| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1567 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1567
2019 10 11 2019/ШЦТ/1567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Х.Гнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Гхолбогдох эрүүгийн 1906 04719 1968 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, дээд боловсролтой, худалдааны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Х.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Гнь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, охин Г.Энхлэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Гөгсөн мэдүүлэг: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Г.Энхлэнгийн
мэдүүлэг /хх-22/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Өнөрийн мэдүүлэг /хх-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №9265 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-35/, аюулын зэргийн үнэлгээ-13 /хх-15/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Амин-Учралын мэдүүлэг /хх-33/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Х.Гмэдүүлэг /хх-47-48/, шүүгдэгч Х.Гурьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Гнь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 97/1 байрны 83 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, охин Г.Энхлэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхлэнгийн дахин өгсөн: “...Миний аав Х.Гнь архи согтууруулах ундаа уудаг ба нэг уухаараа доод тал нь 2, 3 хоног дарааллаж уудаг. Архи ууж согтохоороо байнга сүрдүүлж, харааж, зүхэж, одоо ингээд цагдаагаа дууд гэж сүрдүүлдэг. 2 жилийн өмнө намайг зодож байсан ба тухайн үед хүчирхийллийн эсрэг төвд бүртгүүлж байсан...” /хх-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Өнөрийн өгсөн: “...Манай нөхөр олон удаа миний охинд гар хүрч байсан. Өмнө нь надад гар хүрч зоддог байсан ч сүүлийн үед манай хамаатан садан, дүү нар болон ээжийг ална гээд дайраад байдаг болсон...” /хх-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Амин-Учралын өгсөн: Тэр өдрийн өмнөх өдөр нь аав найзуудтайгаа гараад орой орж ирээд унтчихсан. Өглөө нь босч ирээд ундааны сав шиг том пиво бүгдийг нь ууж дуусгаад жоохон согтуу байсан. Гэтэл манай дүү Гэгээлэнг гадаа гаргачих гэхээр нь орой болчихлоо дараа гаргъя гэж би хэлсэн. Би гармааргүй байна гэхэд аав Гэгээлэнг авч гараад орж ирээд уурлаж эхэлсэн. Хүүхэд гадаа гаргаж байхад Цацаа аниагаасаа түлхүүр аваад эмээгийнх рүүгээ яв гэсэн. Тэгэхээр нь аниа чадахгүй гэтэл аав нөүтбүүкийг нь өшиглөчихсөн. Аниа уурлаад яаж байгаа юм гэхэд яадаг юм байгаа юм гэж хэлсэн. Гэтэл аав аниагийн хацарлуу нь эхлээд 1 цохиод дахиад нэг удаа чанга дугараад цохьсон. Ингээд аниа уйлж эхэлсэн. Би дүүгээ аваад орон дээр сууж байгаадп ээж рүү залгаж хэлсэн. /хх-33/ мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Х.Гөгсөн: Манай хүүхэд хэт их компьютер, утас оролдоод байхаар нь би уурласандаа компьютерийг нь ёворсон. Гэтэл өөдөөс босч ирээд компьютероор намайг цохиохоор нь би уурласандаа алгадсан. Мөн ардаас ирээд зууралдаад түлхээд байсан. Хөргөгчний урд сууж байхад нь хөргөгч онгойлгохдоо ёворсон. /хх-47-48/ мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Гурьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-52/ зэрэг болно.
Аюулын зэргийн үнэлгээ-13 /хх-15/,
Г.Энхлэнгийн биед хйисэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №9625 дугаартай дүгнэлтэд:
1. Зүүн нүдний гадна булан, баруун шанаанд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-35/,
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Гнь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 97/1 байрны 83 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, охин Г.Энхлэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Гнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Х.Гхолбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Х.Г600 нэгж буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Х.Гэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.Ганбаатарыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Гнь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Гнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС