| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06249/И |
| Дугаар | 210/МА2026/00027 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00027
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08619 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
******* хаягт байрлах 7,354 м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок 3,677 м.кв талбай бүхий барилгын байрыг 2023 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-ийг эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоох, ******* ХХК-аас 3,405,991,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
7,833,333,333 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2019 оны 09 сарын 26-ны өдөр хэлцэл гэх баримтыг, 2019 оны 12 сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-г ******* ХХК, ******* ХХК нар байгуулсан.
1.2. Энэ гэрээг байгуулах үед ... 7,354 м.кв талбай бүхий катерингийн барилгын барилгын ажлыг ******* ХХК бүхэлд нь гүйцэтгэх, ******* ХХК катерингийн 1 дүгээр байрыг эзэмшиж, ашиглах зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн ажил үйлчилгээг үйлчлүүлэгч нар үзүүлж, катерингийн орлогыг бүрэн эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах..."-аар тохиролцсон. Уг гэрээ хэлцлийг байгуулах үед "*******" ХХК нь төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулснаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд санхүүжилт байхгүй гээд уг газарт нь ямар ч ажил эхлээгүй байсан.
1.3. ******* ХХК нь уг төслийн 1 байрны барилга угсралтын ажилд зориулж 3,000,000,000 төгрөгийг, 2,000,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож, уг үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэсэн.
1.4. Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-нд зааснаар ******* ХХК нь 7,354 м.кв талбай бүхий барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэх үүрэгтэй боловч катерингийн үйлчилгээний 1 дүгээр барилга (3,677 м.кв талбай)-ын ажлыг гүйцэтгээгүй, эхлүүлээгүй. ******* ХХК-аас катерингийн 1 дүгээр барилгын барилга угсралтын ажил хийхгүй, гүйцэтгэхгүй зөвхөн катерингийн 2 дугаар барилгыг гүйцэтгэж байсан
1.5. Ингээд ******* ХХК-аас 7,354 м.кв талбайн 3,677 м.кв талбайн барилгын ажлыг өөрөөсөө хөрөнгө 2.5 тэрбум төгрөг гарган барилгын компанид төлж, катерингийн 1 байр буюу 3,677 м.кв талбай бүхий барилгыг гүйцэтгүүлж, бариулсан.
1.6. Гэтэл ******* ХХК нь *******, 7,354 м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 12 сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн. Барилгыг ашиглалт орсноос хойш катерингийн 1-р байрыг ******* ХХК өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна.
1.7. ******* ХХК-ийн удирдлагуудын зүгээс 2024 оны 09 сарын 24-ний өдрийн дугаар А/116 тоот албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгүүдийг ирүүлсэн. Уг албан бичигтээ ... гэрээ цуцалж байна...катерингийн барилгыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлээ зогсоох ...-ыг шаардаж байна гэж ирүүлсэн.
1.8. Нэхэмжлэгч ******* ХХК-аас катерингийн 1 дүгээр байрыг баригдахад ******* ХХК-тай гэрээ байгуулж, 1,782,629,823 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн зураг төсөл зохиох боловсруулах гэрээг Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК-тай байгуулж, 11,300,000 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгүүлсэн. Уг барилгыг баригдахад "*******" ХХК-аас хөрөнгө оруулалт хийсэн тул Иргэний хуульд зааснаар хамтран өмчлөгч болох учиртай.
1.9. Иймээс барилгыг баригдах зардлаар нь тооцож үзвэл 5,601,960,000 төгрөгийн үнийн дүнтэй. ******* ХХК-аас оруулсан 1,793,929,823 төгрөгийг оруулж барилгыг бий болгосон тул уг барилгын 32 хувийг өмчлөх эрхтэй. ******* хаягт байрлах 7,354 м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 3,677 м.кв талбай бүхий 1 байрны өнөөдрийн байдлаар 10,643,724,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 32 хувьд ногдох мөнгөн дүн нь 3,405,991,680 төгрөг байна.
1.10. Гэтэл энэхүү барилга нь хуульд зааснаар хамтран өмчлөх боломжгүй хөрөнгө байна. Энэ тохиолдолд өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулах эрхтэй талаар хуульчилсан.Тиймээс ******* ХХК нь ******* ХХК-аас оруулсан мөнгө 1,793,929,823 төгрөг буюу 32 хувьд ногдох 3,405,991,680 төгрөгийг төлөх үүрэгтэй.
1.11. Иймд ******* хаягт байрлах 7,354 м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 3677 м.кв талбай бүхий 1 байрыг 2043 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмших эрхтэй болохыг тогтоож, ******* ХХК-аас 3,405,991,680 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 11 сарын 30-ны өдөр Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл-ийг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOТ) концессын гэрээг байгуулсан. Концессын тухай хуулийн /2010 он/ 4.1, 4.2-т концессын төрлийг заасан бөгөөд зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх (DBOT) концессын гэрээ нь концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд өмчлөн эзэмшиж, ашиглан хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх гэрээ болно.
2.2. Тус гэрээний дагуу ******* ХХК нь Чингис хаан Олон улсын нисэх буудлын хамгаалалтын бүсэд зорчигчдын хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн 1, 2-р барилгыг барьж ашиглалтад оруулан, концессын гэрээний хугацаанд барилгыг зориулалтын дагуу өмчилж эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй концесс эзэмшигч болсон юм. Онцгой эрхийн хүрээнд манай компани *******д байрлах 7,354 м.кв талбайтай, зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгыг барьж ашиглалтад оруулан улмаар 2021 оны 12 сарын 28-ны өдөр 7,354 м.кв бүхий Ү-******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч болно. Концессын гэрээний 2.20-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход барилгыг дагалдах зүйлсийн хамт үнэ төлбөргүйгээр Эрх бүхий этгээд болох концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ *******" ХХК болон *******" ХХК нар нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-г байгуулсан хэмээн дурджээ. Гэтэл нэхэмжлэлдээ хавсарган өгсөн Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ"-нд *******"ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан ******* нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна тус тус заасан.
2.4. Мөн гэрээний дүн нь 11 тэрбум төгрөг байх бөгөөд энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, компанийн дүрэмд заагдсанаар их хэмжээний хэлцэл болж байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.-д Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана. гэж заасан. ******* ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бөгөөд Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-г байгуулах талаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр байхгүй болно.
2.5. Тиймээс их хэмжээний хэлцлийн хувьд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй, эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байх гэж заасны дагуу "Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ нь төгөлдөр бус гэрээ байна. Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-ний дагуу ******* ХХК барилгын эзэмшигчээр тогтоолгох боломжгүй юм. Учир нь гэрээний агуулга зохицуулалтаас үзэхэд дараах үүргийг ******* ХХК гүйцэтгэсэн байх ёстой байхаар байна. Үүнд:
2.5.1. Гэрээний 1.1-д заасны дагуу 11 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг "*******" ХХК-д хийсэн байх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалтыг бүрэн хийгээгүй.
2.5.2. Гэрээний 1.3-т зааснаар "*******" ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг ******* ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад "*******" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд 2021.07.01-ний барилга ашиглалтад орсон өдрөөс хойш 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй.
2.5.3. Гэрээний 1.4-т зааснаар түрээсийн төлбөрт 2 тэрбум төгрөгийг "******* ХХК "*******" ХХК-д төлсөн байх ёстой. Гэтэл энэхүү түрээсийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй.
2.5.4. Гэрээний 1.5-д зааснаар барилгыг улсын комисс хүлээн авсны дараа түрээсийн гэрээг харилцан тохиролцон байгуулахаар заасан. Гэтэл барилга 2021.07.01-ний өдөр ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш түрээсийн гэрээ байгуулахгүй цааргалан, ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.
2.5.5. Гэрээний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, *******" ХХК-аас зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар "*******" ХХК-д тайлагнасан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрөл байхгүй.
2.6. Дээрх байдлаар ******* ХХК Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 8.3, 8.4, 8.3.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа болно. Тиймээс ******* ХХК-ийн зүгээс 2024.09.24-ний өдөр А/116 дугаар албан бичгээр гэрээ цуцлах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл "******* ХХК-ийн зүгээс 2024.10.01-ний өдөр татгалзсан хариу ирүүлсэн байдаг.
2.7. Нөгөөтээгүүр Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Концессын гэрээний 2.10-д заасны дагуу *******д байрлах зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын эзэмшигчийн асуудлыг зөвхөн Концессын тухай хууль, Концессын гэрээгээр зохицуулахаар байх бөгөөд хэн нэгэн этгээд ямар нэгэн гэрээ байгуулан эсхүл хөрөнгө оруулалт хийсэн хэмээн үзэж эзэмшигчээр тогтоолгох хуулийн боломжгүй юм. Хэрэв тийм гэрээ байгаа бол тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна.
2.8. Түүнчлэн Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ гэрээний 8.1.3-т заасан үндэслэлээр цуцлагдсан тул гэрээний 8.6-д заасны дагуу 2021.07.01-ний өдрөөс 2025.05.31-ний өдрийг хүртэлх катерингийн барилгын түрээсийн төлбөрийн дунджаар төлбөр төлөх үүрэг ******* ХХК-д үүснэ.
2.9. Иймд ******* ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус нөгөө талаар цуцлагдсан тул тус гэрээний дагуу 2043.11.30-ны өдрийг хүртэл ******* ХХК катерингийн 1 дүгээр байрыг эзэмшихээр шаардах эрхгүй болно.
2.10. Зөвшөөрөл авалгүй өөрийн хүсэлтээр дотор заслыг гүйцэтгэсэн бөгөөд дотор заслын хөрөнгө оруулалтыг ******* ХХК-д төлөх атал хийгээгүй учир ******* ХХК-д төлсөн гэх 1,793,929,823 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, 32 хувьд ногдох дүн 3,405,991,680 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Иймд дээрх байдлаар ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. ******* ХХК нь 2021 оны 07 сарын 01-ний өдөр зорчигчийн хоол бэлтгэх байр барилгыг ашиглалтад орсон даруйд катерингийн барилгын 3,677 м.кв талбай бүхий барилгыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түрээсийн гэрээ байгуулахгүйгээр эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидэнд барилгыг эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд ямар нэгэн төлбөр төлөөгүй өдийг хүрч байна.
3.2. Хэрэв эзэмшиж, ашиглах бол түрээсийн гэрээ байгуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч мөн өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээ хийгээгүй бөгөөд түрээсийн гэрээ байгуулах талаар санал санаачилга гаргаагүй байна. Бидний зүгээс *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******* дугаар бүхий барилгын 3,677 м.кв талбай бүхий байрыг 1 жилийн 2,000,000,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан болно.
3.3. ******* ХХК-ийн катерингийн барилгыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сар хүртэлх хугацааны эзэмшил, ашиглалтын түрээсийн үнэлгээг тооцуулан үзэхэд 7,833,333,333 төгрөг болж байна.
3.4. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, 495.2-д Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй хэмээн заасан.
3.5. ******* ХХК нь түрээсийн гэрээ байгуулан 3,677 м.кв талбай бүхий байрыг эзэмшиж, ашигласан бол 7,833,333,333 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцуулан манай ******* ХХК-д төлөх байсан буюу тийм хэмжээний ашиг орлогыг ******* ХХК олох байсан. Тодруулбал 7,833,333,333 төгрөгийн бодит хохирол ******* ХХК-д учирсан байна. Бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр биш өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэн, үйл ажиллагаа явуулж улмаар өөртөө ашигтай байдлыг бий болгох замаар өөрийн хөрөнгө орлогоо бодитоор нэмэгдүүлсэн, тэр хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжин хууль бусаар орлого олсон нь өөрийн хүсэл зорилгоос гадуур хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадаагүй өмчлөгч этгээдийн эд хөрөнгийн хохиролд хамааран төлөх үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүснэ.
3.6. Иймд ******* ХХК-ийн өмчлөлийн *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******* дугаар бүхий барилгын 3,677 м.кв талбай бүхий байрыг хууль бусаар эзэмшиж байгаа ******* ХХК-аас албадан чөлөөлүүлэхээр, мөн *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******* дугаар бүхий барилгын 3,677 м.кв талбай бүхий байрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласны 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сар хүртэлх хугацааны 7,833,333,333 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2019 оны 09 сарын 26-ны өдөр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* ХХК-тай хэлцэл гэх баримтыг, 2019 оны 12 сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-г тус тус байгуулснаар уг гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулж, энэ гэрээ, хэлцэлд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
4.2. Эдгээр баримтуудад заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь их хэмжээний мөнгөн хөрөнгийг оруулсан. Гэрээнд заасны дагуу Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээнд дурдсанаар 1, эзэмшиж буй байдлаар 2 дахь байрыг жил 2 тэрбум төгрөгөөр түрээслэх талаар тохиролцоо анхнаасаа байгаагүй.
4.3. Хариуцагч ******* ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн эхний хуудаст ... өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж хуудаст эхэлсэн. Бидэнд барилгыг эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд ямар нэгэн төлбөр төлөөгүй өдийг хүрч байна ... гэх бодит байдалтай огт нийцэхгүй тайлбарыг шүүхэд гаргасан.
4.4. Гэтэл уг хэсгийн дараачийн хэсэгт ... бидний зүгээс *******д байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******* дугаар бүхий барилгын 3,677 талбай бүхий байрыг 1 жилийн 2,000,000,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан болно гэх зөрүүтэй үндэслэлийг гаргасан.
4.5. Хариуцагч "******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй. Нөгөө талаас хариуцагч ******* ХХК нь энэ бүх хэлцэл, гэрээ гэх баримтуудыг үйлдэх шалтгаан нөхцөлийг бий болгосон тул энэ бүх гэрээ хүчин төгөлдөр ч бай, хүчин төгөлдөр бус байх үүнийхээ үр дагаврыг хариуцах үүрэгтэй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* хаягт байрлах 7354 м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок 3677 м.кв талбай бүхий барилгын байрыг 2043 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоох, 3.405.991.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 7,833,333,333 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 21,785,550 төгрөг, хариуцагчийн 39,324,617 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. 2019 оны 12 сарын 06-ны өдөр ******* ХХК, ******* ХХК-ийн удирдлагууд Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-г 2043 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Мөн энэ хугацаанд ******* ХХК-аас төлөгдөх бүх мөнгөн хөрөнгийг нийт 11,000,000,000 төгрөг тогтоосон.
6.2. Дээрх тохиролцоо, гэрээний дагуу ******* ХХК-аас гаргах түрээсийн төлбөр (мөнгө хөрөнгө, тоног төхөөрөмж) нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т ... нийт 11,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ гэрээний 1.2, 1.3, 1.4-д заасан ажилд оруулна гэж заасан.
6.3. Гэрээний уг зүйл, заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.4-д заасан арга зарчмын дагуу тухайн төсөл, ажилд оруулах мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмжийг оруулахаар заасан ба хариуцагч ******* ХХК-д бүхэлд нь 11,000,000,000 төгрөг төлөх талаар заасан зохицуулалт биш юм.
6.4. Тиймээс ч гэрээний 1, 2-т Б тал нь А талын концессын гэрээнд заасан төв аймгийн нутагт байрлах хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төслийн барилгын баруун хэсэгт зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн 1 дүгээр байрыг барилга угсралтын ажил хийж бүрэн ашиглах боломжтой болгох ажлын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2019 оны 12 сарын 20-ны өдрийн дотор шилжүүлнэ, 1.4-д Катерингийн 1-р байрыг бүрэн ашиглалтад оруулсан даруй уг байрыг зориулалтын дагуу уйл ажиллагаа явуулах эрх Б талд олгогдох бөгөөд ийнхүү эрх олгогдсоноор энэ гэрээний дагуу түрээсийн төлбөрт 2,000,000,000 төгрөгийг Б тал нь A талд төлнө гэж заасан.
6.5. Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК-аас 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 5,000,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д Гэрээний 1.2-т заасан нөхцөл хугацаандаа бүрэн биелэгдсэнээр А тал нь гэрээнд заасан хавсралт материалыг болон катерингийн 1-р байрыг Б талд хүлээлгэн өгнө. Ийнхүү Б тал нь катерингийн 1-р байрыг хүлээн авснаар тус байрны дотоод заслыг хийх, тоног төхөөрөмж суурилуулах, дагалдах бусад эд зүйлсийг 6,000,000,000 төгрөгөөр санхүүжүүлнэ гэж заасан.
6.6. Катерингийн үйл ажиллагаа явуулах хөдлөх эд хөрөнгө буюу хоол бэлтгэх, дагалдах тоног төхөөрөмжүүдийг нийт 6,028,622,221 төгрөгөөр худалдан авч суурилуулсан. Үнэлгээний тайланд тухайн хөдлөх эд хөрөнгийг үнийг 6,028,622,221 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн үнэлгээ болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд маргаагүй болно. Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-ний дагуу хүлээсэн ... үүргээ бүрэн биелүүлсэн.
6.7. Түүнчлэн хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 6 тэрбум төгрөгийг дахин авах ёстой байсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, их хэмжээний хэлцэл гэх мэт хэргийн бодит байдалтай нийцэхгүй худал тайлбаруудыг шүүхэд гаргадаг.
6.8. Хэрэгт авагдсан баримтаас харвал хариуцагч ******* ХХК-аас 2024 оны 08 сараас гэрээг цуцалсан гэх мэдэгдлийг нэхэмжлэгч ******* ХХК-д өгсөн гэж тайлбарладаг.
6.9. Хууль зүйн хувьд гэрээг цуцлах гэдэг нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ хэлцлийг гэрээг цуцлах өдрийг хүртэлх хэсгийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, түүнээс цааших эрх зүйн үйлчлэлийг зогсоох тухай ойлголт байдаг. Тиймээс 2019 оны 12 сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ нь 2024 оны 09 сарыг хүртэл хугацаанд хуулийн хүчин төгөлдөр гэж аль аль талууд үзэж байжээ.
6.10. Энэ нөхцөлд хариуцагч ******* ХХК-аас гэрээ цуцалсан гэх мэдэгдлүүд нь үндэслэлтэй эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Аливаа гэрээ, хэлцлийг цуцлахдаа Иргэний хуульд заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд гэрээг цуцлах эрх үүсдэг. Харин нэг тал нь гэрээний үүргээ гүйцэтгэж дууссаны дараагаар нөгөө тал нь үүргээ гүйцэтгэх болох үед үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээсэн этгээд гэрээнээс татгалзах эрхгүй.
6.11. Талууд гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу түрээсийн гэрээ байгуулаагүй нь гэрээний бусад зүйл заалтуудыг хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэлгүй болохгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдсан ... гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу түрээсийн гэрээ байгуулаагүй тул эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй ... гэх дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй.
6.12. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний дагуу бусдын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмших ашиглах эрх үүсдэг. Маргаж буй гэрээний 1.5-д зааснаар барилга ашиглалтад орсны дараа түрээсийн гэрээний харилцаа үүсгэхээр тохиролцсон. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хамтран ажиллах гэрээний шинжийг илүү агуулж байна.
6.13. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний гүйцэтгэл дээр хөрөнгө оруулалт оруулах замаар хамтран ажиллаж, улмаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулах эрх олж авахаар тохиролцсон байна гэж талуудын хооронд үүссэн харилцааг илтэд үндэслэлгүй дүгнэсэн.
6.14. Хариуцагчийн зүгээс 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 19/69 дугаар бүхий Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээгээр Катерингийн Б блокийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн барилгыг зориулалтын дагуу ашиглах эрхтэй буюу Нисэх онгоцоор үйлчлүүлэгчдийн хоол бэлтгэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээд юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хамтран ажиллах бус Түрээсийн гэрээний шинжийг илүү агуулсан тул байх тул шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзнэ.
6.15. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь буцаан хариу үүргийг шаардах эрхтэй болдог. Гэтэл шүүх нэхэмжлэгч ******* ХХК-д хууль болон гэрээнд заасны дагуу олгогдсон эрхийг хязгаарласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаж заасан шиг талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзсэн ч хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн бол уг гэрээний дагуу олж авсан эрхээ хэрэгжүүлэх нь хууль болон гэрээнд нийцнэ.
6.16. Хамтран ажиллах гэрээ гэж үзвэл хамтын үйл ажиллагааны хүрээнд 22,000,000,000 төгрөгийг катерингийн үйл ажиллагаа явуулах хоёр ширхэг блок барилгыг бий болгож талууд нэг нэгээр нь эзэмшихээр тохиролцсон гэж үзэх ба энэ тохиолдолд ч нэхэмжлэгч ******* ХХК-д нэг блок барилгыг гэрээний хугацаанд эзэмшиж, ашиглах эрх үүснэ. Тиймээс анхан шатны шүүхийн үндэслэх нь хэсэгт дурдсан хамтран ажиллах гэрээний дагуу эзэмших, ашиглах эрхийг тогтоох боломжгүй гэх үндэслэл нь үндэслэлгүй.
6.17. Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад хариуцагч ******* ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 1.4, 3.5, 4.1, 4.3-т заасан үүргийг гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байхад гэрээг хэрэгжих боломжгүй гэх үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй этгээдэд давуу байдал олгосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй этгээдийг гэрээний үүргээс чөлөөлөх бус гэрээний үүргийг гүйцэтгэхийг даалгах, нэмж хариуцлага оногдуулах асуудал яригдах учиртай.
6.18. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.2 дахь хэсэгт Уг үнэлгээний тайлангаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн барилгад нийт 5,659,338,544 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэхээр байна хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
6.19. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-ний дагуу нийт 11,028,622,221 төгрөг санхүүжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9-д нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй гэх хэсэгтэй саналтай нийлнэ.
6.20. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8 дахь хэсэгт талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэх атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9 дэх хэсэгт ... түрээсийн төлбөрт жилд 440,000,000 төгрөгийг төлөхөөр төлөх үүрэг хүлээжээ ... гэх мэтээр анхан шатны шүүх дүгнэсэн ба уг дүгнэлтүүдээс харвал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл өөрөө хоорондоо зөрчилдөөнтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1. ******* ХХК нь давж заалдах гомдолдоо ******* ХХК төлбөр төлөөгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл тухайн барилгыг анхнаасаа зөвхөн ******* ХХК барьсан мэт агуулгатай зүйлийг ярьдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харвал 2019 оны 07 сарын 04-ний өдөр хариуцагч компани суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.
7.2. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс тухайн барилгын суурийн ажлыг эхлүүлж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 давхар бетон каркас цутгалтын ажлыг ямар нэгэн байдлаар ******* ХХК-аас хөрөнгө оруулалт авалгүйгээр хийж гүйцэтгэсэн.
7.3. Харин 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс анхны хөрөнгө оруулалт гэх мөнгө ******* ХХК-аас орж ирсэн. Иймд ******* ХХК тухайн барилгыг барих боломжгүй байсан гэж тайлбарласан ******* ХХК-ийн тайлбар үндэслэлгүй.
7.4. Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хуралдааны үед ******* ХХК-ийн зүгээс 11,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа бүрэн хийсэн гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс бодит нөхцөл байдал дээр ******* ХХК-ийг 4,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, бусад хөрөнгө оруулалтыг хийгээгүй гэж үздэг. Учир нь 4,990,000,000 төгрөг бодитоор ******* ХХК-ийн данс руу орсон баримт байдаг.
7.5. Харин 6,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт болох дотор заслын мөнгөний 1,990,000,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 4,000,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бодитоор ******* ХХК-д хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал тоног төхөөрөмж худалдаж авсан байж болох ч тухайн тоног төхөөрөмжөө бодитоор ******* ХХК-д хүлээлгэж өгөх ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-д зааснаар нэхэмжлэгч тал худалдан авсан тоног төхөөрөмжөө ******* ХХК-д хүлээлгэж өгөх, мөн ******* ХХК-ийн зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын хэмжээг баталсан зарчмын дагуу хөрөнгө оруулалт хийх ёстой байтал ийм байдлаар хөрөнгө оруулалт хийгээгүй нь гэрээний 1.3-д заасныг зөрчсөн.
7.6. Мөн гэрээний 1.4-д барилга ашиглалтад орсон үеэс буюу 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж, түрээсийн төлбөрт 2,000,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх ёстой гэж заасан. Барилга ашиглалтад орсны дараа түрээсийн гэрээ байгуулъя, 2,000,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрөө төл гэхэд нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ байгуулдаггүй, мөн түрээсийн төлбөрөө төлдөггүй. 2021 оноос хойш нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар төлбөр төлсөн гэх баримт огт байхгүй.
7.7. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ байгуулаагүй, мөн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй нь гэрээний 1.4, 1.5-д заасныг зөрчсөн. Гэрээний 1.6 болон 4.11-д ямар нэгэн байдлаар барилгын дотор засалд тоног төхөөрөмж суурилуулах бол энэ талаар ******* ХХК-аас зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал огт зөвшөөрөл аваагүй атлаа дотор заслын ажлыг ******* ХХК-аар нэмж хийж гүйцэтгүүлсэн гэх асуудал ярьдаг. 3 дугаар хавтаст хэрэгт ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын акт авагдсан бөгөөд тухайн компаниар плита наалгаж, шилэн хана хийлгэснээс өөр ямар нэгэн ажил хийлгээгүй байдаг.
7.8. Шилэн ханыг катерингийн үйл ажиллагаанд хориглодог тул хийж болохгүй гэх шаардлагыг ажлын актад зургаар баталгаажуулж, шилэн хана хийхийг зөвшөөрөхгүй, хориглож байна гэж 3 дугаар хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан ил далд ажлын актад бичиж өгсөн байхад ******* ХХК зөрүүдэлсээр шилэн хана хийлгэсэн. Нэхэмжлэгч тал тухайн барилгад 4,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохоос өөрсдийнх нь тайлбарласнаар 13,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт, анхан шатны шүүхийн шийдвэрлэснээр 11,000,000,000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй.
7.9. Талууд түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн гэрээний дагуу тухайн барилгыг эзэмших асуудал яригдахгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээнд тавигдах шаардлага буюу түрээсийн гэрээг тусад нь байгуулах, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, бичгээр байгуулах гэх шаардлагуудыг зөрчсөн тул түрээсийн гэрээний дагуу тухайн барилгыг эзэмших эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
7.10. Мөн ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын төлбөрийг өнөөгийн ханшаар тооцож, 3,400,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 223-237 дахь талд авагдсан ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн баримтуудыг ******* ХХК гаргаж өгсөн байдаг. Гэтэл тухайн баримтуудыг судалж үзэхэд 223 дахь талд авагдсан 65,000,000 төгрөгийн баримт нь хүү төлөв, банкны хүү гэх утгатай, 225 дахь талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, мөн 227 дахь талд авагдсан баримтууд дунд *******, ******* гэх хүмүүсийн төлсөн зээл гэх гүйлгээний утгатай баримтууд байдаг. Барилга угсралтын төлбөр, барилгын засал болон засвартай холбоотойгоор төлөлт хийсэн зөвхөн 3 төлбөрийн баримт байдаг. Түүнээс биш хэргийн 232 дахь талд авагдсан 218,000,000 төгрөгийн баримт нь *******, ******* гэх хүний данс руу зээл гэх утгаар хийсэн баримтууд байдаг.
7.11. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны төлбөрийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу шивэгдсэн буюу тайланд тусгагдсан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь огт өөр утга, агуулгатай шилжүүлгүүд буюу *******, ******* гэх хүн рүү шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг хүртэл хэрэгт хавсаргаж, бид ******* ХХК-аар тухайн ажлыг хийж гүйцэтгүүлсэн тул уг төлбөрийг нэхэмжилж байна гэдэг. ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын төлбөрийг буцааж нэхэмжлэх эрхтэй юу гэх асуудалд ******* ХХК зөвхөн өөрсдөө суух оффисын зориулалтаар хийсэн барилгын дотор засалд зарцуулсан мөнгөө ******* ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
7.12. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн тохиолдолд нэхэмжлэгч тал ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн гэх ажлын төлбөрөө өнөөгийн ханшаар тооцож, 3,400,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, бүх хөрөнгө оруулалтаа буцаан авах гээд байна уу, хэсэгчилж авах гээд байна уу, барилгаа хүлээлгэж өгөх гээд байна уу, гэрээгээ цуцалж байна уу гэх асуудлууд огт ойлгомжгүй байдаг.
7.13. Түүнчлэн зөрчил гарсан учир гэрээ цуцлагдсан гэх асуудалд ******* ХХК ямар нэгэн тайлбар өгдөггүй. 2024 оны 09 сарын 24-ний өдрийн А/116 дугаар албан бичгээр зөрчил гарсан тул гэрээг цуцалж байна гэх талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээг цуцлах үндэслэлгүй гэх ямар нэгэн тайлбарыг хийгээгүй буюу хүлээн зөвшөөрсөн.
7.14. Тиймээс хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ цуцлагдсан бөгөөд талуудын хооронд өөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй учир 3,400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч талд буцаан өгөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. ******* ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т зааснаар 2019 оны 12 сарын 20-ны өдрийн дотор 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр заасан бөгөөд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн тус гэрээний 1.3-т зааснаар ******* ХХК нь дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах, дагалдах бусад эд зүйлсийг 6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх үүрэгтэй байсан.
8.2. Гэтэл ******* ХХК нь дотор заслын 1,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тоног төхөөрөмж суурилуулах, дагалдах бусад эд зүйлсийн 4,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй байдаг. Нийтдээ ******* ХХК нь 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2020 оны 08 сарын 06-ны өдрийн хооронд 4,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг ******* ХХК-д төлсөн.
8.3. ******* ХХК нь өөрсдийн худалдан авсан тоног төхөөрөмжийн өмчлөлийг ******* ХХК-д шилжүүлээгүй учир хөрөнгө оруулсан гэж үзэхгүй юм. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн үнэлгээгээр ******* ХХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжийг 2025 оны 05 сарын байдлаар 5,6 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2020 онд тухайн катерингийн тоног төхөөрөмжүүд хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан нь тодорхойгүй байна.
8.4. Хөрөнгө оруулалтын гэрээний 1.4-т зааснаар ******* ХХК барилгыг ашиглалтад орсон даруй 2 тэрбум төгрөгийн түрээсийн төлбөрийг ******* ХХК-д төлөхөөр заасан. Катерингийн барилга бүхэлдээ 2021.07.02-ны өдрийн Барилгыг ашиглалтад оруулах комиссын ББКД26/21 дугаар бүхий дүгнэлтээр ашиглалтад орсон. Гэтэл ашиглалтад орсон даруй төлөх ёстой 2 тэрбум төгрөгийн түрээсийн төлбөрийг ******* ХХК-д одоог хүртэл төлөөгүй байдаг.
8.5. Мөн 2-р байрны дотор заслын ажлыг ******* ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ******* ХХК өөрсдийн дураар ******* ХХК-аар шилэн хана, плитаны ажил хийлгэснийг хөрөнгө оруулалт хийсэн мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын ил далд ажлын акгаас харахад 1,190,247,542.7 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх ямар ч боломжгүй юм.
8.6. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс дүгнэн үзэлгүй 2020 онд 5,6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийсэн мэтээр, мөн барилгыг ашиглалтад орсон даруй 2 тэрбум төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн мэтээр, ******* ХХК-аар шилэн хана, плитаны ажил хийлгэснийг хөрөнгө оруулалт хийсэн мэтээр дүгнэж нийт ******* ХХК 1,839,586,086.70 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ******* ХХК нь 2019.09.30-ны өдрөөс 2020.08.06-ны өдөр хүртэл нийт 4,990,000,000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.
8.7. Анхан шатны шүүх Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ цуцлагдсан талаар дүгнээгүй байна. ******* ХХК Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ-ний дараах зөрчлүүдийг гаргасан байдаг. Үүнд:
8.7.1. Гэрээний 1.3-т зааснаар ******* ХХК гэрээнд заасан материал болон катерингийн 1-р байрыг ******* ХХК-д хүлээлгэн өгч, түүний дараа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гэтэл ******* ХХК барилгыг хүлээлгэн өгөөгүй байхад зөвшөөрөлгүйгээр 2-р байрыг 2021.07.01-ний өдрөөс эзэмшиж, ашиглаж эхэлсэн. 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 1,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд үлдсэн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Тоног төхөөрөмж худалдан авсан гэх боловч энэхүү тоног төхөөрөмжийг ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 4.3-т зааснаар тоног төхөөрөмжийг ******* ХХК зөвхөн ашиглах эрхтэй байдгаас өмчлөх эрхгүй.
8.7.2. Гэрээний 1.4-т зааснаар 1 жилийн түрээсийн төлбөрт 2 тэрбум төгрөгийг ******* ХХК-д төлсөн байх ёстой атал түрээсийн төлбөрийг төлөөгүй.
8.7.3. Гэрээний 1.5-д зааснаар барилгыг улсын комисс хүлээн авсны дараа түрээсийн гэрээг харилцан тохиролцон байгуулахаар заасан. Гэтэл барилга 2021.07.01-ний өдөр ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш түрээсийн гэрээ байгуулаагүй.
8.7.4. Гэрээний 1.6, 4.11-д зааснаар барилгын дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг батлагдсан зураг төсөл, Олон улсын стандарт түвшин, гэрээний нөхцөлийг чандлан баримталж, ******* ХХК-аар төсөв хөрөнгийг баталгаажуулан, зөвшөөрөл авч гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл дотор засал хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажлын төсөв хөрөнгийг баталгаажуулан, зөвшөөрөл авч гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар ******* ХХК-д тайлагнасан, баталгаажуулсан, зөвшөөрөл авсан ямар нэг тайлан, зөвшөөрлийн бичиг байхгүй.
8.8. Дээрх байдлаар ******* ХХК Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 8.3, 8.4, 8.3.1-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа болно. Тиймээс ******* ХХК-ийн зүгээс 2024.09.24-ний өдөр А/116 дугаар албан бичгээр гэрээ цуцлах хугацаатай мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцалсан байдаг.
8.9. Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ гэрээний 8.6-д Талууд гэрээний хугацааны явцад гэрээг цуцлах санал гаргасан, гэрээний 8.3.1 дэх нөхцөлийг бий болгосон, өөрийн алдаатай үйл ажиллагааны улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгосон зэрэг тохиолдолд гэрээ цуцалсны торгуулийг нөгөө талдаа ногдуулна. Торгуулийн хэмжээг гэрээний хугацаа эхэлсэн өдрөөс гэрээ цуцлах хүртэлх хугацааны тухайн үеийн түрээсийн төлбөрийн дунджаар тооцно, Гэрээ 8.1.3-т заасан үндэслэлээр цуцлагдсан тул гэрээний 8.6-д заасны дагуу 2021.07.01-ний өдрөөс 2025.05.31-ний өдрийг хүртэлх катерингийн барилгын түрээсийн төлбөрийн дунджаар хохирол төлбөр төлөх үүрэг ******* ХХК-д үүснэ.
8.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-1.6 заасныг бүхэлд нь харьцуулан үзвэл 2.1-д зааснаар концессын гэрээний үндсэн хугацаанд нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд маргаж буй барилгыг эзэмшиж, ашиглахаар тохиролцсон байна. Концессын гэрээ нъ 25 жилээр байгуулагдсан, нэхэмжлэгч нь 11,000,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт жилд 440,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн.
8.11. Концессын гэрээний 1.5.4 болон 2.20-д заасны дагуу ******* ХХК нь 2043.11.30-ны өдөр Катерингийн барилгыг тоног төхөөрөмж, зам, зураг төсөл, дэд бүтэц, машин механизм зэргийн хамт Эрх бүхий этгээдэд /Төрийн эрх бүхий байгууллагад/ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх үүрэгтэй. Хэрэв Хөрөнгө оруулалт хийж түрээслэх гэрээний дагуу ******* ХХК-ийн оруулах хөрөнгө оруулалтаас гадна түрээсийн төлбөр авахгүй бол ******* ХХК-д нэг ч төгрөгийн ашиггүй бүр алдагдалтай гэрээ болно. Учир нь катерингийн барилгын 2-р хэсэг нь 11 тэрбумын өртөгтэй юм. Тиймээс ашигтай байхын тулд заавал түрээсийн төлбөр авах нөхцөлтэй байсан.
8.12. Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ нь Концессын гэрээг үндэслэн байгуулагдсан байдаг. Концессын гэрээний 1.5.3-т ... Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн 2 дугаар байрыг бусад аж ахуй нэгжид түрээслэх 5, 1.12-т Катерингийн 2-р байрыг түрээслэгчийг сонгон шалгаруулах эрхийг Эрх бүхий этгээд, түрээсийн харилцааг зохицуулах байгууллага болон концесс эзэмшигчийн төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг эдэлнэ, 1.14-т Концесс эзэмшигч нь катерингийн 2-р байрны түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 1.10-т заасан хугацаанд хураах эрхийг эдэлнэ, 1.15-д Түрээсийн харилцааг зохицуулах байгууллага нь эрх бүхий этгээд болон концесс эзэмшигчийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгын 2 дугаар байрны 1 м.кв талбайн түрээсийн үнийг зах зээлийн тухайн үеийн бодит ханшийг үндэслэн тогтооно гэж, Хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээний 1.5-д Түрээсийн харилцааг, барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсны дараа талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу ******* ХХК катерингийн 2-р байрыг зах зээлийн ханшаар түрээслэх, түрээсийн төлбөр авах эрхтэй байдаг.
8.13. Гэтэл ******* ХХК нь түрээсийн гэрээ байгуулахгүйгээр катерингийн 2-р байрыг 2021.07.01-ний өдрөөс эхлэн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ч өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, түрээсийн гэрээ байгуулаагүйгээр 2- р байрыг ашиглаж байгаагаа шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн байдаг.
8.14. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, 495.2-д Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй хэмээн заасан. ******* ХХК нь түрээсийн гэрээ байгуулан 3,677 м.кв талбай бүхий 2-р байрыг эзэмшиж, ашигласан бол түрээсийн төлбөрийг ******* ХХК-д төлөх байсан буюу тийм хэмжээний ашиг орлогыг ******* ХХК олох байсан.
8.15. Тиймээс өмчлөлийн хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулахгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэн, үйл ажиллагаа явуулж улмаар өөртөө ашигтай байдлыг бий болгох замаар өөрийн хөрөнгө орлогоо бодитоор нэмэгдүүлсэн, тэр хэмжээгээр хөрөнгөжин хууль бусаар орлого олсон нь өөрийн хүсэл зорилгоос гадуур хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадаагүй өмчлөгч этгээдийн эд хөрөнгийн хохиролд хамааран төлбөр төлөх үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүсэх ёстой гэж үзэж байна. Бидний зүгээс 3,677 м.кв талбай бүхий 2-р байрыг 1 жилийн 2,000,000,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон ажиллаж байсан.
8.16. ******* ХХК-ийн үнэлгээгээр 2021.07.01-2025.05.31-ний өдрийг хүртэл буюу 47 сарын хугацааны Катерингийн барилгын 2-р байрны 3,677 м.кв талбайн түрээсийн төлбөрийн дунджаар тооцсон хохирлын хэмжээг 6,955,793,492 төгрөг хэмээн тогтоосон байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 7,833,333,333 төгрөгт холбогдох хэсгийг бүхэлд нь хангаагүй нь үндэслэлгүй байна.
8.17. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08619 дугаар шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйг хүчингүй болгон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
9.1. ******* ХХК нь давж заалдах гомдолдоо ******* ХХК төлбөр төлөөгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй, өөрөөр хэлбэл тухайн барилгыг анхнаасаа зөвхөн ******* ХХК барьсан мэт агуулгатай зүйлийг ярьдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харвал 2019 оны 07 сарын 04-ний өдөр хариуцагч компани суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.
9.2. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс тухайн барилгын суурийн ажлыг эхлүүлж, 2019 оны 10 сарын 18-ны өдөр хүртэл 2 давхар бетон каркасны цутгалтын ажлыг ямар нэгэн байдлаар ******* ХХК-аас хөрөнгө оруулалт авалгүйгээр хийж гүйцэтгэсэн. Харин 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс анхны хөрөнгө оруулалт гэх мөнгө ******* ХХК-аас орж ирсэн. Иймд ******* ХХК тухайн барилгыг барих боломжгүй байсан гэж тайлбарласан ******* ХХК-ийн тайлбар үндэслэлгүй.
9.3. Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хуралдааны үед ******* ХХК-ийн зүгээс 11,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа бүрэн хийсэн гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс бодит нөхцөл байдал дээр ******* ХХК-ийг 4,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, бусад хөрөнгө оруулалтыг хийгээгүй гэж үздэг. Учир нь 4,990,000,000 төгрөг бодитоор ******* ХХК-ийн данс руу орсон баримт байдаг.
9.4. Харин 6,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт болох дотор заслын мөнгөний 1,990,000,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 4,000,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бодитоор ******* ХХК-д хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал тоног төхөөрөмж худалдаж авсан байж болох ч тухайн тоног төхөөрөмжөө бодитоор ******* ХХК-д хүлээлгэж өгөх ёстой.
9.5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-д зааснаар нэхэмжлэгч тал худалдан авсан тоног төхөөрөмжөө ******* ХХК-д хүлээлгэж өгөх, мөн ******* ХХК-ийн зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын хэмжээг баталсан зарчмын дагуу хөрөнгө оруулалт хийх ёстой байтал ийм байдлаар хөрөнгө оруулалт хийгээгүй нь гэрээний 1.3-д заасныг зөрчсөн. Мөн гэрээний 1.4-д барилга ашиглалтад орсон үеэс буюу 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж, түрээсийн төлбөрт 2,000,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх ёстой гэж заасан. Барилга ашиглалтад орсны дараа түрээсийн гэрээ байгуулъя, 2,000,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрөө төл гэхэд нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ байгуулдаггүй, мөн түрээсийн төлбөрөө төлдөггүй. 2021 оноос хойш нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар төлбөр төлсөн гэх баримт огт байхгүй.
9.6. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ байгуулаагүй, мөн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй нь гэрээний 1.4, 1.5-д заасныг зөрчсөн. Гэрээний 1.6 болон 4.11-д ямар нэгэн байдлаар барилгын дотор засалд тоног төхөөрөмж суурилуулах бол энэ талаар ******* ХХК-аас зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал огт зөвшөөрөл аваагүй атлаа дотор заслын ажлыг ******* ХХК-аар нэмж хийж гүйцэтгүүлсэн гэх асуудал ярьдаг. 3 дугаар хавтаст хэрэгт ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын акт авагдсан бөгөөд тухайн компаниар плита наалгаж, шилэн хана хийлгэснээс өөр ямар нэгэн ажил хийлгээгүй байдаг.
9.7. Шилэн ханыг катерингийн үйл ажиллагаанд хориглодог тул хийж болохгүй гэх шаардлагыг ажлын актад зургаар баталгаажуулж, шилэн хана хийхийг зөвшөөрөхгүй, хориглож байна гэж 3 дугаар хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан ил далд ажлын актад бичиж өгсөн байхад ******* ХХК зөрүүдэлсээр шилэн хана хийлгэсэн. Нэхэмжлэгч тал тухайн барилгад 4,990,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохоос өөрсдийнх нь тайлбарлаж байгаачлан 13,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт, анхан шатны шүүхийн шийдвэрлэж байгаачлан 11,000,000,000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй.
9.8. Мөн нэхэмжлэгч компани нь катерингийн үйл ажиллагаа явуулдаг компани тул тухайн тоног төхөөрөмжүүдээ өөрсдөө авч явна. Хэрэв нэхэмжлэгч тал маргаан бүхий барилгад бодитоор хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд тухайн тоног төхөөрөмжүүдийг ******* ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байсан. Маргаан бүхий барилгын нийт төсөвт өртөг нь 22,000,000,000 төгрөг байдаг. Хэрэв 11,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дараа тухайн барилгыг эзэмшинэ гэвэл ******* ХХК-д ямар ч ашиггүй. Тиймээс барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсны дараа хөрөнгө оруулалт авна, мөн нэмж түрээсийн төлбөр авна гэж энэ гэрээний 1.4, 1.5-д тусгайлан заасан.
9.9. Талууд түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн гэрээний дагуу тухайн барилгыг эзэмших асуудал яригдахгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээнд тавигдах шаардлага буюу түрээсийн гэрээг тусад нь байгуулах, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, бичгээр байгуулах гэх шаардлагуудыг зөрчсөн тул түрээсийн гэрээний дагуу тухайн барилгыг эзэмших эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
9.10. Барилга угсралтын төлбөр, барилгын засал болон засвартай холбоотойгоор төлөлт хийсэн зөвхөн 3 төлбөрийн баримт байдаг. Түүнээс биш хэргийн 232 дахь талд авагдсан 218,000,000 төгрөгийн баримт нь *******, ******* гэх хүний данс руу зээл гэх утгаар хийсэн баримтууд байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны төлбөрийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу шивэгдсэн буюу тайланд тусгагдсан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь огт өөр утга, агуулгатай шилжүүлгүүд буюу *******, ******* гэх хүн рүү шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг хүртэл хэрэгт хавсаргаж, бид ******* ХХК-аар тухайн ажлыг хийж гүйцэтгүүлсэн тул уг төлбөрийг нэхэмжилж байна гэдэг.
9.11. ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын төлбөрийг буцааж нэхэмжлэх эрхтэй юу гэх асуудалд ******* ХХК зөвхөн өөрсдөө суух оффисын зориулалтаар хийсэн барилгын дотор засалд зарцуулсан мөнгөө ******* ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн тохиолдолд нэхэмжлэгч тал ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн гэх ажлын төлбөрөө өнөөгийн ханшаар тооцож, 3,400,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
9.12. Өөрөөр хэлбэл, бүх хөрөнгө оруулалтаа буцаан авах гээд байна уу, хэсэгчилж авах гээд байна уу, барилгаа хүлээлгэж өгөх гээд байна уу, гэрээгээ цуцалж байна уу гэх асуудлууд огт ойлгомжгүй байдаг. Түүнчлэн зөрчил гарсан учир гэрээ цуцлагдсан гэх асуудалд ******* ХХК ямар нэгэн тайлбар өгдөггүй. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/116 дугаар албан бичгээр зөрчил гарсан тул гэрээг цуцалж байна гэх талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн.
9.13. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээг цуцлах үндэслэлгүй гэх ямар нэгэн тайлбарыг хийгээгүй буюу хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хөрөнгө оруулалт хийж, түрээслэх гэрээ цуцлагдсан бөгөөд талуудын хооронд өөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй учир 3,400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч талд буцаан өгөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* хаягт байрлах 7,354 м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок 3,677 м.кв талбай бүхий барилгын байрыг 2023 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-ийг эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоох, ******* ХХК-аас 3,405,991,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 7,833,333,333 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримтыг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй байна.
3.1. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журам хэрэгжсэн эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний зүйл нь ******* ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулагдсан концессын гэрээ, түүний зүйлтэй холбоотой байх тул хуульд заасан журам хэрэгжсэн эсэхийг тодруулах нь маргааны үйл баримтыг бүрэн сэргээн тогтоох, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.
3.2. Талуудын маргааны зүйл нь ******* ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулагдсан концессын гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглахтай холбоотой байх тул эрх бүхий этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.
3.3. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, улмаар хариуцагч нь шүүх хуралдаанд ... хуульд заасан хариу тайлбар гаргах, байгууллагын удирдлагад танилцуулах хугацаа олгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх өмнө нь гардуулсан гэж дүгнэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчжээ.
Нэхэмжлэлийн шаардлага нь өмнө нь зөвхөн ******* хаягт байрлах 7,354 м.кв талбайтай зорчигчийн хоол бэлтгэх байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б блок 3,677 м.кв талбай бүхий барилгын байрыг 2023 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох гэж гаргасан байх ба 2025 оны 10 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.
Маргааны зүйлийн хувьд ашиглах эрхтэй болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж үзэх ба аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглах эрх нь бие даасан шаардлагад тооцогдоно.
Анхан шатны шүүх хариуцагч талд 2023 оны 10 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, үүнтэй холбоотой хуульд заасан хугацаанд тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлж, цуглуулах эрхээ эдлэх талаар хариуцагч талын гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авалгүйгээр шүүх хуралдааны үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 17,258,110 төгрөг, хариуцагчаас төлсөн 39,324,617 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
С.ЭНХБАЯР