| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0673/Э |
| Дугаар | 672 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 672
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ч овогт Сын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0264 00796 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овогт Сын Б нь Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “...” ХХК-д жолоочоор ажиллаж байгаад түр хугацаагаар чөлөө авсан гэх, ам бүл 4 ах, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын гадна талд иргэн Б.Бийг “гар утсаа авсангүй, хаана байгаа газраа хэлсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар биед нь баруун нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бгаас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0264 00796 дугаартай хэргээс:
1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“...Би Б гэх залуутай 2018 оны сүүлээр танилцаад 2019 оны 01 сараас дотносож эхэлсэн. Бг хөдөөнөөс ажлаасаа ирэхээр нь л уулздаг байсан. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд Модны хоёрын “Хаан” банкны ойролцоо явж байтал манай найз залуу болох Б над руу залгаад “хаана байгаа юм” гэхээр нь Модны хоёрт явж байна гэсэн чинь “наанаа байж бай” гэсэн. Удалгүй Б ирээд бид 2 такси бариад намайг гэрт хүргэж өгнө гээд машинд суугаад замд явж байхад намайг хэл амаар доромжлоод хараагаад байсан. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг “...” зочид буудлын гадаа 16 цагийн орчимд ирээд шууд баруун нүд рүү гараараа нэг удаа, дух руу хоёр удаа цохьсон, үснээс зулгааж байгаад машины хаалганы бариул мөргүүлээд хоёр гуя руу 4-5 удаа гараараа цохьсон. Тэгээд намайг машинаас хүчээр буулгаад буудалд оруулаад нэг өрөөнд чирч оруулаад гар утасныхаа кодыг хэл гээд дайраад байсан. Удалгүй араас цагдаа нар орж ирсэн. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэмээр байна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал),
2.Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“... Би өөрийн найз хүүхэн болох Бтэй 2018 оны 12 дугаар сараас үерхэж эхэлсэн. Энэ хугацаанд бид тус тусдаа амьдарч байсан. Б нь архи уух дуртай гадуур тэнэдэг болохоор хамт байхад хүндрэлтэй байдаг. 2019 оны 5 дугаар сарын 10-ны 19 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Б рүү залгаад ирсэн гэдгээ хэлэх гэтэл гар утсаа авахгүй байсан. Орой 22 цагийн үед над руу согтуу залгаад намайг ирээд авчих гэхээр нь очоод авах гэтэл “Энхжин” хотхонд байна гэсэн. Би гадаа нь очоод бараг 3 цаг гаран хүлээгээд Б гарч ирсэн. Тэгээд би дагуулаад Модны хоёрт байдаг “Эл хаус” гэх нэртэй буудалд цуг орсон юм. Тэндээ юм ярьж сууж байгаад би унтчихсан байсан. Өглөө 06 цагийн үед сэрээд харсан чинь Б байхгүй байсан. Тэгээд би гар утсаа шалгатал миний гар утсанд Бээс ээж дуудаад байхаар нь гараад явлаа шүү гэсэн мессеж ирсэн байсан. Би Бийн гар утас руу залгаад авахгүй байсан. 12 цагийн үед над руу залгаад би Модны хоёрт байна, ирээд авах юм уу гэхээр нь би очоод авсан. Тухайн үед би өөрийн машинаа эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчимд байрлуулаад такси бариад Бийг аваад суугаад явж байхдаа Бийг хаана байсан талаар асуухад хаана ч байгаагүй гэхээр нь уур хүрээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “...” гэх зочид буудлын гадаа ирээд таксин дотор над руу дайраад байхаар нь хоёр удаа алгадсан. Тэгсэн чинь урдаас өшиглөөд эхлэхээр нь би бас өөдөөс нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд буудал руу ороод ярилцах гээд байж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирсэн. Ийм л зүйл болсон. Бийн биед учирсан гэмтлүүдийг би баруун гараараа Бийн зүүн шанаа руу нь 2 удаа алгадсан, дараа нь зүүн гараараа баруун нүд рүү нь нэг цохисон. Тэгээд тонгойхоор нь зүүн гараараа далны хэсэг рүү нь цохиьсон. Мөн баруун бүдүүн гуя руу нь зүүн гараараа бас цохьсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5836 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхинд 5х4см хөхөлбөр цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, духны дунд доод хэсэгт 5х4см овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн сарвууны алганы дотор хэсэгт 1х1см хөх, баруун гуяны гадна дунд хэсэгт 4х5см хөх ягаан цус хуралттай.
ДҮГНЭЛТ: Б.Бийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун гуянд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч Ц.Нандинцэцэг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18 дугаар тал) ,
4.Шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 60 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), Хаан банкинд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 39-58 дугаар тал), Орхон аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (хавтаст хэргийн 62-63 дугаар тал), шүүгдэгч С.Б, хохирогч Б.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд (хавтаст хэргийн 67-68 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.Б нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын гадна иргэн Б.Бийг “гар утсаа авсангүй, хаана байгаа газраа хэлсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
С.Б, Б.Б нар нь 2018 онд танилцаж, 2019 оноос дотно харилцаа үүсгэн үеэрхдэг харилцаатай хүмүүс байх ба шүүгдэгч С.Б нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын гадна талд хохирогч Б.Бийг “гар утсаа авсангүй, хаана байгаа газраа хэлсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар биед нь баруун нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ...Б над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь Модны хоёрт явж байна гэсэн чинь наанаа байж бай гэсэн. ...Б ирээд бид 2 такси бариад намайг гэрт хүргэж өгнө гээд машинд суугаад замд явж байхдаа намайг хэл амаар доромжлоод хараагаад байсан. ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг “...” зочид буудлын гадаа 16 цагийн орчимд ирээд шууд баруун нүд рүү гараараа 1 удаа, дух руу 2 удаа цохьсон, үснээс зулгааж байгаад машины хаалганы бариул мөргүүлээд хоёр гуя руу 4-5 удаа гараараа цохьсон. ...намайг машинаас хүчээр буулгаж буудалд нэг өрөөнд чирч оруулаад гар утасныхаа кодыг хэл гээд дайраад байсан. ...Учирсан гэмтлийг Б гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал),
Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... Би өөрийн найз хүүхэн болох Бтэй 2018 оны 12 дугаар сараас эхэлж үерхэж эхэлсэн юм. Б нь архи уух дуртай гадуур тэнэдэг болохоор хамт байхад хүндрэлтэй байдаг. ...би Бийн гар утас руу залгаад авахгүй байсан. 12 цагийн үед над руу залгаад би Модны хоёрт байна, ирээд авах юм уу гэхээр нь би очоод авсан. ...такси бариад Бийг аваад явж байхдаа Бийг хаана байсан талаар асуухад хаана ч байгаагүй гэхээр нь уур хүрээд маргалдаж эхэлсэн. ...“...” гэх зочид буудлын гадаа ирээд таксин дотор над руу дайраад байхаар нь хоёр удаа алгадсан. ...би баруун гараараа Бийн зүүн шанаа руу нь 2 удаа алгадсан, дараа нь зүүн гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгээд тонгойхоор нь зүүн гараараа далны хэсэг рүү нь цохисон. Мөн баруун бүдүүн гуя руу нь зүүн гараараа бас цохьсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5836 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Бийг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Харин шүүгдэгч С.Б, хохирогч Б.Б нар нь нэг гэрт хамт амьдардаггүй, үерхдэг харилцаа холбоо бүхий хүмүүс байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэсгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцол, эр, эмийн хардалт зэргийн улмаас болсон байна.
Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Бийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Бт хохиролд 600.000 төгрөг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч С.Бг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт 2017 онд шалгагдаж, Орхон аймгийн прокурорын газрын тогтоолоор хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр тус эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдсэн байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь С.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.
Иймд шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүйг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Сын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сын Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА