| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/0396/и |
| Дугаар | 344 |
| Огноо | 2015-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 344
ариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт 22 дугаар гудамж, 369 тоотод оршин суух, Боржигон овогтой Жүгдэрийн Болормаа /РД:ЗП71031406/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Болормаа нь манай компанитай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Ж.Болормаа нь одоо 100.000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Ж.Болормаагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Ж.Болормаа миний биед холбогдуулан 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Ж.Болормаад холбогдуулан 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь Болормаа манай компанитай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 100.000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Ж.Болормаагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Жи мобайл ХХК 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Ж.Болормаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.150 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 2.575 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 2.575 төгрөгийг хариуцагч Ж.Болормаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
|
| ||||
| |