Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 733

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Эрдэнэбаяр /томилолтоор/

хохирогч Т.О,

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа /ҮД:0644/, Ц.Раашзэвэг /ҮД:0634/,

шүүгдэгч Э.У-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр /ҮД:0619/, А.Мөнхтулга /ҮД:2112/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905026680000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженерийн сургуулийн 00 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хилчин 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /    /, Ж овогт О-гийн Б.      

           

            Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номтын 18 дугаар байр 00 тоотод оршин суух, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 0 дугаар курсын оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /      /, Б овогт Э-ын У.      

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Яллагдагч Э.У- нь О.Б-тэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн 000 тоот өрөөний хаалганы цоожийг эвдэж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж “Делл” маркийн нотебүүк 2 ширхэг, Тошиба маркийн нотебүүк 1 ширхэг, гоёлын ээмэг зүүлт, кулон, Сваровски гэсэн нэртэй бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн зүүлт 1 ширхэг,улаан хүрэн өнгийн зүүлт 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт кулон тус бүр 1 ширхэг, гоёлын алтан шаргал ээмэг, кулон, бөгж, тус бүр 1 ширхэг, гоёлын алтан шаргал ээмэг, кулон, бөгж, тус бүр 1 ширхэг, сейф 1 ширхэг, желцин нэртэй архи 1 ширхэг, Жи-пи ченет гэх нэртэй вино 1 ширхэг, Чивас гэх нэртэй виски 1 ширхэг, Киндсмариал гэх нэртэй вино 1 ширхэг, Бачэ гэх нэртэй виски 1 ширхэг, бэлэн 4.200.000 төгрөг зэрэг зүйлс хулгайлж нийт 5.384.800 төгрөгийн хохирол  учруулсан,

Яллагдагч О.Б- нь Э.У-тэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн 000 тоот өрөөний хаалганы цоожийг эвдэж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж Делл маркийн нотебүүк 2 ширхэг, Тошиба маркийн нотебүүк 1 ширхэг, гоёлын ээмэг зүүлт, кулон, Сваровски гэсэн нэртэй бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн зүүлт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүүлт 1 ширхэг, жижиг зэс аяга 1 ширхэг, бор өнгийн чулуугаар хийсэн хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт кулон тус бүр 1 ширхэг, гоёлын алтан шаргал ээмэг, кулон, бөгж, тус бүр 1 ширхэг, гоёлын алтан шаргал ээмэг, кулон, бөгж, тус бүр 1 ширхэг, сейф 1 ширхэг, желцин нэртэй архи 1 ширхэг, Жи-пи ченет гэх нэртэй вино 1 ширхэг, Чивас гэх нэртэй виски 1 ширхэг, Киндсмариал гэх нэртэй вино 1 ширхэг, Бачэ гэх нэртэй виски 1 ширхэг, бэлэн 4.200.000 төгрөг зэрэг зүйлс хулгайлж нийт 5.384.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б-, Э.У- нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан, хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Б-, Э.У- нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн 000 тоот өрөөний хаалганы цоожийг эвдэн орж Делл маркийн нотебүүк 2 ширхэг, Тошиба маркийн нотебүүк 1 ширхэг, гоёлын ээмэг зүүлт, кулон, Сваровски гэсэн нэртэй бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн зүүлт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүүлт 1 ширхэг, жижиг зэс аяга 1 ширхэг, бор өнгийн чулуугаар хийсэн хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт кулон тус бүр 1 ширхэг, гоёлын алтан шаргал ээмэг, кулон, бөгж, тус бүр 1 ширхэг, сейф 1 ширхэг, желцин нэртэй архи 1 ширхэг, Жи-пи ченет гэх нэртэй вино 1 ширхэг, Чивас гэх нэртэй виски 1 ширхэг, Киндсмариал гэх нэртэй вино 1 ширхэг, Бачэ гэх нэртэй виски 1 ширхэг, бэлэн 4.200.000 төгрөг зэрэг зүйлс авч, нийт 5.384.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өгсөн: “...Би Мишээл Од Аудит ХХК-ийн захирал ажилтай. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Оросын Холбооны улс руу аялахаар явсан. Намайг эзгүй байхад буюу 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм центер төвийн 6 давхар 000 тоотод байрлах миний түрээслэн үйл ажиллагаа явуулдаг өрөөнд хулгайч орж эд зүйлийг маань хулгайлан авсан талаар надад манай охин хэлсэн. Миний эд зүйлийг хулгайлан авсан хүнийг цагдаагийн байгууллага маш шуурхай ажиллаж олж өгсөн. Тэгсэн чинь миний өрөөнд орж эд зүйлийг маань хулгайлан авсан хүн миний төрсөн дүүгийн хүү байсан. Миний төрсөн дүүгийн хүүхдийг У- гэдэг. Энэ хүүхэд өмнө нь надтай хамт надад тусалж ажиллаж байсан. Миний их ажлыг амжуулж өгдөг байсан. Маш толгойтой, хурдан шаламгай хүүхэд байсан. Мөн түүнтэй хамт байсан Б- ч гэсэн маш мундаг хүүхэд, маш чадвартай залуучууд байгаа юм. Яагаад миний эд зүйлийг хулгайлан авах болсон талаар нь би мэдэхгүй байна. ...Миний ажлын өрөөнд жижиг төмөр сейфэнд болон өрөөнд байсан дараах эд зүйлс алдагдсан. Үүнд: Ширээн дээр байсан Dell маркийн гялгар 14 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг залгуурын хамт, Dell маркийн барзгар гадартай зөөврийн компьютер 1 ширхэг залгуурын хамт, Тошиба маркийн саарал өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг залгуурын хамт, Womage загварын хар өнгийн цаг 1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй цагаан гоёлын металл хүзүүний зүүлт, ээмэг 1 хос, кулон зүүлт, алтан шаргал өнгийн Sworavski гэсэн бичигтэй 1 ширхэг бугуйвч, ногоон өнгийн эдээр чимэглэсэн хүзүүний гоёлын зүүлт 1 ширхэг, Цагаан өнгийн гоёлын сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн чулуугаар хийсэн миний өмнө нь зүүж байсан гоёлын хүзүүний зүүлт, сейфэнд байсан 100 төгрөгийн дэвсгэрт 147 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт 300 ширхэг 20 төгрөгийн дэвсгэрт 107 ширхэг 5 төгрөгийн дэвсгэрт 102 ширхэг, 1 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, бурханы тахил тавьдаг ногоон шигтгээтэй зэс жижиг гарын зэс аяга нэг ширхэг, мөн 7 см радиустай, тахил өргөдөг жижиг зэс аяга 1 ширхэг, шар өнгийн дотортой улаан өнгийн торгон уутанд байсан хятад чулуугаар хийсэн жижиг гарын шармал нуухтай 1 ширхэг хөөрөг, мөн хятадын бор өнгийн чулуугаар хийсэн шармал нуухтай өнгийн халбагагүй хөөрөг 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн шармал нуухтай халбагагүй саарал өнгийн жижиг гарын хөөрөг 1 ширхэг, гоёлын эд зүйлээ хийдэг жижиг цагаан өнгийн мөнгөлөг хайрцаг, миний гоёлдоо зүүдэг байсан мөнгөн хүзүүний гинж, мод болон навчин хээтэй кулон гоёлын цагаан металл хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй гоёлын төмөр ээмэг 1 хос, мөн цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, хүзүүний зүүлт 1, кулоны хамт, хөх өнгийн шигтгээтэй нийт 8 грамм бүхий монетон ээмэг кулон бөгж, гоёлын алтан шаргал ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, бөгж 1 ширхэг, миний хуучин хэрэглэж байсан голоороо тасарсан монетон бөгж 1 ширхэг, өрөөсөн алхан хээтэй унждаг ээмэг 1, хуучин миний зүүж байсан жижиг сажиг хэрэглэхгүй болсон бөгж, ээмэг зэрэг эд зүйлс байсан. Мөн өрөөнд ил байсан Jelzin архи, JP CHenet вино, Chivas Regal виски, Kindzmarauli вино, Bache виски зэрэг тус тус байсан. Мөн миний сейфэнд байсан 20.000, 10.000, 5000, 1000, 500-ын дэвсгэрт бүхий 4.200.000 төгрөг байсан. Сейфийг аваад явахдаа дотор нь байсан хуучин миний ноорог цааснуудыг аваад явсан байсан. Тэр цааснууд бол хэрэггүй. Дээрх зүйлс алдагдсан байсныг олж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119-123 дахь тал/,

 

Гэрч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би өрөөндөө ороод өглөөний цай уугаад цонх полкон онгойлгоод дараа нь компьютер дээр дадлагын ажлаа хийсэн. Тэгээд дадлагын ажлаа хийж дуусаад өрөөнөөс гарахдаа Э рүү залгаад би өрөөнөөс гарлаа өрөөгөө цоожлох уу гэж асуусан чинь “...юу яриад байгаа юм бэ, цоожтой байгаагүй юм уу..." гэж хэлэхээр нь намайг ирэхэд өрөө онгойрхой байсан талаар хэлэхэд “...захирлын өрөөг үз дээ сейф байна уу, үз дээ...” гэж хэлэхээр нь захирлын өрөөг үзэхэд хаалга нь цоожгүй байсан. Тэгээд цоожийг нь хартал оролдчихсон юм шиг арзгар байсан. Захирлын ширээн доорх сейфийг үзтэл байхгүй байсан, тэгээд Э эгчид хэлсэн. ...Намайг Э эгч захирлын өрөөнд ороод сууж бай гэж хэлэхээр нь би 000 тоот өрөөг цоожлоод захирлын өрөөнд ороод хаалганы хамгийн эхний сандал дээр суусан. Тэгээд би цагдаа ирэхийг хүлээсэн. Тэгж байтал хамгаалагч ирээд ариун цэврийн өрөө рүү орж үзсэний дараа даргын өрөөнд орж ирээд хулгай орсон юм уу гэж асуухаар нь би хаанаас явж байгаа юм гэсэн чинь хамгаалагч байна гэхээр нь болсон зүйлийг хэлсэн. Тэгээд хамгаалагчийг гараад явсаны дараа А эгч 6 давхарт гарч ирсэн. ...Захирал 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Орос руу явсан. Тэгээд түлхүүрээ А эгчид үлдээсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 125-127 тал/,

 

Гэрч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 14 цаг 30 минутад ажил дээрээ ирэхэд доод жижүүрээс зургаан давхарын 000 тоот өрөөний түлхүүр авсан. Би орж ирэхэд хүн байгаа гэдэг нь мэдэгдээгүй, харин ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Манай 2 сурагч орж ирж юм ярьж байгаад гараад явсаны дараа хажуу өрөөнд хүн байгаа бололтой хүн юм хийгээд яриад байгаа бололтой чимээ гараад байсан. Тэгээд удалгүй цагдаа ороод ирсэн. Би 2018 оны 9 дүгээр сарын 15-наас хойш энэ офиссд ажиллах хугацаанд ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Харин манай захирал Б надад хэлэхдээ гарч орохдоо хаалга үүдээ сайн цоожлож байгаарай энэ байрнаас урьд нь мөнгө алга болж байсан шүү гэж надад сануулж байсан. Яг хэзээ хаанаас мөнгө алдагдаж байсан талаар хэлээгүй. Үүдэнд суудаг хамгаалагч нар өрөөний түлхүүрийг өөр хүмүүс андуурч өгч байсан. Энэ хамгаалагч нар тогтсон нэг хүн гардаггүй солигдоод байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 тал/,

 

Гэрч Т.А-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өглөө хотод орж ирээд оройхон буцаад Төв аймаг руу явж байтал Э гэх манай чанарын хяналтын менежер над руу залгаад захирлын өрөөнд хулгай орсон байна та яваад очооч гэсэн. Тэгэхээр нь би 19 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэхэд манай харуул надтай зөрсөн. Тэгээд 6 давхарт дадлагийн охин Х зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асууж тодруулж байтал цагдаа нар ирсэн. 1 хаалгатай саарал өнгийн сейф алга болсон, 3 ширхэг нөүтбүүк бас виски, архи гэх эд зүйлс бас бус зүйл алга болсон. Ийм зүйл болж байгаагүй. Манай байгууллагад ажилладаг хүмүүс ихэнх нь хамаатан садан байдаг. Захирал нь манай төрсөн эгч, Э бэр нь, захирлын хүү нь Б манай нягтлан аудит, Ц нь гадны хүн. Ахлах аудитын ажил тус тус хийдэг. Манайхаас ирсэн хүн байхгүй. Дадлагын охин ирсэн бөгөөд ирнэ гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 130-131 тал/,

 

 Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад би ажлаасаа гарч явсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед манай ажилтан Х над руу утсаар залгаад хаалгаа цоожилж явах уу гэж асуухаар нь цоожилж явалгүй яадаг юм гэхэд өглөө онгорхой байсан талаар хэлсэн. Тэгэхээр нь ямар сонин юм бэ дутуу цоожилсон юм уу, захирлын өрөөг ороод үзчих гэж хэлэхэд хаалгыг нь зүсээд хулгай орсон байна гэсэн. Ширээн доор байгаа сэйфийг үзчих гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 21 цаг өнгөрч байхад ажил дээр ирээд үзэхэд цагдаа нар ирсэн байсан ба захирлын шилэн хаалгатай өрөөний цоожны голыг нь хөрөөдөөд хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 132 тал/

 

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гранд плазагийн зүүн талын замаар урагшаа яваад хүүхдийн зуу руу зүүн гар тийш эргээд явж байхад Өгөөж өнгөрөөд Аерофлот гээд бичигтэй шар тоосгон байшингийн баруун урд талын үзүүр дээр замын хойд талд хар өнгийн зузаан цулхай шиг давуугаар ороосон, цагаан улаан эрээн өнгөөр шүлжсэн юм шиг олсоор баглачихсан дөрвөлжин авдар шиг юм газар тавьчихсан саравчтай малгайтай, хар хувцастай, хар үүргэвчтэй хоёр эрэгтэй хүн, хоёулаа бээлийтэй, нэг нь ногоон өнгийн алгатай бээлийтэй, бээлийнийх нь хойд талд нь юмтай, нэг нь нөгөөхөөсөө арай өндөр туранхай, шовгор эрүүтэй бор царайтай байсан. ...Би тэр хоёр хүнийг Өргөө кино театрын хойд талын Э-ын замаар өгсөөд гүүр гараад зүүн гар тийш эргэж далангаа дагаж яваад хоёр хаалгатай кузов засварын гражийн үүдэн дээр буулгасан. Тэр хоёр хүнийг буулгаад эргээд явахдаа толиндоо харахад цэнхэр хашаатай гудамж өгсөөд хайрцагтай юмаа бариад явж байгаа харагдсан. Тэр хоёр дөрвөлжин хайрцагтай зүйлээ багаажинд хийгээд өөрсдөө суухдаа цүнхэнд нь төмөр хавиралдах шиг сонсогдсон, яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Надтай болон хоорондоо юм яриагүй, анх суухдаа Э-ын зам өгсөөд явчих гээд явсан ба буухдаа бие биенээсээ таксины задгай мөнгө байгаа бил үү гэсэн зүйл ярьж байсан. Миний машинд явах хугацаандаа өөр зүйл яриагүй. Би ямар хашаа руу орсныг нь хараагүй. Цэнхэр хашаатай гудамж руу л өгсөөд явсан ба намайг тэнд очиход ах ингэсгээд зогсчих гээд бууцгаасан юм. ...Таксины мөнгө авахдаа царайг нь харсан юм. Нөгөөхийг нь сайн харж чадаагүй, миний ард суусан юм. Тэр хоёр хоёулаа 25-30 орчим насны хүмүүс байсан. Би тэр хоёр хүнийг буулгасан газраа зааж өгч мэднэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 135-136 тал/,

 

Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз залуу У- 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай өвөөгийн гэрт ирээд бэлнээр 600.000 төгрөг надад өгсөн. Мөн 2 үүргэвчтэй зүйл өгөөд хадгалуулсан. Тухайн үед үүргэвчтэй зүйлийг нь надад өгөхдөө “...Б- оюутны байрнаасаа нүүж байгаа, дараа нь машинтайгаа ирэхээрээ авъя...” гэж хэлээд манай өвөөгийн гэрт нь орхисон. ...Харин 600.000 төгрөгийг бол надаас 1.000.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэр мөнгөнийхөө өрийг өгч байгаа юм гэж хэлээд надад өгсөн. Би тэр хоёр цүнхийг онгойлгож үзээгүй. Надад У- хэлэхдээ Бат-Эрдэний цүнх гээд тэр хоёр хамт ирж өгчихөөд яваад өгсөн. Тэр хоёр цүнх нь хоёулаа хүнд цүнхнүүд байсан. Дараа нь цагдаа нар очиж үзлэг хийгээд онгойлгоход нь харсан. Дотроос нь нөүтбүүк, үнэт эдлэл, виски, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс байсан. Одоогоор өөр юу юу байсныг мэдэхгүй байна. Надад 600.000 төгрөг өгсөн. Өөр эд зүйлс өгөөгүй, бас өөр эд зүйлс орхиж яваагүй. У-эс авсан 600.000 төгрөгийг түүний ээжид нь өгчихсөн байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 150-151 тал/,

 

Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх Б-, У- хоёр цагдаад баригдсан өдөр би хүүгээсээ юу болоод байгаа талаар асуусан. Тэгэхэд Б- надад хэлэхдээ “У-тэй хулгай хийж олсон мөнгөнөөсөө надад 1.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө нь гэрт байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод тэр 1.000.000 төгрөгийг нь олж аваад тэр компаний Э гэдэг хүүхэнд бүрэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед тэр 1.000.000 төгрөгийг Б- манай гэрт нуучихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 152 тал/,

 

Шүүгдэгч О.Б- мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай найз У- надад хандан “...мөнгө олох арга байна, чи надтай хамтрах уу...” гэхээр нь би түүнд хандан “...үгүй надад мөнгөний хэрэг байхгүй...” гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахиж У- 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс байх У надад байнга манай байран дээр очиж надад хандан “...Чи манай эгчийн ажлыг мэдэж байгаа биз дээ. Манай эгч намайг өчнөөн цагаар ажлуулчихаад цалин хөлс бага өгдөг байсан, ажлаад байхад надад цалин бага өгдөг байсан, би одоо машины өртэй байгаа учраас ажиллаж байсан хугацааныхаа цалинг буцааж олж авмаар байна...” гэх утгатай юм ярьдаг байсан. Эхэндээ би үүнийг сайн ойлгоогүй. Харин дараа нь л мэдсэн. У  машиныхаа зээлийг төлж чадахгүй аав ээждээ орчуулагч хийж байгаа хэлдэг байсан боловч яг үнэндээ хотод машинаараа халтуур хийдэг байсан. Хотод орж ирэхдээ манай байрны үүдэнд ирдэг байсан. Би тухайн үед нь гэрээсээ хоол унд хийж өгдөг байсан. Миний дадлага 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлсэн байсан. Би өдөртөө дадлагтаа яваад оройд нь тайлангаа бичдэг байсан. Ингээд хамгийн анх 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед У- манай байрны гадаа ирж намайг аваад явсан. Тэр өдөр компаний байр руу очиж хулгай хийх гэсэн боловч хаалгыг нь онгойлгож чадаагүй. Тэгээд буцсан. Харин дараа нь буюу 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө У- манай байрны доор ирээд утсаар ярьж намайг дуудсан. Би гараад очиход У ганцаараа явж байсан бөгөөд надад хандан “...Намайг доор жижүүр харж бай...” гэж хэлээд дагуулаад явсан. Тухайн үед би хулгай хийх гэж байна гэж мэдэж байсан. Тэгээд түүний машинтай хороолол орж гэр хорооллын гудамжинд машинаа тавьж компаний байр руу алхаж явсан. Машинаа яг хаана тавьсанаа мэдэхгүй байна. Гэр хорооллын гудамжинд тавьсан. Тухайн үед У өөрийнхөө машинтай явж байсан. Тэгээд T дээр очоод У дээшээ шатаар дамжиж өрөө рүү орсон. Тухайн үед би түүний араас дээшээ гарч 5 давхарт очоод хүн хараад байж байсан. Би комланий байр руу ороогүй байсан. Тухайн үед У дотогшоо ороод тэндээс авах юмнуудаа авчихаад намайг доор зогсож байхад “...Сейфийг нь даахгүй байна, хамт өргөлцөөд өгөөч...” гэсэн. Тэгээд би дотогшоо орж сейфийг нь хамт өргөлцөж буулгаад такси бариад машин дээрээ очоод тэндээсээ У машинаа аваад хулгай хийж авсан юмнуудаа машиндаа хийгээд Төв аймаг явсан. Замдаа Төв аймгийн Мазушир хийдийн ойролцоох зам дагуу сейфээ чулуугаар цохиж эвдсэн. Дотроос нь бэлэн мөнгө, эд зүйл гарч ирсэн. Түүнийг бүгдийг нь У- авсан. Би хэдэн төгрөг байсан талаар нь мэдэхгүй байна. Бас ямар ямар эд зүйлс байсан талаар нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нөүтбүүк болон архи байсан. Тэгээд тэндээсээ Төв аймаг руу явчихаад тэндээсээ буцаад хотруу орж ирэх замдаа Сонсголонгийн гүүрний доор сейфийг хаясан. Тэгээд тэр өдрөөс 4 хоногийн дараа цагдаад баригдсан. Алхаж очсон. Хулгай хийх санааг У- анх гаргасан. Надад тэр компаний байр руу орж хулгай хийх ямар ч санаа байгаагүй. Намайг хамт яваад хүн хараад өгчих, би өрөнд орчихоод байна гээд байнга гуйгаад байхаар би арга буюу тусалсан. Хулгай хийсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа би байрандаа байж байхад У надад 1,000,000 төгрөг байрны гадаа ирж бэлнээр өгсөн. Би тэр мөнгийг нь үрээгүй хадгалж байсан. У машиныхаа өрийг дарж чадахгүй өрөнд орчихоод байсан учраас найздаа туслах гэж мөн намайг гуйгаад байхаар нь хамт явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 207-208 тал/

 

Шүүгдэгч Э.У- мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн сургалтын төлбөр 4,000,000 төгрөг, Пирус-20 маркийн машины 3 сарын лизингийн мөнгө хэрэг болсон болохоор мөнгө зээлэх боломжтой хүн хайж явсан боловч олдоогүй. Тэгээд мөнгө төлөх цаг нь тулсан болохоор нь хуучин ажиллаж байсан М аудитын газраас хулгай хийхээр шийдээд найз Б-д мөнгө олох боломж байна гэж хэлж ятгахад манай найз надад туслахаар болсон. Бид хоёр тухайн газрыг 7 хоногийн хугацаатай судалгаа хийж гадуур нь болон байран дотор нь орж үзсэн. 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө “T” төвийн 6 давхарт болконоор нь дамжин гарч болконы хаалгыг нь мөргөж эвдэлээд дотогш орсон. Тэгээд дотор талынх нь өрөөний хоёр хаалгыг тасдагч хөрөөгөөр хөрөөдөөд дотогш захирлынх нь өрөөнд орсон. Тэгээд өрөөнд байсан шкафнаас гурван ширхэг нөүбтүүк, ширээний доор байсан саарал өнгийн сейф, шүүгээн дотор байсан виски, нэрийг нь мэдэхгүй, вино, конек байхаар нь тэд нарыг аваад буцаад болконоор авч гарсан. Сейфийг 6 давхрын болконоос шидээд сейфийг олсоор хүлж ороогоод даавуунд хийж баглаад зам руу гарч Гранд плазагийн урд талын зам дээрээс Пирус 20 маркийн такси бариад “Өргөө” кинотеатрын ар талд байх гэр хороололд явж очсон. Тэгээд таксинаас буугаад ойролцоох гудамжинд байсан өөрийнхөө машиныг авчираад авсан эд зүйлсээ машинд ачсаны дараа Төв аймгийн Зуунмод сумын Манзушир хийд орох зам дагуу жалганд аваачин сейфээ чулуу төмрийн хөрөө ашиглан эвдсэн. Дотор нь байсан бэлэн мөнгө, алт мөнгөн эдлэл, 3 хөөргийг аваад цүнх рүүгээ хийж үлдсэн бичиг цаас, хэрэггүй эд зүйлсийг нь сейфэнд үлдээгээд Улаанбаатар хотод орж ирээд Сонсголонгийн гүүрний доод талд сейфийг аваачин хаяад хотын төв орох замдаа Б-д 1,000,000 төгрөг өгөөд найз охиндоо 600,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь тоолоогүй цүнхэндээ хийсэн. Цүнхэн дотор байсан эд зүйлсийгээ найз охиндоо хаанаас авснаа хэлэлгүйгээр гэрт нь хадгалуулсан. Тэндээсээ Төв аймаг руу яваад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирээд цагдаагиин хүмүүст баригдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199 тал/

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны  6 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.184.800 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуу/-р үнэлэгдэв...” гэх тайлан.  /1 хх-ийн 155-158 тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 4-38, 57-64, 78-86 тал/,

 

Эд мөрин баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 1 хх-ийн 87-95 тал/,

 

Плаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 96-98 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1 хх-ийн 99-110 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 111-113 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэлээ.  

 

Мөн шүүгдэгч нарын мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад хэргийн нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

           Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг.

 

            Мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, үйлдсэн бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заажээ. 

 

            Хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.Б-, Э.У- нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн 000 тоот өрөөний хаалганы цоожийг эвдэн орж, тус өрөөний ширээн дээр байсан Dell маркийн гялгар 14 инчийн зөөврийн компьютер 2 ширхэг, Тошиба маркийн саарал өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй цагаан гоёлын металл хүзүүний зүүлт, ээмэг 1 хос, кулонон зүүлт, алтан шаргал өнгийн Sworavski гэсэн бичигтэй бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн эдээр чимэглэсэн хүзүүний гоёлын зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн гоёлын сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн чулуугаар хийсэн гоёлын хүзүүний зүүлт 1 ширхэг, бурханы тахил тавьдаг ногоон шигтгээтэй зэс жижиг гарын зэс аяга 1 ширхэг, мөн тахил өргөдөг жижиг зэс аяга 1 ширхэг, хятад чулуугаар хийсэн жижиг гарын шармал нуухтай 1 ширхэг хөөрөг, хятадын бор өнгийн чулуугаар хийсэн шармал нуухтай өнгийн халбагагүй хөөрөг 1 ширхэг, мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн шармал нуухтай халбагагүй саарал өнгийн жижиг гарын хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, бөгжний хамт, мөнгөн хүзүүний гинж, мод болон навчин хээтэй кулон, гоёлын алтан шаргал ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, бөгж 1 ширхэг, сейф, архи, 2 ширхэг вино, 2 ширхэг виски зэрэг 1.184.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг болон бэлэн 4.200.000 төгрөгийг хууль бусаар нууцаар хулгайлан авсан болох нь тогтоогдож байна.  

 

            Шүүгдэгч Э.У-, О.Б- нарын компанийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд өөрсдийн үйлдлийг хялбарчлах, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу аливаа биетийг устгах гэмтээх зориулалт бүхий тасдагч хөрөө ашиглаж хаалганы цоожийг эвдэн орсон, улмаар хулгайн эд зүйлсээ чөлөөтэй захиран зарцуулах боломжийг бий болгох зорилготойгоор 0000 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин ашигласан үйлдэл нь тэдгээрийн хэргийн үйл баримтын талаар агуулгын зөрүүгүй мэдүүлсэн О.Б“...түүний машинтай хороолол орж гэр хорооллын гудамжинд машинаа тавьж компаний байр руу алхаж явсан. ...Би дотогшоо орж сейфийг нь хамт өргөлцөж буулгаад такси бариад машин дээрээ очоод тэндээсээ У машинаа аваад хулгай хийж авсан юмнуудаа машиндаа хийгээд Төв аймаг явсан. Замдаа Төв аймгийн Мазушир хийдийн ойролцоох зам дагуу сейфээ чулуугаар цохиж эвдсэн. Дотроос нь бэлэн мөнгө, эд зүйл гарч ирсэн...”, Э.У-ийн 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө “T” төвийн 6 давхарт болконоор нь дамжин гарч болконы хаалгыг нь мөргөж эвдэлээд дотогш орсон. Тэгээд дотор талынх нь өрөөний хоёр хаалгыг тасдагч хөрөөгөөр хөрөөдөөд дотогш захирлынх нь өрөөнд орсон. ...Таксинаас буугаад ойролцоох гудамжинд байсан өөрийнхөө машиныг авчираад авсан эд зүйлсээ машинд ачсаны дараа Төв аймгийн Зуунмод сумын Манзушир хийд орох зам дагуу жалганд аваачин сейфээ чулуу төмрийн хөрөө ашиглан эвдсэн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

            Мөн шүүгдэгч О.Б“...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай найз У- надад хандан “...мөнгө олох арга байна, чи надтай хамтрах уу...” гэхээр нь би түүнд хандан “...үгүй надад мөнгөний хэрэг байхгүй...” гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахиж У- 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс байх У надад байнга манай байран дээр очиж надад хандан “...Чи манай эгчийн ажлыг мэдэж байгаа биз дээ. Манай эгч намайг өчнөөн цагаар ажлуулчихаад цалин хөлс бага өгдөг байсан, ажлаад байхад надад цалин бага өгдөг байсан, би одоо машины өртэй байгаа учраас ажиллаж байсан хугацааныхаа цалинг буцааж олж авмаар байна...” гэх утгатай юм ярьдаг байсан. ...анх 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед У- манай байрны гадаа ирж намайг аваад явсан. Тэр өдөр компаний байр руу очиж хулгай хийх гэсэн боловч хаалгыг нь онгойлгож чадаагүй. Тэгээд буцсан. Харин дараа нь буюу 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө У- манай байрны доор ирээд утсаар ярьж намайг дуудсан. Би гараад очиход У ганцаараа явж байсан бөгөөд надад хандан “...Намайг доор жижүүр харж бай...” гэж хэлээд дагуулаад явсан. Тухайн үед би хулгай хийх гэж байна гэж мэдэж байсан...” гэх, шүүгдэгч Э.У-ийн “...Бид хоёр тухайн газрыг 7 хоногийн хугацаатай судалгаа хийж гадуур нь болон байран дотор нь орж үзсэн. 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө “T” төвийн 6 давхарт болконоор орсон...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Э.У-, О.Б- нар хулгай хийх талаар  

7-10 хоногийн өмнөөс эхлэж ярилцсан, хулгай хийх объектод очиж судалгаа явуулсан,  уг үйлдлээс өмнө хулгай хийх гэж оролдож байсан нөхцөл байдал нь тогтоогдсон ба энэ нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон, гэмт хэрэгт санаатай нэгдэж, хамтран оролцсон болохыг нотолж байна.

 

            Иймд прокуророос шүүгдэгч О.Б-, Э.У- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

           

            Шүүгдэгч нар хулгайн эд зүйлсийг зарж борлуулан орлого олох гэсэн шууд санаатай, шунахай зорилготойгоор бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу санаатай гэмт хэрэгт тооцогдоно.  

 

            Иймд шүүгдэгч О.Б-, Э.У- нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан, хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар хулгай хийхээр эртнээс бэлдэж төлөвлөсөн байдаг ба хулгай хийхээр явахдаа шүүгдэгч Э.У- 0000 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаар шүүгдэгч О.Б-нийг очиж авсан, улмаас машинаа хорооллын ард гудамжинд тавьж явган алхаж компанийн байр луу очсон, компанийн эд хөрөнгийг авсаны дараа таксигаар өөрсдийн машин байгаа газарт ирж тухайн машинд хулгайн эд зүйлээ ачиж, Төв аймаг явах замд жалганд аваачиж буулган сэйфийг эвдэлж онгойлгосон нөхцөл тогтоогдсон тул хулгайн эд зүйлсийг өөрийн машинд ачиж хөдөө аваачин сэйфийг онгойлгож захиран зарцуулах боломжтой болсноор энэ гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.  

 

            Иймээс шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ц.Раашцэвэгийн гаргасан “...хулгайн гэмт хэрэг төгссөний дараа эд зүйлсийг зөөж тээвэрлэсэн тул машин механизм ашигласан гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно.

 

            Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулаагүй, уг тээврийн хэрэгсэл хэний өмч болохыг нотлох баримтаар тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.О- 1.184.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, 4.200.000 төгрөгийн бэлэн мөнгөө хулгайд алдаж нийт 5.384.800 төгрөгийн хохирол хүлээсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд тэдгээр эд зүйлс, бэлэн мөнгийг биет байдлаар буцаан хохирогчид бүрэн хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул  энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У-, О.Б- нар нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байна...” гэж, 

         Хохирогч Т.О- нь “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б-, У- хоёр миний өрөөний хаалгыг эвдэж ороод сэйфийг авсан байсан. Би тухайн үед Орос улс руу ажлаар явсан байсан. Орос улс руу явахын өмнө бичиг баримтаа цэгцлээд явсан. Цагдаагийн алба хаагчид сайн ажилласан учраас энэ хүүхдүүд цааш нь зарж үрэгдэхээс нь өмнө алдагдсан эд хөрөнгөө олж авсан. Миний хувьд нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй байгаа. Энэ хүүхдүүдийг шоронд явуулах бодол надад байхгүй. Энэ хоёр хүүхэд маш сайн хүүхдүүд, хоёулаа манай байгууллагад ажиллаж байсан. У- миний төрсөн дүүгийн хүүхэд. Санхүүгийн бүх ажлыг хийж чаддаг хүүхэд. Ар гэрийнх нь боломж муугаас болж ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Харамсаж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хоёр хүүхдэд ял оноохгүй байж өгнө үү...” гэж тус тус мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх шаардлагатай.

 

Шүүгдэгч О.Б-, Э.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Б-, Э.У- нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д заасан “хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсан” буюу хулгайн эд зүйлсийг хаана байгааг олоход тусалцаа үзүүлж оролцсон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

 

Шүүгдэгч О.Б-, Э.У- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Б-, Э.У- нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

          Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын хувийн байдА холбоотойгоор гэрч Д.О-гийн “...Б- бол миний том хүү байгаа юм. 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн. Миний хүү 3-6 нас хүртлээ цэцэрлэгээр хүмүүжсэн. Ихэвчлэн өвөө, эмээ нартайгаа хамт амьдардаг байсан. Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийг 2015 онд бүрэн дунд боловсролтой төгссөн. Тэр жилээ Шинжлэх ухаан, технологийн их сургуульд орж барилга, архитектурын ангид элсэн суралцаж одоо 0 дүгээр курст орно. Миний хүү элдэв муу зуршилгүй, архи уудаггүй, тамхи татдаггүй хүүхэд байсан. Өөрөө бие дааж англи, япон хэл сурсан. Англи, Япон хэлтэй. Сургуулийнхаа амралтаар байнга хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэж курс дугуйланд явдаг байсан. 2018 онд оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдаж байсан. Элдэв муу гаж зуршилгүй. Сурлагандаа сайн хүүхэд байсан. Яагаад хэрэг хийсэн талаар би мэдэхгүй байна. Би бол хүүгээ бусдад уруу татагдсан гэж бодож байгаа. Түүнээс өөр миний хүү хулгай хийх хүн биш гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147 тал/, Ж.Д-ын “...Сурлагандаа сайн хүүхэд байсан. Яагаад ийм хэрэг хийсэн талаар нь би мэдэхгүй байна. Би зээ хүүгээ бусдад уруу татагдсан гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 152 тал/  шүүгдэгч О.Б-ний иргэний үнэмлэхний лавлагаа, бусад баримтууд, ял шалгасан хуудас /2 хх-ийн 8, 18-29, 30 тал/,

           Гэрч Т.Э-ын “...Миний хүү У- нь айлын том хүү байгаа юм. 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Миний хүү бага балчир насаа аймагтаа аав, ээжийн гар дээр өнгөрөөсөн. Анх 7 настай буюу 2004 онд сургуульд орж 2015 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сугуульд элсэн орсон. Одоо 0 дугаар курст сурдаг. Миний хүү элдэв муу зуршилгүй архи уудаггүй, тамхи татдаггүй. Англи хэлтэй. Зундаа хичээлийнхээ амралтаар жуулчдад орчуулагч хийдэг байсан. 2018 онд Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдаж байсан. Найз охинтой түүнтэйгээ үерхээд 2 жил болж байгаа. Элдэв гаж муу зуршилгүй. Сурлагандаа сайн, хэл сурах авъяастай. Яагаад хулгайн хэрэг хийсэн талаар нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 148 тал/, гэрч Н.О-ийн “...Би нөхөртэйгөө 1995 онд гэр болж хүүгээ 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрүүлсэн. Хүү маань айлын ууган хүүхэд байгаа юм. Миний хүү бага насаа аймагтаа бид хоёрын гар дээр өсөж бойжсон. Анх 7 настай буюу 2004 онд 10-н жилийн дунд сургуульд орж 2015 онд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийг төгссөн. ...Н гэдэг охинтой үерхдэг. Элдэв гаж муу зуршилгүй. Сурлагандаа сайн, гадаад хэл сурах авъяастай. Яагаад гэмт хэрэг хийх болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 149 тал/, шүүгдэгч Э.У-ий иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгасан хуудас, бусад баримтууд /1 хх-ийн 247-250, 2 хх-ийн 1-3, 10 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан. 

 

Шүүх шүүгдэгч О.Б-, Э.У- нарт ял оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, шүүхийн хэлэлцүүлэгт хэн хэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, гомдолгүй болгосон байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 1 /нэг/ жил, шүүгдэгч Э.У-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон болно.

Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч О.Б-, Э.У- нарын тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 29 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч О.Б-, Э.У- нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг флаш, 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтож, 70 см өндөртэй 1 ширхэг хөх өнгийн хаалгагүй эвдэрхий төмөр сэйф, 142 см урттай, өргөн нь 29 см, хар өнгийн 3 хөлийн гишгүүртэй, цагаан өнгийн 1 металл гишгүүртэй 1 ширхэг цагаан өнгийн никль өнгийн металл шат зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-, Э.У- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж овогт О-гийн Б-, Б овогт Э-ын У- нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 1 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Э.У-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Б-, Э.У- нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, Э.У- нарын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг флаш, 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтож, 70 см өндөртэй 1 ширхэг хөх өнгийн хаалгагүй эвдэрхий төмөр сэйф, 142 см урттай, өргөн нь 29 см, хар өнгийн 3 хөлийн гишгүүртэй, цагаан өнгийн 1 металл гишгүүртэй 1 ширхэг цагаан өнгийн никль өнгийн металл шат зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-, Э.У- нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БОЛОРТУЯА