| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/0397/и |
| Дугаар | 322 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 322
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 180.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь манай компанитай 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. нь одоо 120.000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60.000 төгрөг, нийт 180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч миний биед холбогдуулан 180.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч т холбогдуулан 120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь манай компанитай 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 120.000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд оос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60.000 төгрөг, нийт 180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч******* ХХК миний биед холбогдуулан 180.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 180.000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 3.025 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 3.025 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
| |