Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Б.Н

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Н.Б, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь: 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ныг нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2016 оны 6 сарын 26-ны өдөр Бат-Эрдэний гэр бүлтэй хамт овоо явсан.Хүүхдээ авахгүй орхиод явчихаар миний уур хүрсэн. Тэгээд гэрт ирээд нүүр лүү нь цохьсон нь үнэн. 2019 оны 03 сарын 08-ны өдөр ажил руу явах гэтэл хүүхэд халуурсан гээд явуулахгүй байхаар нь хувцасаа өмсөөд явах гэтэл миний толгой руу цохьсон. Тэгэхээр нь би уурлаад үстсэн нь үнэн. Гэм буруугаа ойлгож,гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд гомдол санал байхгүй. 2019 оны 03 сарын 8-ны өдрийн тухайд ажилтай гээд явах гэхэд нв хүүхдээ хараад шөнө нь нойр муутай байсан тул уур хүрээд би нөхрөө эхлээд цохьсон. Тэгтэл эргэж хараад уурлаад чи эрэгтэй хүний толгойд гар хүрлээ гээд миний үснээс зулгаасан. 2019 оны 06 сарын 26-ны өдөр гэр лүү ороод намайг цохьсон ...гэрт ороод Б уурлаад миний нүүр лүү хүчтэй алгадсан. Яг намайг яаж зодсоныг санахгүй байгаа. ..өмнө нь ор лу түлхэх,орилох гэх мэт үйлдэл гаргадаг байсан....” гэсэн мэдүүлэг

 

Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны орой.. Бын эхнэр нь манайх руу орилоод ороод ирсэн. Орж ирээд Б хүүхдээ алах гээд байна хүүхэд айлгаад байна гараарай гэж хэлсэн... Эхнэр нь манайд орж ирэхдээ нүд нь хөхөрсөн гар нь бас хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч З.Бгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б эхнэртээ хүүхэд уйлаад байна хөхүүлээч гэж хэлсэн чинь эхнэр нь согтуу болохоор хөхүүлээгүй тэгэхэд Б эхнэрээ 1 алгадсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алзахгүйбаатар хүүхдийг нь аваад тэвэрч байсан чинь эхнэр нь гаднаас нүүрний баруун талын хэсэг нь хөхөрсөн байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2019 ны 07 дугаар сарын 01-ний өдрийн ..... дугаартай: “...Б.Нын биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар. хүзүү, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 46-49 дугаар хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 56- 60 дугаар хуудас

           Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 24 дугаар хуудас/

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 44 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ныг нүүрэнд нь  гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэр лүү ороод намайг цохьсон ...гэрт ороод Б уурлаад миний нүүр лүү хүчтэй алгадсан. Яг намайг яаж зодсоныг санахгүй байгаа....өмнө нь ор луу түлхэх,орилох гэх мэт үйлдэл гаргадаг байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны орой.. Бын эхнэр нь манайх руу орилоод ороод ирсэн... Эхнэр нь манайд орж ирэхдээ нүд нь хөхөрсөн гар нь бас хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч З.Бгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б эхнэртээ хүүхэд уйлаад байна хөхүүлээч гэж хэлсэн чинь эхнэр нь согтуу болохоор хөхүүлээгүй тэгэхэд Б эхнэрээ 1 алгадсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр нь гаднаас нүүрний баруун талын хэсэг нь хөхөрсөн байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 ны 07 дугаар сарын 01-ний өдрийн 348 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Нямдаваагийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч  нь одоо эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 3-уул амьдардаг,өрхийн орлогогүй зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 44-р тал/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь  мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч С. овогт Н.гийн Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б.т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Б.т оногдуулсан 800000 төгрөгийн  торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Н.Б. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН