| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 102/2016/04759/и |
| Дугаар | 183/ШШ2016/00274 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2016/00274
| 2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2016/00274 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “В ” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Х. холбогдох 125.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “В ” СӨХ нэхэмжлэлийн шаардлагаа 37.500 төгрөгөөр багасгаж, үлдэх 87.500 төгрөгийг хариуцагч Х.Оюундэлгэр нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4400 төгрөгийн 2200 төгрөгийг улсын төсвөөс, 2200 төгрөгийг хариуцагч Х.Оюундэлгэрээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ ” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ