Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 222/МА2026/00002

 

2026        01           09                                 222/МА2026/00002

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч  С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 449 дугаартай шийдвэртэй,

хариуцагч ******* холбогдох ,

нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,155,000 төгрөг  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,

тусгайлсан журмаар шийдвэрлэх иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 2026 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг,

хариуцагч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов. 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

2.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: ******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ******* улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байх үед нь ******* улсын дугаартай машины жолооч ******* мөргөж, зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээгээр эд хөрөнгөд 2.035.000 төгрөгийн хохирол учруулсан. ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь албан журмын даатгалд даатгагдсан байсан учраас “Бодь даатгал” ХХК-аас 1,585,000 төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн. Бид авто машинаа Улаанбаатар хотод засварлуулсан бөгөөд даатгалаас өгсөн нөхөн төлбөр нь засварын зардалд хүрээгүй. Сэлбэг хэрэгсэл, засварын хөлс, шатахууны зардалд нийт 2.740.000 төгрөг зарцуулсан. Иймд машины засварын зөрүү мөнгө болох 1.155.000 төгрөгийг *******ээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

3.Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл: Миний бие “Тоёота Акуа” ******* маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, цагдаа болон даатгал дуудаж, тус автомашинд учирсан хохирлыг даатгалаас нөхөн төлсөн. Ингээд уг асуудал дуусгавар болсон гэж бодож байтал жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн долоодугаар бүлэгт заасан тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

Энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдаж бичихээр хуульчилсан.

Гэтэл энэ хэргийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адилаар удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн 4 хэсэгтэй бичигдэж, удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт заасан болон энэ зүйлийн 759.4 дахь хэсэгт “Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц, агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаас илүү хугацаа тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж бичсэн нь хуульд нийцэхгүй болно.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, хариуцагч *******ийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр, хэлэлцэхгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.4 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

Хоёр. Хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,045 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлал шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ГАНЧИМЭГ

  Ц.ЭРДЭНЭЗУУ