| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/26429/И |
| Дугаар | 210/МА2026/00114 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00114
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/14022 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Ажлын байрны түрээсийн төлбөрт 4,334,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажлын байрны түрээсийн төлбөрт 4,334,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2025 оны 03 сарын 13-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* тоот орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайг 1 жилийн хугацаатай, сарын 2,500,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад хүчин төгөлдөр гэж дүгнэж, түрээсийн гэрээний шаардах эрхийн зохицуулалтаар маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний харилцаа нь хожим үгүйсгэгдэж, гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөрийн мэдэлд байлгаж, эзэмшиж ашиглах хэлбэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй.
5. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нийт 11,000,000 төгрөг нэхэмжлэгч талд төлсөн, ******* тоот орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайг ашигласны төлбөрийг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан зэргийг харьцуулан дүгнэхэд хариуцагч талын ... уг үл хөдлөх эд хөрөнгийг 1 сар ашигласан, бусад хугацаанд ашиглаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж, ашигласан хугацааг нэг сар, 18 хоногоор тооцож, нийт 3,999,994 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
Мөн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 334,004 ... гэснийг ... 334,000 ... гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/14022 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гаас 3,999,994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 334,006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР