Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00522

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00522

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** оршин суух, Баян-Өндөр овогт Я П /РД:****/-д холбогдох, 

4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагч Я.Пн, гэрч И.О, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ншүүхэд гаргасан тайлбарт: Я.Пнь 2014 оны 11 дүгээр сарын 22-ноос эхлээд манай байранд амьдрахаар гэрээ хийсэн бөгөөд энэ хооронд төлбөр тооцоо хийлгүй их удсан. Өөрийнх нь гаргаж өгсөн тооцоогоор эхний удаад 325,000 төгрөг өгсөн дараа нь 160,000 төгрөг, 160,000 төгрөг, 50,000 төгрөг, 80,000 төгрөг нийтдээ 875,000 төгрөг өгсөн. Сүүлд 2016 онд дансаар 100,000 төгрөг өгсөн байсан. 325,000 төгрөг нь 2014 оны 11,12 сарын төлбөр өгсөн. 2015 оны 1,2 сарын мөнгө 160,000 төгрөг 160,000 хоёр удаа өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 17-нд цувуулж 50,000 төгрөг, 80,000, 100,000 төгрөг өгсөн 2015 оны 3 дугаар сард энэ мөнгө орж байгаа 2014 оны тооцооноос 70,000 төгрөг хасагдаж байгаа. 2015 оны 5 сараас хойш мөнгө өгөөгүй. Алдангигүй  үндсэн 2,050,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг болж байгаа. 2016 оны 06 сарын 22-нийг хүртэл төлбөрөө төлөөгүй үүнээс хойшхи тооцоог тооцоогүй одоо хүртэл манай байранд амьдарч байгаа. Байрны түрээс 160,000 төгрөгөөр тохироод хариуцагчид боломж олгоод 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос хойш сарын 120,000 төгрөг болгосон. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй байсан тул аргагүйн эрхэнд хаалганыхаа цоожны голыг сольж байсан. Гэхдээ тийм олон сараар оруулахгүй байгаагүй. Ажил хийдэг байж мөнгө өгөхгүй байгаад гомдолтой байна. Мөн гэрээгээ цуцлья та байрнаас гар гэхээр гардаггүй юм. Бид зүгээр хүн суулгаад байж чадахгүй. Түүний нэмж төлсөн гэх 200,000 төгрөг, 55,000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй.

Хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн алдангид 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бямбажав, Х.Нэргүй нартай гэрээ хийж байр хөлсөлж эхэлсэн. Байранд анх ороод мөнгө өгөх боломж байхгүй он гаргаад ажилд орсны дараа мөнгөө өгнө гэж хэлээд байранд орсон. 2014 оны 11,12 дугаар сарын төлбөрт 325,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сард өгсөн. 2015 оны 1,2 дугаар сарын мөнгө 160,000 төгрөг, 160,000 төгрөг өгсөн. 2015 оны 11 сард 80,000 төгрөг, 50,000 төгрөг, 100,000 төгрөг цувуулж өгсөн өгсөн. Би ажилдаа Шувуун фабрик руу явдаг зарим үед санхүүжилт байхгүй гээд цалин буухгүй үе байдаг. Би өөрийн бололцоогоороо тооцоо хийж байсан. Би ганц бие өрх толгойлсон эмэгтэй ганцаараа амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын 08-нд 100,000 төгрөг бас өгсөн. 2016 оны 02 сарын 07-ны өдөр тогны мөнгө 55,000 төгрөг хүү Төрөөд нь өгсөн. Нийт 1,746,000 төгрөг төлсөн намайг 2016 оны 1 сард ажлаасаа ирэхэд байрны хаалганы цоожийг сольсон, намайг хөөссөн. Би гадуур найзынхаараа заримдаа ажил дээрээ хонож байсан. Би 5 сард аргагүйн эрхэнд өвлийн хувцаа солих хэрэгтэй байна гэж гуйж байж байрны түрхүүрийг авч орсон. Амьдарч байсан хугацааныхаа төлбөрийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбажав нь хариуцагч Я.Пүрэвсүрэнд холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Нийтийн байрны №13 тоотыг хөлслүүлэх”-г байгуулж, Б.Бямбажавын өмчлөлийн 16 м.кв талбайтай, нийтийн орон сууцыг 2014 оны 11-р сарын 22-ны өдрөөс 2015 оны 11-р сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын төлбөр 160,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, гэрээг 1 жилээр сунган 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын төлбөр 120,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Уг гэрээний дагуу хөлслүүлэгч Б.Б нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлж өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслөгч буюу Я.Пүрэвсүрэнгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, гэрээг талуудын хүсэлтээр дахин сунгасан талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч ашигласан хугацааны хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

   Хөлслөгч нь уг гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хөлслөгч төлбөрийг нэхэмжилсэн байна.

Талуудын шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Я.П нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 1 жилийн түрээсийн төлбөрт нийтдээ /12х160,000=1,920,000/ 1,920,000 төгрөг төлөхөөс 1,024,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 896,000 төгрөг болон 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр буюу /7х120,000=840,000/ төгрөг, нийтдээ 1,736,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь тогтоогдож байна. Хариуцагч уг төлбөрөөс 100,000 төгрөгөөр 2 удаа болон 55,000 төгрөгөөр төлбөр төлсөн гэж шүүх хуралдаан дээр тайлбарласныг нэхэмжлэгч хасч тооцоход татгалзах зүйлгүй, маргахгүй гэсэн тул уг хариуцагчаас өгсөн 255,000 төгрөгийг дээрх төлбөрөөс хасч нийтдээ 1,481,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч гэрээний 2.2-т заасны дагуу сарын төлбөрийг тухайн сарын 22-ны өдөр төлөөгүй хугацаа хэтэрвэл сарын түрээсийг 1 өдөрт ноогдох мөнгөн дүнгээр алданги тооцож авахаар тохирсон тул алданги шаардах эрхтэй гэж тайлбарлан 2,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч сарын 1 өдөрт ноогдох мөнгөн дүнгээр алданги тооцсон нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, өөрөөр хэлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтэрсэн, мөн хэдэн төгрөгийн үнийн дүнгээс хэдий хугацаагаар, хэрхэн яаж тооцож байгаа нь ойлгомжгүй, энэ талаар хийсэн тооцоо байхгүй байх ба үүнийг хэрхэн тооцож 2,000,000 төгрөг нэхэмжилж буйгаа өөрийн тайлбараар болон бичгийн баримтаар нотолж чадахгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ашигласан хугацааны хөлснөөс төлөгдөөгүй үлдсэн 1,481,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,519,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 292 дугаар зүйлийн 292.2, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Я.П1,481,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,519,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.П 38,646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН