Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/148

 

 

 

 

                                 

 

                                    

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч *******.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  *******.Нарантуяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат

Шүүгдэгч Ч.- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ч.-од холбогдох эрүүгийн 193*******000000************** дугаартай, *******8/2019/01/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******-******* аймгийн Есөнбулаг сумын ******* багийн *******-************** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ПЗ8*******042519 регистрийн дугаартай, овогт ы -

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ч.- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мянгад сумын *******аянхошуу багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Л.тай маргалдаж, түүний нүд рүү цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч овогт гийн ын / ПП751219******* регистрийн дугаартай, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын төвд байр үзэж байгаад 18 цагийн үед дүү Өсөхбаярын гэрт очиход зүс таних Ч.-, Ганболор гэх хоёр залуу ирсэн.Ганболор нь надаас мэнд асуугаад, Ч.-од нь намайг танихгүй царайтай гэхээр нь “ та танихгүй ээ” гэхэд Ч.- босч ирээд намайг заамдаад авсан.*******и бас зөрүүлээд заамдсан.Тэгтэл Ч.- намайг хавирч унагаагаад миний баруун нүд рүү өшиглөчихөөд гэрээс гараад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/

Гэрч *******.Зоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...орой ******* цагийн үед хашаандаа ороход Өсөхбаяр ахын гэрээс Л., Ч.- хоёр маргалдчихсан гарч ирсэн. Тухайн үед Л. ах Ч.- руу “ чи намайг цохилоо” гэж хэлээд маргалдаж байгаад хашааны хаалган дээрээс салаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 1*******-*******-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5*******2 дугаартай шинжээчийн...Л.ын биед баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус харвалт гэмтэл  тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 25-р хуудас/

Шүүгдэгч Ч.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр найз *******анзаа, Энхболор ах бид гурав Энхболор ахын гэрт нэг шил Ерөөл архи уусан.Энхболор ахын гэрээс гараад бид нар Өсөхбаяр гэх айлд очсон.Тэднийд Энхболор ах бид хоёр нэг шил Ерөөл архи уугаад сууж байтал Л. гэх зүс таних ах гаднаас орж ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаж аваад баруун нүдний хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би санаа зовоод Л. ахаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Ч.-од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 1,4, *******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.тай үл ялих зүйлээс шалтаглан маргаж, заамдалцан улмаар нүдний хэсэгт цохиж биед нь гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.- нь хохирогч Л.ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч,гэрч нарын мэдүүлэг болон 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5*******2 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.-ыг хохирогч Л.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-34/-аар, хохирогч Л.ын... эмчилгээний 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй .. гэх / хх-11/ мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ч.-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун жаран  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох гэх  санал,дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ч.- нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирлын 300.000 төгрөгийг төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн.Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ...гэх санал,

Шүүхээс шүүгдэгч Ч.- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний 4*******0.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 4*******0.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.-од тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Хейсе  маркийн 52 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/9******* дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4,*******.5 дугаар зүйлийн 1,  3*******.2, 3*******.*******-3*******.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ы -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ы -ыг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний 4*******0.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.-од оногдуулсан торгох ялын дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний 4*******0.000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.-од тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ч.- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Хейсе маркийн 52 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/9******* дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

*******.Шүүгдэгч Ч.-од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-7 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      *******.ГАНТӨГС

Top of Form