Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1069

 
     

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа нэхэмжлэгч Д.Оюунбаатар машин эвдэрсэн тухайгаа утсаар мэдэгдсэн үеэс тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхжаргалаас 1.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунбаатарт олгуулж, Тоёота Раум маркийн 35-82УНС улсын болон EXZ100061387 арлын дугаартай авто машиныг Д.Оюунбаатараас гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалын эзэмшилд шилжүүлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Энхжаргалаас 43.750 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Оюунбаатарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхжаргалаас 1.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунбаатарт олгуулж, Тоёота Раум маркийн 35-82УНС улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Д.Оюунбаатараас гаргуулж, хариуцагч Г.Энхжаргалын эзэмшилд шилжүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Энхжаргалаас 43.750 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Оюунбаатарт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б. БАЯРМАА