гэмшиж байна. Цаашид дахин ийм зүйл хийхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа... /хх-ийн 37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай ...Н.Дархижавын биед баруун бугалга, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлтболон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 41-49 дүгээр хуудас/, хохирогч Н.Дархижавын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 70 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40, 50-66, 79 дүгээр хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Прокуророос шүүгдэгч Н.Бэд холбогдох эрүүгийн 1934004200306 дугаартай хэргийн шүүгдэгч Н.Бийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

            Шүүгдэгч Н.Бнь согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий хүн эхнэр Н.Дархижавыг банзаар цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, уг хууль цохиж, зодсон хууль бус үйлдэл түүний эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой ба дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэйбайх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсонбайна.

 

Иймд шүүгдэгч Н.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Дархижавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Н.Дархижав, шүүгдэгч Н.Бээс эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Н.Дархижавынмэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь хавтас хэргийн 70, 79 дүгээр хуудаст авагдсан хохирогч Н.Дархижавын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай мэдүүлэг, шүүгдэгч Б.Батзоригийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Бнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Бэдхуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэхнөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бэдторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.Дархижав нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,, хохирогч, шүүгдэгч нар эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

               36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Н.Бийггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х овгийн Н.БийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч Х овгийн Н.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Х овгийн Н.Бнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.Дархижав нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч, шүүгдэгч нар эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН