Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         06              24          2019/ШЦТ/187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Р.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Е. овгийн О.А-д холбогдох эрүүгийн 1934002790204 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.    

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэрсуманд 1968оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,зоо техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ихэр дүүгийн хамт Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, 2-15 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч механик сууцын 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 68100516дугаарын регистртэй, Е. овгийн О.А

 

    Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.А нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр татварын улсын байцаагч ажилтай Р.Мөнхбаярыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А:

...Би тэр өдөр манай хамгийн том эгч маань өнгөрсөн. Манай дүү машиныхаа татварыг хоёр жил тушаагаагүй байсан. Би тушаая гэж бодоод захиргаа явсан. Манай найзууд захиргааны гадаа таараад сэтгэл санаагаар тайван байгаарай гэж хэлсэн. Хаачих гэж яваа юм бэ гэхээр нь би машиныхаа татварыг төлөх гэж байна гэж хэлсэн. Хаана үзлэг хийж байгаа юм бэ гэсэн чинь нэг цэгийн үйлчилгээнд Рэнцэнноров багшийн хүүхэд байгаа шүү дээ. Ороод тушаачих гэсэн. Би татвараа тушаая гэсэн чинь архичин минь зайл гэсэн. Би уурлаад чи ямар сонин хүн бэ би чамаас дансны хуулга авах гэж орсон гэж хэлсэн. Чи яасан хүн бэ гээд утсаар хоёр удаа цохисон. Тэгээд гараад яваад өгсөн. Дүүтэйгээ гараад өнөөдөр болохгүй бол дансанд нь хийе гээд хэлсэн. Тэгээд явж байтал Мөнхбаяр эмнэлэг рүү орсон гэхээр нь уучлалт гуйя гээд очсон. Гэтэл Мөнхбаяр манай ихрийг андуураад толгой руу нь цохихоор нь миний уур хүрээд цохисон. Ихэртэйгээ хоёулаа цуг орсон чинь муу новш минь яах гэж араас ирээд байгаа юм бэ гээд манай ихрийг цохисон. Битгий хүн андуураад бай гээд толгой руу нь цохисон байгаа. Би хэргийг нууж дарагдуулахгүй үнэн байдлыг нь хэлсэн. Та нараас уучлалт гуйж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Мөнхбаяр:

...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 цаг 05 минут болж байхад энэ хүн оочир дайрч орж ирсэн. Би оочиртой байна. Та оочир дарааллаараа ороод ирээ гэхэд тийм зүйл байхгүй чамд төлмөөр байна гэсэн. Нэг цэгийн үйлчилгээний би хамгийн сүүлд суудаг байсан. Ширээг тойрч гарч ирээд миний хажууд зогсоод чамд мөнгө тушаамаар байна гэсэн. Хажууд зогсоод байсан. Хэл амаар доромжлоод байсан. Би ширээний хажууд утсаа тавиад юм шивээд сууж байсан. Утас барихаар нь гайхаад харсан чинь цохисон. Нүүрээ дараад тонгойход нэлээн хэдэд удаа цохисон байгаа. Эмнэлэг дээр очиход нөгөө ихэртэйгээ цуг ирсэн. Эмчилгээний өрөө оочиртой байсан. Эрхлэгчийнх нь өрөө рүү явсан. Шатаар бууж байхад энэ нөхөр өөрөө цохисон байгаа. Тэр дээр бол тодорхой камер нь байгаа. Манай өрөөний камер нь тухайн үеийн бичлэгийг алдсан байсан. Наашаа цаашаа явсан бензинийн зардал, утсаа нэхэмжилмээр байна. Ажлаа хийж байгаад хохирсон байгаа.... гэж тус тус мэдүүлжээ

 

Эрүүгийн 1934002790204дугаартай хэрэгт хохирогч Р.Мөнхбаярын /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч К.Аманбекийн /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Р.Мөнхбаярын /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч О.А-ын/хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч О.А-ын/хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт, эмчийн тодорхойлолт, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 24-27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Төв аймаг дахь цагдаагийн газарт нэхэмжлэх гаргасан хүсэлт, ажлын байрны тодорхойлолт, хохирлын баримтууд /хх-ийн 4-14 дүгээр хуудас/, шүүгдэгч О.А-ынхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-44 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч О.А нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт татварын улсын байцаагч ажилтай Р.Мөнхбаярыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Р.Мөнхбаярын ...би машиныхаа татварыг төлөх гэсэн юм гэхээр нь та банкан дээр очоод мөнгөө тушаагаад баримтаа аваад ир гэсэн. Би чамд төлөх ёстой чам дээр төлнө гэхээр нь банк дээр ноогдол нь үүсчихсэн байгаа. Очоод төлөөд ир гэсэн. Тэгтэл ширээн дээр байсан миний гар утсыг аваад баруун хөмсөгний дээд талд нэг удаа цохиж язарсан. Тэгээд цусаа гоожуулаад тонгойгоод байж байтал толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед иргэд салгасан... ...миний баруун нүдний хөмсөг язарч 2 оёдол эмнэлгээр тавиулсан. Одоо миний биеийн байдал зүгээр сорвитой болсон байгаа... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч К.Аманбекийн ...О. А ах орж ирээд татварын байцаагч Р.Мөнхбаярын хөмсөг рүү нь цохиод цус гаргачихсан байхаар нь би О.А-ыгхүмүүстэй салгаж болиулаад хонгилд гаргасан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч Р.Мөнхбаярын ...чи Батсүмбэрийн татварын мөнгөнд сагаа юу гээд ширээн дээр миний хажууд байсан утсыг авч баруун нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон. Би нүүрээ дараад доош тонгойтол толгой руу гар утастай гараараа хэд хэдэн удаа цохисон... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч О.А-ын...авто машиныхаа татварыг төлөхөөр ороод татварын байцаагч залуугаас хаана ямар дансанд татвараа төлөх вэ гэж асуусан чинь архичин минь архиа гаргачхаад ир гэхээр нь уурлаад ширээн дээр байсан өөрийнх нь гар утсаар нүүр рүү нь 2 удаа цохисон. Өөр зүйл болоогүй... /хх-ийн 22 дугаар хуудас/,

яллагдагч О.А-ын...байцаагч дээр очиж татвараа төлөх гээд очсон. Тэгтэл татварын байцаагч Р.Мөнхбаяр нь намайг архичин минь явж архиа гаргаад ир, чамд үйлчлэхгүй гээд гар руу гараараа цохиод яв архичин минь гэхээр нь би ширээн дээр нь байсан утсыг нь авч толгой руу нь шидээд гартаа барьж байсан гар утсаар Р.Мөнхбаярын нүүр рүү 2 удаа цохиод тамгын газрын байрнаас гараад явсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,   

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 239 дугаартай ...Р.Мөнхбаярын биед баруун хөмсөг, хамар доод уруулын салст язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, эмчийн тодорхойлолт, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 24-27 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Төв аймаг дахь цагдаагийн газарт нэхэмжлэх гаргасан хүсэлт, ажлын байрны тодорхойлолт, хохирлын баримтууд /хх-ийн 4-14 дүгээр хуудас/, шүүгдэгч О.А-ынхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-44 дүгээр хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч О.А-ын2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт татварын улсын байцаагч ажилтай Р.Мөнхбаярыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь төрийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зохих шаардлага тавьсны төлөө түүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч О.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.А-ыгэрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.А-ынгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Мөнхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч Р.Мөнхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 245.500 /хоёр зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийг, нааш цааш ирж очсон шатахууны зардалтай холбоотой 40.000 /дөчин мянга/ төгрөгийг, бүгд 285.500 /хоёр зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилсэн ба үүн дээр нэмж баримтгүй эд хөрөнгөнд буюу гар утас эвдэрсэнтэй холбоотой хохирол 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, шатахууны зардалтай холбоотой 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг, бүгд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Шүүх үүнээс баримтаар нэхэмжилсэн 285.500 /хоёр зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг хангах нь зүйтэй гэж үзсэн боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс дээрх 285.500 /хоёр зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг төлж, энэ талаар хүлээлцсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Харин баримтгүй нэхэмжилсэн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.А-ыгэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид баримтын хүрээнд учруулсан бодитхохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч О.А-дторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

     тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е. овгийн  О.А-ыгхүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулжхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Е овгийн О.А-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгмянганэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е. овгийн О.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Е. овгийн О.А-дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Е. овгийн О.Ань цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Хохирогч НБ85071112 дугаарын регистртэй, Тайж нар овгийн Рэнцэнноровын Р.Мөнхбаяр нь эд хөрөнгөнд (гар утсанд) учирсан хохиролтой холбоотой баримтаа, мөн шатахууны зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Е. овгийн О.А-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Е. овгийн О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН