Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2016/00541

 

16 оны 08 сарын 29 өдөр

         Дугаар 183/ШШ2016/00541                                                                                                 

                             Улаанбаатар хот

 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч О.Э  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.576.880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 91.140 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үндсэн зээл 7.600.000 төгрөг, хүү 433.300 төгрөг, алданги 2.361.800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 90.640 төгрөг нийт 10.485.740 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, үлдэх 5.485.740 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.280 төгрөгөөс 90.640 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ