Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 34

 

О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат,

Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг,

Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

                     Нарийн бичгийн дарга           Г.Намуунзул

                     Прокурор                                Л.Мөнхбаяр 

                     Ялтны өмгөөлөгч                   М.Энхтуяа, З.Нямсүрэн

                     Ялтан                                            О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат,

Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, А.Мөнхбат, шүүгдэгч Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг нарын давж заалдах гомдлоор О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарт холбогдох эрүүгийн 201311000423 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 1-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл  2006 оны 06 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2008 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2009 оны 02 сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖБ83022672 регистрийн дугаартай, Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн.

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл 2001 оны 05 сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т  зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2005 оны 06 сарын 13-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн, 2010 оны 11 сарын 12-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 04 сарын 28-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ЖЬ78122075 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн.

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын 1-03  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 1998 оны 10 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2000 оны 11 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын 30 хувийг хасаж 2 жил 9 сар 18 хоног хорих ялаар, 2002 оны 03 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 5 жил 2 сар хорих ялаар, 2007 оны 01 сарын 08-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар, 2008 оны 04 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2010 оны 05 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 05 сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖЭ79070779 регистрийн дугаартай, Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат.

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 1-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 2004 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2006 оны 01 сарын 23-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1433 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялыг хасаж, 2007 оны 08 сарын 09-ний өдөр 02 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, бие эрүүл, ЖГ83110974 регистрийн дугаартай, Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг.

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 11 сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 сарын 28-ны өдрийн 04/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2 жил 10 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 2007 оны 8 сарын 24-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 9 сарын 10-ны өдөр Прокурорын тогтоолоор суллагдсан, бие эрүүл, ЖЗ85022110 регистрийн дугаартай Зуун цээж овогт Дугардоржийн Нэргүй. 

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Эрдэнэ билгүүтэй" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-96 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ЖЗ77040417 регистрийн дугаартай, Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг.

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ88082511 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн. 32 настай, эрэгтэй, боловсролгүй  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, "Ногоон хөв" гэх газарт оршин суух /Хэрлэн сумын 7-р баг 36-41/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ85112616 регистрийн дугаартай, Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр.

Монгол Улсын иргэн, 1962 оны 01 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10-р баг Цаг-Уурын 0-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод айигийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1984 оны 4 сарын 05-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1986 оны 8 сарын 11-ний өдөр суллагдсан, бие эрүүл, ЖЯ62011677 регистрийн дугаартай, Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 1986 оны 8 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 2-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 8 сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгэснийг 2004 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхийн 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилж  2006 оны 06 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ЖЖ 86080930 регистрийн дугаартай, Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр.

1. Шүүгдэгч Оюуны Дугарсүрэн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр

      1. Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2. давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гашуун" гэх газраас иргэн У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан

      3. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, "Хүлэг" маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Зүүн Өлзийт" гэх газраас иргэн Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан

      4. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, "Соната-2" маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан

      5. мөн давтан үйлдлээр Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Ганхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Улаан худаг" гэх газраас иргэн Л.Лхагвагийн 4 тооны үхрийг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан. 

      6. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг "Энх Амралт" гэх газраас иргэн Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан

     7. мөн давтан үйлдлээр Д.Соронзонболдтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Сүүл нуур" гэх газраас иргэн Н.Жамъянцэрэнгийн 25 тооны хонийг хулгайлж 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан

     8. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Шивээт" гэх газраас иргэн Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан

     9. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тулгуурт" гэх газраас иргэн М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

     10. мөн давтан үйлдлээр Н.Амарбат, Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

     11. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, "Портер" маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөг буюу бусдад нийт 34.690.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

2. Шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан

        1. Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь Х.Төрбаттай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөл Нуур" гэх газраас иргэн Х.Батболдын 4 тооны адууг хулгайлж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гашуун" гэх газраас иргэн У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

      3. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

     4. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, "Соната-2" маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

      5. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Д.Зоригт, Д.Соронзонболд нартай бүлэглэн, "Эксел" маркийн 34-34 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 07-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Энх толгой" гэх газраас иргэн Н.Энхболдын 7 тооны эм хонийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

       6. мөн давтан үйлдлээр О.Дугарсүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн, "Эксел" маркийн 34-34 доа улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн 31-29 Доз улсын дугаартай мотоцикл зэргийг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг "Энх Амралт" гэх газраас иргэн Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

       7. мөн давтан үйлдлээр Н.Амарбат, Х.Төрбат нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөл Нуур" гэх газраас иргэн Х.Батболдын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, Б.Өсөхбаярын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, Г.Хүрэлбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад  нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

       8. О.Дугарсүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Шивээт" гэх газраас иргэн Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Г.Түвшинжаргал, Х.Төрбат нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг, сумын төвд оршин суух иргэн Ж.Батчулууны 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

     10. О.Дугарсүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тулгуурт" гэх газраас иргэн М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

      11. Н.Амарбат, Х.Төрбат, О.Дугарсүрэн нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

      12. Х.Төрбат, О.Дугарсүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, "Портер" маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан

13. О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нартай бүлэглэн, "Стана" маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, "Хүлэг" маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Зүүн Өлзийт" гэх газраас иргэн Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 33.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

     3. Шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбат нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан

    1. Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Муу усны түнтгэр" гэх газраас иргэн Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

      2. Б.Төмөрхуягтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Адгийн цагаан толгой" гэх газраас иргэн Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ц.Энхболд, Ш.Намжил нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хар Тойром" гэх газраас иргэн С.Энхбаатарын 4 тооны үхрийг хулгайлж 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан

       4.  Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шаазан Нуур" гэх газраас иргэн Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан

      5. Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөвөр" гэх газраас иргэн Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.

       6. Д.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн Овоо" гэх газраас иргэн Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.

       7. Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, Ш.Намжил, Ц.Оюунболд, Ч.Батмөнх нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Улаан худаг" гэх газраас иргэн Ч.Сугарын 3 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан

       8. Л.Мөнхнаран, Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төвгөрийн худаг" гэх газраас иргэн Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан

      9. Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баян Булаг" гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

     10. Б.Хорлоо, Д.Дашдорж нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Мандахын 2 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан

     11. Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Бат-Очир нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Дунд нуур" гэх газраас иргэн Л.Даваадавгын 16 тооны хонийг хулгайлж 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан

     12. Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Нэргүй нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Дэхт" гэх газраас иргэн Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 37.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

     4. Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг нь: ялтай байхдаа давтан үйлдлээр

      1. Н.Эрдэнэбат, Ц.Энхболд, Н.Гомбоцэнд нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Муу усны түнтгэр" гэх газраас иргэн Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.

      2. Н.Эрдэнэбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Адгийн цагаан толгой" гэх газраас иргэн Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан

      3. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шаазан Нуур" гэх газраас иргэн Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан

    4. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөвөр" гэх газраас иргэн Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.

5. Д.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн Овоо" гэх газраас иргэн Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.

6. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төвгөрийн худаг" гэх газраас иргэн Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн

7. Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан  2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баян Булаг" гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн бусдад нийт 25.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

5. Шүүгдэгч Д.Нэргүй нь ялтай байхдаа:

1. Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тарган" гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр 2012 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанаас иргэн Х.Элбэгжаргалын 2 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Б.Батхүү, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Мөн давтан үйлдлээр Б.Хорлоо, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Айраг" гэх газраас иргэн В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, иргэн Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Мөн давтан үйлдлээр Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Мөн давтан үйлдлээр Б.Ууганбаяр, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр "Гуравны Булаг" гэх газраас иргэн Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан

7. Б.Ууганбаяртай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан

8. Б.Хорлоо, Э.Ганбат, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас иргэн Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Б.Ууганбаяр, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

10. Б.Ууганбаяр, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Өлзийт" гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 31.530.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

11. Яллагдагч Д.Нэргүй нь уг хэрэгт хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 23 хоног прокурорын хяналтын шатнаас оргон зайлсхийсэн,

6. Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг нь ялтай байхдаа:

1. Б.Ууганбаяр, Д.Нэргүй нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тарган" гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Батхүү, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 16.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

7. Шүүгдэгч Б.Батхүү нь давтан үйлдлээр:

1. Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Айраг" гэх газраас иргэн В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, иргэн Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. Б.Төмөрхуяг, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 14.350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

8. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь давтан үйлдлээр:

1. Д.Нэргүй, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Тарган" гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Б.Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мардай" гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан

4. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр "Гуравны Булаг" гэх газраас иргэн Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан

5. Д.Нэргүйтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан

6. Д.Нэргүй, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

7. Д.Нэргүй, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Өлзийт" гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 24.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

9. Шүүгдэгч Ц.Баярсайхан нь:

     Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баян Булаг" гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

     10. Шүүгдэгч Ө.Наранбаяр нь:

     Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Өлзийт" гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн, шүүгдэгч Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, шүүгдэгч Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Зуунцээж овогт Дугардоржийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, мөн прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, шүүгдэгч Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан, шүүгдэгч Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюуны Дугарсүрэнгийн хувьд ногдох 25000 төгрөгийн үнэ бүхий 4 хөлтэй хуучин модон ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж,  8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэнгийн хувьд ногдох хоолны модон ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбатын хувьд ногдох БНХАУ-д үйлдвэрлэсэн 14 инчийн зурагтыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн хувьд ногдох 20000 төгрөгийн үнэ бүхий төмөр хөлтэй модон тавцантай ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 7 жилийн хорих ялаар, шүүгдэгч Дугардоржийн Нэргүйн хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий шар эрээн модон авдрыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар; шүүгдэгч Бүтэдваанийн Ууганбаярын хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий модон авдрыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 7 жилийн  хорих ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Бадамжунайн Батхүүг 3 жилийн хорих ялаар; шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийг 2 жил 6 сарын хорих ялаар; шүүгдэгч Цэрэнжавын Баярсайханыг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Өлзийбаярын Наранбаярыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн, ялтан Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  2 жилийн, ялтан Б.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ялтан Банзрагчийн Төмөрхуягийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг нарт оногдуулсан тус бүрийн хорих ялаас 2 жилийг тус тус хасч, ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 6 жилийн хугацаагаар, ялтан Банзрагчийн Төмөрхуягийн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарт оногдуулсан 6 жилийн, ялтан Банзрагчийн Төмөрхуягт оногдуулсан 5 жилийн, ялтан Д.Нэргүйд оногдуулсан 8 жилийн,  ялтан Б.Ууганбаярт оногдуулсан 7 жилийн хорих ялуудыг тус тус чанга дэглэмтэй,  мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Бат-Очирын Төмөрхуягт оногдуулсан 2 жил 6 сарын, ялтан Ө.Наранбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Дугарсүрэнгийн цагдан хоригдсон нийт 161 хоног, Ц.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон нийт 76 хоног, ялтан Н.Эрдэнэбатын цагдан хоригдсон нийт 168 хоног, ялтан Д.Нэргүйн цагдан хоригдсон нийт 301 хоног, ялтан Банзрагчийн Төмөрхуягийн цагдан хоригдсон нийт 74 хоног, ялтан Б.Ууганбаярын цагдан хоригдсон нийт 155 хоног, ялтан Бат-Очирын Төмөрхуягийн цагдан хоригдсон 152 хоног, ялтан Б.Батхүүгийн цагдан хоригдсон нийт 138 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ө.Наранбаяр нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61,4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдэж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд ялтан О.Дугарсүрэнгээс нийт 5.575.000 төгрөгийг гаргуулж. 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 1500000 төгрөгийг хохирогч Л.Лхагвад, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 1220000 төгрөгийг хохирогч Н.Жамьянцэрэнд, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нийт 5.295.000 төгрөгийг гаргуулж, 1525000 төгрөгийг хохирогч Х.Батболдод, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 315000 төгрөгийг хохирогч Н.Энхболдод, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 600000 төгрөгийг хохирогч Г.Хүрэлбаатарт, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт, 125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Н.Эрдэнэбатаас нийт 7.840.165 төгрөгийг гаргуулж,  1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 42666 /үхрийн ширний үнэ/ төгрөгийг хохирогч С.Энхбаатарт, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 1400000 төгрөгийг хохирогч Э.Ганбатад, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, 1.066.666 төгрөгийг хохирогч Д.Мандахад, 737500 төгрөгийг хохирогч Л.Даваадагвад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, -шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягаас нийт 4.330.833 төгрөгийг гаргуулж, 1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, -шүүгдэгч Д.Нэргүйгээс нийт 7.195.832 төгрөг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Х.Элбэгжаргалд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Б.Ууганбаяраас нийт  5.666.666 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягаас нийт 4.057.999 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 724666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Б.Батхүүгээс нийт 3333332 төгрөгийг гаргуулж, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 1.216.666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Ц.Баярсайханаас нийт 460000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Энхбаатарт тус тус олгож, хохирогч Д.Дамдинжав, Л.Орхон нар нь өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Баярсайханы эзэмшлийн "Приус-11" маркийн 33-89 ДОР улсын дугаартай, ялтан  Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлийн "Эксел" маркийн  40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ялтан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикл зэргийг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлж, энэ хэрэгт ялтан О.Дугарсүрэнгийн эзэмшлээс Sony маркийн 14 инчийн зурагт, 4 хөлтэй мебель модон ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 8 сарын 21-ний өдрийн, ялтан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлээс Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 3-12 тоотод байрлах 3-4 м харьцаа бүхий өвөл зуны пин, төмөр цагаан ор, хоолны модон ширээ, SHARP маркийн 14 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэсэн "Хүлэг" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 4 сарын 10, 2014 оны 8 сарын 02, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн, ялтан Н.Эрдэнэбатын эзэмшлээс 14 инчийн "Самсунг" маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 2 сарын 28-ны өдрийн,  ялтан Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, модон ор, угаалгын машин, гэрийн мөлхөө тавилга, зурагт, хөргөгч, хувцасны шургуулга, төмөр хөлтэй модон тавцантай ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай"  2014 оны 2 сарын 28, 2015 оны 1 сарын 27-ны өдрийн,  ялтан  Д.Нэргүйн эзэмшлээс эвхдэг модон ор /1 ширхэг/, шар эрээн модон авдар  /1 ширхэг/, шар эрээн модон шүүгээ /1 ширхэг/, 4 ханатай эсгий гэр  зэрэг  эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 20-ны өдрийн, ялтан  Б.Ууганбаярын эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, 200-гийн төмөр ор, цэрэг төмөр ор, жижиг эрээн авдар, модон шүүгээ, 15 ямаа, 3 адуу, тугалтай үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 6 сарын 21, 2012 оны  6 сарын 27-ны өдрийн, ялтан Бат-Очирын Төмөрхуягийн эзэмшлээс төмөр ор 2 ширхэг, модон авдар 1 ширхэг, "Jinlipu" нэртэй 17 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 4 ханатай эсгий гэр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 19-ний өдрийн,  шүүгдэгч  Б.Батхүүгийн эзэмшлээс "Тоёото королла" маркийн 23-92 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай эсгий гэр, "Самсунг" маркийн 21 инчийн зурагт, төмөр ор зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 9 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч Ц.Баярсайханы эзэмшлээс "Приус-11" маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн, цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Мөнхцэнгэлийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 2 сарын 10-ны өдрийн, цагдаагийн хошууч М.Батмөнхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 2 сарын 25-ны өдрийн,  тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, цагдаагийн хошууч Б.Егорын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 4 сарын 03, 2014 оны 7 сарын 24, 2014 оны 7 сарын 23-ны өдрийн, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатарын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 6 сарын 24-ний өдрийн, цагдаагийн ахмад Б.Буяннэмэхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 1 сарын 27-ны өдрийн, цагдаагийн хошууч Н.Ууганбаярын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 2 сарын 22-ны өдрийн,  шүүгдэгч Ө.Наранбаяр эзэмшлээс 5 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 3 сарын  02-ны өдрийн тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнэбат, Ч.Батцэнгэл, Т.Чимгээ, Д.Мөнхбат, Л.Уламбаяр, Т.Хүрэлбаатар нарт буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уурганы хуйв 1 ширхэг уурга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг,  хар иштэй хутга 5 ширхэг, цэнхэр иштэй хутга 3 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, үзэгний хуванцар толгой харандаа үзүүрлэгчтэй, ишгүй шүүр 1 ширхэг, арзгар ултай гутал 1 ширхэг, улаан цэнхэр, улаан алаг хучлага, олс 2 ширхэг, ногоон, хөх өнгийн уяа, морины чөдөр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн  шүүгдэгч  Д.Нэргүй, Банзрагчийн Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Н.Эрдэнэбат, Бат-Очирын Төмөрхуяг, Ц.Лхагвасүрэн, О.Дугарсүрэн, Ө.Наранбаяр, Ц.Баярсайхан нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эксел маркийн 40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ:0065148 дугаартай, 42-58 УНЗ улсын дугаартай АЯ:00179556 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 34-34 ДОА улсын дугаартай 00590399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 50-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, "Портер" маркийн 42-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн албан татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Хатанбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б. Хүрлээ, Ч.Энхтүвшин нарт   буцаан олгож, туршилт хийсэн тухай CD бичлэг, шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус  хэрэгт хавсаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Ууганбаяр нарын цагдан хорих, Б.Батхүүгийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Бат-Очирын Төмөрхуягийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 4 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Дугарсүрэнгийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо: О.Дугарсүрэн нь 11 үйлдлээс дараах 3-н үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнд:

1-рт, У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлсан хэргийг О.Дугарсүрэн огт мэдээгүй, машин дотор согтуу унтаж байхад нь хөдөө явж, сэрэхэд нь хамт явсан гэх хүмүүс адуу хулгайлаад авчирсан байсан. Бусад оролцогчид нь энэ талаар мэдүүлдэг.

2-рт, Ө.Бямбадоржийн 8 тооны адуу хулгайлсан хэрэгт хохирогч нь өөрөө 2 адууг нь голоос олсон, 6 тооны адуу алдсан гэж мэдүүлсээр байтал шүүх хохирлын хэмжээг нэмэгдүүлэн тооцсон.

 

3-рт, Д.Соронзонболдтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Н.Жамъяанцэрэнгийн 25 тооны хонийг хулгайлсан гэх хэрэгт ашигласан гэх машин нь жижиг суудлын тэрэг байдаг бөгөөд машинд 8 хонь л багтсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх хянаж үзээгүй. Иймд шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хохирлын хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Ар гэртээ эхнэр, 3-н хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг байдлыг харгалзан үзэж ялаас хасаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: “хохирогч Д.Басарын 4 тооны үхэр, хохирогч Э.Ганбатын 4 үхрийг хулгайлсан хэрэгт А.Эрдэнэдалай оролцсон , мөн хохирогч Ж.Жамъяангончигийн 4 тооны үхрийг хулгайлсан хэрэгт А.Эрдэнэдалай  болон түүний хүү нар оролцсон тул  шалгаж өгнө үү. А.Эрдэнэдалайг огт шалгаагүй мөртлөө хэргийг тусгаарлаж биднээр хохирлыг төлүүлсэнд гомдолтой байна. Иймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар давж заалдах гомдолдоо: “7 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч хохирогч Ж.Жамъяангончигийн 4 үхрийг хулгайлахад А.Эрдэнэдалай болон түүний хүү нар оролцсон. Хохирогч Д.Басарын 4 үхрийг хулгайлахад А.Эрдэнэдалай оролцсон ба хулгайлсан малын махыг бүгдийг авсан. Гэтэл хохирлыг зөвхөн биднээр төлүүлж байгаад гомдолтой байна. Хохирогч Х.Энхбаатарын хувьд хулгайлагдсан 6 үхрийн 5-ыг буцаан авсан байтал хохирлыг бүхэлд нь тооцож гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо:

1. Хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны хонь, ямааг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чононд орсон хонь байна гэж сонсоод 22 тооны хонийг л ачиж ирсэн. 22 хонь ачиж ирсэн нь нотлогдсон болно.

2. Хохирогч Д.Дашдоржийн 11 үхрийг хулгайлаагүй. Гэрч буруу  таньсан. Гэрч таньсанаас өөр нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 2 морьтой хүн хөөж авчирч өгсөн талаар анхан шатны шүүх хурал дээр ярьсан тул энэ хоёр хүнийг шалгаж өгнө үү.

4. Хохирогч Т.Балжмаагийн 1 үхрийг хулгайлсан хэрэгт хохирогч Т.Балжмаа нь үхрийнхээ махыг буцааж авсан талаар мэдүүлсэн байхад үхрийг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг давж заалдах гомдолдоо: Хохирогч П.Должинсүрэнгийн 96 хонины хэрэг дээр 22 хонь ачиж буулгасан нь үнэн. Би хоёр хоногийн дараа хулгайн хонь байсныг мэдсэн. Хохирогч Д.Дашдоржийн 11 бярууны хэргийн хувьд Портер машин дээр яаж ч ачаад 11 бяруу багтахгүй. 11 бяруу ачиж багтаах туршилт хийсэн гэж байгаа боловч өмгөөлөгчийг оролцуулаагүй хийсэн. Иймд энэ хоёрт гомдолтой байна гэжээ.

Шүүгдэгч Б.Ууганбаяр давж заалдах гомдолдоо:

1. Хохирогч П.Должинсүрэнгийн 96 хонины хэрэгт бид чононд бариулсан хонийг олоод ашиглах сонирхлоор авсан. Харин хашаанаас хулгайлаагүй.

2. Хохирогч Д.Дорждэрэмийн 10 хонийг 1 ширхэгийг нь 200 000 төгрөг буюу нийт 2000000 төгрөгөөр үнэлсэн нь хэт өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

3. 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хохирогч А.Бямбабаатарын 14 хонийг хулгайн хонь гэдгийг тухайн үед мэдээгүй, хэзээ хойно сар гаран хугацааны дараа мэдсэн. Ө.Наранбаяр өвс ачилцаж өгөөч гэж дагуулж яваад шөнө 2 морьтой хүний тууж ирсэн хонийг ачсан гэжээ.

Шүүгдэгч Ц.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Би хүний Бонго машиныг засаж өгөөд байж байтал Н.Эрдэнэбат “машин эвдэрчихлээ, хүрээд ир, 20 литр түлш хийнэ” гэхээр нь очиход 3-4 мотоцикльтой хүмүүс үхэр ажиллачихсан байхаар нь махыг ачаад аймагт нэг айлд буулгаж өгсөн. Хулгайн үхэр нядалсан гэдгийг мэдээгүй. Би тэр махыг Н.Даваа гэдэг хүний 74-29 УБА дугаартай Бонго маркийн машинаар зөөсөн. Гэтэл миний 2016 оны 9 сард авсан Приус 11 маркийн автомашиныг хурааж, машин бид хоёр хоёулаа хохирч байна. Энэ машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж битүүмжлээгүй, эд хөрөнгө хураах ял оногдуулж болзошгүй гэж битүүмжилсэн. Иймд миний хэргийг хэрэгсэхгүй болгож, машиныг зөвтгөж чөлөөлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Дугарсүрэнг ялтай байхдаа, 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 2014 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд 11 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлж, нийт 34,690,000 төгрөгийн буюу  их хэмжээний хохирол учруулсан;

 шүүгдэгч Ц.Лхагвасүрэнг  ялтай байхдаа, 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 2014 оны 01 дүгээр сарын 14-ний хооронд 13 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлж, нийт 33,560,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Н.Эрдэнэбатыг ялтай байхдаа, 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 2015 оны 01 дүгээр сарын 19-ний хооронд 12 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлж, 37,900,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийг ялтай байхдаа, 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 2014 оны 04 дүгээр сарын 19-ний хооронд 7 удаагийн давтан үйлдлээр,  бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлж, нийт  25,050,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Д.Нэргүйг 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 2015 оны 10 дугаар сарын 20-ны хооронд 11 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны мал, нэг мотоциклийг хулгайлж, нийт 31,530,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн 2012 оны 08 дугаар сарын 14-нөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ныг хүртэл 23 хоног прокурорын хяналтаас оргон зайлсхийсэн;

шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийг ялтай байхдаа, 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 2015 оны 01 дүгээр сарын 22-ны хооронд 3 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлж, нийт 16,980,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Б.Батхүүг 2013 оны 05 дугаар сарын 03-наас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны хооронд 4 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын олон тооны мал, нэг мотоциклийг хулгайлж, нийт 14,350,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Б.Ууганбаярыг 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 2015 оны 10 дугаар сарын 20-ны хооронд 7 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны мал, нэг мотоциклийг хулгайлж, нийт 24,280,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Ц.Баярсайханыг 2014 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө, бүлэглэн,машин механизм хэрэглэн,  бусдын 6 үхрийг хулгайлж 4,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан;

шүүгдэгч Ө.Наранбаярыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын 14 тооны хонийг хулгайлж, нийт 1,450,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт  хийсэн ба  хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэсэн байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн гаргасан “ялаас хасаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.    

Шүүгдэгч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны хонь, ямааг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чононд орсон хонь байна гэж сонсоод 22 тооны хонийг л ачиж ирсэн. 22 хонь ачиж ирсэн нь нотлогдсон болно” гэж, шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг “хохирогч П.Должинсүрэнгийн 96 хонины хэрэг дээр 22 хонь ачиж буулгасан нь үнэн. Би хоёр хоногийн дараа хулгайн хонь байсныг мэдсэн” гэж, шүүгдэгч Б.Ууганбаяр “хохирогч П.Должинсүрэнгийн 96 хонины хэрэгт бид чононд бариулсан хонийг олоод ашиглах сонирхлоор авсан. Харин хашаанаас хулгайлаагүй” гэж тус тус давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч П.Должинсүрэн, гэрч Н.Ганхуяг,  Б.Наранхуяг нарын мэдүүлгүүдээр “Н.Ганхуяг орой нь хонь, ямаагаа хашиж, хашааны амыг уяж орхисон; нийт 96 хонь, ямаа хулгайд алдагдсан ба 26 хонийг амьдаар нь Мардайн замын зүүн хойноос олсон, 8 хонь 5 ямаа чононд бариулсан байхыг олсон, үлдэх 57 хонь олдоогүй”  болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг “96 тооны хонь, ямааг  хохирогчийн хотноос хулгайлсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  Түүнчлэн “Б.Төмөрхуяг  өмнө нь хохирогчийн малыг хариулдаг байсан тул им тэмдгээр таних боломжтой” гэсэн гэрч Б.Наранхуягийн мэдүүлэг болон шүүгдэгч нар хонийг шөнө машинд ачсан үйл баримтаас дүгнэн үзвэл шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийн “хулгайн хонь гэдгийг тухайн үед мэдээгүй” гэх гомдол бодит байдалд нийцэхгүй  байна.  /1-р хх-ийн 23, 32, 33/

Шүүгдэгч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “хохирогч Д.Дашдоржийн 11 үхрийг хулгайлаагүй. Гэрч буруу  таньсан. Гэрч таньснаас өөр нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг “хохирогч Д.Дашдоржийн 11 бярууны хэргийн хувьд Портер машин дээр яаж ч ачаад 11 бяруу багтахгүй. 11 бяруу ачиж багтаах туршилт хийсэн гэж байгаа боловч өмгөөлөгчийг оролцуулаагүй хийсэн” гэж тус тус давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь, 9 бяруу 2 шүдлэн буюу нийт 11 тооны үхэр алдсан талаарх хохирогч Д.Дашдоржийн мэдүүлэг нь “Батхүү, Төмөрхуяг, Нэргүй нар 10 гаруй тооны бяруу ачаад явж байсан, 1 үхсэн бяруу харсан, түүнийг зам дээр буулгаад чирсэн шинэ мөр байсан, 10 гаруй тооны бяруу ачиж явсан машины тэвшийг хучсан хятад эрээн бүтээлгэний тасархай үхсэн бярууны хажууд байсан” талаар гэрч Х.Баяртбаатарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Түүнчлэн бяруу ачиж явсан хүмүүсийг гэрч Х.Баяртбаатараар таниулахад тэрээр шүүгдэгч Д.Нэргүйг таньсан байна. /4-р хх-ийн 814, 821, 842, 843/

Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар “хохирогч Х.Энхбаатарын хувьд хулгайлагдсан 6 үхрээс 5-ыг нь буцаан авсан байтал хохирлыг бүхэлд нь тооцож гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хохирогч Х.Энхбаатар болон хулгайн хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдүүлэг, тайлбараар  “хохирогчийн 6 үхрийг хулгайлж махалсан” болох нь тогтоогдсон бөгөөд харин 5 үхрийг нь буцааж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. /12-р хх-ийн 132, 141, 155/

Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч Н.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “хохирогч Д.Басарын 4 тооны үхэр, хохирогч Э.Ганбатын 4 үхрийг хулгайлсан хэрэгт А.Эрдэнэдалай оролцсон , мөн хохирогч Ж.Жамъяангончигийн 4 тооны үхрийг хулгайлсан хэрэгт А.Эрдэнэдалай  болон түүний хүү нар оролцсон тул  шалгаж өгнө үү. А.Эрдэнэдалайг огт шалгаагүй мөртлөө хэргийг тусгаарлаж биднээр хохирлыг төлүүлсэнд гомдолтой байна. Иймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, мөрдөн байцаалтын шатанд “хаа байгаа газар нь тогтоогдохгүй” гэсэн үндэслэлээр А.Эрдэнэдалайд холбогдох хэргийг тусгаарласан нь Банзрагчийн Төмөрхуяг, Н.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд шүүгдэгч нарын анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан “хохирогч Д.Басарын 4 үхэр, хохирогч Э.Ганбатын 4 үхрийг хулгайлахад А.Эрдэнэдалай оролцсон. Хохирогч Ж.Жамъяангончигийн 4 үхрийг хулгайлахад А.Эрдэнэдалайгийн хүү оролцсон” гэсэн мэдүүлэг нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах шалтгаан болохгүй юм.

 

Мөн шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан “хохирогч А.Бямбабаатарын 14 хонийг хулгайлахад 2 морьтой хүн тууж ирсэн” гэсэн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна.

 Шүүгдэгч Ц.Баярсайханы гаргасан “хулгайн үхэр нядалсан гэдгийг мэдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Тэрээр Б.Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн атлаа  унаагаар хангасан  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болно.

Хохирогч Г.Балжмаа сувай үнээгээ хулгайд алдаад хээрээс махыг нь олж авснаар хохирлоо барагдуулж авсан гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр гэмт этгээд мал хулгайлж нядалсны дараа махыг зөөж амжаагүй байхад нь малын эзэн ирж махыг  нь авч явсныг гэмт этгээд хохирлоо барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан “хохирогч Г.Балжмаа үхрийнхээ махыг буцааж авсан талаар мэдүүлсэн байхад үхрийг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна” гэх давж заалдах гомдлоор шийтгэх тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэлгүй байна. /27-р хх-ийн 116-127/

            Шүүгдэгч О.Дугарсүрэн удаа дараа бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлсан байгаагаас үзвэл “У.Мөнхбатын 1 адууг хулгайлахад би согтуу унтаж байсан тул мэдээгүй” гэх түүний өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн бусдын малыг хулгайлах санаагаар халдлага хийсэн, малыг тууж эзний хяналтаас гаргаж байгаа нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул хохирогч Ө.Бямбадоржийн 8 адуу, хохирогч Н.Жамъяанцэрэнгийн 25 хонийг хулгайлсан гэж үзсэн хэргийн зүйлчлэл ба анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ц.Баярсайханы эзэмшлийн Prius-11 маркийн 33-89 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэгдээгүй байхад анхан шатны шүүх уг машиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хураасан нь буруу байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. Гэхдээ шүүгдэгч Ц.Баярсайхан нь шийтгэх тогтоолд заасан төлбөрийг төлөх хүртэл түүний автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэлийг хангуулах нь зүйтэй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад Бат-Очирын Төмөрхуягийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгохдоо шүүгдэгчийн овгийг “Банзрагчийн” гэж буруу бичиж, техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Ц.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоос автомашин хураасантай холбоотой хэсгийг хүлээн авч, бусад асуудлаар гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ялтан” гэсний дараах “Банзрагчийн” гэснийг “Бат-Очирын” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 9 дэх заалтаас “ялтан Ц.Баярсайханы эзэмшлийн Приус-11 маркийн 33-89 ДОР улсын дугаартай” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Д.Нэргүй, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, өмгөөлөгч А.Мөнхбат, М.Энхтуяа нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтад буцаах” асуудлаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                                            ШҮҮГЧИД                       О.БААТАРСҮХ

                                                                                     Б.СҮХГОМБО