| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00645/И |
| Дугаар | 212/МА2025/00071 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2025/00071
З.М нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00723 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И**** овогт З***** М*********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн “М***** БГБХН” өрхийн эрүүл мэндийн төв /дарга Х.Е/-д холбогдох,
“Хариуцагч өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад бэлнээр өгсөн 3,366,910.00 төгрөг, дансанд байршуулсан 1,094,211.00 төгрөг, нийт 4,461,121.00 төгрөгийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр хариуцагч байгууллагаас нь гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.М, нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.М, хариуцагчийн өмгөөлөгч А.С нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч З.М нь хариуцагч байгууллагын даргын ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаанд “М*****” өрхийн эрүүл мэндийн төвийн хэрэгцээнд зориулж нэр бүхий тус эрүүл мэндийн төвийн ажилтнуудад бэлнээр өгсөн гэх 3,366,910.00 төгрөг, байгууллагын дансанд байршуулж байсан гэх 1,094,211.00 төгрөг, нийт 4,461,121.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаар шийдвэрийг хавсаргасан зэргээс үзвэл, тэрээр хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, анхан шатны шүүх Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримталж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн төрлүүдийг, тодруулбал мөн зүйлийн 751.1.1 дэх заалтад “бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах” гэж, 751.1.2 дэх заалтад “дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах” гэж, 751.1.3 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах” гэж, 751.1.4 дэх заалтад “бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах” гэж бага үнийн дүнтэй, шүүгчийн дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг нэг бүрчлэн тогтоож, мөн зүйлийн 751.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн үнийн дүнгээс үл хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэл бүхий иргэний хэргийн төрлүүдийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол”, “энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл”, “ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл” гэж тус тус хуульчилсан байна.
4. Гэтэл нэхэмжлэлийн үнийн дүнгээс үл хамаарч, Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой, тодруулбал мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг, 495 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг, 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжихтэй холбоотойгоор шаардах эрхээ тодорхойлсон нэхэмжлэлийн төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.2 дахь хэсэгт заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийн төрлүүдэд багтаагүй байхад З.М дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг “бага үнийн дүнтэй” гэх нөхцөл байдалд хөтлөгдөн хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй буюу хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байна.
5. Иймд З.М нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн “М*****” өрхийн эрүүл мэндийн төв /дарга Х.Е/-д холбогдох иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.
6. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 757 дугаар зүйлийн 757.1.1 дэх заалтын дагуу шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш “нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ.
7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх тус хэргийг нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00723 дугаар шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор анхан шатны шүүхийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн тус шийдвэрийг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байх тул эдгээр нөхцөл байдлуудыг баримтлан давж заалдах шатны шүүх хуралдааны энэ магадлалд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч буюу төлөөлөгч нь хяналтын журмаар гомдол гаргахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч З.М давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,328.00 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, З.М буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК