Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00113

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15864 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох,

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 134.93 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02230 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 210/МА2023/01833 дугаар магадлалаар *******, ******* нараас 825,497,814 төгрөг, хариуцагч *******аас 861,170,035 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, ******* тоот хаягт байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай амины орон сууцыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх-125-140/

 

4. Төлбөр төлөгч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06015 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 210/МА2025/01168 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2хх-23-26/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагч байгууллагаас явуулсан шинжээч томилсон, үнэлгээ тогтоолгосон ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дахин дүгнэхгүй.

 

5. Хариуцагч ******* газар нь 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 8/1, 8/2, 8/3 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг төлбөр төлөгч *******, ******* нарт 2025 оны 07 сарын 09-ний өдрийн 4-157/15616 тоот мэдэгдлээр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Анхан албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын үнэлгээ тогтоох ажиллагаанд гомдол гаргаж, улмаар хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас нэг жил өнгөрсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн, мөн үнэ өссөн үндэслэлээр дахин үнэлгээ тогтоох нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй. Энэ талаар давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7 Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоогүй Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсныг хассан өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15864 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ... 66 дугаар зүйлийн 66.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Д.ХУЛАН

 

 

С.ЭНХБАЯР