| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00527/И |
| Дугаар | 212/МА2025/00073 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2025/00073
“Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00636 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********** багт оршин суух хаягтай Ж**** овогт О******* С*******, хамтран хариуцагч *********** багт оршин суух хаягтай И**** овогт Б******** Б***** нарт холбогдох,
“ХУДАЛДАХ-худалдан авах гэрээний үүрэгт 1,876,260 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч О.С гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбеш илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч О.С /цахимаар сүлжээгээр/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Хариуцагч О.С нь нэхэмжлэгч Ж******* ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч З*** нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан.Энэхүү барааны төлбөр нь хариуцагч О.С 2024 онд авсан барааны төлбөр байсан.
1.2. А**** барааны төлбөрийн талаар 2024 оны 8 дугаар сарын 27-ний өдөр хариуцагч О.С тооцоо нийлэхэд үлдэгдэл нь 1,876,260 төгрөг гарсан. Уг тооцоог тооцооны үлдэгдлийг баталгаагаар хоёр тал харилцан тохиролцож О.С 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлж дуусгахаар болж гарын үсэг зурсан.
1.3. Гэвч хариуцагч О.С нь тооцооны үлдэгдэл 1,876,260 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Тухайн З*** дэлгүүрийг одоо эхнэр нь болох хамтран хариуцагч Б.Б ажиллуулж байгаа би төлөхгүй, би гэрээс 2025 оны 02 дугаар сард эхнэртэй таарч тохироогүй тусдаа явсан гэж тайлбарлаж байгаа боловч бид нарын нэхэмжилж байгаа барааны үлдэгдэл 2024 онд авсан барааны үлдэгдэл төлбөр байгаа тул хамтран хариуцагч Б.Б нэхэмжлэхгүй.
1.4. Манайхаас бараа хүлээж авч,тооцоо хийж байсан хариуцагч О.С барааны үлдэгдэл төлбөр болох 1,876,260 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.
2. Хариуцагч О.С хариу тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгч Ж******* ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь надад хамааралгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 1,876,260 төгрөгийн үнэтэй барааг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр З*** нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан.Тус дэлгүүр нь миний эхнэр Б.Б нэр дээр бүртгэлтэй дэлүүр байгаа.
2.2. Нэхэмжлэгчээс авсан барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б.Б бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа. 2025 оны 03 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг,эхийн гэрт амьдарч байна. Түүнээс хойш дээрх дэлгүүрийг Б.Б ээж А.Ш ажиллуулж байна.Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй дээрх баргааг дэлгүүрт үлдсэн.Уг нь авсан барааг борлуулж орлогоос нь үнийг төлөх ёстой боловч Б.Б,түүний ээж А.Ш нар мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас дээрх маргаан үүсээд байгаа юм.Ө*** нь дэлгүүрийг миний бие ажиллуулж орсон орлогоос барааны үнийг тухай бүрт нь төлж явдаг байсан.
2.3. Би дээр дурдсан шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй. Анх дээрх барааг авахдаа З*** дэлгүүрийн нэрээр авсан зарлагын баримтад З*** дэлгүүрийн нэр бичигдсэн учир үнийг би төлөх ёсгүй. Н************ З*** дэлгүүрийн нэрээр нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хамтран хариуцагч Б.Б хариу тайлбар, татгалзал:
3.1. Миний бие Б.Б нь Өлгий сумын 11 дүгээр багт байрлах З*** нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн болох нь үнэн болно.
3.2. Тухайн дэлгүүрт холбогдуулан гаргасан Ж******* компанийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Уг дэлгүүрийг миний нөхөр болох О****** овогтой С******** худалдаж авч өгснөөс хойш тасралтгүй сүүлийн хоёр жил орлого, зарлага бараа хүлээн авах, буцаах зэргийг өөрөөр хариуцаж ажиллуулдаг байсан. Би өөрөө төрийн албан хаагч цаг, амралт зэргийг харгалзахгүй (хагас цэргийн зохион байгуулалттай) гэхэд буруутгахгүй байх онцлогтой байгууллагад ажилладаг. Д******* анхаарал тавьж орлого зарлага зэргийг мэдээж ханилсан хань минь болохоор хянадаггүй байсан, хянах ч цаг завгүй байсан.
3.3. Өөрийнхөө цалингаасаа байрны зээл, бизнесийн зээлийг тус тус төлдөг байсан. Н**** О.С нь миний дэлгүүрийнхээ л барааг хариуцдаг байсан.2025 оны 2-р сарын 28-ны өдөр нөхөр гадуур хонодог өдөр дэлгүүрт О*** бараа гэдэг газраас нэг хүүхэн ирж өнгөрсөн оны 9-р сарын мөнгийг асуусан. Т****** нөхөр ирэх үед бүх орлого зарлагын падааныг гаргаж тулгалт хийхэд баахан газрын өгөөгүй 20-иод сая төгрөгийн мөнгө байсан. М** миний машиныг 10 /арван сая/ төгрөгт барьцаанд тавьсан байсан. Энэ их мөнгийг хашаа үрэн таран хийснийг асуусныхаа төлөө 2 сартай хүүхдээ зулбатал зодуулж, хүү охин хоёртойгоо хаягдсан.Түүнээс хойш хагас жил боллоо.Банк бусад тавьсан машиныхаа 10сая төгрөг өөрөө төлж машинаа авсан,бас бусад жижиг зээлүүдийг өөрөө төлсөн. Төлсөөр байна.
3.4. А**** ачаалал багассан болохоор салах өргөдөлтэйгөө, хоорондын мөнгөнийхөө асуудлыг шийдүүлэхээр шүүхэд өгнө. Т****** Ж******* компаниас нэхэмжилж байгаа мөнгийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2025/00636 дугаар шийдвэрээр:
4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С худалдан авсан барааны үнээс үлдсэн 1,876,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Б.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,970 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.С улсын тэмдэгтийн хураамжид 44.970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч О.С давж заалдах гомдлын агуулга:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сумын дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00636 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцаах тухай.
5.2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00636 дугаартай шийдвэрээр О.С надаас “З***” дэлгүүрт авсан барааны үнэ 1,876,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”Ж*******” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
5.3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүдийн талаар: Миний бие нэхэмжлэлд дурдсан 1,876,260 төгрөгийн үнэтэй архийг “З***” нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан.Тус дэлгүүр нь миний эхнэр Б******** Б****** нэр дээр бүртгэлтэй дэлгүүр байгаа бөгөөд бүх баримт бичгүүд нь түүний нэр дээр байдаг.
Д**** барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсан дараа Б.Б, бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа.
5.4. 2025 оны 03 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг эхийн гэрт амьдарч байна.Түүнээс хойш дээрх дэлгүүрийг Б.Б ээж А.Ш ажиллуулж байгаа. Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй, дээрх тамхи дэлгүүрт үлдсэн. Уг нь авсан тамхийг борлуулж орлогоос нь үнийг төлөх ёстой боловч Б.Б, түүний ээж А.Ш нар мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас дээрх маргаан үүсээд байгаа юм. Ө*** нь дэлгүүрийг миний бие ажиллуулж орсон орлогоос барааны үнийг тухай бүрд нь төлж явдаг байсан. Би дээр дурдсан шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй.
5.5. Анх дээрх тамхийг авахдаа “З***” дэлгүүрийн нэрээр авсан, зарлагын баримтад “З***” дэлгүүрийн нэр бичигдсэн учир үнийг би төлөх ёсгүй. Би энэ талаар шүүхэд гаргасан тайлбарт тодорхой дурдаж тэрний дагуу Б.Б хамтран хариуцагчаар татаж оролцуулсан боловч түүнийг хамааралгүй гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.
5.6. Б.Б шүүхэд гаргасан тайлбарт “З***” дэлгүүрийн эзэн мөн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийг анх нээсэн цагаас хойш нөхөр болох С******* бараагаа татах, буцаалт, төлөлт зэргийг 100 хувь хариуцаж ажилладаг байсан талаар, мөн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн маргаан гарч С******* зодож биед гэмтэл учруулж хаяад явсан талаар тодорхой дурдсан.
5.7. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ “З***” дэлгүүр нь хэний нэр дээр бүртгэлтэй байгаа, хуулийн этгээдээр бүртгүүлсэн эсэх талаарх холбогдох баримт бичгүүдийг хамтран хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,876,260 төгрөгийн архийг “З***” дэлгүүрийн нэр дээр авсан уу, эсхүл О.С гэдэг хувь хүн авсан уу гэдгийг тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан.
5.8. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг гаргуулахгүйгээр зөвхөн Б.Б амнаас тайлбараар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна. Анхан шатны шүүх зарлагын падаан дээр миний бие гарын үсэг зурсан гэдгийг үндэслэн архины үнэ 1,876,260 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.9. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00636 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцаах шийдвэр гаргаж өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэд:
6.1. Энэхүү баримтад дурдагдаж буй тооцоо нь 2024 оны 3 дугаар сарын тооцоо юм. Гэвч О.С нь 2025 оны эхэн үеэс дэлгүүрийн үйл ажиллагаанаас гарсан байгааг дурдсан байна. Тиймээс, 2024 оны 3 дугаар сарын тооцоог тухайн сард нь багтаан барагдуулах ёстой байсан гэж үзэж байна. Тухайн үед дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан этгээд нь О.С байсан тул бид тухайн хугацаанд О.С тооцоо нийлж, акт үйлдсэн болно
6.2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тухайн орон тооны сонгон шалгаруулалттай холбоотойгоор субьектив тайлбар өгч байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, өрсөлдөж буй нэр дэвшигч А****** нь Б******, хот байгуулалтын хэлтсийн дарга А****** хүү гэх үндэслэлээр түүнийг “шууд томилохгүй” гэж хариуцагч тал мэдэгдэж байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий тайлбар биш, харин харилцаанд оролцогчдын субьектив байр суурь болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
6.3. Хэрэв А****** шалгарсан тохиолдолд түүний нэрийг томилгоонд дэвшүүлэх эсэх асуудлыг авлигатай тэмцэх газрын хяналтын хүрээнд хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн. Ү***** өмнө нэр дэвшигчийн эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй гэж үзсэн болно.
6.4. Мөн лаборатори нь өөрөө хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд А****** харьяа бүтэц биш юм. Үүний зэрэгцээ тухайн лаборатори нь байгууллагын бүтэц, үйл ажиллагааны тайлангаа газрын даргад тайлагнадаг боловч албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтын үйл явцад шууд оролцох эрх хэмжээтэй биш болохыг хэлье.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, Ж******* ХХК-ийн хариуцагч О.С, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан гаргасан “барааны үнэ 1,876,260 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.С мөнгөн хөрөнгө гаргуулан, хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байх тул хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч О.С, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан 1,876,260 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...хариуцагч О.С нь нэхэмжлэгч Ж******* ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, З*** нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. А**** барааны төлбөрийн талаар 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч О.С тооцоо нийлэхэд үлдэгдэл нь 1,876,260 төгрөг гарсан. Тухайн З*** дэлгүүрийг одоо эхнэр нь болох хамтран хариуцагч Б.Б ажиллуулж байгаа тул би төлөхгүй, би гэрээс 2025 оны 02 дугаар сард эхнэртэй таарч тохироогүй тусдаа явсан гэж тайлбарлаж байгаа боловч бид нарын нэхэмжилж байгаа барааны үлдэгдэл 2024 онд авсан барааны үлдэгдэл төлбөр байгаа тул хамтран хариуцагч Б.Б нэхэмжлэхгүй. М******** бараа хүлээж авч, тооцоо хийж байсан хариуцагч О.С барааны үлдэгдэл төлбөр болох 1,876,260 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна” гэж тайлбарлажээ. Х**** хариуцагч О.С “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 1,876,260 төгрөгийн барааг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр З*** нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Тус дэлгүүр нь миний эхнэр Б.Б нэр дээр бүртгэлтэй дэлүүр байгаа. Н************ авсан барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б.Б бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа. 2025 оны 3 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг, эхийн гэрт амьдарч байна. Т****** хойш дээрх дэлгүүрийг Б.Б ээж А.Ш ажиллуулж байна. Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй дээрх баргааг дэлгүүрт үлдээсэн. Би дээрх шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй. Анх дээрх барааг авахдаа З*** дэлгүүрийн нэрээр авсан зарлагын баримтад З*** дэлгүүрийн нэр бичигдсэн учир үнийг би төлөх ёсгүй. Н************ З*** дэлгүүрийн нэрээр нэхэмжлэх ёстой” гэж, хамтран хариуцагч Б.Б “Би Өлгий сумын 11 дүгээр багт байрлах З*** нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн болох нь үнэн. Тухайн дэлгүүрт холбогдуулан гаргасан Ж******* компанийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, уг дэлгүүрийг миний нөхөр болох О.С худалдаж авч өгснөөс хойш тасралтгүй сүүлийн хоёр жил орлого, зарлага бараа хүлээн авах, буцаах зэргийг тэр өөрөөр хариуцаж ажиллуулдаг байсан” гэж тус тус хариу тайлбар ирүүлж маргажээ.
9. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь тооцооны газраас хариуцагч О.С нь гэр бүлийн “З***” нэртэй дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сараас эхэлж бараа худалдан авч, үүнийг нь дараа төлж байсан үйл баримт харилцагчийн дансны хуулга, талуудын тайлбар, тооцоо нийлсэн актаар тогтоогджээ. Талуудын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч О.С нь 1,876,260 төгрөгийн өр төлбөртэй гарсан ба уг мөнгийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогджээ.
10. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, худалдан авагч нь худалдан авсан барааны үнийг төлөөгүй буюу үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцагч О.С 1,876,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-д олгож, хамтран хариуцагч Б.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэлтэй зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
11. Харин анхан шатны шүүх хуульд зааснаар бага үнийн дүнтэй буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1 дэх заалтаар тусгайлсан журмаар шийдвэрлэх байтал анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2091 дүгээр шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан гэх үндэслэлээр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүйгээс гадна 757 дугаар зүйлийн 757.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулсан байна.
Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй” гэснийг зөрчиж, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулсан нь хуульд нийцээгүй болно.
12. Гэвч давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тус хуулийн зорилтыг анхаарч, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх бага үнийн дүнтэй маргааныг ердийн журмаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг тухайлан тэмдэглэж, энэхүү зөрчил болон давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх тухай мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Хариуцагчаас “тухайн барааг З*** дэлгүүрийн нэрээр авсан, тус дэлгүүрийн эзэн Б.Б бөгөөд түүнээс гаргуулах нь зүйтэй. Би тодорхой шалтгаанаар гэр орноосоо явахдаа дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар буюу тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр хариуцагч О.С нь Ж******* ХХК-аас 1,876,260 төгрөгийн бараа худалдаж авсан атлаа үнийг нь төлөөгүй үйл баримт нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.С дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хамтран хариуцагч Б.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн учраас хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааныг нэгэнт ердийн журмаар шийдвэрлэсэн учраас хариуцагчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хуульд заасан журмаар хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй учир түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2025/00636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ