Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         06              18                                          2019/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Н.Баяр,

хохирогч П.Алтантүлхүүр,

хохирогч, насанд хүрээгүй хохирогчдийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяр, тэдний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.овгийн П.О-тхолбогдох эрүүгийн 1934001120174 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг, Мөнгөнморьт суманд 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Жаргалантын 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 80082508 дугаарын регистртэй, Б.овгийн П.О-т

 

                                  Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.О нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Баянтал” гэх газар 7701 ДГО улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хохирогч Б.Өлзийбаярын жолоодож явсан 70-97 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Эрдэнэбат, насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнж, Э.Маргад нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч П.Алтантүлхүүр, Д.Одбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Болордагина нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Ану нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О:

...2019 оны 2 дугаар сарын 1-нд Замын-Үүдээс Улаанбаатар орох гээд явж байсан. Хурц гэрэлтэй машин өөдөөс явж байсан болохоор би 50 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд явж байтал өөдөөс хурц гэрэл гарч ирсэн. Тэгээд үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тэгээд юу болсон талаар би сайн мэдэхгүй байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй маргахгүй. Шинжээчийн дүгнэлтээр намайг цагаан зураас давсан байна гэж гарсан байна лээ. П.Алтантүлхүүр хөл нь хугарсан, охиных нь хөл нь гэмтсэн. Манай нөхрийн 14 хавирга хугарсан, охин Маргад дотор гэмтэл авсан. Миний эрүүл мэндэд 5 хавирга хугарсан... ...Би нийт 3.850.000 төгрөгийн хохирлыг Б.Өлзийбаярын гэр бүлд өгсөн. Мөн даатгал хөөцөлдөж байгаа. Тэгээд жолоочийн хариуцлагын 5.000.000 төгрөг гаргуулахаар хөөцөлдөж байгаа. Манай нөхөр Эрдэнэбат, охин Маргад, манай найз Одбаяр нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би эмчилгээний зардлыг нь төлсөн. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нь барагдуулна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Алтантүлхүүр:

...2019 оны 2 дугаар сарын 1-ний орой нөхөр 3 хүүхдийн хамт Хэнтийн Бор өндөр рүү явж байсан. Орой 10 цаг өнгөрөөгөөд охиноо унтуулах гэж байхад гэнэт өөдөөс гэрэл гарч ирсэн. Би нүх тойрох гэж байгаа юм болов уу гэж бодоход түс тас болсон. Зүүд шиг л юм болсон. Би хөлөө даахгүй байсан. Миний зүүн гуя хугарсан байсан. Хөлөндөө хадаас хадуулж бэхэлгээ хийлгэсэн. Миний дунд охин Ө.Номингүнж тархиндаа хүнд гэмтэл аваад 2 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 6-ныг хүртэл ухаангүй байсан. Ойр зуурын зүйлээ санахгүй, мартамхай сэтгэлийн өөрчлөлттэй болсон. Бид нар охиноо эмчлүүлэх гээд том охиноо хүртэл хаясан том охины хөл гэмтсэн эгэм гэмтсэн, бага охин нүд нь гэмтсэн. Манай нөхөр бид нарын төлөө, бид нарыг харч асрах гээд эмнэлэгт үзүүлж чадалгүй явсан. Гомдолтой байна. Дунд охиноо эрүүл саруул болгож авмаар байна. Бид бүх эмнэлгээр явсан. Одоо болтол эмчилгээтэй өдрийн 2 тариа 3 эм ууж байгаа, таталтын эм, толгойны эм, эрүүл мэндийн нөхөн төлбөр, машины мөнгөө нэхэмжилнэ. Мөн цаашид гарах дунд охины эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би цаашдаа охиноо эрүүл болгохын төлөө явна. Би 2 суга таягтай байж байгаад 1 таягаа саяхнаас хаясан. Таяггүй явж чадахгүй бага сага л явж байгаа. Миний өвдөг далийсан. Би эв эрүүл сав саруул 3 охин төрүүлсэн гомдолтой байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаяр:

...2019 оны 2 дугаар сарын 1-ний орой Улаанбаатар хотоос Хэнтийн Бор-Өндөр рүү явах замд Төв аймгийн Баян сумын нутагт явж байхад харанхуй болсон, шөнийн 11 цаг болж байсан. Эсрэг урсгалын машин зөрөөд өнгөрөх болов уу гэтэл гэрэл нь тулаад ороод ирсэн. Тэгээд би зайлах гэтэл замын эрэг дээр явж байсан. Би жалга руу дарж орж чадаагүй. Тэгээд мөргөлдсөн. Би Улаанбаатар хотоос гараад ойрын гэрэл дээр тавьж явж байсан. Учир нь замд машин их байдаг учраас холын гэрэлтэй явахаар жолооч нар дохио өгөөд байдаг. Осол болсоны дараа би үнэмшээгүй. Би гэмтээгүй юм шиг санагдаж байсан. Би машинаасаа гэр бүлээ гарья гэж бодсон. Тэгээд бага охин, том охиноо гаргасан, дунд охин ухаангүй бөөлжсөн, таталтын байдалтай байсан. Манай том охин зүгээр гээд байсан боловч шилбэ, эгэм нь хугарсан байсан. Би эхнэрээ машинаас гаргаж чадахгүй байсан. Тэгээд 3-н хүүхдээ Төв аймгийн Баян сумын эмнэлэг рүү замын унаанд суулгаад явуулсан. Дараа нь замд туслахаар ирсэн хүмүүстэй хамт эхнэрээ татаж гаргаад 3-н хүүхдийнхээ араас нь эмнэлэг рүү явуулсан. Манай гэр бүл 3 сар орчим гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Миний өвдөг гэмтсэн байсан, нэг оёдол тавиулаад эмнэлгээр олигтой явж чадалгүй өөрөө эмчилсэн. Би машинаа банк бусын зээлээр авсан, мөн цалингийн зээлтэй байсан. Би осол болсноос хойш ажлаа хийгээгүй. Би бүх зээлээ хүнээс зээлээд төлөөд явж байгаа. Би хувь хүнд 7.000.000 гаран төгрөгийн зээлтэй явж байна. Би цалингаа аваад явж байсан бол зээлээ төлөөд явах байсан. Ийм учраас би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Манайх гэр хороололд амьдардаг байсан болохоор эмнэлгээс гараад эхнэр, охидуудад маань хэцүү байсан болохоор 3 сар байр түрээсэлсэн. Энэ мөнгөө нэхэмжилмээр байна. Одоо бол гэртээ гарсан байгаа. Би хохиролтой холбоотой бүх баримтаа гаргаж өгсөн. Энэ хохирлыг гаргаж барагдуулж өгөхийг хүсэж байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяр:

...Иргэний нэхэмжлэгчийн хувьд машинаа аваад 2-3 хонож байсан. Приус 30 маркийн машин байсан. Одоо машинаа янзлуулах гэхлээр засвар авахгүй эгсэн. Иймд үнэлэгдсэн үнээр нь хохирлоо барагдуулна...гэж тус тус мэдүүлжээ

 

Эрүүгийн 1934001120174 дугаартай хэрэгт хохирогч П.Алтантүлхүүрийн /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч Б.Өлзийбаярын /хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирогч Д.Эрдэнэбатын /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч Д.Одбаярын /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Б.Өлзийбаярын /хх-ийн 34-35, 37-38, 41-42, 45-46 дугаар хуудас/,  иргэний нэхэмжлэгч М.Төрбаярын /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярын /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Б.Өлзийбаярын /хх-ийн 56-57 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Оюунцэцэгийн /хх-ийн 58 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ө.Болордагинын /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч П.Алтантүлхүүрийн /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Д.Одбаярын /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, яллагдагч П.Оийн /хх-ийн 119-120 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, 

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай дүгнэлт /хх-ийн 96 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100 дугаартай/ дүгнэлт,

 шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 104 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1342 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

“Вендо” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13265274 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 11-20 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18 дугаар хуудас/, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 19-20 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн Д.Эрдэнэбат, Э.Оюунцэцэг, Э.Маргад, Д.Одбаяр, П.О нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчтөний түүхийн хуулбарууд /хх-ийн 148-250, 2-р хх-ийн 1-9 дүгээр хуудас/, яаралтай тусламж үйлчилгээний хуудсын хуулбарууд, эмчийн тодорхойлолт /2-р хх-ийн 30-42 дугаар хуудас/, хохирогч нарын хохирлын баримтууд болон бусад баримтууд /2-р хх-ийн 46-144 дүгээр хуудас/ шүүгдэгч П.Оийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 122-147 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч П.О нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Баянтал” гэх газар “TOYOTA PRIUS-10” маркийн 77-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хохирогч Б.Өлзийбаярын жолоодож явсан “TOYOTA PRIUS-30“маркийн 70-97 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Эрдэнэбат, насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнж, Э.Маргад нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч П.Алтантүлхүүр, Д.Одбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Болордагина нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Ану нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч П.Алтантүлхүүрийн /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

хохирогч Б.Өлзийбаярын ...Төв аймгийн Баян сум өнгөрөөд ойролцоогоор 50 гаруй км явсны дараа засмал дээр эсрэг урсгалд явж байсан машин тулж ирснээ манай машиныг ирээд мөргөсөн... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

хохирогч Д.Эрдэнэбатын ...Замдаа явж байгаад би ядраад унтаад өгсөн. Тэгсэн гэнэт осол болсон. Тэр үед би сэрэхэд миний хөл сандал болон урд салан 2-ын хооронд хавчигдсан байсан. Би машинаас буух гээд чадахгүй байсан чинь замын хүмүүс ирж намайг гаргасан... ...манай эхнэр О жолоодож явсан... ...элэг няцарсан, 2 уушиг няцарсан, 14 хавирга хугарсан, зүүн гар шуу хэсгээрээ хугарсан, аарцаг хугарсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

хохирогч Д.Одбаярын ...осол болох үед би хоёр суудлын голоор толгойгоо оруулж Оийг нойрмоглож магадгүй гээд юм яриад явж байсан. Тэгсэн өөдөөс гэрэл гарч ирээд л харагдах орчин буураад л машин мөргөлдсөн... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Б.Өлзийбаярын ...Ө.Болордагина машины хойд талын суудалд унтаад явж байсан... ...Осолд орсны улмаас баруун талын эгэм, зүүн талын хөл нь шилбээрээ, баруун хөл нь шилбээрээ хугарсан... ...би зүгээр байсан охиноо осолд орсны улмаас биедээ гэмтэл авсанд нь гомдолтой байна. Охиныхоо эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

...Ө.Ану урд талын суудал дээр ээж П.Алтантүлхүүрийн өвөр дээр сууж явсан... ...зүүн талын нүд нь цохилтын улмаас хөхөрсөн, хэлээ хазсан, нуруу хэсгээрээ шалбарсан байсан... ...би зүгээр байсан охиноо осолд орсны улмаас биедээ гэмтэл авсанд нь гомдолтой байна. Охиныхоо эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

...Ө.Номингүнжийн толгойны урд хэсгээр цохигдсоны улмаас ухаан алдсан байсан. Сар орчим ухаангүй хэвтээд саяхнаас ухаан орсон... ...би эрүүл саруул охиноо осол болсны улмаас гэмтэлд ухаангүй биедээ гэмтэл аваад эрүүл саруул хүүхэд биш болсонд нь их гомдолтой байна... ...өвчтөний түүх дээр бичсэн байгаа. Нийт 1.800.000 гаруй төгрөг болсон байсан... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбатын ...ослын улмаас миний охин Э.Маргадын биед элэг нь бяцарсан, бөөр няцарсан, нарийн гэдэс няцарсан, суурь ёсны хугаралтай болсон... ...ямар нэгэн өвчин зовлон байхгүй эрүүл хүүхэд байсан... /хх-ийн 45-46 дугаар хуудас/, 

иргэний нэхэмжлэгч М.Төрбаярын ...2018 оны 12 дугаар сард гаалиар орж ирээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Өлзийбаяр зээлийн гэрээ байгуулж авсан. 15.190.000 төгрөгийн зээл авсан... ...сард 332.448.71 төгрөгөөр төлдөг. Сүүлийн хэдэн сарын төлбөр тооцоог хугацаанд нь өгсөн... /хх-ийн 51 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярын ...би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр монголын санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр авч байсан... ...ослын улмаас уг тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах боломжгүй болсон тул үнэ дүйцэх тээврийн хэрэгслийг оронд нь авна. Харин бие махбодийн хувьд хөнгөн гэмтэл учирсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Надад учирсан гэмтэлд мөнгө нэхэмжлэхгүй. Харин ослын улмаас ар гэрийнхэнийгээ эргэх хоол унд зөөх, эм тариа авч өгөхөөр болоод ажилдаа 2 сар орчим явалгүй чөлөө авсан. Энэ хугацаанд гарах цалингаа нэхэмжилж байна... /хх-ийн 53 дугаар хуудас/,

гэрч Б.Өлзийбаярын ...Төв аймгийн Баян сумын өнгөрөөд 40-50 км орчим зайд явж байхад эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгээд би зүгээр зөрөөд өнгөрөх байх гэж бодоод урсгалаараа явж байтал нөгөө машин манай машиныг мөргөөд зам тээврийн осол болсон... ...би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Э.Оюунцэцэгийн ...Замын-Үүдээс 15 цагийн үед гарсан. Замдаа бид нар Сайншанд дээр зогсож бензин хийгээд, цай уучхаад хөдөлсөн. Тэгээд би унтаад өгсөн. Намайг унтаад явж байхад гэнэт их чимээ гарахаар нь сэрсэн чинь осол болчихсон байсан. Тэгээд би ухаан алдсан... ...Осолд орохоос өмнө болон одоо надад ямар нэгэн гэмтэл байхгүй байна... /хх-ийн 58 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ө.Болордагинын ...би хотоос гараад унтаад өгсөн. Тэгээд машин мөргөлдөх үед сэрсэн. Аав осол болсны дараа биднийг машинаас гаргаад суулгасан... ...Ану, Номингүнж бид гурвыг замын машинд суулгаад араас аав, ээжийг аваад ирсэн... /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

гэрч П.Алтантүлхүүрийн ...би замдаа унтаж сэрээд яваад байсан. Осол болох үед бага охин Ану маань унтаагүй байсан болохоор би сэрүүн байсан. Биднийг явж байхад эсрэг урсгалд явж байсан нүх юм уу ямар нэгэн саад тойрч байгаа юм шиг эсрэг урсгал руу ороод ирсэн... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

гэрч Д.Одбаярын ...Бид Сайншанд  дээр түр зогсоод хөдөлцгөөсөн. Осол болох үед би жолоог зорчигчийн суудлын хооронд толгойгоо хийгээд тэр хоёртой юм яриад явж байсан. Тэгсэн гэнэт их тод гэрэлтэй машин гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Тэгээд осол болсны дараа О буугаад нөгөө жолоочтой ярьж байсан... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

яллагдагч П.Оийн ...Засмал зам дээр явж байтал эсрэг урсгалд явж байсан машины гэрэлд ороод зам харагдахаа болиод би жолоогоо чигээрээ барьж явахыг хичээсэн. Тэгсэн яах ийхийн зуургүй нөгөө машинтай мөргөлдсөн. Тэгээд хэсэг байж байгаад би машинаасаа эхэлж буугаад машины араар тойроод нөхрийнхөө өвөр дээр байсан баг охин Маргадыг өргөж аваад замын хүн гуйгаад машинд нь хэвтүүлээд өөрийн машины арын хаалгыг онгойлгож том охин Оюунцэцэгийг гаргаж ирсэн... /хх-ийн 119-120 дугаар хуудас/  гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай ...Ө.Болордагинын биед баруун атгаал, баруун шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, 

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай ...П.Алтантүлхүүрийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай ...Ө.Номингүнжийн биед тархинд цус хуралт, няцрал бүхий хүнд хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаартай ...Ө.Анугийн биед тархи доргилт, хэлэнд шарх, цус хуралт, нүүр, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 104 дугаартай ...Б.Өлзийбаярын биед баруун өвдөгт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай ...Д.Эрдэнэбатын биед цээж хэвлийн хөндийн шингэн, хий хуралт, уушги няцрал, элэг задрал, баруун 5, 7, 8, 9, 10 дугаар хавирганы зөрсөн хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, зүүн өвдөгт шарх бүхий хүнд хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай ...Э.Оюунцэцэгийн биед гэмтэл тогтоогдоогүй талаарх... дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай ...Э.Маргадын биед хэвлий хөндийн цус алдалт, элэг задрал, бөөр няцрал, нарийн гэдэс няцрал, суурь ясны хугарал бүхий хүнд хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 96 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дугаартай ...Д.Одбаярын биед аарцаг яс, зүүн, дунд чөмөгний толгойн сэтэрсэн хугарал, зүүн түнх, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 99-100 дугаартай/ дүгнэлт,

 шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай ...П.Оийн биед баруун 4, 5, 11-р хавирга, зүүн 5 дугаар хавирганы хугарал, баруун хөхөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 104 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1342 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “О 39 эм” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй ...шинжилгээнд ирүүлсэн “Өлзийбаяр 30 эр” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй... дүгнэлт /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “TOYOTA PRIUS-10” маркийн 77-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.О нь Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн байна гэж үзэв. Жолооч П.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал  сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн... ...“TOYOTA PRIUS-30” маркийн 70-97 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Өлзийбаяр нь Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчөөгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

“Вендо” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13265274 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 11-20 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18 дугаар хуудас/, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 19-20 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн Д.Эрдэнэбат, Э.Оюунцэцэг, Э.Маргад, Д.Одбаяр, П.О нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчтөний түүхийн хуулбарууд /хх-ийн 148-250, 2-р хх-ийн 1-9 дүгээр хуудас/, яаралтай тусламж үйлчилгээний хуудсын хуулбарууд, эмчийн тодорхойлолт /2-р хх-ийн 30-42 дугаар хуудас/, хохирогч нарын хохирлын баримтууд болон бусад баримтууд /2-р хх-ийн 46-144 дүгээр хуудас/ шүүгдэгч П.Оийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 122-147 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч П.Оийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Баянтал” гэх газар “TOYOTA PRIUS-10” маркийн 77-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрсөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх ба уг болгоомжгүй үйлдэл нь хүний эрүүл мэндэд учирсан хүнд, хүндэвтэр хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч П.О болон түүний өмгөөлөгч Н.Баяр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч П.Оийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мэнд-Очирын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эрдэнэбат, насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнж, Э.Маргад нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч П.Алтантүлхүүр, Д.Одбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Болордагина нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Ану нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч П.Оээс хохирогч П.Алтантүлхүүр 1.461.180 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зуун ная/ төгрөг, насанд хүрээгүй хохирогчдийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаяр насанд хүрээгүй хохирогч Ө.Болордагинын эмчилгээний зардалд 97.416 /ерэн долоон мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнжийн эмчилгээний зардалд 1.929.974 /нэг сая есөн зуун хорин есөн мянга есөн зуун далан дөрөв/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр эмчилгээний зардал гэж 110.900 /нэг зуун арван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяр эд хөрөнгөнд учирсан хохирол 16.252.000 /арван зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, бусад зардал 1.889.300 /нэг сая найман зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 /гурван сая/ төгрөг, нийт 24.740.770 /хорин дөрвөн сая долоон дөчин мянга долоон дал/ төгрөгийг, мөн насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнжийн цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилсэн ба яллах дүгнэлтэд бичигдсэнээр 21.629.870 /хорин нэгэн сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун дал/ төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 3.110.900 /гурван сая нэг зуун арван мянга есөн зуу/ төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

 

Харин хохирогч Д.Эрдэнэбат, Д.Одбаяр, Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Э.Маргад, Ө.Ану нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Оээс хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарт 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн ба үүнээс гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд хохирогч П.Алтантүлхүүрт төлөх ёстой 1.461.180 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга нэг зуун ная/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Ө.Болордагина, Ө.Номингүнж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаярт төлөх ёстой 2.138.290 /хоёр сая нэг зуун гучин найман мянга хоёр зуун ер/ төгрөгийг, нийт 3.599.470 /гурван сая таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч П.Алтантүлхүүр, насанд хүрээгүй хохирогчдын хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн 3 ширхэг Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогддог ба шүүгдэгчийн нийт төлсөн 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөс хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг төлөөд үлдсэн 250.530 /хоёр зуун тавин мянга таван зуун гуч/ төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаярын бусад зардалд болох 1.889.300 /нэг сая найман зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөгөөс хасаж тооцлоо.

 

Түүнчлэн шүүгдэгч П.Оээс хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаярт төлбөл зохих бусад зардлын төлөгдөөгүй үлдсэн 1.638.770 /нэг зургаан зуун гучин найман мянга долоон дал/ төгрөг дээр хавтас хэрэгт гаргаж баримтын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалинг 1 сараар тооцон 1.701.446 /нэг сая долоон нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярын гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан 16.252.000 /арван зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийг тус тус нэмж, нийт 19.592.216 /арван есөн сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнжийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар энэ талаарх асуудлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч П.О нь баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбоотой хохирогч П.Алтантүлхүүр, Д.Эрдэнэбат, Д.Одбаяр, Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Э.Маргад, Ө.Болордагина, Ө.Номингүнж, Ө.Ану нарт төлөх төлбөргүйг, харин хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаяртэд хөрөнгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнжийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг зохих хэмжээгээр төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч П.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнссэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч П.Алтантүлхүүр, Д.Эрдэнэбат, Д.Одбаяр, Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Э.Маргад, Ө.Болордагина, Ө.Номингүнж, Ө.Ану нарт нэхэмжилсэн баримтын хүрээнд төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Оийн жолоочийн 561097 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг, “TOYOTA PRIUS-10” маркийн 77-01ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01403327 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10.,36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.овгийн П.О-тийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролучирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн П.О-тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтланшүүгдэгч Б.овгийн П.О-тшүүхээс тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыгмэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн П.О-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээгээр тэнссэн үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.овгийн П.О-т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч П.Алтантүлхүүр, Д.Эрдэнэбат, Д.Одбаяр, Б.Өлзийбаяр, насанд хүрээгүй хохирогч Э.Маргад, Ө.Болордагина, Ө.Номингүнж, Ө.Ану нарт нэхэмжилсэн баримтын хүрээнд төлөх төлбөргүйг, харин хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярт эд хөрөнгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Ө.Номингүнжийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.овгийн П.О-тийн жолоочийн 561097 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,

шүүгдэгч Б.овгийн П.О-тийн эзэмшлийн “TOYOTA PRIUS-10” маркийн 77-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01403327 дугаарын гэрчилгээг хууль ёсны эзэмшигч 80082508 дугаарын регистртэй, Б.овгийн П.О-толгохыгтус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн П.О-тээс бусад зардалд 1.638.770 /нэг зургаан зуун гучин найман мянга долоон дал/ төгрөг, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан 16.252.000 /арван зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг, нийт 19.592.216 /арван есөн сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч СЯ88102610 дугаарын регистртэй, Даадар овгийн Батсүрэнгийн Өлзийбаярт олгосугай.

 

7. Хууль ёсны төлөөлөгч СЯ88102610 дугаарын регистртэй, Даадар овгийн Батсүрэнгийн Өлзийбаяр нь насанд хүрээгүй хохирогч СЩ10221944 дугаарын регистртэй, Даадар овгийн Өлзийбаярын Номингүнжийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.овгийн П.О-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.овгийн П.О-тавсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ш.ГАНДАНСҮРЭН