| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/00972/и |
| Дугаар | 209/МА2026/00007 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2026/00007
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч М.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/01989 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “*******” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгө, эрхийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1-р х.х-2-4, 75/
4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, “*******” ХХК, ******* нараас нийт 25,932,863,993.50 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1-р х.х 82-96/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээчээр томилогдсон “*******” ХХК нь хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэгч шинжээчийг томилохдоо шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тогтоол үйлдсэн, тухайн тогтоолыг хэзээ үйлдсэн талаар огноо байхгүй, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан ажиллагаанд огт хамааралгүй зүйл, заалтуудыг танилцуулсан, хуулийн этгээдийг төлөөлж, үнэлгээ хийх эрх Батзаяад олгогдоогүй, туслах үнэлгээчин буюу төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Төлбөрт хураагдсан хөрөнгийг худалдан борлуулахдаа холбоотой хүсэлтийг хариуцагчаас хуульд заасны дагуу 3 хоногт шийдвэрлээгүй. Хуульд заасан хугацаанаас хойш 18 хоногийн дараа албан бичгийг үйлдэж, энэ хугацаанаас 2 хоногийн дараа Монгол шуудангаар явуулсан. Мөн боломжит хугацаагаар явуулаагүй, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлээгүй, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 9 дэх хуудсанд хөрөнгийн үнэлгээ тогтоох хөрөнгийн хэмжээ нь 10172 м.кв талбайтай, 7 ширхэг үл хөдлөх хөрөнгө гэж заасан хэр нь уурын зуухын 388.96 м.кв талбайтай барилгыг зах зээлийн хандлагын үнэлгээнд оруулан тооцож үнэлгээг тогтоогоогүй учир хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулна гэж тодорхойлсон.
5. Хариуцагч ******* нь 2025 оны 03 сарын 11-ний өдрийн дотор үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад 2025 оны 03 сарын 07-ны өдөр мэдэгдэж, үүний дараа буюу 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 25/03 дугаартай тогтоолоор “*******” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчээр томилогдсон “*******” ХХК нь үнэлгээчин Б.Батзаяад хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр итгэмжлэл олгожээ. /1-р х.х 204-211/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл “нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн болон шинжээчээс татгалзаж байгаа эсэхийг тодруулсан баримт нь огноогүй, хуульд заасан шаардлага хангаагүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй байна. / 1-р х.х 11-12/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Б.Батзаяад олгосон итгэмжлэлийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр түүнд шинжээч томилох тогтоолыг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасантай нийцжээ. /1-р х.х 212-213/
6. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/03 дугаартай тогтоолоор “*******” ХХК-ийг шинжээчээр томилохдоо:
-Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ,, тоот, 856,07 мкв талбайтай Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ханбогд сум, , ,, тоот хаягт байрлах 2089.16 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ханбогд сум, , ,, тоот хаягт байрлах 2018.3 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ханбогд сум, , ,, тоот хаягт байрлах 610 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ханбогд сум, , ,, тоот хаягт байрлах 1428.64 м.кв талбайтай зоогийн газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ханбогд сум, , ,, тоот байрлах 2367.9 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг нийт 6 эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгасан бөгөөд томилогдсон шинжээч нь шинжээч томилох тогтоолд заасны дагуу дээрх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан. /1х.х-204-211, 216-250/
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа үнэлэгдэх эд хөрөнгийн барилгын талбайн хэмжээ 10,172.86 м.кв гэж тусгаж, үүнд 388.96 м.кв талбайтай уурын зуухны барилгыг оролцуулан тооцсон боловч зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэлгээний дүнг гаргахдаа нийт 9,783.9 м.кв талбайтай хөрөнгийн үнэлгээ нь 26,014,556,825 төгрөг гэж тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл үнэлэгдэх эд хөрөнгийн барилгын талбайн хэмжээг 10,172.86 м.кв гэж тусгасан боловч үнэлгээ гаргасан эд хөрөнгийн талбайн хэмжээ нь 9,783.9 м.кв гэж гаргасан, шийдвэр гүйцэтгэгч нь уурын зуухны үнэлгээг гаргахыг шинжээч томилсон тогтоолдоо заагаагүй байх тул “...уурын зуухны 388.96 м.кв талбай бүхий барилгыг хөрөнгийн үнэлгээнд оруулан тооцоогүй, бодитой бус үнэлгээ тогтоосон” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. /1-р х.х 224, 243/
7. “*******” ХХК нь шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т үнэлгээчин ажил олгогчийн даалгасны дагуу хөрөнгөд үнэлгээ хийх; 5.1.3-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийнэ, 8.4-т Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэсэн шаардлагыг хангасан байна.
Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч “*******” ХХК-нд [email protected] хаягаар болон 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 01/771 дугаартай албан бичгийг шуудангаар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж заасныг зөрчөөгүй. /2-р х.х 1-3/
8. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч өөрсдөө худалдан борлуулах зорилгоор 1 сарын хугацаа олгохыг хүсэж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгийг хариуцагч талд хүргүүлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлэхдээ “...2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш шүүх хуралгүй болно.” гэсэн байх тул “...шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:05 цагт Монголд ирсэн ба 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн гэж хүсэлт ирүүлж, эмнэлгийн магадлагаа хавсарган ирүүлжээ.
Хүсэлтэд хавсарган ирүүлсэн “Наран” эмэгтэйчүүдийн эмнэлгийн магадлагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2026 оны 01 сарын 14-ний өдрөөс 2026 оны 01 сарын 24-ний өдөр хүртэл өвчтэй байсан, эмчилгээ хийлгэсэн гэх сонголтыг тэмдэглэсэн боловч ажлаас чөлөөлсөн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байсан тул “Наран” эмэгтэйчүүдийн эмнэлгийн 9949-9039 дугаарын утсанд холбогдоход “манай эмнэлэг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ байхгүй” гэх хариу өгсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эмнэлэгт хэвтсэн ..., шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй.” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759. 2, 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/01989 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
Я.ТУУЛ