Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2026/00008

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2026/00008

 

 

Б.М*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 150/ШШ2025/00350 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.М*******,

Хариуцагч Б.О*******, Б.А******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* * дугаар баг .... талбайтай, ажлын байрны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.М******* мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.О*******, Б.А******* нарын нэрийг хасаж Б.М******* ын нэрийн бичилт хийлгүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г******* ийг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

20** онд дүү Б.А******* болон түүний эхнэр Б.О******* нар нь надад 6,800,000 төгрөгийн өртэй байсан тул бид тухайн үед харилцан тохиролцож ярилцаад зээлийн төлбөр болох 6,800,000 төгрөг дээр нь нэмээд хариуцагч нарын 2 өрөө орон сууц нь Хас банкны ипотекийн зээлийн барьцаанд байсан бөгөөд тус зээлийн 7,500,000 төгрөгийн үлдэгдлийг нь би өөрөө төлж тэр хоёрын өмчлөлд байсан Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах ... тоот 29 мкв 2 өрөө байрыг 2014 оны 1-р сард худалдан авахаар өөрийн нэр дээр шилжүүлэхээр болсон. /Тодруулж хэлбэл нийтдээ 2 өрөө орон сууцыг 14,300,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон/ Гэтэл Б.О******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр шүүхийн шийдвэрийн дагуу бусдад өр төлбөртэй байсан тул тухайн 2 өрөө байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжтэй шилжүүлж авахад боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шийдвэр гүйцэтгэгч н.Х******* мөн дарга н.Э******* гэх албан хаагчид нь төлбөр төлөгч Б.О******* ийн нэр дээр барьцаа хөрөнгө байх шаардлагатай тэгж байж 2 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж өгнө гэж хэлсэн тул 2 өрөө орон сууцаа өөрийн өмчлөлд бүртгүүлж авахын тулд Б.М******* миний бие өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан Сэлэнгэ аймаг, ******* сумын 3-р багийн ... талбайтай өмчлөлийн газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.А*******, Б.О******* нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн шилжүүлэн өгч 2 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж өөрийн нэр дээр авч байсан гэдгийг тухайн үеийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хариуцсан шийдвэр гүйцэтгэгч болон дарга нар нь сайн мэдэж байгаа болно.

Иймд Сэлэнгэ аймаг, ******* сумын 3-р багийн ... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай газар болон 90 мкв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул 20** оны 1-р сарын 13-ны өдөр бэлэглэсэн хоёр бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өмчлөлийн газар болон ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.М******* мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн газарт дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.О*******, Б.А******* нарын нэрийг хасаж Б.М******* ын нэрийг бичилт хийлгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О******* хариу тайлбартаа:

Бүрэн овогтой М*******ын нэхэмжилсэн ************ дугаартай үл хөдлөх, мөн ************ дугаартай газрын өмчлөх эрхийг шилжүүлэх талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 11 дүгээр сарын 06-ны өдрийн 150/ШШ2025/00350 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл нотлогдоогүй тул Б.М******* ын нэхэмжлэлтэй Б.А*******, Б.О******* нарт хологдох 623.2м үл хөдлөх хөрөнгө, 90м үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр Б.М******* ыг тогтоолгох, улсын бүртгэлийн газарт Б.О*******, Б.А******* нарын нэрийг хасаж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.М******* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдан, ...шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 11-р сарын 6-ны өдрийн 150/ШШ2025/00350 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г******* би эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.М*******аас хариуцагч Б.О*******, Б.А******* нарт гэр бүлийн хэрэгцээний 623.2 мкв талбайтай газар болон 90 мкв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ болон тус газар, ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь хариуцагч нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байхгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгодог.

Иргэний хуулийн 23 дугаар бүлэг буюу 276 дугаар зүйлээс 280 дугаар зүйл хүртэл бэлэглэлийн гэрээний эрх зүйн харилцааг зохицуулж өгсөн байдаг бөгөөд мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276 3-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж зохицуулсан нь талууд бэлэглэлийн гэрээг байгуулж нэхэмжлэгчээс хариуцагч нарт тус хөрөнгүүд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө эмчилж байгаа болон шилжүүлсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар маш тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд 20** оны 4-р сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2013 онд төлбөр төлөгч Б.О*******, Б.А******* нарт холбогдох иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн материалуудыг бүхэлд нь нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлт гаргаж хүсэлтийг хангасан боловч газар, ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтууд нотлох баримтаар ирээгүй байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Б.А******* нь газар, ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд одоогоор Б.О******* бид хоёрын өмчлөлд бүртгэлтэй, Гэрчилгээнүүд бид хоёрын нэр дээр бүртгэгдсэн мөн бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөг. Энэ нь хариуцагч нарын нэр дээр бүртгэлтэй байдаг гэдэг нь Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс гаргуулсан нотлох баримт болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тухай Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоот дээр Б.А*******, Б.О******* нарын өмчлөлийн үйлчилгээний 90 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний 623 мкв талбайтай газрын шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байхыг мэдэгдье гэсэн байдаг. Ингээд хэрэгт цугларсан нотлох баримтаар болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн Б.А*******, Б.О******* нарт шилжүүлсэн болох нь хангалттай нотлогдож байхад нотлох баримтуудыг үнэн зөв дүгнээгүй, хууль буруу хэрэглэж тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

2. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр 2025 оны 4-р сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2013 онд төлбөр төлөгч Б.О*******, Б.А******* нарт холбогдох иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн материалуудыг бүхэлд нь нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг хангаж гаргуулсан нотлох баримтууд нь бүхэлд нь бус дутуу бүрдүүлсэн мөн шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр байгаа эсэх эргэлзээтэй гэж үзсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрх хэмжээ нь шүүхэд байхад хэргийг шууд хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх нөхцөл бүрдсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж, хязгаарлахаас гадна өөрийн өмчийн хөрөнгийг бусдад хууль бусаар алдах эрсдэлд оруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Б.О*******, Б.А******* нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар баг .... мкв талбайтай, ажлын байрны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.М******* мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.О*******, Б.А******* нарын нэрийг хасаж Б.М******* ын нэрийн бичилт хийлгүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.А******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрнө гэж, хариуцагч Б.О******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар Б.М******* ын нэхэмжлэлтэй Б.О*******, Б.А******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.М******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г******* эс зөвшөөрч гэж давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтийг хангаж, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2013 онд төлбөр төлөгч Б.О*******, Б.А******* нарт холбогдох иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн материалуудыг бүхэлд нь нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэсэн боловч холбогдох нотлох баримт нь бүрэн ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, Мөн маргаж буй эд хөрөнгийг шилжүүлсэн гэрээ, уг хөрөнгүүдийн гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр байгаа эсэх эргэлзээтэй гэж үзсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрх хэмжээ нь шүүхэд байхад хэргийг шууд хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэж тайлбарласан.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт үйл баримт болон нэхэмжлэгч Б.М*******, хариуцагч Б.О*******, Б.А******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1107 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд маргаан бүхий хөрөнгө шилжсэн эсэх, уг хөрөнгө одоо хэний эзэмшилд байгааг хэн хэрхэн ашиглаж байгаа эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр уг маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн хэргийн зохигчдоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар маргаан бүхий хөрөнгөтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан баримтуудыг хуулийн шаардлага хангуулж бүхэлд нь авах тухай хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

5. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүхээс дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 11 дүгээр сарын 06-ны өдрийн 150/ШШ2025/00350 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ