Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Б.П,

Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч   Э.Анхбаяр,

Гэрч О.Б ,

Гэрч Э.Б,

Гэрч Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ө.Амарбаясгалан,

  Шүүгдэгч С.Ш нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Шод холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 08-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

С.Ш, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцанд байх  гэртээ иргэн Б.Пг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...2017 онд П намайг дууддаг өдөр манайд шалгалт ирсэн байсан. Тухайн өдөр П намайг дуудаад байсан болохоор шалгалт явсаны дараа нэг шил Болор архитай П дээр очсон. Би очихдоо эрүүл байсан, архи уугаагүй байсан. Тэнд авч очсон архинаасаа 150 грамм орчмыг уусан.  Тухайн үед согтоогүй. Намайг тэндээс гарахад П дагаад манай руу явсан. Би гэртээ Птэй маргалдаагүй, тухайн үед манай эхнэр байсан. Намайг зодсон гэж хэлж байгаад гайхаж байна. Маргааш нь П өвдөөд байна гэхээр нь очоод яасан бэ гэж асуухад бүгд согтуу байсан.  Ер нь би орой П дээр очоод тэнд байсан хүмүүст агсан тавиад байсан зүйл байхгүй, ямар учраас ингэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд Пд гэмтэл учруулаагүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...2017 оны намар боомт дээр 3 хоногийн томилолттой очиж ажилласан. Б, О нарын бүрэлдэхүүнтэй. Тухайн өдөр ажил тарсны дараа боомт дээр хоол идэн 1 шил архи хувааж ууцгаасан. Б архи уугаагүй. Тэндээс Бийн гэрт ирсэн. Бийнд байхдаа Ш руу ярьсан. Ш гаднаас орж ирэхдээ 1 шил Болор архи авч орж ирсэн. Тэнд Ш Бтой маргалдаад байхаар нь аваад гарсан. Тэр авчирсан архинаас би 2-3 удаа татсан нилээн согтсон. Тэгээд би Штой хамт дээшээ гэр лүү нь орсон. Гэрт нь ороод маргалдаад зодолдсон. Хэд цохилцсон. Ямарч байсан би Шын доор нь орчихсон байсан. ... Тэгээд байж байтал гаднаас хилийн цэргийн Төгөлдөр гэх дарга нь орж ирээд юу болоод байгаа юм гээд миний гуя руу өшиглөөд харьж амраач гэсэн. Тэгээд би гараад явсан. Гэрээс нь гараад доошоо шатаар бууж байхад гэнэт амьсгалж болохгүй их өвдсөн. Доошоо яаж бууснаа санахгүй байна. Би эвхрээд 4 хөллөсөн. Арай гэж нөгөө хэдтэй уулзсан.  Би тухайн үед хавирга хугарсан байх гэж бодсон. Маргааш нь Ш орж ирээд бие чинь яаж байна гэхээр нь би энүүгээр жоохон өвдөөд байна, зүгээрээ хөгшөөн иймэрхүү юм байх гээд өнгөрсөн. Сайншандад ирээд  уушиг унасан гэх оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд орох гээд явах гэж байна мөнгө төгрөггүй байгаа талаараа Шод хэлэхэд “Олдсон нь энэ байна хүнээс нэмж мөнгө олж өгье” гээд над руу эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг манай эхнэр Баттуяагийн данс руу шилжүүлсэн. Дараа нь Ш над руу яриад цагдаагаас асуувал  нөгөө мөнгөө зээлсэн гэж хэлээрэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ханги хилийн боомтоос наашаа Сайншанд гараад 2017 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 20 минутын үед гэртээ ирэхдээ их ханиалгасан хүнд зодуулсан амьсгалж болохгүй байна хавирга хугарсан байх гэсэн зовиур хэлж ирсэн... Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очсон. Тухайн үед мэс заслын эмч Эрдэнэбулган эмч жижүүртэй байсан ба яаралтайгаар рентгэн зураг авахуул гэхээр нь рентгэн зураг авахуулчихаад очиход зүүн талын уушиг унасан ажиллахгүй байна. 2-3 хоног өвдөөд яагаад амьд яваад байсан юм бэ гээд манай нөхөрт мэс засал хийгээд цээжинд нь гуурс тавьсан... Хилийн цэргийн алба хаагчид томилолтоор очсон хүмүүсийг дайлж цайлсан гэсэн ба Ш гэдэг хилийн цэрэгт ажилладаг залуу хамт байсан хүмүүс рүү нь агсраад байхаар нь манай нөхөр Шыг аваад гэр лүү нь хүргэж өгөхөөр аваад гарсан гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь зодуулж байсан. Ямар шалтгаанаас болж зодуулсан талаараа мэдэхгүй байна учир нь би тухайн үед согтуу байсан гэж манай нөхөр хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 давхар луу буугаад очиход цагдаагийн байранд П гэх хүн орон дээр хэвтчихсэн цээж рүүгээ заагаад өвдөөд байна гэж хэлсэн... Над руу дуудлага өгсөний дараа намайг очиход Пгийн ташааны орчим хөх туяа орчихсон байсан ...П архи уучихсан байсан ч гэсэн согтолт нь гайгүй байх шиг байсан намайг юм асуухад хаана өвдөж байгаа талаараа хариулж байсан учир согтуу нь гайгүй юм байна гэж бодсон... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П утсаар залгаад хилийн цэргийн Шыг дуудаад байсан гаднаас Ш орж ирэхдээ 1 шил Болор архи авч орж ирсэн. Ш гаднаас орж ирэхдээ бага зэргийн уучихсан байсан. Тэгээд тэр архиа талд нь ортол уугаад байж байтал Ш над руу үг хаяад байсан учир П Шыг аваад гарсан... Гаднаас П өрөөнд орж ирээд хэвтсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа П ёолоод байсан учир Б эмч дуудаж эмч орж ирээд Пгийн биеийг үзэж тариа хийгээд гарсан... П цээжээ бариад амьсгалж болохгүй байна гээд цээжээ бариад байсан... маргааш нь П “Би Шынд ороод Штой муудалцаад Ш намайг цохисон, дарга нь гээд хүн Шын хажуунаас орж ирээд намайг яв гэж хөөгөөд байсан гэж ярьж байсан... Тэр 2 нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг хх- ийн 17 дугаар хуудас/

Гэрч Л.Доржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим авто тээврийн үндэсний төвийн жолооч Амгаланбаатар манай хаалгыг нүдээд хаалга тавьж өгөхөд “Манай ажилтныг 2 хүн зодчихжээ ороод үзээдэхээч” гэхэд би дагаж бууж очсон. Тэгэхэд Цагдаагийн байранд авто тээврийн ажилтан П газар зассан орон дээр доошоо хараад хэвтчихсэн байсан. Яасан ийсэн талаар асуухад П өөрөө юм яриагүй харин цуг байсан авто тээврийнхэн “Пг 2 хүн зодсон байна” гэж хэлсэн... П өрөө босч ирээд Ш хаана байна гэж асуучихаад 00 ороод буцаад хэвтээд өгсөн... Пгийн цамцыг сөхөж үзэхэд аль талыг нь санахгүй байна нэг талынх нь ташааны орчим улайсан байсан. Мөн доошоо хараад цээжээ дарж эвхэрчихээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.П Штой гараад 10 орчим минутын дараа хаалга хүчтэй нүдэхээр нь хаалга тайлахад Б.П гадаа элгээ тэврээд эвхрээд унасан “Намайг алах гэж байна” гээд ёолоод хэвтээд байсан. Дараа нь Б.П надад хэлэхдээ Ш гэр лүүгээ ороод муудалцаад газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн гэж ярьж байсан... Ш анх орж ирэхдээ гайгүй байсан. Тэгээд архи ууж байхдаа Бийг Ш “Чи том болжээ” гээд агсраад байхаар нь Б, Бийг өмөөрч тэр 2 муудалцсан. Б.П Штой найз гээд аваад гараад буцаж орж ирэхдээ зодуулаад орж ирсэн... Б.П шатнаас унасан гэж яриагүй, Ш намайг өшиглөсөн гэж ярьж байсан. Б.Пгийн бөөрний хавьд улайж хөхөрсөн байхыг бодоход ганц 2 цохиогүй, нилээн цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/

Гэрч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой зааг явж ирчихээд Б.П бид 2 хоёр 1 шил 0.75 литрийн багтаамжтай Экс архи уусан. Тэгээд ууж байсан хилийн цэргийн дэслэгч Ш орж ирээд хамт уусан. Тэгтэл Штой би ам мурийгаад яриа таарахгүй болохоор нь би хажуу өрөө лүү ороод унтсан. Тэгээд унтаж байтал Б.О намайг сэрээгээд Б.П хүнд зодуулчихлаа. Мөлхөж орж ирлээ гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан. Тэгээд би хилийн цэргийн Доржийг дуудаад эмчээ дууд гэсэн... Бөөрний орчимд улайлттай байсан Тэгээд буцаад явахад машины сандал дээр хэвтэж явсан. Яг ууж байхад Ш хүн лүү яриад хувцасаа тайлаад тэлээгээ аваад бэлэн байж бай гээд утсаар яриад байхаар нь би хүнд зодуулж байхаар гээд унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай: “...Б.Пгийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Д.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 1 дүгээр давхарт бууж ирээд дарга гэрийнхээ зүг, би орцны хаалгаар гарах гэж байхад 3 давхраас шатаар танихгүй залуу их хурдан бууж ирж цагдаагийн байр байдаг коридор луу яваад орчихсон. Их хурдан яваад орчихсон учир ямар хувцастай байсныг нь харж чадаагүй. Тэгээд би жижүүрийн өрөөндөө сууж байхад 20-иод минутын дараа Дорж хошууч цагдаагийн байранд дуудахаар нь яваад очиход түрүүний залуу доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтчихсэн юм ярьж чадахгүй байх шиг байсан... Би тэр Шод зодуулсан гэх хүнтэй болон өөр ямар ч хүнтэй шатан дээр таараагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/

 

          Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх 131 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна  гэж шүүх үзэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Шод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ш болон түүний өмгөөлөгч нараас “...миний хувьд хохирогч Пд гэмтэл учруулаагүй ба хохирогч нь шүүгдэгчийг цохиод гэмтэл учруулсан гэж шууд нотолж чадаагүй, шинжээч эмч Анхбаярын мэдүүлэг, прокурорын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн тогтоол, 119-120 дугаар талд өгсөн хохирогчийн мэдүүлэг зэргээр Шыг хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж маргаж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

             Хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч С.Шын гэрт муудалцан улмаар  зодолдсоноос гэмтэл авсанаа   хавтаст хэргийн 10-11 дүгээр талд өгсөн “...гэрт нь ороод бид 2 муудалцаад 2-3 удаа хоорондоо цохилцсон. ...тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...”гэсэн мэдүүлэг, 119-120-р  талд өгсөн “... Ш намайг цохисоны маргааш өглөө нь Ш Ханги боомтын цагдаагийн байранд орж ирээд надаас уучлалт гуйсан юм. Тэгээд би өөртөө гэмтэл учирсаныг мэдээгүй байсан учраас Шод “Зүгээрээ эр улсуудын хооронд ийм юм байх” гээд хэлээд өнгөрсөн юм. Тэгээд дараа нь уушиг унасан гэх оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд орох гээд явах гэж байна мөнгө төгрөггүй байгаа талаараа Шод хэлэхэд “Олдсон нь энэ байна хүнээс нэмж мөнгө олж өгье” гээд над руу эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг манай эхнэр Баттуяагийн данс руу шилжүүлсэн... Ш бид 2 муудалцаад  гэрийнх нь  коридорт зодолдоод байснаа санаад байгаа юм. Гэхдээ хэдэн удаа хаана цохьсныг санахгүй байна....гэсэн мэдүүлэг,  хавтаст хэргийн 128-129 дүгээр талд өгсөн “... 3 давхар луу Шын гэр лүү ороод гэрийнх нь коридор буюу үүдний хэсэгт тэр уураа надад гаргаж муудалцаж байгаад нэг мэдэхэд би доор нь орчихсон цохиулж байсан... Тэгээд би гараад доошоо шатаар бууж явахад миний цээж хэсгээр гэнэт өвдөөд эхэлсэн. Би их өвдөөд байсан учир шатаар хурдан буугаад хаалга тогших хоорондоо 4 хөллөж суусан. Тэгээд хаалга онгойлгоход нь би Шод зодуулсан талаараа Б, О нарт хэлсэн. Би өмнө өгсөн мэдүүлэгт адилхан эр хүнийг, хэрэгт хийгээд яахав гэж бодоод мэдүүлээгүй...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Ш Бтой маргалдаад байхаар нь аваад гарсан. Гэрт нь ороод маргалдаад зодолдсон. Хэд цохилцсон. Ямарч байсан би Шын доор нь орчихсон байсан. ...Гэрээс нь гараад доошоо шатаар бууж байхад гэнэт амьсгалж болохгүй их өвдсөн. Доошоо яаж бууснаа санахгүй байна. Би эвхрээд 4 хөллөсөн. Арай гэж нөгөө хэдтэй уулзсан.  Би тухайн үед хавирга хугарсан байх гэж бодсон. Маргааш нь Ш орж ирээд бие чинь яаж байна гэхээр нь би энүүгээр жоохон өвдөөд байна, зүгээрээ хөгшөөн иймэрхүү юм байх гээд өнгөрсөн...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

 

            Хохирогчийн өгсөн дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй бөгөөд гэрч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ш Б, Б хоёртой ам зөрөхөөр нь П аваад гарсан. 20-иод минут болсон байх П элгээ тэврээд алах гэж байна гээд орж ирсэн. Маргааш нь Шод  зодуулчихлаа гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ханги хилийн боомтоос наашаа Сайншанд гараад 2017 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 20 минутын үед гэртээ ирэхдээ их ханиалгасан хүнд зодуулсан амьсгалж болохгүй байна хавирга хугарсан байх гэсэн зовиур хэлж ирсэн.... Ш гэдэг хилийн цэрэгт ажилладаг залуу хамт байсан хүмүүс рүү нь агсраад байхаар нь манай нөхөр Шыг аваад гэр лүү нь хүргэж өгөхөөр гарсан гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь зодуулж байсан. Ямар шалтгаанаас болж зодуулсан талаараа мэдэхгүй байна учир нь би тухайн үед согтуу байсан гэж манай нөхөр хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,  Гэрч О.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой зааг явж ирчихээд Б.П бид 2 хоёр 1 шил 0.75 литрийн багтаамжтай Экс архи уусан. Дараа нь хилийн цэргийн дэслэгч Ш 1 шил архитай орж ирээд хамт уусан. Тэгтэл Штой би ам мурийгаад яриа таарахгүй болохоор нь би хажуу өрөө лүү ороод унтсан. Тэгээд унтаж байтал Б.О намайг сэрээгээд Б.П хүнд зодуулчихлаа. Мөлхөж орж ирлээ гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дэд ахлагч Отгончимэг 86299196 дугаараас миний 96111126 дугаарын утас руу залгаж “манай гэрт Ш нэг хүнтэй орж ирээд муудалцаад агсан тавиад байна “гэж ярихаар нь би заставын жижүүрийг станцаар дуудчихаад 1 давхарт байдаг гэрээсээ 3 давхарт байдаг Шын гэр лүү алхаж орсон...” гэсэн мэдүүлэг,                Гэрч Д.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 1 дүгээр давхарт бууж ирээд дарга гэрийнхээ зүг, би орцны хаалгаар гарах гэж байхад 3 давхраас шатаар танихгүй залуу их хурдан бууж ирж цагдаагийн байр байдаг коридор луу яваад орчихсон. Их хурдан яваад орчихсон учир ямар хувцастай байсныг нь харж чадаагүй. Тэгээд би жижүүрийн өрөөндөө сууж байхад 20-иод минутын дараа Дорж хошууч цагдаагийн байранд дуудахаар нь яваад очиход түрүүний залуу доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтчихсэн юм ярьж чадахгүй байх шиг байсан... Би тэр Шод зодуулсан гэх хүнтэй болон өөр ямар ч хүнтэй шатан дээр таараагүй....” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч С.Ш хохирогч Б.П нар нь шүүгдэгчийн гэрт муудалцсанаас зодолдсон болох нь тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч С.Шын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Манай гэрийн коридорт зодолдсон бол хувцас нь тоос шороо болох учиргүй...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... унтаж байтал Б.О намайг сэрээгээд Б.П хүнд зодуулчихлаа. Мөлхөж орж ирлээ гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан ...”гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Гэрээс нь гараад доошоо шатаар бууж байхад гэнэт амьсгалж болохгүй их өвдсөн... Би эвхрээд 4 хөллөсөн...”, ”... Би их өвдөөд байсан учир шатаар хурдан буугаад хаалга тогших хоорондоо 4 хөллөж суусан...” гэсэн мэдүүлгээр хохирогч нь байрлаж байсан байр луугаа орохдоо газар суун 4 хөллөснөөс  хувцас нь шороо тоос болсон байх боломжтой  гэж үзлээ.

 

           Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа ба  шинжээч эмч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”... уушигны шалчийлт гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн осолд орох эсхүл өндрөөс унах,шатнаас унах зарим үед зодуулах үед хүчтэй доргилт авснаас үүсэх боломжтой ...”гэсэн мэдүүлэг нь  энэ гэмтэл нь хүнд зодуулах, шатнаас унах, доргилт авах зэргээс  учрах боломжтой болохыг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарласан байна.

 

 Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...маргааш нь П “Би Шынд ороод Штой муудалцаад Ш намайг цохьсон, дарга нь гээд хүн Шын хажуунаас орж ирээд намайг яв гэж хөөгөөд байсан гэж ярьж байсан... “ гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... Шатнаас уначихлаа гэж яриад байсан. Би сайн санахгүй байна. “...Ш намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн  гэж зөрүүтэй мэдүүлсэн тул шүүх  нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

          Шүүгдэгч С.Ш  хохирогч Б.П нар нь  2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцны цагдаагийн байранд согтууруулах ундаа хэрэглэж улмаар Ш нь хамт архи ууж байсан хүмүүстэй муудалцнаас уг байрнаас С.Ш П нар нь хамт гарч 3 давхарт байх  шүүгдэгч С.Шын гэрт  очиж муудалцан зодолдсоноос хохирогч Б.Пгийн  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /хохирол төлбөр төлсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Шод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 Шүүгдэгч С.Ш нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 131/ тогтоогдож байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х С.ийн Шыг бусдын эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шыг  10000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000  /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Ш 3 жилийн хугацаанд торгуулын ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш.нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч С.Ш.нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН