Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/151

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 1836002080163 дугаартай, 178/2019/0142/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ПЭ78101234 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******  

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутагт байрлах Тулга ХХК-ний хашаанд оршин суух Н.*******г 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн... хэрэг учрал болосн гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт Тулга ХХК-ний  хашаанд байрлах монгол гэрт байв. Гэр дотор гэрийн зүүн талд модон шүүгээн дээр нь усны сав, хажууд нь ширээн дээр гал тогооны хэрэгсэл байв. Хажууд нь модон ор байх ба авдар дээр зурагт баруун талд нь төмөр хөлтэй ор байв. Тухайн орон дээр түлхэж унагаасан гэх газрыг “Б” үсгээр тэмдэглэв... гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-7-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-9-р хуудас/

Хохирогч овогт гийн *******гийн / ПЭ67071803 регистрийн дугаартай, 53 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тулга ХХК-д хамгаалагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө 22 цагийн үед манайд Амгаа гэх залуу согтуу ирээд олон юм яриад байсан.Би “шөнө орой болсон байна, гэртээ харь” гэхэд Амгаа “ би жаахан унтаж байгаад явъя” гэхээр нь миний хүүхдээс ялгаа юу байхав гэж бодоод баруун талын орон дээр жаахан унтаж байгаад яв гэж хэлээд өөрөө унталгүй сууж байсан.Тэгээд 30-аад минут болоод Амгааг дуудаад “ одоо гэртээ харь манай хүүхэд ирж байгаа “ гээд дагуулаад хашааны хаалгаар гарах гэтэл эргэж хараад миний толгой тус газар цохиод унагаасан. Нэг мэдэх би газар уначихсан хэвтэж байхад Амгаа миний дээр гараад миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдний тэлээг тайлж байсан. Би болиулах гээд түлхтэл миний нүд рүү цохиод “дуугүй бай” гээд миний мөрнөөс хазсан. Тэгэхээр нь би болиулах санаатай, “гэрт оръё” гэхэд надтай зууралдсан хэвээр гэрт орж ирээд гэрийн зүүн хоймор байрлах орон дээр дарж аваад хоёр хөлийг минь дээш өргөөд өмд гутлыг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад миний хоёр гарнаас тас атгачихаад тавихгүй байж байтал хаалганы чимээ гарахаар миний дээрээс босоод өмдөө аваад нөгөө орон дээр очоод хэвтээд өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө нөхөртэйгөө гэртээ ирээд ээжийн гэрт орох гэтэл хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Хаалга онгойлгохоор нь нөхөр түрүүлж ороод би бие засчихаад ирэхэд манай нөхөр ээжийн гэрт байсан залууг алгадаад дахиад алгадах гэхээр нь би болиулсан. Ээжийг харахад дээл нөмөрчихсөн,нүд нь хөхрөөд хавдсан байсан. Ээж “энэ залуу намайг хүчиндэхийг завдлаа, би эсэргүүцсэн чинь миний толгой нүд рүү цохиод, мөрнөөс хазлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө ажлаа тараад эхнэр Н.гийн хамт ээжийн гэрийн хашааны хаалгаар ортол ээж намайг дуудсан.Гэрийн үүдэнд очиход дотроосоо цоожтой байсан ба ээж хаалга онгойлгохоор нь ортол ээжийн нүд хавдсан гэрт нэг шалдан эрэгтэй хүн байсан. Гайхаад ээжээс асуухад “ энэ хүн намайг хүчиндэх гэлээ” гэхээр нь миний уур хүрээд тэр залууг 2 алгадаад авахад манай эхнэр хүн зодож болохгүй, цагдаа дуудъя гэсэн.Тэр залуугаас архи үнэртэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-23-р хуудас/

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот Шүүх сэтгэцийн дүгнэлтэнд...Б.******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. Б.******* нь болсон явдлын талаар мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай... гэх  / хэргийн 44-45-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн...Н.*******гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөрний урд хэсэгт цус хуралт, баруун мөрний урд хэсгийн цус хуралтын гол хэсэгт, дээд зах хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Н.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Н.*******гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хэргийн 49-р хуудас/

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гол дээр 2 найзтайгаа 2 шил архи уусан. Орой нь Тулга ХХК-ний хашаанд ******* эгчийн гэрт ороод цай ууж сууж байгаад хэсэг унтаж байгаад явъя гээд 20 минут унтаж байтал ******* эгч намайг босоорой гээд дуудахаар босоод хашааны хаалган дээр нь очоод ******* эгчийн хамар нүд рүү нь цохиж унагаасан.Тэгээд өмдийг нь тайлаад бэлгийн харьцаанд орох гэж байтал ******* эгч гэрт оръё гэхээр нь гараас нь барьж аваад гэрт ороод гэрлийг нь унтраагаад зүүн хойно байрлах орон дээр дарж аваад өмдийг нь тайлаад өөрийнхөө хувцсыг тайлаад орон дээр ноололдож байтал хашааны хаалга дуугарсан. Би босоод хувцсаа аваад баруун орон дээр нь очоод хэвтсэн. Удалгүй нэг залуу эхнэртэйгээ орж ирээд намайг цохиод авсан.Би хийсэн хэргээ хүлээж байна... гэх мэдүүлэг / хэргийн 61-62-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.*******г хүсэл зоригийнх эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох  нь хохирогч Н.*******гийн мэдүүлэг, гэрч Б., Н. нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хохирогчийн биед гэмтэл учирсан үйлдлээр тогтоогдож байх ба гэрч болох Н., Б. нар ирснээр хүчингийн гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал таслагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчтой урьд өмнө хамт ажиллаж байсан, таньдаг, гэртээ ганцаараа байдгийг мэддэг зэрэг нь  шүүгдэгчийг дээрхи гэмт хэргийг үйлдэхэд нөлөөсөн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.*******г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь хэрэг хариуцах чадвартай болох нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот Шүүх сэтгэцийн дүгнэлтээр тогтоогдсон

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-38/, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Н.*******гийн “ хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Ж.ийн өгсөн...Б.******* манай ууган хүү, дороо 3 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. 6-р ангиас сургуулиас гарсан. Б.******* нь даруухан, бүрэг зантай, сүүлийн жил архи уугаад байгаа.Хавар,намрын улиралд толгой нь их өвддөг, гадуур яваад байдаг...  гэх мэдүүлэг / хх- 24-р хуудас/

Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* нь ганц бие тусдаа гараагүй. Хар бор ажилд их сайн. Сүүлийн 1 жил орчим архи уугаад байгаа... гэх мэдүүлэг / хх-25-26-р/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх  дүгнэлт,

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  01 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан тэнсэхээр  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг  хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Б.*******г тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС

Top of Form