| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00469/И |
| Дугаар | 184/ШШ2016/00648 |
| Огноо | 2015-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2016/00648
| 2016 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 184/ШШ2016/00648 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол, 7-р байр, 75 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Чойжилсүрэнгийн Сод-Эрдэнийн /РД:ЕП61122411/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11-р байрны 412 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Чулуундоржийн Тулгад /РД:УП95011610/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,317,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан:нэхэмжлэгч Ч.Сод-Эрдэнэ, хариуцагч Ч.Тулга, нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ч.Тулгатай 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Тулга зээлээ төлөхгүй байсан учир 2016 оны 6 дугаар сарын 08-нд СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Гэвч Тулга уулзалтад ирээгүй. Тулга утсаар ярихадаа “Та дансны дугаараа явуулчих” гэхээр нь мэссэжээр дансаа явуулсан. Маргааш нь Тулга утсаар яриад “5 сая хийчихлээ, үлдэгдлийг нь дараа өгье, та өргөдөлөө авчих” гэсэн. Хариуд нь би “Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн. 5,000,000 төгрөгийг данс руу хийсэн байсан. Тулга түүнээс хойш завгүй байна, дараа очиж уулзана” гэж худлаа ярьсаар өнөөг хүрсэн. Иймд зээлдэгч Тулгаас зээлийн хүү, алданги болох 2,287,250 төгрөгийг тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт нийт 2,317,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ч.Сод-Эрдэнэтэй харилцан тохиролцсон. 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгч Ч.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Тулгатай ярилцаж тохиролцон 1,000,000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар эвлэрч байна. Шүүхэд 2,287,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Түүнээсээ 1,287,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сод-Эрдэнэ нь хариуцагч Ч.Тулгад холбогдуулан зээлийн гэрэээний үүрэгт 2,287,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад талууд харилцан тохиролцож, эвлэрийн гэрээ байгуулж эвлэрчээ. Уг эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,187,250 төгрөгөөс татгалзан, хариуцагч нь үлдэх төлбөр болох 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Талуудын эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудыг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Зохигч эвлэрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч.Сод-Эрдэнийн нэхэмжлэлтэй, 2,287,250 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Ч.Сод-Эрдэнэ нь 1,287,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ч.Тулга үлдэх 1,000,000 төгрөгийг 3 арын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тулгаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЧ.НЯМСҮРЭН