| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00680/И |
| Дугаар | 212/МА2025/00079 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 212/МА2025/00079
Баян-Өлгий аймгийн П- газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00708 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн П- газрын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн *************** багт оршин суух хаягтай У** овогт Ш***** Н****** холбогдох,
“Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 2.280.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.М, нэхэмжлэгч аймгийн П- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагч Ш.Н, хариуцагчийн өмгөөлөг Я.С, хэлмэрч, орчуулагч М.Н нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П- газар нь хариуцагч Ш.Н холбогдуулан “Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ш.Н нь 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 3,000,000 төгрөгийн зээл авсан боловч Монгол Улсын З****** газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн 1.6.2 дахь заалтад заасан хугацаанд буюу 36 сарын дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Миний бие 80 настай, өндөр насны тэтгэвэрт байгаа, одоогоос 14 жилийн өмнө 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан гэж Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн боловч би зээл авсан эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ Т***** банкнаас шүүгээд өгсөн дансанд зээл авсан эсэхийг гаргаж өгсөн байна. Би өрөө ганц бие, гэрлээгүй, тэтгэвэрт байдаг, ээжийн хамт амьдардаг байсан. Ээж маань 2015 онд нас барсан одоо дүүгийн хүүхдүүдийн хамт амьдардаг. Дүү маань 2022 онд нас барсан. Иймд миний бие энэ зээлийг төлөх боломжгүй, өөрөө даралт ихтэй тул сар бүр эмнэлэгт хэвтдэг, татаж унадаг өвчтэй. Миний энэ байдлыг харгалзан үзэж зээлийг хүчингүй болгож өгнө үү” гэх хариу тайлбар ирүүлж маргасан байна.
3. Анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дэх заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
4. Хэргийн 5 дахь хуудаст авагдсан Төрийн сангийн бүртгэлийн дансны Зээлийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтаар хариуцагч Ш.* ** ****** ********* банк дахь ************ дугаар дансаараа дамжуулан 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэж тайлбарласан, харин анхан шатны шүүх тухайн баримтыг шүүхийн шийдвэртээ үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн уг баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй байна. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болох бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй бичмэл нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын хүсэлтийг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж болно гэж, П- тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж хуульчилжээ.
6. Хэрэгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/323 дугаартай, тус аймгийн П- газарт хандсан, 2011-2016 оны хооронд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн өр, төлбөрийг хуульд заасан журмаар төлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг тус П- газраас хүссэн албан бичгийг хавсаргасан байна.
Энэхүү хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга буюу төрийн байгууллага, албан тушаалтны тус аймгийн П- газарт хандсан буюу П- байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хүсэлт мөн гэж үзэх боловч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Б нь тус аймгийн П- газрын ахлах прокурорт шууд итгэмжлэл олгосон тухай 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/333 дугаар албан бичиг /хэргийн 7 дахь тал/, анхан шатны шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн П- газрын нэхэмжлэлд аймгийн П- газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Д шууд гарын үсэг зурсан зэрэг үйл баримтыг П- тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “П- байгууллага ... аймаг, нийслэлийн П- ... газраас бүрдэнэ” гэж, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн ... П- газарт аймаг, нийслэлийн ... П- газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана” гэж, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “... аймаг, нийслэл, ... П- газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж заасантай нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
7. Тухайн тохиолдолд, төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Баян-Өлгий аймгийн П- газар эдлэх бөгөөд тус байгууллагын гаргасан нэхэмжлэлд Баян-Өлгий аймгийн П- газрын ахлах прокурор нь дээд шатны буюу аймгийн П- газрын ерөнхий П- итгэмжлэлгүйгээр шууд гарын үсэг зурсан нь хууль ёсны байх зарчмыг хангахгүй, түүнчлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь тус аймгийн П- газрын ахлах прокурорт шууд итгэмжлэл олгосон нь П- байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, П- шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах албаны чиг үүрэг бүхий үзэл баримтлалд нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас үзэв.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Ш.Н давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,430 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, Ш.Н буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ