Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2025/00077

 

Баян-Өлгий аймгийн П- газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00705 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн П- газрын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн *************** багт оршин суух хаягтай Ж**** Х***** овогт С******* Б******** холбогдох,

 

“Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 4,833,800.00 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан “хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б, нэхэмжлэгч аймгийн П- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е, хариуцагч С.Б нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П- газар нь хариуцагч С.Б Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр тус сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 4,833,800.00 төгрөгийг шаардсан бөгөөд үндэслэлээ “С.Б нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус сумын сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар, мөн Өлгий сумын Засаг даргын хүсэлтийг үндэслэж шаардаж байна” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлж маргасан байна.

 

            3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзвэл уг нэхэмжлэл бүхий маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх буюу мөн хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах, тодруулбал хуулийн 751.1.1 дэх заалтад “бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах” тухайн маргаан мөн байна.

 

            4. Гэвч тус хэргийг анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дэх заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэргийн 5 дахь хуудаст авагдсан Зарлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд тус баримтаар хариуцагч С.* ** ****** ********* банк дахь ********** дугаар дансаараа дамжуулан 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэж тайлбарласан, харин анхан шатны шүүх тухайн баримтыг шүүхийн шийдвэртээ үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн уг баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу хуулбар баримт байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичмэл нотлох баримтад тавигдах хууль зүйн шаардлагыг тодорхойлжээ. Мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болох бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй бичмэл нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

           

4.2. Хэргийн 24 дэх талд нэхэмжлэгчийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...хариуцагчийн мөнгө шилжүүлэн авсан ********** дугаартай дансны 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулга нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт бөгөөд уг дансны хуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар холбогдох арилжааны банкнаас гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2446 дугаар шүүгчийн захирамжаар тухайн хүсэлтийг хэргийн 5 дахь талд авагдсан, нотлох баримтын шаардлага хангаагүй төрийн сангийн дансны зарлагын дэлгэрэнгүй хуулгыг хариуцагч С.* ********* банк дахь дансны хуулга гэж буруу ташаа ойлгож, “...С.Б мөнгө шилжүүлсэн гэх ********** дугаартай дансны 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг зөрчсөн, хууль бус байна.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох хариуцагч С.* ********* банк дахь ********** дугаартай дансны 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан зохих арилжааны банкнаас гаргуулж хэрэгт хавсаргах нь хуулийн дээрх шаардлагад нийцэх бөгөөд хувь хүний нууцтай холбоотой дээрх мэдээллийг гаргуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогчоос гаргасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хуульчилжээ.

Иймд дээр дурдсан хоёр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын хүсэлтийг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1 дэх хэсэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж болно гэж, П- тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж хуульчилжээ.

           

6. Хэрэгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/323 дугаартай, тус аймгийн П- газарт хандсан, 2011-2016 оны хооронд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн өр, төлбөрийг хуульд заасан журмаар төлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг тус П- газраас хүссэн албан бичгийг хавсаргасан байна.

Энэхүү хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга буюу төрийн байгууллага, албан тушаалтны тус аймгийн П- газарт хандсан буюу П- байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хүсэлт мөн гэж үзэх боловч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Б нь тус аймгийн П- газрын ахлах прокурорт шууд итгэмжлэл олгосон тухай 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/333 дугаар албан бичиг /хэргийн 7 дахь тал/, анхан шатны шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн П- газрын нэхэмжлэлд аймгийн П- газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Д шууд гарын үсэг зурсан зэрэг үйл баримтыг П- тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “П- байгууллага ... аймаг, нийслэлийн П- ... газраас бүрдэнэ” гэж, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн ... П- газарт аймаг, нийслэлийн ... П- газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана” гэж, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “... аймаг, нийслэл, ... П- газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж заасантай нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

            7. Тухайн тохиолдолд, төрийн, эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Баян-Өлгий аймгийн П- газар эдлэх бөгөөд тус байгууллагын гаргасан нэхэмжлэлд Баян-Өлгий аймгийн П- газрын ахлах прокурор нь дээд шатны буюу аймгийн П- газрын ерөнхий П- итгэмжлэлгүйгээр шууд гарын үсэг зурсан нь хууль ёсны байх зарчмыг хангахгүй, түүнчлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь тус аймгийн П- газрын ахлах прокурорт шууд итгэмжлэл олгосон нь П- байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, П- шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах албаны чиг үүрэг бүхий үзэл баримтлалд нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас үзэв.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч С.Б давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,291.00 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, С.Б буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК