Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2016/00493

 

 

   2016 оны 08 сарын 18 өдөр

         Дугаар 183/ШШ2016/00493                                                                                                 

                        Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.С   хариуцагч Р , Р.С э нарт  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16.628.884 төгрөг буюу 8.300 америк долларыг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.С  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.Р  нь нэхэмжлэлийн шаардлага 8.300 америк долларыг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.950 төгрөгийн 120.475 төгрөгийг улсын орлогоос, 120.475 төгрөгийг хариуцагч Р  гаргуулж, нэхэмжлэгч М.С тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ