| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00981/И |
| Дугаар | 212/МА2025/00074 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2025/00074
Х**** аж ахуйн корпорацийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00644 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Х**** аж ахуйн корпораци Т***** өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ****************** тоотод үйл ажиллагаа явуулдаг “А*****” ХХК /гүйцэтгэх захирал Х.Б/, тус аймгийн ***************** багт оршин суух иргэн А.Х нарт холбогдох,
“З****** худалдах-худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220.00 төгрөг, нийт 187,953,660.00 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч “А*****” ХХК болон хариуцагч А.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-Э***** /цахим сүлжээгээр/, хариуцагч “А*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б, түүний өмгөөлөгч С.Н, хамтран хариуцагч А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Х**** аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч “А*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б, хамтран хариуцагч А.Х нарт холбогдуулан трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2. “Х**** аж ахуйг дэмжих сан” нь 2023 оны 7 сарын 05-ны өдрийн Монгол Улсын З****** газрын 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, хөрөнгө өр авлагыг Х**** аж ахуйн корпораци ТӨХХК-д шилжүүлсэн бөгөөд эрх залгамжлан хүлээн авагч юм. “Х**** аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. З****** газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулж дэмждэг ба “А*****” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан боловч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй.
1.3. Хариуцагч “А*****” ХХК нь Т******* эрхлэлтийг дэмжих сантай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ТХААМ-2019/028 дугаар Т******, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.
1.4. Уг трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 45,854 ам.доллар байсан бөгөөд хариуцагч “А*****” ХХК нь урьдчилгаанд 10 хувь буюу 4,994.10 ам долларыг тухайн үед төлж, эхний жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, үлдсэн 90 хувийн төлбөрийг 7 жилийн хугацаатайгаар жилийн 2 хувийн хүүтэй, үлдэгдэл 40,860 ам долларыг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Үндсэн зээлийн үлдэгдэлд 40,860 ам.доллар буюу 108,806,094 төгрөг. Х*** тэгшитгэсэн үнэ 6,404,838.87 төгрөг. Н*** үндсэн зээлийн үлдэгдэл 40,860 ам.доллар буюу 115,210,932.37 төгрөг болно. 2019-2025 он хүртэлх нийт хүүгийн төлбөр 3560.67 ам.доллар буюу 10,091,508.28 төгрөг. Үндсэн зээл болон хүүгийн задаргааг хүснэгтээр харуулсан болно. Үүнд:
|
| Ам.доллар | Т***** | Монгол банкны ханш |
| Анх зээл | 45,854.10 | 120,895,659.50 | 2,636.53 |
| У******** | 4994.10 | 12,089,566 | 2,420.77 |
| Х** бодогдох | 40,860.00 | 108,806,094 | 2662.90 |
| 2020 он 4-р сар ханш тэгшитгэв |
| 6,404,838.87 | 2,819.65 |
| Н*** үндсэн |
|
|
|
|
| Ам.доллар | Т***** | Монгол банкны ханш |
| 2019 | 408.60 | 1,117,247.24 | 2,734.33 |
| 2020 | 817.20 | 2,328,619.57 | 2,849.51 |
| 2021 | 700.46 | 1,995,938.62 | 2,849.48 |
| 2022 | 583.72 | 1,554,372.77 | 2,662.89 |
| 2023 | 466.97 | 1,299,165.98 | 2,782.09 |
| 2024 | 350.23 | 932,623.67 | 2,662.87 |
| 2025 | 233.49 | 863,540.43 | 3,698.40 |
| Н*** хүүгийн | 3,560.67 | 10,091,508.28 |
|
| Н*** | 44,420.67 | 125,302,440.65 |
|
| А****** |
| 62,651,220 | - |
1.5. Гэрээний үндсэн төлбөр 40,860 ам.доллар буюу 115,210,932.37 төгрөг болон хүүгийн төлбөр 3560.67 ам.доллар буюу 10,091,508.28 төгрөг, нийт 44,420.67 ам.доллар буюу 125,302,440.65 төгрөг болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 62,651,220 төгрөг байна.
1.6. Х**** аж ахуйн корпораци ТӨХХК нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01743 тоот хариу хүргүүлсэн. Хариуцагч нартай гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан учраас сайдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар тушаалд хамрагдах боломжгүй гэсэн албан ёсны хариуг бичгээр өгчихсөн байна. Т******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.
1.7. Иймд ТХААМ-2019/028 дугаар Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 44,420.67 ам.доллар буюу 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч “А*****” ХХК-нийн гүйцэтгэх захирал Х.Б, хамтран хариуцагч А.Х нарын хариу тайлбар, татгалзал:
2.1. Манай байгууллага анх 1989 онд байгуулагдсан бөгөөд “үр тариа болон бусад ургамал тариалалт”, “таван хошуу мал”, “цаа буга, сүүний фермийн үйл ажиллагаа”, “газар тариалан, мал аж ахуй” зэрэг үйл ажиллагааны чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа билээ.
2.2. Хариуцагч “А*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б би “Эн Ди Жи П*******” ХХК-ийн нэхэмжилж буй 187,953,660 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. “Эн Ди Жи П*******” ХХК болон түүнд итгэмжлэл олгосон “Х**** аж ахуйн корпорац” ТӨХХК нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд юм.
2.3. 2019 оны 7 дугаар сарын 23-нд “Т******* эрхлэлтийг дэмжих сан” ТБАГУТҮГ-тай, ТХААМ-2019/028 дугаартай Т******, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч “А*****” ХХК-ийг төлөөлж Н.М гарын үсэг зурсан гэх боловч түүний гарын үсгийг дурайлгаж зурсан байдалтай байна. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүргээ зөвшөөрөхгүй байна.
2.4. Тариалан эрхлэлтийг дэмжих сан ТБАГУТҮГ нь Х**** улсаас чанарын шаардлага хангахгүй төхөөрөмжийг өндөр үнээр, дээрээс нь америк доллароор зээлээр олгох талаар яригдсан. ****** ***** компани тухайн гэрээг зөвшөөрөөгүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулж тракторын иж бүрдэл гэдэг нэрийдлийн доор 4 ширхэг төхөөрөмж авсан. Нэг нэг ширхэг трактор, хаман боогч, тармуур, хадуур гэдэг 4 иж бүрдлийг худалдаж авсан. Тухайн үед тоног төхөөрөмжийг салгаж авах хүсэлтийг тавьж байсан. Я***** гэвэл тухайн үед тоног төхөөрөмж зах зээлийн ханшаас өндөр үнийн дүнтэй байсан. Тухайн үед Т******** манай компанид "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ- аас үнийг 50 хувь хөнгөлж чөлөөлөх гэж байгаа, мөн Монгол төгрөгөөр тооцоо хийнэ гэж хэлсэн учраас уг техникийг хүлээн авч байсан. Т****** биш бид долларын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм. Т***** хэлснээр З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 138 дугаар тогтоол гарч зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Б*** Н******** Х**** А** Улсын хөнгөлөлттэй зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг " Тариалан эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ бууруулж ажиллахыг даалгасан.
2.5. " Тариалан эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ нь татан буугдсаны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал, хүсэлтээ "Х**** аж ахуйг дэмжих сан"-д олон удаа бичгээр хандаж байсан. М** тухайн үед К*********** цар тахал гарч К****-ын хууль үйлчилж эхэлсэн бөгөөд тухайн хугацаандаа биднээс Т******** төлбөрийг төлөх талаар хэн нэгэн нэхэмжлээгүй. М***** зээл олгосон " Тариалан эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ татан буугдсан. Өр авлага нь "Х**** аж ахуйг дэмжих сан"-д шилжсэн гэх боловч мөн уг байгууллага дахин татан буугдсан. И***** Х**** аж ахуйн корпораци ТӨХХК нь энэ талаар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
2.6. Зээлээр олгосон Трактор нь Хяиад улсад үйлдвэрлэгдсэн техник байсан учраас манай цаг агаар, орчин нөхцөлд таарч тохироогүйн улмаас ашиглаж чадаагүй. Х**** тухайн тракторыг буцааж авна гэсэн тохиолдолд манай компанийн төлсөн 4,994.10 ам долларыг буцаан олгосон тохиолдолд уг Т******** хүлээлгэж өгөхөд бэлэн гэдгээ хэлье.
2.7. М** шүүхээс хүсэхэд Монгол улсын З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтад заасныг үндэслэн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж өгөхийг хүсье. Х***** Монгол улсын З****** гарзын тогтоолын дагуу үнийн дүнг 50 хувийг хөнгөлж өгвөл зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхөд бэлэн байна.
3. Хамтран хариуцагч А.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.1. ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байх бөгөөд би энэ үед “А*****” ХХК-д өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалуулахаар итгэмжлэл олгоогүй байсан.
3.2. Миний зөвшөөрөлгүй, бичгээр олгосон итгэмжлэлгүйгээр өмч хөрөнгийг барьцаанд тавьж байгаа нь хууль бус юм. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу дээрх барьцааны гэрээг байгуулчихсаны дараа надаас итгэмжлэл авсан бөгөөд тухайн хөрөнгийг ийм өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авах зээлийн барьцаанд тавих гэж байсныг тухайн үед мэдээгүй. Итгэмжлэл ямар нэгэн үнийн дүн бичээгүй байсан ба хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавих гэж байгаагаа тодорхой бичээгүй учраас тухайн итгэмжлэл энэхүү өндөр үнийн дүнтэй зээлийн барьцаанд тавихыг би зөвшөөрөхгүй.
3.3. Хэрэв би тухайн хөрөнгийг ийм өндөр үнийн дүнтэй зээлийн маргаанд тавих гэж байгааг мэдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан. Тэгээд ч барьцааны гэрээг надаас ямар ч итгэмжлэл авахгүйгээр хийсэн /гэрээ хийсний дараа итгэмжлэл авсан/ учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус хэлцэл сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж байгаа. Хавтаст хэрэгт Б.Х Н.М олгосон итгэмжлэл авагдсан байгаа. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэсний дагуу итгэмжлэл өгөөд, гарын үсэг зурж, итгэмжлэлийн дагуу нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байгаа.
4.2. Барьцааны гэрээний хувьд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан. Х**** хамтран хариуцагч А.Х итгэмжлэлээ 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон. Т***** хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл авч байж, авсны үндсэн дээр тус барьцааны гэрээг байгуулагдсан. Г***** дээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж биччихсэн байгаа болохоос биш хууль зүйн хувьд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэлээ авч, 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хангагдахгүй. С**** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжихгүй байгаа.
4.3. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч нар зээлээр худалдах, худалдан авах гэрээний графикийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй. 2025 он хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байж яагаад ингэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Г******** төлбөрөө төлөх үүрэг хүлээчихсэн байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. С**** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00644 дүгээр шийдвэрээр:
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалт, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А*****” ХХК, хамтран хариуцагч А.Х нараас үндсэн зээл, хүү, алдангийн хамт 176,670,532.56 төгрөгийг гаргуулан Х**** аж ахуйн корпораци ТӨХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11,283,127.44 төгрөг болон хамтран хариуцагч А.Х 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
5.2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд А.Х эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, С.Ч-1 гудамж, 219 тоот хаягт байршилтай 517 м.кв үйлчилгээний газар, А.Х өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 468 м.кв талбайтай, Ү-0213000553 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гаражийн байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагч “А*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б давж заалдах гомдлын агуулга:
6.1. “Э” ХХК болон түүнд итгэмжлэл олгосон “Х**** аж ахуйн корпораци” ТӨХХК нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан нэхэмжлэл, мөн З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр 138 дугаар тогтоол гарч зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх ёстой гэсэн байдлаар маргасан юм.
6.2. “Т******* эрхлэлтийг дэмжих сан” ТБАГУТҮГ нь Х**** У***** чанарын шаардлага хангахгүй төхөөрөмжийг өндөр үнээр, дээрээс нь америк доллароор зээлээр олгох талаар яригдсан. ****** ***** компани тухайн гэрээг зөвшөөрөөгүй байсан. Т******** манай компанид "Т******* эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ-аас шилжүүлэн өгөх үед дараа жилийн эхээр З****** газраас тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж чөлөөлөх гэж байгаа, мөн төгрөгөөр тооцоо хийнэ гэж хэлсэн учраас уг техникийг хүлээн авч байсан. Т****** биш бид долларын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм. Т***** хэлснээр З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 138 дугаар тогтоол гарч зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Б*** Н******** Х**** А** Улсын хөнгөлөлттэй зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг бууруулж ажиллахыг даалгасан. "Т******* эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ нь татан буугдсаны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал, хүсэлтээ “Х**** аж ахуйг дэмжих сан"-д олон удаа бичгээр хандаж байсан.
6.3. М** тухайн үед К*********** цар тахал гарч КОВИД-ын хууль үйлчилж эхэлсэн бөгөөд тухайн хугацаандаа биднээс Т******** төлбөрийг төлөх талаар хэн нэгэн нэхэмжлээгүй. М***** зээл олгосон "Т******* эрхлэлтийг дэмжих сан" ТБАГУТҮГ татан буугдсан. Өр авлага нь "Х**** аж ахуйг дэмжих сан"-д шилжсэн гэх боловч мөн уг байгууллага дахин татан буугдсан. И***** Х**** аж ахуйн корпорац ТӨХХК нь энэ талаар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
6.4. З****** олгосон трактор нь Х**** улсад үйлдвэрлэгдсэн техник байсан учраас манай цаг агаар, орчин нөхцөлд таарч тохироогүйн улмаас ашиглаж чадаагүй. Х**** тухайн тракторыг буцааж авна гэсэн тохиолдолд манай компанийн төлсөн 44540 долларыг буцаан олгосон тохиолдолд уг гэрээг цуцалж авсан өгснөө буцаалцах талаар мөн шүүхэд маргасан боловч шүүхээс маргаж байгаа гол зүйл дүгнэлт хийлгүйгээр, зээлийн хүү, алдангийн талаар ч тооцоог нарийвчлан тооцохгүйгээр нэхэмжлэгч талын бичсэн тоог хуулж бичих замаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.
6.5. З****** эргүүлэн төлөлтийг хугацаанд төлөөгүй шалтгаан нь зээлдэгч байгууллагаас энэхүү зээлийн гэрээтэй холбоотой гаргасан З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр 138 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байсантай холбоотой байснаас гадна тухайн үед цар тахал гарч К*********** халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.-т "Б********* зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.", 141.2.-т "Б********* зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 141.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.", 141.3.-т "Б********* зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно", 141.4.-т "З******* энэ хуулийн 141.1, 141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй."-д зааснаар ковидын хууль үйлчилж байсан үед алданги тооцсон нь үндэслэлгүй байна.
6.6. З****** газрын энэхүү тоног, төхөөрөмжийн зээлийн хэмжээг бууруулах, ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах тухай шийдвэрийг энэхүү Х**** аж ахуйн корпораци ТӨХК нь биелүүлэх үүрэгтэй. Г**** шүүхээс энэхүү З****** газрын шийдвэр хамааралгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болжээ.
6.7. Иймд алдангийг хасаж, З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр 138 дугаар тогтоол гарч зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
7. Хамтран хариуцагч А.Х давж заалдах гомдлын агуулга:
7.1. М**** овогт А******* Х****** би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00644 шийдвэрийг барьцаа хөрөнгөтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
7.2. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.3. ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байх бөгөөд би энэ үед “А*****” ХХК-нд өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалуулахаар итгэмжлэл олгоогүй байсан. Миний зөвшөөрөлгүй, бичгээр олгосон итгэмжлэлгүйгээр өмч хөрөнгийг барьцаанд тавьж байгаа нь хууль бус юм. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу дээрх барьцааны гэрээг байгуулчихсаны дараа надаас итгэмжлэл авсан бөгөөд тухайн хөрөнгийг ийм өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авах зээлийн барьцаанд тавих гэж байсныг тухайн үед мэдээгүй. И******** ямар нэгэн үнийн дүн бичээгүй байсан ба хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавих гэж байгаагаа тодорхой бичээгүй учраас тухайн итгэмжлэл энэхүү өндөр үнийн дүнтэй зээлийн барьцаанд тавихыг би зөвшөөрөхгүй. Х**** би тухайн хөрөнгийг ийм өндөр үнийн дүнтэй зээлийн маргаанд тавих гэж байгааг мэдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан. Тэгээд ч барьцааны гэрээг надаас ямар ч итгэмжлэл авахгүйгээр хийсэн, гэрээ хийсний дараа итгэмжлэл авсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
7.4. Ү******* хэсгийн 15.2-т талууд ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж бичсэн байна. Би уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, бүхэл бүтэн сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх маргаагүй гэж шийдвэр гаргаж байгаад гайхаж байна.
7.5. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт "Г** бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна" гэж заасан. Миний хүү Х******* Б******* 29 настай бөгөөд насанд хүрсэн гэр бүлийн гишүүн юм. Энэхүү ипотекийн гэрээ байгуулсан үед насанд хүрээгүй бусад гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг шаардаагүй байсан тул энэ гэрээ мөн адил уг заалтын дагуу хүчингүйд тооцогдох ёстой. Энэ талаар ам бүлийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний лавлагааг шүүхэд баримтаар гаргаж өгсөн ба шүүх дүгнэлт хийгээгүй юм.
Иймд хамтран хариуцагч миний сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэхээр гаргасан шийдвэрийн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээ байгуулах, түүний агуулгыг харилцан тохиролцож, өөрийн хүсэл зоригийн дагуу тодорхойлох эрхтэй. Иймд талууд энэхүү гэрээг чөлөөт байдлын зарчмын дагуу сайн дураар байгуулсан гэж үзэж байна.
8.2. М** энэ хэрэгт холбогдох З****** газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар тогтоолын 4 дэх заалт нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Х***, үрийн аж ахуйг дэмжих сангийн өр, авлагыг ангилж, чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг үе шаттайгаар төлүүлэх, үлдэгдэл бараа материал болон зээлийн хөрөнгийг тоног төхөөрөмж нийлүүлэх замаар барагдуулах, техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх талаар заасан байдаг.
8.3. Г*** манай харилцагч байгууллага энэхүү тушаалын үйлчлэлд хамаарахгүй гэж үзэж байна. У*** нь гэрээ 2017 оны 7 дугаар сард байгуулагдсан, харин уг тогтоол 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан тул цаг хугацааны хувьд холбогдох боломжгүй юм. Хэргийн 7 дугаар хуудсанд 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн З****** газрын 16 дугаар тогтоол авагдсан бөгөөд үүгээр Х**** аж ахуйн сангийн ажлын албыг татан буулгаж, холбогдох хөрөнгө, өр төлбөр, авлагыг холбогдох байгууллагуудад шилжүүлэхийг заасан байдаг. М** 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 137 дугаар тогтоолоор “Т********** хэрэгслийг дэмжих сан”-гийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгдсэн санхүүгийн тайланг баталж, Х**** аж ахуйг дэмжих санд балансаас баланст шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан нь баримтаар нотлогдож байна. Ү***** гадна, З****** газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2069 дүгээр тогтоолын нэг дэх хавсралтаар “Х**** аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасантай холбогдуулан тус сангийн бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг ‘Х**** аж ахуйн корпорац’ хэмээх нэг гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлсэн” гэж заасан байна.
8.4. Иймд анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, З****** газрын тогтоолууд болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтад нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А*****” ХХК-ийн захирал Х.Б, хамтран хариуцагч А.Х нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч Х**** аж ахуйн корпораци нь хариуцагч “А*****” ХХК, хамтран хариуцагч А.Х нарт холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хамтран хариуцагчаас “2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага” гаргаж маргажээ.
11. Анхан шатны шүүх хариуцагч “А*****” ХХК, хамтран хариуцагч А.Х нараас үндсэн зээл, хүү, алдангийн хамт 176,670,532.56 төгрөгийг гаргуулан Х**** аж ахуйн корпораци ТӨХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11,283,127.44 төгрөг болон хамтран хариуцагч А.Х 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд А.Х эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, С.Ч-1 гудамж, 219 тоот хаягт байршилтай 517 м.кв үйлчилгээний газар, А.Х өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 468 м.кв талбайтай, Ү-0213000553 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гарааж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
12. Хэрэгт авагдсан баримтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч “А*****” ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №ТХААМ-2019/028 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж тоног төхөөрөмжийн үнийн дүнгээс урьдчилгаа 10 хувийн төлбөрийг зээлдэгч төлж, үлдэгдэл 90 хувийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2 дахь жилээс эхлэн 2 хувийн хүүтэйгээр, 8 жилийн хугацаатай, эхний жилд үндсэн зээлийн төлбөрийг чөлөөлж, үлдэх 7 жилд төлбөрийг хэсэгчлэн 2 хувийн хүүтэйгээр төлөхөөр, трактор 82 м.х /4WD/-ын үнэ 21,620.00 ам доллар, хадуур 2,610.00 ам доллар, тармуур 2,175.00 ам доллар, хаман боогч /82м.х-тэй/ трактор тохирох/ 18,995.0 ам.доллар, мөн үйл ажиллагааны зардлын хамт нийт 45,854.0 ам.долларын тоног төхөөрөмжийг худалдан авч, уг зээлийн барьцаанд хамтран хариуцагч А.Х эзэмшил, өмчлөлийн 517 м.кв үйлчилгээний газар, 468 м.кв талбайтай, Ү-0213000553 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан хадлангийн техник тоног төхөөрөмжийг худалдан авах зориулалтаар зээлээр авч, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, тоног төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч “А*****” ХХК-ийн хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
13. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх” үүргийг тус тус хүлээсэн зэргээс үзвэл, анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шийдвэрийн үндэслэлд зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь алдаатай болжээ. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч тал нь төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөс гадна хүү төлөх үүрэг хүлээдэг тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг заасан шаардлагыг хангасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
14. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 206 дугаар зүйлийн 206.1-д нийцсэн, хариуцагч гэрээний 1.8 дахь заалтад зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 40,860 ам долларыг гэрээний хавсралтаар баталсан зээлийн төлбөр барагдуулалтын графикаар 2026 онд төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч хариуцагчаас гэрээний 2.6 дахь заалтыг зөрчиж огт төлөөгүй байх тул нэхэмжлэгч Х**** аж ахуйн корпораци ТӨХХК-иас уг гэрээний 3.1 дэх заалтад зааснаар хариуцагч “А*****” ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Уг хэргийн үйл баримт, хариуцагч нарын тайлбараас дүгнэвэл, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч энэ хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн дээрх үнийн дүнтэй холбоотой маргаангүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
15. Хэргийн баримтаас үзэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч “А*****” ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №ТХААМ-2019/028 дугаартай Т******, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангах зорилгоор талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч А.Х 517 м.кв талбайтай үйлчилгээний газар, 468 м.кв талбайтай, Ү-0213000553 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
16. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн үндсэн төлбөр, хүү, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, хариуцагч “А*****” ХХК, хамтран хариуцагч А.Х нараас үндсэн зээл, хүү, алдангийн хамт 176,670,532.56 төгрөгийг гаргуулан Х**** аж ахуйн корпораци ТӨХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11,283,127.44 төгрөг болон хамтран хариуцагч А.Х 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна. Хариуцагч “А*****” ХХК нь Т******* эрхлэлтийг дэмжих сантай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ТХААМ-2019/028 дугаартай гэрээний 1.7, 1.9, 4.2 дахь заалтууд тус тус зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 1831 хоногоор хугацаа хэтрүүлж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгээ төлөөгүй үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг, гэрээнд заасан алданги шаардсаныг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
17. Хамтран хариуцагч А.Х нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Уг шаардлагын талаар шүүх “Талууд барьцааны гэрээ байгуулснаас хоёр хоногийн дараа (2019.07.25) А.Х нь өөрийн нэр дээрх үйлчилгээний барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг А***** ХХК-д барьцаанд тавих эрхийг компанийн захирал Н.М итгэмжлэлээр олгосон нь тогтоогдсон. Энэ итгэмжлэлийг “зохих зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй, Учир нь, А***** ХХК болон А.Х нарын дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан” гэсэн агуулгатай дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.
18. Хариуцагч “А*****” ХХК нь “... “Э” ХХКомпани болон түүнд итгэмжлэл олгосон “Х**** аж ахуйн корпараци” ТӨХХК-ийг энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй, мөн Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр 138 дугаар тогтоол гарч зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх ёстой, алданги тооцсон нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг, хамтран хариуцагч А.Х нь “...ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байх бөгөөд би энэ үед А***** ХХК-д өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалуулахаар итгэмжлэл олгоогүй байсан. Миний зөвшөөрөлгүй, бичгээр олгосон итгэмжлэлгүйгээр өмч хөрөнгийг барьцаанд тавьж байгаа нь хууль бус юм. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу дээрх барьцааны гэрээг байгуулчихсаны дараа надаас итгэмжлэл авсан. ...Х**** би тухайн хөрөнгийг ийм өндөр үнийн дүнтэй зээлийн маргаанд тавих гэж байгааг мэдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, Үндэслэх хэсгийн 15.2-т талууд ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж бичсэн байна. Би уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, бүхэл бүтэн сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх маргаагүй гэж шийдвэр гаргаж байгаад гайхаж байна...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
19. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Х**** аж ахуйн дэмжих сангийн ажлын алба байгуулж, 3 дахь заалтаар Тариалан дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгасан.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын 01 дэх заалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дуссан КР-1,КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Х**** аж ахуйг дэмжих санд балансаас баланст шилжүүлжээ.
20. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолын 01 дэх заалтаар Х**** аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон “Х**** аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба хариуцагчийн “Х**** аж ахуйн корпараци” ТӨХХК нь нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтад “...Х**** аж ахуйг дэмжих сангийн өр, авлагыг ангилж тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, үлдэгдэл бараа материал, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У зөвшөөрсүгэй” гэж, 5 дахь заалтаар “...санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлж өглөг, авлагыг бууруулж ажиллахыг Сангийн сайд Ч.Х, Х***, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У даалгасугай” гэж шийдвэрлэсэн боловч хариуцагч “А*****” ХХК-ийг тогтоолд заасан хөнгөлөлтөд хамруулсан, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан талаар нотлох баримтгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн “үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргийг 50 хүртэл хувиар хөнгөлөх ёстой” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
21. Хамтран хариуцагч А.Х нь ТХААМ-2019/028 дугаартай барьцааны гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байх бөгөөд “энэ үед А***** ХХК-д өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалуулахаар итгэмжлэл олгоогүй, миний зөвшөөрөлгүй, бичгээр олгосон итгэмжлэлгүйгээр өмч хөрөнгийг барьцаанд тавьсан нь хууль бус. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу дээрх барьцааны гэрээг байгуулчихсаны дараа надаас итгэмжлэл авсан” гэж хамтран хариуцагч маргаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасныг үндэслэвэл, хамтран хариуцагч А.Х нь гэрээ байгуулснаас хойш хоёр хоногийн дараа, өөрийн өмч хөрөнгөө “А*****” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлт үндэслэлтэй, харин хариуцагч А.Х давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
22. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч болон хамтран хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00644 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А*****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,835.00 төгрөг, хамтран хариуцагч А.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ