| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/05125/и |
| Дугаар | 213 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 213
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 6 дугаар гудамж, 267 тоотод байрлах, Хонгорбаян говь ХХК-д холбогдох
Татварын өр болох 9.148.238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Насанбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 9.148.238 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4.148.238 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлэхээр эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Хонгорбаян говь ХХК-д холбогдуулан татварын өр 9.148.238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 9.148.238 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4.148.238 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлэхээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... ” гэж заасны дагуу зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 9.148.238 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4.148.238 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар зохигчидын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 80.661 төгрөгийг гаргуулж улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
| |