Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01654

 

 

   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 

4 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 160,058,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, охин *******, хүү *******нарт, 46,893,424 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******т тус тус олгож, нэхэмжлэгч *******ээс 10,478,138 төгрөг гаргуулж хариуцагч *******эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 86,034,290 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс үлдэх 20,956,227 төгрөг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас үлдэх 12,506,726 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

7 дахь заалтад 7.1.2 гэсний өмнө 7.1.1 гэж нэмж, 356,748 /70,200+286,548/ гэснийг 566,446 гэж, 178,374 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг 1,213,698 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т, 392,418 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******т, нэхэмжлэгч *******ээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагч *******эд тус тус олгож, улсын төсвийн орлогоос 12,240 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын төлсөн 934,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ийн төлсөн 1,287,550 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

Д.ЗОЛЗАЯА