| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0146/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/149 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.д холбогдох эрүүгийн *******836000000*******82 дугаартай, *******78/20*******9/0*******46/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын *******0-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ОИ5007*******0************** регистрийн дугаартай, ******* овогт *******ын
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г. нь 20*******9 оны 09 дүгээр сарын **************-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр - УБИ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ч.ийн жолоодож явсан улсын дугааргүй, улаан өнгийн Их хурд маркийн мотоциклийг мөргөн осол гаргаж, иргэн Ч.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.ы өгсөн... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөр төлсөн, прокурорын санал болгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байх бөгөөд ослын газарт - УБИ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байлаа.Мөргөлдсөн гэх мотоцикль нь улсын дугааргүй, улаан өнгийн Их хурд маркийн мотоцикль байсан бөгөөд ертөнцийн зүгээр баруун зүг рүү харж баруун талаараа унасан байдалтай байв.Приус-20 тээврийн хэрэгсэл урд зүг рүү явж байгаад зүүн зүг рүү замаас гарсан байдалтай байв.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын гэрэл хагарсан,гупер цөмөрсөн байв. .... гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 2-6-р хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 7-8-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******9 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн 59******* дугаартай шинжээчийн...Ч.ийн биед зүүн хөлийн тавхайн *******-3-р шивнүүр яснуудын хөндлөн хугарал, баруун талын сүүжний тогооны доод хэсгийн сэлтэрсэн хугарал, баруун эгэмний доод хэсэгт зулгаралт, баруун гарын ******* дүгээр хурууны 3-р үений гадаргууд зулгаралтууд зүүн өвдөгний хэсэгт зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Ч.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ч.ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 20-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******9 оны 09 дүгээр сарын *******9-ний өдрийн 592 дугаартай шинжээчийн...Д.Мягмарсүрэнгийн биед зүүн талын түнх болон өвдөгний үе хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсгийн гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Д.Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 24-р хуудас/
20*******9 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн...Жолооч Г.,Ч. нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.Жолооч Г. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******0.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна.Их хурд маркийн улаан өнгийн мотоцикль жолоодож явсан жолооч Ч. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д “ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ 3.7.В “ Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан , дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”-ыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна. - УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Г. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******0.9 “ Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон байна ... гэх дүгнэлт / хэргийн 30-3*******-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... уг тээврийн хэрэгсэл мөнгөлөг цагаан өнгийн - УБИ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд зүүн урд талын холын гэрэл нь шатсан, зүүн талын копуд цөмөрсөн байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 34-35-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 36-39-р хуудас/
Хохирогч овогт ийн ийн / ПП9406*******5*******4 регистрийн дугаартай, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...20*******9 оны 09 дүгээр сарын **************-ний өдөр хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд эхнэр Д.Мягмарсүрэнгийн хамт өөрийн Их хурд мотоциклиороо Залуус дэлгүүрийн урдуур захын чиглэлд явж байтал урдаас нэг Приус машин ирээд урагшаа шороон зам руу эргэхдээ миний мотоциклийг мөргөөд эхнэр бид хоёр шидэгдээд газарт унасан. Тэрхэн зуур би ухаан алдсан байсан ба сэргээд ирсэн чинь баахан хүмүүс ирээд эхнэр бид хоёрыг эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...20*******9 оны 09 дүгээр сарын **************-ний өдөр захын чиглэлд нөхрийн Их хурд мотоциклиор явж байтал Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид хоёрыг өнгөрч амжаагүй байхад зүүн гар тал руугаа эргээд бид хоёрын мотоциклийг мөргөөд унагаасан.Бид хоёр шидэгдээд газарт унахад Приус-20 машин жолоодож явсан хөгшин ах доошоо гүйгээд хүмүүс дуудаад эмнэлгийн машин ирээд бид хоёрыг авч явсан...гэх мэдүүлэг / хэргийн 49-р хуудас/
Гэрч Ч.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 20*******9 оны 09 дүгээр сарын **************-ний өдөр манай нөхрийн аав Г. миний - УБИ улсын дугаартай Приус-20 маркийн машинаар зах дээр хүргэж өгчихөөд гэр лүүгээ буцах замдаа мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан.Уг машиныг би 20*******9 оны 07 дугаар сард Транс капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан.Машины зүүн урд талын гэрэл хагарсан, гупер урагдаж хонхойсон, копуд хонхойсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 5*******-р хуудас/
Шүүгдэгч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...20*******9 оны 09 дүгээр сарын **************-ний өглөө гэрээсээ охиныхоо - УБИ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хүргэн Ганбаатарыг зах дээр хүргэж өгчихөөд тэндээс хот хоорондын автобусны зогсоолын дээд талаар зүүн гар талаа бариад урагшаа эргэтэл урдаас нэг мотоцикльтой хүн гараад ирэхээр нь би машиныхаа тормоз гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд тухайн мотоцикльтой хүнийг дайрч унагаасан.Машинаа зогсоогоод буугаад очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн газар унасан байхаар нь тэнд байгаа хүмүүст хэлээд эмнэлэг цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 66-67-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Г. нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдал нь “Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл”-д... 0.00 хувь гэх / хэргийн 09-р хуудас/ гэх баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г. нь - УБИ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь 20*******9 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн... Жолооч Г. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******0.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна” гэсэн заалтыг зөрчсөн. Г. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******0.9 “ Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон байна... гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Г.ы жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн мотоциклийг жолоодож явсан хохирогч Ч. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь 20*******9 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн... Их хурд маркийн улаан өнгийн мотоцикль жолоодож явсан жолооч Ч. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д “ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ 3.7.В “ Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”-ыг хориглоно гэснийг зөрчсөн гэх дүгнэлт, 200.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас / хх-95/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г. нь - УБИ улсын дугаартай тээврийн жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Ч.ийн жолоодож явсан мотоциклийг мөргөснөөс түүний биед хүндэвтэр, араар нь сууж явсан Д.Мягмарсүрэнгийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, гэрч Ч.Тунгалагийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******9 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн 59*******, 592 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн ************** дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г. нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Г.ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-70/ тогтоогдож байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Ч., иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нарын “Хохирлын төлбөрөө авсан, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн ... хохирогчид хохирлын *******500000 төгрөг хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.ы хувийн байдлын талаар гэрч Н.Насанжаргалын өгсөн “...манай хүргэн ах Г. нь ******* онд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, дээрээ 2 эгчтэй.Одоо эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг.Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэртээ гарсан...” гэх мэдүүлэг / хх-52-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Г.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн *******.*******-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, *******.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар торгох ял оногдуулах прокурорын саналыг зөвшөөрч байна. Миний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Г. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн осол гарах үед унаж явсан Ч.Тунгалагийн эзэмшлийн - УБИ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 20*******9 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, *******7.5, 34.*******, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 / таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.аар торгох ялын таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 0000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.д тайлбарласугай.
5. Шүүгдэгч Г.д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж,шүүгдэгч Г.ы унаж явсан охин Ч.Тунгалагийн эзэмшлийн - УБИ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 20*******9 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 5/98 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form