| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/01146/И |
| Дугаар | 208/ма2026/00004 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 208/ма2026/00004
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 208/МА2026/00004 |
Д.Б*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 316/ШШ2025/01021 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Е******* шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б******* ыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
...Миний бие Д.Б******* нь 19** оны 12 дугаар сарын 26-нд Г******* Е******* газрын даргын ***-р тушаалаар Сэлэнгэ аймаг дахь г******* газрын орлогч даргаар томилогдсон. Харин Г******* Е******* газрын даргын 19** оны 02 дугаар сарын 03 өдрийн **-р тушаалаар хууль бусаар халагдаж шүүхэд хандсан. У******* хотын С******* дүүргийн иргэний хэргийн шүүх 19** оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний нэхэмжлэлийг авч хэлэлцэн ***-р шийдвэрээр хуучин ажилд нь эргүүлэн тогтоож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болно. Иймээс Г******* Е******* газрын дарга шүүхийн шийдвэрийг үндэслэн 19** оны 01 дүгээр сарын 20-ны өдөр **-р тушаалаар миний биеийг ******* аймаг дахь г******* газар байцаагчаар томилсон. Миний бие Г******* орлогч даргаар томилогдох ёстой байсан тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явж байсан.
Гэтэл Г******* Е******* газрын дарга 19** оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ***-р тушаалаар ******* ын Гаалиас С******* г******* байцаагчаар томилж 19** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ***-р тушаалаар ажлаас халсан. Үүний дараа 2004 онд Улсын дээд шүүхээс С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албан тоот хүргүүлж 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ***-р шийдвэрт дахин гүйцэтгэх хуудас бичиж, Шүүхийн шийдвэр биелүүлэх е******* газраас Г******* Е******* газарт шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх шаардлага хүргүүлсэн. Монгол Улсын Г******* Е******* газрын Төрийн албаны зөвлөл **** оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдан **** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн г******* албанаас халах шийдвэрийг авч хэлэлцэн хууль бус гэж үзэн С******* дүүргийн иргэний хэргийн шүүхийн 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ***-р шийдвэрийг биелүүлэх талаар надтай харилцан тохирч ***** оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймаг дахь г******* байцаагчаар томилж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болно.
Иймд холбогдох нотлох баримтуудаар Г******* Е******* газар нь 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ***-р шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 19** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ***-р хууль бус шийдвэр гаргаж миний биеийг хохироосон үйлдлээ **** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ***-р тушаалаар нотолж, хүлээн зөвшөөрч байгаа тул **** оны 05 дугаар сарын 18-аас **** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал төрийн албанд 6 жил 11 сар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 316/ШШ2025/01021 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******** овогт Д Б******* /РД: **********/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ...зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
...Миний бие Сэлэнгэ аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны 316/ШШ2025/01021 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-р заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
Учир нь: Миний бие Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сард ажилласан жилээ шийдвэрлүүлэхээр хандаж байсан. Харин уг шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 316/ШШ2025/02707-р захирамжаар хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Миний бие 2025 оны 9 дүгээр сард нэхэмжлэлээ дахин шинэчилж өгсөн болно. Гэвч уг шүүхийн маргалдаж буй 316/ШШ2025/01021-р шийдвэрт хуучин өгсөн нэхэмжлэлд дурьдсан / Сэлэнгэ аймаг дахь г******* нягтлан бодогчийн цалингийн тооцоолол гэх мэт/ материалыг ашиглаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.1-д маргалдагч тал байдаггүй, 135.2.6-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж ашигласан байна.
Учир нь Г******* Е******* газрын даргын 2006 оны 04 дүгээр сарын 24-ний тушаалд Г******* Е******* газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч ажилд авсан байгаа. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 316/ШШ2025/01021-р шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүхийн үндэслэл болгоод байгаа цалингийн тооцоолол нь минийх биш ер нь орлогч даргын цалин ийм байдаг гэсэн агуулга бүхий жишиг баримт юм гэтэл энэ баримтыг шүүх шууд үнэлсэн нь буруу.
Миний хувьд төрийн албанд ажилласан 6 жилийн хугацаа тэтгэвэр тогтоолгоход ороогүй тул шүүхэд хандаж улсад ажилласан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн. 19** оны 08 дугаар сарын 05-ны өдөр С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх *** дугаар шийдвэрээр намайг Сэлэнгэ аймаг дахь Г******* газрын орлогч даргаар томилж, уг шүүхийн шийдвэр нь биелэгдэхгүй байсаар **** оны *** дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар тушаалаар Г******* е******* газар нь өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч намайг **** оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймаг дахь Г******* газарт байцаагчаар ажилд авсан. ******* оноос **** оны хооронд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. **** онд Г******* е******* газар өөрөө хүлээн зөвшөөрч ажилд авсан байгаа нь шүүхийн шийдвэрийг 6 жилийн дараа биелүүлсэн гэж ойлгож болно.
Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1, 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн байдлаа тогтоолгох, ажилгүй байсан хугацааг тодорхойлох гэж шүүхэд хандсанаас биш аливаа нэгэн байгууллагаас цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр г******* байгууллагыг хариуцагч мэтээр тайлбарлаж байна хэмээн үндэслээд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж болохгүй хэрэг байна гэсэн дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчиж байх тул хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчилж, онцгой ажиллагаагаар шийдвэрлэн миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.Б******* ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтээ Г******* е******* газрын даргын **** оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай тушаалаар намайг ажлаас халсан тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Нийслэлийн С******* дүүргийн шүүхийн 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр ажилд эргүүлэн томилсон. Е******* газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсаар 20*** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар тушаалаар Г******* е******* газар нь өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч намайг **** оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймаг дахь Г******* газарт байцаагчаар ажилд авсан. Энэ хугацааг шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан гэж тайлбарласан.
3.Хэрэгт авагдсан баримтаар: Г******* е******* газрын даргын 19** оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай тушаалаар Д.Б******* ыг Сэлэнгэ аймаг дахь г******* газрын орлогч даргаар **** оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томилж, мөн даргын **** оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаартай тушаалаар түүний “г******* улсын байцаагчийн эрхийг түр түдгэлзүүлэх” тухай тушаал гаргаж улмаар 19** оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Дээрхи тушаалд нэхэмжлэгч нь гомдол гаргаснаар Нийслэлийн С******* дүүргийн шүүхийн 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр түүнийг ажилд эргүүлэн томилох шийдвэр гарсан байна.
Нийслэлийн С******* дүүргийн 1*** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг үндэслэн Г******* е******* газрын даргын 19** оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай “ажилд томилох” тухай тушаалаар Д Б******* ыг 19** оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ******* аймаг дахь г******* газарт г******* улсын байцаагчаар томилсон байх ба улмаар 19** оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай ажилд томилох тухай тушаалаар Д.Б******* ыг ******* аймаг дахь г******* газарт г******* улсын байцаагчийн ажлаас нь чөлөөлж, Сэлэнгэ аймаг дахь г******* газарт г******* улсын байцаагчаар шилжүүлэн томилсноор шүүхийн *** дугаартай шийдвэрийг биелэгдсэн гэж үзэхээр байна.
4.Дээрхи баримтуудаар нэхэмжлэгч Д.Б******* ыг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон Нийслэлийн С******* дүүргийн шүүхийн 19** оны 08 сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг Г******* е******* газар нь биелүүлээгүй удааширч *** онд биелүүлсэн гэсэн тайлбар нь үгүйсэгдэж байна.
Г******* е******* газрын даргын **** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай тушаалаар Монгол улсын Г******* тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дүгээр заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх е******* газрын 20** оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ***** тоот албан бичиг, Монгол улсын Г******* е******* газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Д.Б******* ыг ******* аймгийн дахь г******* хороонд г******* улсын байцаагчаар 20** оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ.
6. Нэхэмжлэгч Д.Б******* нь Нийслэлийн С******* дүүргийн 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэр биелэгдээгүй 20** он хүртэл удааширсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү байдал нь тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Б******* ыг шүүхийн *** дугаартай шийдвэрийн дагуу Г******* е******* газрын даргын 19** оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай тушаалаар ажилд эргүүлэн томилсноор шүүхийн шийдвэр биелэгдсэн.
Шүүхийн шийдвэр биелэгдсэний дараа Г******* е******* газрын 19** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай тушаалаар Д.Б******* ыг дахин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар нэхэмжлэгч дахин гомдол гаргасан эсэх болон Г******* е******* газрын даргын 2** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай тушаалын үндэслэл болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх е******* газрын 20** оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ***** тоот албан бичиг нь ямар агуулгатай байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
7.Нэхэмжлэгч Д.Б******* ын Нийслэлийн С******* дүүргийн шүүхийн 19** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаартай шийдвэр 20** он хүртэл биелэгдээгүй гэсэн тайлбар нь нотлогдоогүй тул 19** оноос 20** оныг хүртэлх хугацаанд түүнийг төрийн албанд ажиллаж байсан гэж шүүхээс тогтоох боломжгүй бөгөөд анхан шатны шүүх түүний шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 316/ШШ2025/01021 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН