Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2025/00072

 

 

“А*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00516 дүгээр шийдвэртэй,  нэхэмжлэгч  “А*****” ХХК /гүйцэтгэх захирал Х.А/, Баян-Өлгий аймгийн Б**** сумын 5 дугаар багт оршин суух, Ш***** овогт К********* М******* нарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын Т***** газар /дарга Ө.Х/,

Баян-Өлгий аймгийн Б**** сумын Е****** боловсролын сургууль /захирал К.Х/,

Баян-Өлгий аймгийн Б**** сумын Х******* цэцэрлэг /эрхлэгч Д.Г/,

Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төв /дарга О.С/,

Баян-Өлгий аймгийн Б**** сумын Соёлын төв /эрхлэгч Ш.М/-д тус тус холбогдох,

 

“Д****** эрчим хүчний төлбөрт Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын Т***** газраас 54,971,485.00 төгрөг, Е****** боловсролын сургуулиас 319,020,065.00 төгрөг, Х******* цэцэрлэгээс 76,821,509.00 төгрөг, Э**** мэндийн төвөөс 60,163,779.00 төгрөг, Соёлын төвөөс 33,334,340.00 төгрөг буюу нийт 544,311,178.00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Б**** сумын Е****** боловсролын сургууль, Э**** мэндийн төвийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, А.С, хариуцагч Б**** сумын Э**** мэндийн төвийн дарга О.С, түүний өмгөөлөгч Я.С,  Е****** боловсролын сургуулийн захирал К.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч "А*****" XXК нь дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм.

1.2. “А*****" ХХК Б**** сумын төвийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг 1,4 мВт хүчин чадалтай эрчим хүчээр хангах чиг үүрэг бүхий дулааны эрчим хүчний барилга байгууламж барьж 2017-2018 оны, 2018-2019 оны 2019-2020 оны, 2020-2021 оны, 2021-2022 оны, 2022-2023 онуудад халаалтын улиралд дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж ирсэн билээ. Тухайн хугацаанд "А*****" ХХК нь холбогдох норм, журмын дагуу стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хэрэглэгч нарыг бүрэн хангаж, ямар нэгэн байдлаар эрчим хүчний тасалдалгүй, ажлын гологдолгүй, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн болно.

1.3. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн Г***** харилцаа барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхол, бусдад давуу байдал олгох үүднээс төвлөрсөн халаалтын зууны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг ашиглалтад оруулах комисс томилохгүй байх, ашиглалтад оруулах дүгнэлт гаргахаас татгалзах "эс үйлдэхүй" гаргаж, "А*****" ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6-р сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0042 дугаартай шийдвэр, З********* хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 12-ны өдрийн 221/МА2019/0489 дугаартай магадлал зэрэг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, "А*****" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байгаа юм.

1.4. Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Г нь З********* хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх явцад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилохдоо өөрийн хамаарал бүхий хүмүүсийг комиссын бүрэлдэхүүнд оруулж, мөн адил хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн ашиглалтад оруулахаас татгалзах дүгнэлт гаргуулсныг "А*****" ХХК-ийн нэхэмжлэлээр Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5-р сарын 01-ний өдрийн 110/ШШ2020/0030 дугаартай шийдвэрээр "А*****" ХХК-ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 11-р сарын 04-ний өдрийн А/774 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1.5. Дараа нь аймгийн Засаг даргын зүгээс "А*****" ХХК-ийн хэрэглэгч нарын халаалтын зардлыг төсөвт суулгахаас татгалзах үйлдэл гаргасан байдлыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүх мөн З********* хэрэг үүсгэн шалгаж, улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6-р сарын 21-ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр "А*****" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

1.6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар "Г******* үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байгаа боловч, З********* хэргийг урьдчилан шийдвэрлэх шат, З********* хэргийн шүүхээр 2018 оноос 2021 оны 8-р сарын 21-ний хүртэл маргаан хянан шийдвэрлэгдэх үйл явцад үргэлжилсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан "Ш***** нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл...үргэлжилнэ" гэж заасны дагуу 2018 оноос 2021 оны 06-р сарын 21-ний хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн нь нотлох баримтаар хавсаргасан захиргааны хэргийн шүүхийн удаа дараагийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. Т*** учраас "А*****" ХХК-ийн хариуцагч талаас 2017-2018 оны, 2018-2019 оны хоорондох гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018-2021 оны хооронд тасалдсан учраас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болохыг дурдаж байна. М** 2020 оноос хойших нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацааны үйлчлэлд хамаарч байна.

1.7. Нэхэмжлэгч "А*****" ХХК нь 2017-2018 он, 2018-2019 он, 2019-2020 он, 2020-2021 он, 2021-2022 он, 2022-2023 оны хооронд Баян-Өлгий аймгийн Б**** сумын ЗДТГ, Е****** боловсролын сургууль, Х******* цэцэрлэг, сумын Э**** мэндийн төвд, Соёлын төв зэрэг төрийн байгууллагуудад дулааны эрчим хүч түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үүргийг гэрээгээр гүйцэтгэж ирсэн болно. Г*** хэрэглэгчид буюу хариуцагч нар жил бүр халаалтын улиралд төлбөл зохих эрчим хүчний төлбөрийг дутуу төлж, өр төлбөр үүсгэж, улмаар "А*****" ХХК-ийг алдагдалд оруулах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах, банкны зээлийн төлбөрт унагаах зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан юм.

1.8. Н*********** шаардлагыг хариуцагч тус бүрээр тооцоолбол:

Хариуцагч Б**** сумын Засаг даргын тамгын газрын гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:

2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 13,470,808 төгрөгөөс 5,164,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 8,306,806 төгрөг төлөгдөөгүй, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих төлбөр 23,948,000 төгрөгөөс 8,295,700 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 15,652,400 төгрөг төлөгдөөгүй, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөр зохих 23,948,100 төгрөгөөс 10,107,500 төгрөгийг төлсөн ба 13,840,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,100 төгрөгөөс 12,805,009 төгрөгийг төлсөн бөгөөд 11,143,092 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 23,948,000 төгрөгөөс 22,498,412 төгрөгийг төлсөн ба 1,449,688 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 23.948,100 төгрөгөөс 19,369,2.00 төгрөгийг төлсөн ба 4,578,900 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй буюу бүгд нийт 54,971,485 төгрөг төлөгдөөгүй байна.

1.9. Хариуцагч Б**** сумын Е****** боловсролын сургуулийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:

2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 72,008,868 төгрөг, төлсөн нь  8,937,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 63,131,368 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 1284 22,432 төгрөг, төлсөн нь 46,046,740 төгрөг үлдэгдэл төлбөр 82,075,692 төгрөг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432    төгрөг, төлсөн нь 41,329,920 төгрөг, үлдэгдэл төлбөр 86,792,512 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөг, төлсөн нь 59,673,240 төгрөг, үлдэгдэл төлбөр 68,449,192 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432 төгрөг, төлсөн нь 128,329,900 төгрөг, илүү төлсөн төлбөр 207,468 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 128,122,432    төгрөг, төлсөн нь 109,343,663 төгрөг, үлдэгдэл төлбөр 18,778,769 төгрөг буюу бүгд 319,020,065 төгрөг төлөгдөөгүй байна.

1.10. Хариуцагч Б**** сумын хүүхдийн цэцэрлэгийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:

2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,751,729 төгрөг, төлсөн нь 1,650,000           төгрөг, үлдэгдэл төлбөр 13,101,729 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 7,777,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 18,447,796    төгрөг, 2019-2020      оны           халаалтын     улиралд         төлбөл            зохих 26,225,296       төгрөг, төлсөн нь 15,082,400 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,142,896 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 17,381,300 төгрөг, үлдэгдэл төлбөр 8,843,996 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 26,225,296 төгрөг, төлсөн нь 12,384,500 төгрөг, үлдэгдэл төлбөр      13,840,796 төгрөг, 2022-2023      оны     халаалтын     улиралд         төлбөл            зохих 26,225,296        төгрөг төлсөн нь 14,781,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,444,296 төгрөг буюу төлбөр бүгд 76,821,509 төгрөг төлөгдөөгүй байна.

1.11. Хариуцагч Б**** сумын Э**** мэндийн төвийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:

2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 16,340,094 төгрөг, төлсөн нь З,901,200 төгрөг, үлдэгдэл төлбөр 12,438,894 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 12,709,406 төгрөг ,төлсөн нь 3,577,800 төгрөг, үлдэгдэл төлбөр 9,131,606 төгрөг, 2020-2021       оны     халаалтын           улиралд         төлбөл            зохих 29,049,500 төгрөг, төлсөн нь 9,918,121 төгрөг, үлдэгдэл төлбөр 19,131,379 төгрөг, 2021-2022         оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөг, төлсөн нь 19,184,700 төгрөг, үлдэгдэл төлбөр 9,864,800 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 29,049,500 төгрөг, төлсөн нь 19,452,400 төгрөг, үлдэгдэл төлбөр         9,597,100           төгрөг буюу төлбөр бүгд 60,163,779 төгрөг            төлөөгүй         учир нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.12. Хариуцагч Б**** сумын Соёлын төвийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:

2017-2018 оны халаалтын улиралд төлбөл зохих 7,972,965 төгрөг, төлсөн нь 1,620,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 6,352,965 төгрөг, 2018-2019 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 3,240,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 10,934,160 төгрөг, 2019-2020 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 3,246,300 төгрөг, үлдэгдэл төлбөр 10,927,860 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 3 107,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,067,160 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд төлбөл зохих 14,174,160 төгрөг, төлсөн нь 17,972,525 төгрөг төлж, 3 798,365 төгрөг илүү төлсөн, 2022-2023 оны халаалтын улиралд төлбөл зохих 32,174,160 төгрөг, төлсөн нь 34,323,600 төгрөг төлж, 2,149,440 төгрөг илүү төлсөн учир нийт төлбөл зохих 39,282,145 төгрөгөөс илүү төлсөн 5,947,805 төгрөгийг хасаж, төлбөр бүгд 33,334,340 төгрөг төлөгдөөгүй байна.

1.13. “А*****” ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дээрх төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн үүсгэн байгуулагч К.М би компанийг Х******* А***** худалдсаны улмаас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/Ш32024/000366 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг алдааг залруулж, компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дахиад нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийн 351.1.1 дэх заалт, Э**** хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалт, Д****** эрчим хүчээр хангах гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн дулааны эрчим хүчний төлбөрт Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын тамгын газраас 54,971,485 төгрөг, Е****** боловсролын сургуулиас 319,020,065 төгрөг, Б**** сумын Х******* цэцэрлэгийн санхүүгээс 76,821,509 төгрөг, Б**** сумын  Э**** мэндийн төвийн санхүүгээс 60,163,779 төгрөг, Б**** сумын Соёлын төвөөс 33,334,340 төгрөг буюу бүгд 544,311,178 төгрөг гаргуулан "А*****" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын Т***** газрын дарга Ө.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 

2.1.Б**** сумын Засаг даргын тамгын газар нь А***** ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж хамтран ажиллаж ирсэн.

2.2.А****** Э**** хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 08-р тогтоол, Засаг даргын тамгын газрын барилгын халаалтын талбайн схем зураг, тухайн компанийн тусгай зөвшөөрөл гэх мэт холбогдох материалыг хавсаргаж төсвийн төслийн хамт жил бүр аймгийн С***** төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг байсан боловч урьд онуудын энгийн зуухны тарифаар төсөв батлагдаж ирдэг байсан. Ү**** дагуу жил бүрийн батлагдсан түлш халаалтын төсвийн санхүүжилтийг сар бүр хуваарийн дагуу тогтмол А***** ХХК-д олгож ирсэн.

2.3.Иймд А***** ХХК-ийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зөрүү мөнгийг манай байгууллага төлөх боломжгүй гэжээ.

 

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Соёлын төвийн дарга Ш.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт:

3.1. Б**** сумын Соёлын төв нь А***** ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж хамтран ажиллаж ирсэн.

3.2. А****** Э**** хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 08-р тогтоол, Засаг даргын тамгын газрын барилгын халаалтын талбайн схем зураг, тухайн компанийн тусгай зөвшөөрөл гэх мэт холбогдох материалыг хавсаргаж төсвийн төслийн хамт жил бүр аймгийн С***** төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг байсан боловч урьд онуудын энгийн зуухны тарифаар төсөв батлагдаж ирдэг байсан. Ү**** дагуу жил бүрийн батлагдсан түлш халаалтын төсвийн санхүүжилтийг сар бүр хуваарийн дагуу тогтмол А***** ХХК-д олгож ирсэн.

3.3. Иймд А***** ХХК-ийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зөрүү мөнгийг манай байгууллага төлөх боломжгүй гэжээ.

 

4.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Х******* цэцэрлэгийн эрхлэгч Д.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Б**** суманд үйл ажиллагаа явуулдаг “А*****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М Б**** сумын хүүхдийн цэцэрлэгээс халаалтын үнээс дутуу авсан гэх үндэслэлээр нэхэмжилж буй 76,821,509 (далан зургаан сая найман зуун хорин нэгэн мянган таван зуун есөн) төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаж уг нэхэмжлэлийг бүхлээр нь эс зөвшөөрч уг тайлбарыг гаргаж байна.

4.1.”А*****” ХХК нь дээрх нэхэмжлэлд дурдсан төлбөрийг гаргуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд танилцаж миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг хүргүүлсэн билээ. Уг нэхэмжлэлийн дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/Ш32024/00366 дугаартай шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Г**** нэхэмжлэгч К.М нь нэг жил хоёр сар өнгөрсний дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.2. А***** хувь хүн болон хуулийн этгээд нь Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хуулиудыг үндэс болгож хамтран ажиллах хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулж харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулдаг. Т***** ***** ***** *********** * ***** ********* ** ****** ***** ****** ********* ****** ** ** компани нь гэрээнд заасан дулааны эрчим хүчийг түгээж гэрээнд дурдсан хөлсийг сар болгон нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийн дагуу манай байгууллага төлбөрөө төлсөөр ирсэн билээ( 2017-2020 он хүртэл).

4.3.Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон юм. Т***** дагуу гэрээг шинэчилж 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дөрвөн жилийн хугацаатай буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 2002,6 м.кв талбайд сар болгон 2,544,700 төгрөг авч өгч байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Т***** дагуу сар болгон нэхэмжлэлээ хүргүүлж, нэхэмжлэлийн дагуу халаалтын төлбөрийг цаг тухайд нь авч,өгч байсан болно.

4.4.Тус байгууллагад байгуулсан гэрээ компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар хүргүүлж байгаа бөгөөд уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М хууль бусаар нэхэмжилж буй халаалтын төлбөрийг бүхлээр нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Е****** боловсролын сургуулийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт:

5.1. “А*****” ХХК нь 2019 оноос эхлэн манай байгууллагад дулаан эрчим хүчийг түгээж эхэлсэн боловч норм, журмын дагуу стандартын шаардлага хангасан эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй гологдож гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэж ирснийг тухайн үед галчаар ажилладаг ажилчдыг шилжүүлэн авахгүй 2022 он хүртэл маргаан гарган 10 галч ажилтны цалинг манай байгууллагаар төлүүлж байсан, 2023 оны 05 дугаар сар хүртэл дотуур байранд амьдардаг хүүхдүүд гадуур хувцастай унтаж, ханиад томуутай болж эрүүл мэндээрээ хохирч хүүхдийн эрх зөрчигдөж байсныг өдөр бүр бид К.М сануулж хэлж байсныг дотуур байрны сурагч багш ажилчид, эцэг эх асран хамгаалагчид гэрчлэх байх.

5.2.Тус байгууллагын тогтмол зардал болох түлш халаалтын зардлыг С**** иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн саналаар А****** төрийн сан, орон нутгийн төсөвт хуваарийг нь баталж санхүүжилтийг олгодог.

5.3. Б********* төсвийн хуваарийн дагуу нийлүүлэгч байгууллагатай, хамтран ажиллах гэрээ байгуулан “А*****” ХХК-ийн захирал байсан К.М нэхэмжлэлээр төлбөрөө хугацаанд сар бүр бүрэн шилжүүлж ирсэн ба одоо хүртэл эрчим хүчний төлбөрийг дутуу төлсөн, үлдэгдэл төлбөр үүсгэсэн, *** ********** компани үйл ажиллагааг алдагдуулж байсан тохиолдол байгаагүй.

5.4. Нэхэмжлэгч “А*****” ХХК нь 2017-2018 онд манай сургуулийн А.Б.В.Г байранд хэсэгчлэн халаалт түгээж эхэлсэн ба хоёр дотуур байрны хэсэгт тухайн үед сургуулийн аж ахуйг тендерээр зохион явуулдаг “Н****** хоршоо” өөрсдөө бага оврын зуухаар 2018 оны 05 дугаар сар дуустал дулааны эрчим хүчээр хангаж байсан. Нэхэмжлэгчийн манай байгууллагаас бүгд 319,020,065 төгрөг нэхэмжилж байгаа нь       үндэслэлгүй байна. Үүнд 2017-2018 онуудад манай байгууллагад        хэсэгчлэн дулааны эрчим         хүчээр хангадаг байсан ба 2019, 2020, 2021, 2022 онуудад дутуу өр төлбөр байсан бол яагаад тухайн үед тооцоо нийлж, мэдэгдэж нэхэмжлэл үүсгээгүй ирснийг огт ойлгохгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэг, Э**** хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллага тухайн онуудад гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу “А*****” ХХК дулааны төлбөрийг захирал К.М нэхэмжлэлийг хөлсийг бүрэн төлж байсан.

5.5. М**** байгууллага ямар нэгэн төсөв баталдаггүй зөвхөн батлагдсан төсвийг зарцуулах эрхтэй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төвийн хариу тайлбарт:

6.1.Тус төв нь 2017 оноос эхлэн “А*****” ХХК-тай дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байсан. “А*****” ХХК-аас тус эрүүл мэндийн төвд тухай бүрд "А*****” ХХК-аас нэхэмжлэл илрүүлж дулааны мөнгө шаарддаг байсан ба манай байгууллага нэхэмжлэхийн дагуу төлбөрийг ямар нэгэн маргаангүй төлдөг байсан.

6.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М болон нэхэмжлэгч К.М нарын нэхэмжлэлд дурдсанчлан 2017-2018 онд үлдэгдэл 12,438,894 төгрөг, 2017-2018 оны халаалтын улиралд үлдэгдэл 19,131,379 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд үлдэгдэл 9,864,800 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд үлдэгдэл 60,163,779 төгрөгийн төлбөртэй гэж дурджээ.

6.3.Тус төв нь тухай бүрд “А*****” ХХК-аас илрүүлсэн нэхэмжлэхийн дагуу дулааны үнийг бүрэн төлж байсан тул одоо 5-8 жилийн дараа их хэмжээний төлбөр гэх асуудлыг төлөхийг зөвшөөрөх боломжгүй байна. У*** нь тус төв жил бүр тус компанитай дулаан түгээх гэрээний биелэлтийг дүгнэж, ****** ****** ***** ****** ** ****** ******** **** ******* ******* ***** *** компани нь тус төсвөөс нэхэмжлэхгүй байж байгаад 5-8 жилийн дараа нэхэмжилж байгаад гайхаж байна. Н**** талаас тус төв улсын төсөвт тусгаснаар бүрэн төлж байсан юм. О*** нэмж “А*****” ХХК-ны санхүүд 60,163,779 төгрөг санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна.

6.4.Иймд “А*****” ХХК-ийн “Д****** эрчим хүчний төлбөрт буюу гэрээний үүрэгт.../4/ Э**** мэндийн төвөөс 60,163,779 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00516 дүгээр шийдвэрт:

7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Э**** хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Е****** боловсролын сургуулиас 69,881,925.00 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төвөөс 33,085,246.00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А*****” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн Б**** сумын Е****** боловсролын сургуулиас илүү нэхэмжилсэн 249,138,140.00 төгрөгийг, Б**** сумын Э**** мэндийн төвөөс илүү нэхэмжилсэн 27,078,536.00 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын тамгын газар, Б**** сумын Х******* цэцэрлэг, Б**** сумын Соёлын төвд холбогдох Д****** эрчим хүчний төлбөр гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

7.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,879,506 төгрөгнөөс 1,895,920 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төвөөс 323,376 төгрөг, Б**** сумын Е****** боловсролын  сургуулиас 323,376 төгрөгийг, Т***** сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 983,586 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А*****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч Б**** сумын Э**** мэндийн төвийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Хариуцагч буюу Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төвийн дарга О.С би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00516 дугаартай шийдвэрийн Б**** сумын Э**** мэндийн төвөөс 33,085,246 \гучин гурван сая наян таван мянган хоёр зуун дөчин зургаан\ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А*****" ХХК-д олгох тухай хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.2. Анхан шатны шүүх "А*****" ХХК-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хууль болон Э**** хүчний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

8.3. Тус сумын Э**** мэндийн төв нь 2017 оноос эхлэн "А*****" ХХК-тай дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байсан. "А*****" ХХК-иас тус Э**** мэндийн төвийн санхүүд тухай бүрд дулааны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэх ирүүлж дулааны үнийг шаарддаг байсан ба тус байгууллага нэхэмжлэхийн дагуу төлбөрийг ямар нэгэн маргаангүй төлдөг байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М болон нэхэмжлэгч К.М нарын нэхэмжлэлд дурдсанчлан 2017-2018 онд үлдэгдэл 12,438,894 төгрөг, 2017-2018 оны халаалтын улиралд үлдэгдэл 9,131,606 төгрөг, 2020-2021 оны халаалтын улиралд үлдэгдэл 19,131,379 төгрөг, 2021-2022 оны халаалтын улиралд үлдэгдэл 9,864,800 төгрөг, 2022-2023 оны халаалтын улиралд үлдэгдэл 9,597,100 төгрөг нийт 2017-2023 онуудын халаалтын улиралд үлдэгдэл 60,163,779 төгрөгийн төлбөртэй гэж дурджээ.

8.4. Тус төв нь тухай бүрд "А*****" ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу дулааны үнийг бүрэн төлж байсан тул одоо 5-8 жилийн дараа их хэмжээний төлбөр гэх асуудлыг төлөхийг зөвшөөрөх боломжгүй байна. У*** нь тус төв жил бүр тус компанитай дулаан түгээх гэрээний биелэлтийг дүгнэж, ****** ****** ***** ****** ** ****** ******* **** ******* ******* ***** *** компани нь тус төвөөс нэхэмжлэхгүй байж байгаад 5-8 жилийн дараа нэхэмжилж байгаад гайхаж байна. Н**** талаас тус төв улсын төсөвт байгууллага ба дулаан хэрэглэсний зардлыг жил бүр төсөвт тусгаснаар бүрэн төлж байсан юм. О*** нэмж "А*****" ХХК-ны санхүүд 33,085,246 төгрөг төлөх санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна.

8.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 302\ШШ2025\516 дугаартай  шийдвэрт өөрчлөлт  оруулж тус төвөөс "А*****" ХХК-нд төлөх ёстой гэх 33,085,246 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

9. Хариуцагч Б**** сумын Е****** боловсролын сургуулийн давж заалдах гомдлын агуулга:

9.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Е****** боловсролын сургуулийн захирал ажилтай, Б.Ж миний бие иргэн К********* М******** нэхэмжлэлтэй "Д****** эрчим хүчний төлбөр буюу гэрээний үүрэгт 319,020,065 төгрөг гаргуулах тухай" тус сургуульд холбогдох иргэний хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00516 дугаартай шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шуудан холбоонд хийснийг 07 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан үндэслэл, журмаар "эс зөвшөөрч" давж заалдах гомдол гаргаж байна.

9.2 Г****** үндэслэл нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй К.М хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй, иргэн К.М эд хөрөнгийн хохирол, хор уршиг учраагүй байна гэж гомдол гаргаж байна.

 У*** нь хариуцагч Баян-Ө***** аймгийн Б**** сумын Е****** боловсролын сургууль нь 2018-2025 онуудын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумд үйл ажиллагаа явуулж байгаа. Э**** хүч үйлдвэрлэх, түгээх борлуулах тусгай зөвшөөрөл бүхий "А*****" ХХК тай "Д****** эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" байгуулан ажиллаж Э**** хүчээр хангах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажилласан бөгөөд тухайн үед К.М түүний захирал байсан юм.

9.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт. "Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй этгээдийг хэлнэ" гэжээ. Г**** Б**** сумын Е****** боловсролын сургууль болон "А*****" ХХК-ий хооронд байгуулсан "Д****** эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ"-ний улмаас К.М гэх хувь хүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй болно. Д****** эрчим хүчний төлбөр буюу гэрээний үүрэгт холбоотой нэхэмжлэлийг гэрээний нэг тал "А*****" ХХК нэхэмжилбэл зохино.

9.4 Нэхэмжлэгч К.М нь Б**** сумын Е****** боловсролын сургуулийг хариуцагчаар тодорхойлж, Б**** сумын ерөнхий боловсролын сургууль болон "А***** ХХК"-ийн хооронд байгуулсан дулааны эрчим хүчний төлбөрт буюу гэрээний үүрэгт холбоотой 319,020,065 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Н*********** шаардлагад 2017, 2023 онд 5 дугаар сар хүртэл хугацаанд гэрээний үүрэгт холбоотой эрчим хүчний төлбөр 319,020,065 төгрөг нэхэмжилсэн юм.

 9.5 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т "Гэрээний үүрэгт холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна" гэж заасан. Нэхэмжлэгч К.М нь тус шүүхэд нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан “3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 2 дугаар сарын 27-нь өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаа хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.

9.6 Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00516 дугаартай шийдвэрээр Б**** сумын Е****** боловсролын сургуульд "А*****" ХХК-ий худалдсан эрчим хүчний гэрээний үүрэгт 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын эрчим хүчний төлбөрт 51,103.156 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 9.7 Шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсгийн 21 дүгээр заалтад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын хугацааны төлбөрт 51.103.156 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. М** шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь” хэсгийн 20 дугаар заалтаар "А*****" ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан "Х*** хэлэлцэх хугацаа" тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэжээ.

9.8 Гэтэл "А*****" ХХК-ний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг иргэн К.М гэх хүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хольж, хутгах, төөрөгдүүлж болохгүй гэж үзэж байна. Х**** Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн бол мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан журмаар "Ү**** гүйцэтгэхээс татгалзах" журамтай. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шийдвэр гаргаагүй атал хөөн хугацааг өөрөө санаачилж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж дур мэдэн тогтоох нь хуульд нийцэхгүй байна.

 9.9 Анхан шатны шүүх нэхэмжлэгч К.М гаргаж ирүүлсэн халаалтын зардлын санхүүжилт өр авлагын тооцоо гэх нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй юм. Н****** бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу гаргасан хоёр байгууллагын тооцоо нийлсэн акт, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, төлбөрийг хүлээн зөвшөөрсөн санхүүгийн баримт зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг нотлох баримт болохоос бус нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн тооцоо нь Н****** бодох бүртгэлийн тухай хууль болон Т****** тухай хуульд заасан нотлох баримтын шинжийг хангахгүй юм.

9.10 Анхан шатны шүүх нотлох баримтыг бүхэлдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үнэлээгүй гэж гомдол гаргаж байна. Тухайлбал, нотлох баримтаар үндэслэн Б**** сумын төвд эрчим хүчний барилга барих 14 дүгээр тусгай зөвшөөрөл, "Д***** үйлдвэрлэх, түүгээр  дулаанаар зохицуулалттай хангах" 18 дугаар тусгай зөвшөөрөл тус тус "А*****" ХХК-д олгогдсон байхад, Б**** сумын Е****** боловсролын сургуульд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг "А*****" ХХК-тай байгуулсан байхад төлбөр тооцоог 2017-2023 оны хооронд Б**** сумын Е****** боловсролын санхүүгээс "А*****" ХХК-д хийсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч К.М гэж тодорхойлж түүний нэхэмжлэлийг шийдвэрлэж байна гэж эргэлзээ бүхий байна. "А*****" ХХК-ий гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь гэрээний үүргийг дуусгавар болгох үндэслэл биш бөгөөд одоо хүртэл өмнөх гэрээ сунгагдаж байгаа болно.

 9.11  Баян-Өлгий аймгийн З********* зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн дулааны үнэ тогтоох тухай 08 дугаартай тогтоолоор "А*****" ХХК-ний 1г/кал дулааны үнийг 121 416 төгрөгөөр тогтоосон нь Иргэн К.М огт холбогдолгүй болно. К.М гэх хүн өөрөө дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, борлуулах эрх бүхий тусгай зөвшөөрөлгүй болно.

 9.12 Б**** сумын Е****** боловсролын сургууль нь төсөвт байгууллага бөгөөд Т****** тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дугаар зүйлд зааснаар тус сургуулийн захирал төсвийн шууд захирагч болно. Т****** тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "Б********* төсвийг зориулалтын дагуу зарцуулах" үүрэг нь төсвийн шууд захирагчийн үүрэг юм. А****** ИТХ-аас баталж өгсөн төсвийн хүрээнд түүнийг зүйл анги, хувиарлалтын дагуу зарцуулж ирсэн бөгөөд"А*****" ХХК-д жил бүр батлагдсан төсвийн хүрээнд дулаан эрчим хүчний төлбөрийг төлж байсан бөгөөд өр төлбөр үүргэж байгаагүй.

9.13 Д*** заалдах гомдлыг хангаж нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүрэг үүрээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

9.14. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ/2025/00516 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч К.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

10.1. К******** захирал өөрчлөгдсөн асуудлын талаар мэдээлэлгүй байгаа. Гэхдээ компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учраас удирдлага нь өөрчлөгдсөн нь тухайн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Энэ бол шүүх хуралдаанд хэвээрээ үргэлжлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Т****** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал дээр маргаж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой харилцаа байгаа. Гэхдээ үүнийг зохицуулах хорооны зүгээс үнэ тарифыг Э**** хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулах хороо тогтоогдог.

10.2. 2020 оны 2314 дугаартай үнэ тариф тогтоосон зохицуулах хорооны шийдвэр тухайн үедээ хэрэгжиж байсан. Э**** хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Х******** нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө” гэж тодорхой заагаад өгсөн байгаа. ********** компани нь тусгай зөвшөөрөлтэй буюу зохицуулалттай аж ахуйн нэгж, ******* компани байсан. Энэ нь зохицуулагчдын тогтоож өгсөн 2020 оны тариф буюу 1,298 төгрөгөөс нэг ч төгрөг илүү авахгүй, нэг ч төгрөг дутуу авахгүй гэсэн цаанаасаа зохицуулалттай хуулиараа тогтоосон тариф байж байгаа. Энэ тарифын дагуу төлөх үүрэгтэй байгаа. Гэхдээ гэрээнд тухайн жилдээ төсөвт батлагдсан халаалтын зардлаа гэж бичиж байгаа нь ойлгомжгүй байгаа. Х******** ****** ****** ***** **** *************** ******* ** ****** *** ****** компани мэдэхгүй шүү дээ. Г**** бид нар бага төсөвтэй болчихлоо.

10.3. Т****** та нар бага халаалтын зардал авах ёстой байна гэх үүднээсээ хандаж болохгүй. Шүүхээс гарч байгаа шийдвэрийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Х**** үлдсэн хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа. Энэ нь хуульд нийцсэн шийдвэр тул хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Н*** хэлэхэд 2025 онд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлтэй бас шүүхийн шийдвэр гарсан байгаа. Гэхдээ тарифын хувьд нэмэгдсэн тарифаараа тооцож сургууль болон эмнэлгээс мөнгө гаргуулан шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах гомдол гаргачхаад гомдлоосоо татгалзаж байдаг. И*** нэхэмжилсэн үндэслэлгүй. З********* хороогоор батлагдаагүй тарифаар мөнгө нэхэмжилсэн байхад үүнийг хүлээн зөвшөөрөөд шийдвэр дээрээ хүлээн аваад төлөөд явсан.

10.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

           

            11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

            11.1. Давж заалдах гомдолтой танилцсан. Д*** заалдах гомдлын агуулга нь нэхэмжлэл дээр өгсөн хариу тайлбарын агуулгаас бага зэрэг зөрүүтэй байна. Анхан шатын шүүх хуралдаан дээр хариуцагчид юу гэж маргадаг вэ гэхээр бид нар эрчим хүчийг худалдаж аваагүй гэж хэлээгүй. Х********* эрчим хүчний үнийг төлөх гэхэд цаанаасаа төсөв нь дутуу ирсэн юм. И**** төсвүүдийг бүхэлд нь шилжүүлээд өгөөд дуусгасан. Ө** илүү мөнгө байхгүй гэх агуулгатай тайлбар гаргаж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг шаардаж байгаа. Т******* хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрчим хүч хэрэглэсний төлбөр буюу үнийг нь шаардаж байгаа. Э**** хүчний тухай хуульд зааснаар халаалтын улирлыг эхлэх хугацаа дуусах хугацааг Э**** хүчний сайд тогтоодог байгаа.

11.2.  Тухайн үед халаалтын улирал жил болгон 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар буюу 8 сарын хугацаанд тогтоодог. М** хуульд зааснаар эрчим хүчний зохицуулах хороо юм уу? Баян-Өлгий аймаг дахь Э**** хүчний зохицуулах зөвлөл халаалтын дулааны тарифыг тогтоодог байгаа. ****** ****** ********** компани дулааны эрчим хүчний тарифыг тогтоодоггүй. М** халаалт өгөх, одоо зогсоох хугацааг бас тогтоодоггүй. Өөрөөр хэлбэл хэм хэмжээний актаар энэхүү харилцаа зохицуулагддаг. Нэг ёсондоо нэхэмжлэгч талаас жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдсан эрчим хүчний төлбөрийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу л шаардсан. Х**** онд ямар үлдэгдэлтэй байсан. Хариуцагч ямар төлбөрийг төлөөгүй гэдгийг бид нар нэг бүрчлэн хариуцагч тус бүрд нь тооцоо гаргаж нэхэмжлэлээ хавсаргаснаас гадна.

11.3. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын бүдүүвч зураг, метр квадрат, кубаар яаж гарч байна гэдэг тооцоог нь тухайн үедээ тохиролцсон байдлаар талууд гарын үсэг зурсан байдлаар гаргаж нэхэмжлэлдээ хавсаргасан. Хариуцагч нар энэ тооцоо дээр маргадаггүй. М** халаах хугацаа, тарифт маргаагүй. Т******* сар бүр төлөх төлбөр нь тодорхой. Энэ төлбөрөөс дутуу шилжүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Т****** нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас үнэлсэн гэж үзэж байгаа.

11.4. Д*** заалдах гомдолдоо дурдсан төсөв цаанаасаа дутуу батлагдаж ирсэн гэх асуудал энэ гэрээний үүрэгт хамааралгүй гэж бид нар үзэж байгаа. Ү****** дутуу төсөв батлагдаж ирсэн бол Т****** тухай хуульд зааснаар хариуцагч байгууллага маань өөрсдөө төсөв баталдаг эрх бүхий этгээд буюу тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын буюу иргэдийн Т************ Х***** асуудлаа тавиад, магадгүй төсвийг өргөн барьдаг Засаг даргад нь асуудал болгож тавиад батлуулж авах ёстой. Х***** дутуу батлагдсан бол тухайн жилдээ тодотгол хийлгүүлэх байдлаар хөөцөлдөөд батлуулах ёстой байсан. И**** батлуулах нь нэхэмжлэгч компанийн үүрэг биш, тийм үүрэг ч байхгүй. Т****** давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Х***** зөвшөөрөх боломжгүй байна.

11.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоохгүй байна гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

12. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б**** сумын Э**** мэндийн төв, Е****** боловсролын сургуулийн гомдлуудын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, оновчтой дүгнэлт хийсэн, хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Иймд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэгч талаас (1) хариуцагч Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын Т***** газраас 2017-2023 оны халаалтын улиралд дулааны эрчим хүч нийлүүлсний үлдэгдэл төлбөр 54,971,485.00 төгрөг, (2)  Х******* цэцэрлэгээс 76,821,509.00 төгрөг,  (3) Е****** боловсролын сургуулиас 319,020,065.00 төгрөг, (4) Э**** мэндийн төвөөс 60,163,779.00 төгрөг, (5) Соёлын төвөөс 33,334,340.00 төгрөг, нийт 544,311,178.00 төгрөгийн дулааны эрчим хүч нийлүүлсний төлбөрийг шаардсан бол хариуцагч нар “... “А*****” ХХК-тай дулааны эрчим хүчээр хангах буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулж байсан, жил бүр халаалтын улиралд батлагдсан төсвийн дагуу санхүүжилтийг хуваарийн дагуу, сар тутам тогтмол төлсөн, нэхэмжлэгч тал төсөв батлах эрх хэмжээ бүхий этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй, олон жилийн дараа их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус хариу тайлбар ирүүлж, шүүхэд маргажээ.

 

14. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

 

- Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “А*****” ХХК-д Б**** сумын төвд эрчим хүчний барилга, байгууламж барих зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б**** сумын төвд Д***** үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байх ба мөн зөвлөлийн 2018 оны 08 дугаартай “Дулааны үнэ тогтоох” тухай, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаартай “Дулааны үнэ тогтоох” тухай тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “А*****” ХХК-ийн тариф, хэрэглэгчийн 1м3 эзлэхүүний үнийг Б**** суманд 1,298.00 төгрөг, дотуур байрны 1м2 талбайд 2,170.00 төгрөг, хэмжүүрээр тооцох 1Гкал дулааны үнийг 121,416.00 төгрөгөөр тогтоож, энэ үнийн тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөхийг “А*****” ХХК болон хэрэглэгч байгууллагуудын дарга, захирлуудад зөвшөөрчээ.

 

- 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “А*****” ХХК-ийн Б**** сумын төсөвт байгууллагуудын төсөв захирагч нар болох Засаг даргын Т***** газар, Е****** боловсролын сургуулийн захирал, Э**** мэндийн төвийн эрхлэгч, Х******* цэцэрлэгийн эрхлэгч,  Соёлын төвийн эрхлэгч нартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч “А*****” ХХК нь Баян-Өлгий аймгийн Б**** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ДТХ 0.7 МВт-ын хүчин чадалтай дулааны эрчим хүчний үүсгүүрээр дулааны эрчим хүч үйлдвэрлэн, худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчийг Э**** хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифаар, эсхүл батлагдсан төсөвт багтаан байгуулсан гэрээний үндсэн дээр худалдан авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

- “А*****” ХХК болон Баян-Өлгий аймгийн Б**** сумын Засаг даргын Т***** газар нь дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг нэг жилийн хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гурван жилийн хугацаагаар тус тус байгуулж байжээ.

 

- “А*****” ХХК болон Баян-Өлгий аймгийн Б**** сумын Е****** боловсролын сургууль нь дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан,

 

 - “А*****” ХХК болон Баян-Өлгий аймгийн Б**** сумын Х******* цэцэрлэг нь Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаагаар, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гурван жилийн хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гурван жилийн хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гурван жилийн хугацаагаар байгуулсан,

 

- “А*****” ХХК болон Баян-Өлгий аймгийн Б**** сумын Э**** мэндийн төв нь Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаагаар, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг нэг жилийн хугацаагаар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаагаар байгуулжээ.

 

- “А*****” ХХК болон Баян-Өлгий аймгийн Б**** сумын Соёлын төв нь Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг нэг жилийн хугацаагаар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гурван жилийн хугацаагаар тус тус байгуулсан байх ба дээрх гэрээгээр А***** ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах буюу дулаанаар хангах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

15. Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч “А*****” ХХК нь хариуцагч нартай байгуулсан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээгээр, жил бүрийн халаалтын улиралд, зохих шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаж байгаа үйл баримт тогтоогдсон ба энэ талаар маргаангүй байна.

 

16. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүчийг нийлүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, үндэслэлтэй болжээ.

 

17. Нэхэмжлэгч  “А*****” ХХК болон хариуцагч Б**** сумын Засаг даргын Т***** газар, Б**** сумын Х******* цэцэрлэг, Соёлын төвийн хооронд байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний 5.5-д гэрээний талууд маргаан гарвал хоёр талын комисс хэлэлцэн шийдвэрлэж байх бөгөөд шийдвэрлэж чадахгүйд хүрвэл А******* шүүхээр шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

18.  Энэ талаар анхан шатны шүүхээс “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ гэж заасан байх ба “А*****” ХХК болон Б**** сумын Засаг даргын Т***** газар, Х******* цэцэрлэг, Соёлын төв нь эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний маргааныг А******** шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон тул “А*****” ХХК нь Б**** сумын Засаг даргын Т***** газар, Х******* цэцэрлэг, Соёлын төвтэй холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр тухайн хариуцагч нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж, нэхэмжлэлээс хариуцагч Б**** сумын Засаг даргын Т***** газар, Х******* цэцэрлэг, Соёлын төвд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч тал тухайн шийдлийн талаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

 

19. Хариуцагч нараас “батлагдсан төсвийн хүрээнд дулааны төлбөрийг сар бүр,  хуваарийн дагуу тогтмол төлж байсан, нэхэмжлэгч нь урьдчилж батлагдсан халаалтын санхүүжилт бүхий төсвөөс хэтрүүлэн төлбөр нэхэмжлэх эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж тайлбар гаргадаг боловч “А*****” ХХК нь шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж хариуцагч нараас дулааны эрчим хүчний үнийг нэхэмжилснээс дүгнэвэл, шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж заасныг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх хугацаанд хамаарах гэрээний үүргийг “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

 

 20. Хариуцагч Б**** сумын Э**** мэндийн төв нь “...тус төв нь тухай бүрд “А*****” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу дулааны үнийг төлж байсан тул одоо 5-8 жилийн дараа их хэмжээний төлбөр гэх асуудлыг зөвшөөрөх боломжгүй байна. У*** нь тус төв жил бүр  тооцоо нийлж байсан ба тухайн онуудад дээр дурдсан дулааны үнийг тус төвөөс нэхэмжлэхгүй байж байгаад 5-8 жилийн дараа нэхэмжилж байгаад гайхаж байна. Э**** мэндийн төв нь төсөвт байгууллага дулааны төлбөрийг жил бүр төсөвт тусгаснаар бүрэн төлж байсан. О*** нэмж 33,085,246 төгрөг төлөх санхүүгийн ямар ч боломжгүй...” гэж,

Хариуцагч Б**** сумын Е****** боловсролын сургууль нь “...дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний улмаас К.М гэх хувь хүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг гэрээний нэг тал “А*****” ХХК нь нэхэмжлэх ёстой.  2020 оны 10 дугаар сараас 2021 оны 5дугаар сар хүртэлх 51,103,156 төгрөгийг нэхэмжлэх  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна...”  гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 76 дугаар зүйлийн 76.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад зааснаар дулааны эрчим хүч нийлүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэлтэй дүгнэсэн байх тул хариуцагч нарын дээрх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй болно.

 

21.  Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хариуцагч нарын давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын  12-ны өдрийн 130/ШШ2025/00516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б**** сумын Э**** мэндийн төв, Е****** боловсролын сургуулийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалт, зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ