Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 761

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

хохирогч Б.Б,

хохирогч Т.Ү,

хохирогч Д.З,

хохирогч Б.П,

хохирогч Б.Х,

хохирогч Ю.А,

хохирогч Б.М,

хохирогч С.Э,

хохирогч И.Д,

Шүүгдэгч З.Г-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:02200 /,

Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /ҮД:1886/, З.Цэнгэнбаяр /ҮД:1778/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С  овогт З-ын Г, Ө овогт Д-ны А нарт холбогдох эрүүгийн 1705004270000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Түүхч, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар байрны 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЦА78121862/ С  овогт З-ын Г.

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан  дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 1 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, /                 / Ө овогт Д-ны А.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч З.Г- Есүс христийн сүмийн цуглаанд оролцуулах, Автомашины үзэсгэлэн худалдааны оролцуулах, Газан машины сургалтанд суулгах шугамаар, барьцаа авахгүйгээр Бүгд найрамдах Солонгос улсруу визаа гаргаж явуулна зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн, үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурмч харилцаа үүсгэн халхавчлан хуурч

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Ө-аас 3.500.000 төгрөгийг, 

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Ө-аас 7.000.000 төгрөгийг, 

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Я.С-с 3.500.000 төгрөгийг, 

2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г.Д-ээс нийт 10.000.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 200.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л.Б-ээс нийт 3.500.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-аас 3.500.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ю-оос 3.500.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ю.М-ээс 10.500.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.С-аас 4.000.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн И.Д-ээс 4.000.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Х-гаас 3.700.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ю.А-ээс 4.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн авч нийт 60.700.000 төгрөгийн,

 

Шүүгдэгч З.Г-, Д.А- нар бүлэглэн дээрх аргаар хуурч

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.П-гээс нийт 5.000.000 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн З.Б-аас 3.500.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт иргэн О.С-аас 3.500.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 3.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Д-оос нийт 3.600.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй  дүүргийн  нутаг дэвсгэрт иргэн Б.М-ээс 3.500.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.100.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ээс нийт 7.100.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н.С-оос 3.100.000 төгрөгийг, 

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-гаас 7.500.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Ү-гаас 9.300.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н.У-аас 4.000.000 төгрөгийг,

2017 оны 7  дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Э-гээс 7.200.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.З-гаас 4.000.000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн урд талын нотариатын газарт иргэн Б.М-аас 4.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч нийт 65.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Г-, Д.А- нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Үүнд:

 

Хохирогч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Үнэгүй зараас 00000000 дугаар луу эгчийн хамт залгаж Солонгос улс руу виз гаргуулах журмаар холбогдож 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 100 айлын Хаан банкны үүдэнд утсаар холбогдсон хүнтэй уулзахад З.Г- гэдэг эмэгтэй өөрийгөө танилцуулаад шашны журмаар виз гаргаж байгаа гэж хэлээд визний төлбөр 3.500.000 төгрөг, хамгийн түрүүнд явах хүн нь хэн юм бэ гэж асуусан. Тэгэхэд манай эгч эхлээд Ч.Ө-ыг явуулна гэж хэлэхэд болно, төлбөрөө өнөөдөр яг одоо хийвэл сайн байна, төлбөрийн мөнгийг авахдаа нотариатаар орж баталгаажуулна гэж хэлсэн. Тэгээд би 3.500.000 төгрөг өгч тухайн өдөртөө З.Г-тай зээлийн гэрээ байгуулсан. Би уулзаагүй байж байгаад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр над руу З.Г- залгаж виз чинь гарсан ирж уулз гэж хэлсэн. Би очиж уулзахад визээ эх хувиар нь үзээгүй гар утсан дээр дарсан фото зураг харсан. ...Би яллагдагч З.Г-д мөнгөө өгөхдөө эгчийнхээ хамт явж байгаад бэлнээр өгсөн. ...Би өгсөн 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-59, 3 хх-ийн 77-78, 7 хх-ийн 45 тал/,

 

Хохирогч Ч.Ө-аас яллагдагч З.Г-д 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөг өгсөн баримт, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 000 дугаартай тойргийн нотариатчийн баталсан 3.500.000 төгрөгийг Ч.Ө-аас З.Г-д зээлүүлсэн талаарх Зээлийн гэрээ /1 хх-ийн 22 тал/,

 

Хохирогч Ч.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэгүй зараас 00000000 дугаар луу залгаж Солонгос улс руу виз гаргуулах журмаар холбогдсон. Уулзахад Г- гэдэг эмэгтэй шашны шугамаар виз гаргаж байгаа гэж хэлээд визний төлбөр 3.500.000 төгрөг, хамгийн түрүүнд явах хүн нь хэн бэ гэж асуусан юм. Би дүү Ө-ыг явуулна гэж хэлэхэд болно, төлбөрөө яг одоо хийвэл сайн байна, төлбөрийн мөнгийг авахдаа нотариатоор орж баталгаажуулна гэж хэлсэн. ...Би нөхөртэйгөө хамт З.Г-тай 2016 оны 7 дугаар сарын 07-нд Хурд хорооллын гадаа уулзсан. Тэр өдөр нөхөр бид хоёрыг 7 сая төгрөгөө өгчих юм бол виз чинь гарчихна гэж хэлсэн. Тэр өдөр З.Г-тай дахин уулзаж 7 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 10-нд утсаар З.Г- ярьж 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Солонгосын элчин амрах юм байна. 2016 оны 7 дугаар сарын 28-нд ниснэ виз чинь ажил цуглахаар гарна. Тэгээд явцгаана гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 26-нд виз чинь гарсангүй, дахин материал шаардсан гэрлэлтийн лавлагааны хуулбар нэмж аваад явсан. 2016 оны 8 дугаар сарын 02-нд виз чинь гарсан гээд миний нэртэй визний зураг үзүүлсэн. Тэгэхдээ манай нөхрийнхийг хүлээгдэхнээ гэж хэлээд 2016 оны 8 дугаар сарын 09-нд манай нөхөрийн визийг гараагүй гэж хэлээд гадаад паспортыг авч ирж өгөөд нөхрийн мөнгийг буцааж 2016-08-10-нд 3.500.000 төгрөгийг миний данс руу хийсэн. 2016-08-17-нд 12:55 цагт ниснэ гэж хэлсэн. 2016-08-17-ны өглөө гэрийн ойролцоо ирээд нислэг хойшлогдсон шүү 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12.55 ниснэ би өөрөө ирж авна гэж хэлсэн юм. Тэгээд 8 дугаар сарын 21-нд утас нь холбогдохгүй, 22-ны өдөр холбогдоод А гэдэг эмэгтэйтэй хамт ирээд 2016 оны 8 дугаар сарын 30-нд нисэхээр болсон шүү гэж хэлсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад цагдаа дээр уулзаж байна. ...Би эхлээд 7.000.000 төгрөгийг нөхрийнхөө визтэй хамт гаргуулна гэж өгсөн. З.Г- нөхрийн чинь виз гарахгүй юм байна гээд 3.500.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо 3.500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-62, 2 хх-ийн 247, 3 хх-ийн 76 тал /,

 

Ш.С-оос /хохирогч Ч.Ө-ийн нөхөр/ яллагдагч 3.Г-д 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 7.000.000 төгрөг өгснийг Баянзүрх дүүргийн 000 дугаартай тойргийн нотариатчийн баталсан Зээлийн гэрээ /1 хх-ийн 21 тал /,

 

Хохирогч Я.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 27-нд 11 цагийн үед Хавдар судлал дээр Б.П-гийн ажил дээр нь очиж энэ гаргаж байгаа хүн найдвартай юу гэж асуухад миний виз гарчихсан гэж хэлсэн. З.Г- нь залгаад нөгөө эмнэлгийн гадаа гараад ир гэхээр нь би П-гийн хамтаар гарахад улаан өнгийн 0000 УНИ улсын дугаартай 20 приус маркийн машинтай ирсэн. Тэгээд би та найдвартай гаргана биз дээ гэхэд өөдөөс шууд орилоод чи тэгвэл боль боль би угаасаа найдвартай гаргаж байгаа, юун хулхидах гээд үнэн юм шиг өөдөөс уурлаад загнахаар нь би итгэсэн. Тэгээд би явнаа гэж хэлэхэд уур нь гараад З.Г- над руу хандаад миний дүү хэзээ мөнгөө шилжүүлэх вэ гэхээр нь би маргааш шилжүүлнэ гээд салсан. Маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 28-нд би ээжтэйгээ хамт мөнгөө тушаах гээд гэрээс гараагүй байхад З.Г- байн байн залгаад яасан бэ хурдлаарай визний чинь хугацаа оройтох гээд байна ганцхан чинийх л гараагүй шүү гээд байсан ... Тэгээд 11 дүгээр хороолол дээр уулзаад нотариатын газар орж 9 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн гэж гэрээ байгуулсан. Яагаад мөнгө зээлсэн гэж гэрээ хийж байгаа юм бэ гэхэд ингэж хэлэхгүй бол нотариатууд Солонгос явах юм гэвэл баталж өгдөггүй юм гэсэн. Тэгээд мөнгөө Хаан банкны 5753500000 дугаартай дансруу нь хийсэн ...Ц.Д-, Б.П-, Н бид 4 уулзахад Д.А- гэдэг эмэгтэйтэй хамт байсан ба Д.А- нь Солонгос нөхөртэй гэж өөрийгөө хэлж байсан. Би Г-д 3500.000 төгрөгийг виз гаргуулахаар өгөөд залилуулсан. Одоо хүртэл нэг ч төгрө буцааж аваагүй байна. Би 3.500.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас 5 хувийн хүүтэй авсан учраас одоог хүртэл сар бүр хүүнд нь 175000 төгрөгийг өгөөд явж байна. Энэ мөнгийг бас давхар нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-53, 2 хх-ийн 249 тал /,

 

Хохирогч Я.С-с яллагдагч З.Г-д 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3.500.000 төгрөг өгснийг Сүхбаатар дүүргийн 00 дугаартай тойргийн нотариатчийн баталсан зээлийн гэрээ, яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 57535400000 дугаартай дансруу 3.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1 хх-ийн 17, 18 тал /,

 

Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр З-ын Г- гэдэг эмэгтэй БНСУ-д виз гаргадаг гэж иргэн Б.П-гээс сонсоод бид хоёр Хавдар судлалын эмнэлэгт З.Г-, Б.П- нартай очиж уулзсан. Г- хэлэхдээ 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын Ансан хотод христийн сүмийн уулзалт цуглаан болно. Тэр арга хэмжээнд Монгол улсаас 15 хүнийг итгэгч гэж визийг гаргуулж БНСУ-руу авч явна Ансан хотод байрлах сүмд байрлаж, хоол, байрлах байрыг сүмийн зардлаас гаргуулна ойрын хугацаанд нэг хүний 3.500.000 төгрөгийг гадаад паспорт, цээж зургийн хамт яаралтай өг гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дүү Залгамжлагчийн хамт Г-тай Сүхбаатар дүүргийн хуучин байрны эсрэг талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Г- над руу залгаад БНСУ-руу явах хүсэлтэй нэг хүн олж чадах уу гэж асуухаар нь эхнэрийгээ явуулахаар санал болгоод 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг Г-гийн 5753500000 гэсэн Хаан банкны дансруу 11 дүгээр хорооллын Хаан банкны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б .Залгамжлагч, Б.С нарын 6.500.000 төгрөгийг би өөрийн мөнгөнөөс төлсөн. Мөн өөрийн 3.500.000 төгрөгийг нэмж бодохоор надад 10.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын мөнгөнөөс буцааж нэг ч төгрөг аваагүй, гомдолтой байна. …2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг 30 минутанд Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр очоод залилуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 201-202, 3 хх-ийн 4 тал /,

 

Хохирогч Г.Д-ээс яллагдагч З.Г-д 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг өгснийг Чингэлтэй дүүргийн 000 дугаартай нотариатчийн баталсан зээлсэн гэрээ, хэлцэл, хохирогч Г.Д-ийн эзэмшлийн Хаан банкны 5039200000 дугаартай данснаас яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753500000 дугаарын данс руу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн деспозит дансны хуулга баримт /1 хх-ийн 191-192 тал/,

 

Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... З.Г- гээд хүний 8800000 дугаарыг өгөхөөр нь залгаад ярьсан чинь 11 дүгээр хороололд ирээд уулз гэхээр нь очтол улаан өнгийн приус 20 машинд суулгаад намайг 2 хувь цээж зураг, гадаад паспорт 3.500.000 төгрөг авчирч өг гэсэн. Тэгээд маргааш нь 2016 оны 8 дугаар сарын 03-нд З.Г-тай хорооллын Өргөө кинотеатрын хажуу талын нотариат ороод зээлийн гэрээ байгуулсан. Нотариатаас гараад би З.Г-гийн Хаан банкны 5753500000 дугаарын дансруу өөрийн 57209000000 дугаарын данснаас 3.300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа үлдэгдэл 200.000 төгрөгийг шилжүүлсэн. З.Г- руу залгаад одоо яах ёстой талаар асуухад 2016 оны 8 дугаар сарын 14-нд Солонгос улсад оччихсон байна виз чинь гарахаар ярина гэж хэлсэн. Нисэх дээр уулзаад ... бид нар Солонгос явах хүмүүс дунд өөрсдийн нэрийг шүүлгэсэн боловч бид нарын хэний ч нэр байгаагүй тэгээд залилуулснаа мэдсэн. З.Г-д сүмийн журмаар виз гаргуулна гэж 3.500.000 төгрөг өгсөн. Хохирлоос нэг ч төгрөг буцаан аваагүй байгаа. Тиймээс хохирлоо нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 164-165, 3 хх-ийн 11, 69-70, 7 хх-ийн 47 тал/,

 

Хохирогч Л.Б-ээс яллагдагч З.Г-д 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3.300.000 төгрөг өгснийг Баянгол дүүргийн нотариатчийн баталсан зээлийн гэрээ, хохирогч Л.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5720900000 дугаарын данснаас яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753500000 дугаартай данс руу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн деспозит дансны хуулга баримт /1 хх-ийн 149-150 тал /,

 

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад З.Г- гэдэг хүний 00000000 гэсэн дугаарыг өгөөд өөрөө яриад үз гэж Н-хэлсэн. Би шууд З.Г-руу залгахад болно болно гэж хэлсэн. Гадаад паспорт, 2 хувь цээж зураг, мөнгөтэйгөө хуучин Солонгосын элчин дээр хүрээд ир гэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 10-ны 14 цагийн үед хуучин Солонгосын элчингийн урд очиж өгөхөд цагаан өнгийн СRV маркийн машинтай, харааны шилтэй, орчуулагч гэсэн 40-45 насны эмэгтэйтэй хамт явж байсан. Тэгээд би мөнгөө бэлнээр өгөхөд орчуулагч нь гэх эмэгтэй тоолж авсан. Надад тэмдэглэлийн дэвтрийн булан дээр З.Г- нь гарын үсэг зурсан бичиг хийж өгсөн. Мөнгө авахдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 00:50 цагаас бүгдээрээ явна, чамаас гадна 12-13 хүн байгаа, чи хамгийн сүүлийнх нь их азтай авч ирж өглөө гэж хэлсэн. ...2016 оны оны 8 дугаар сарын 30-ны орой онгоцны буудал дээр очоод нэрээ шүүлгэсэн чинь байхгүй байсан. Хохиролд нэг ч төгрөг төлөөгүй гомдолтой байна. Мөнгөө авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-40, 3 хх-ийн 7, 7 хх-ийн 49 тал /,

 

 Хохирогч Э.Б-аас яллагдагч З.Г-д 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн талаархи баримт /1 хх-ийн 10 ар талд/,

 

 Хохирогч Ц.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Н-гэдэг манай эхнэрийн талын хамаатны хүнээр дамжуулж Солонгос улс руу явуулна гэсэн З.Г- гэдэг хүнтэй уулзахад Есүсийн журмаар явуулна, энэ мөнгөнд байр, хоол, тийз бүх юм багтаж байгаа гэж хэлсэн. Барьцаа 5.000.000 төгрөгийг цаанаас Солонгосоос бүгдийг нь байршуулна гэж хэлсэн. Тэгээд би 3.500.000 төгрөгийг 21 дүгээр хорооллын Хаан банкнаас 5753500000 тоот данс руу шилжүүлсэн. Надад З.Г- 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр явуулна гэж хэлж мөнгө авсан. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр уулзаад утсан дээрээс нь би визний зургаа харсан. ...Би З.Г-д мөнгө өгөхдөө түүний Хаан банкаар шилжүүлсэн. Би залилуулсан хохирлын мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56, 3 хх-ийн 2, 73-74 тал /,

 

Хохирогч Ц.Ю-оос яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753500000 дугаартай дансанд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 13 тал /,

 

Хохирогч Ю.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Г-тай уулзахад манай ах машины компанитай, хүмүүс сургалтанд суулгах гэж байгаа, надад 5-6 хүн хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Г- гэх тэр хүнээс яг найдвартай юм байгаа биз дээ гэхэд найдвартай, мөнгөө яаралтай өгчихвөл гаргаад өгнө гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Г-тай ярихад та хурдан мөнгө болон материалаа бүрдүүлээд аваад ир гэхээр нь би Д , А , Б  нарын гадаад паспортыг гаргуулаад, 4 хувь зураг, хорооны тодорхойлолт зэргийг аваад хамтдаа очсон. Тэгээд Офицерын ордны зүүн талын Хаан банкны хойно байдаг нотариат руу орж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед виз гаргуулна гэж нэг хүний 3.500.000 төгрөгөөр тооцож, 10.500.000 төгрөгийг Г-тай хамт гараад машин дотор бэлнээр өгсөн. Г- хамгийн удлаа гэхэд 7 хоногийн дотор виз чинь гарчихна, юмаа бэлдээрэй, манай виз шууд гарчихдаг гэж хэлэхээр нь итгээд мөнгөө өгчихсөн. ...Тэрнээс хойш дахиж уулзаж чадаагүй. Даваасүрэн, Б , А  нар нь надад мөнгө өгөөгүй, би өөрөөсөө мөнгө гаргаж Г-д өгсөн. Надад 10.500.000 төгрөгийн хохирол учраад байна. Мөнгөнөөс төлж барагдуулсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг / 6 хх-ийн 145-148, 7 хх-ийн 52 тал/,

 

Хохирогч Ю.М-ээс яллагдагч З.Г-д 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10.500.000 төгрөг өгснийг Баянзүрх дүүргийн тойргийн 209 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээний хуулбар /6 хх-ийн 144 тал/,

 

Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г- гэх эмэгтэй ирээд Батзаяатай уулзаад миний паспорт, зургийг аваад мөнгөө яах юм бэ гэхээр нь би мөнгийг таллаж өгч болох уу гэсэн чинь үгүй болохгүй, одоо өг гэсэн. Тэгэхээр нь би Батзаяагийн данс руу 4.000.000 төгрөг шилжүүлээд Г-д өгүүлэхээр болсон. Орой 17 цагийн үед Өргөөгийн урд Г-тай дахиад уулзсан чинь мөнгө төгрөгөө Батзаяа руу шилжүүлсэн үү гэхээр нь асуудалгүй гэсэн чинь за за тэгвэл болоо би орчуулга болон материалыг чинь бүрдүүлчихсэн, би Батзаяатай мөнгөний тооцоо хийчихье гээд салсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Г- над руу 80804819 гэсэн дугаартай утсаар залгаад Сүхбаатар ахаа өчигдөр элчин сайд руу ороод визний асуудал жин тан болсон 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр паспорт визээ авахаар болсон. Та явахдаа бэлдэж бай гэж хэлсэн. Тэрнээс хойш сураггүй болсон. ...Би Г-д 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын хажуу талын Хишиг төвийн урд уулзаад бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд дараа нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн урд уулзаад би өөрийн гадаад паспортыг өгөөд нотариатын газар орсон. Батзаяа, Хумбаа, Дамбасүх нар миний мөнгөө өгсөн газар өгсөн байсан... Миний хувьд нэгч мөнгө төлөгдөөгүй байгаа. Мөнгөө авмаар байна. ...Г- А- руу заагаад энэ хүн манай орчуулагч, та нарыг авч явах ёстой хүн гэсэн, А- тэгж хэлэхийг сонсож л байсан. А- газан машин оруулж ирнэ, сургалтанд суулгаж өгнө зарим хүмүүсийн виз гарчихсан байгаа, тэнд та нарыг нэмж оруулна, үгүй бол араас орох хүн зөндөө байгаа шүү энэ тэр гэж хэлээгүй, тэр бүгдийг Г- хэлсэн...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 8, 31-32, 151-152, 207 тал/,

 

Хохирогч Д.С-аас яллагдагч З.Г-д 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг өгснийг Баянгол дүүргийн тойргийн 357 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ, визний хураамж болгож 4 сая төгрөг бэлнээр авлаа гэх баримт /5 хх-ийн 5 тал /,

 

Хохирогч И.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ачлал их дэлгүүрийн хажууд Батзаяа эгчтэй очиж уулзсан чинь Г- гэх эмэгтэй хүрч ирээд уулзсан, компанийн чиглэлээр газан машин, сургалтын чиглэлээр виз даруулж өгнө, орой 17 цаг гэхэд бичиг баримт, мөнгөө бэлдээд ир гээд салцгаасан. Тэгээд би яваад 4.000.000 төгрөг бэлнээр олж ирээд орой 17 цагт хорооллын Өргөө кинотеатрын баруун талд Батзаяа болон түүний ах эгч бид нар Г-тай уулзаад бүгдээрээ паспорт бичиг баримтуудаа өгөөд салсан. Тэгэхэд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хариу чинь гарна, манай орчуулагч паспортыг чинь үзүүлээд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Солонгос руу ниснэ гэж ярьж байсан... Би Г-д мөнгөө бэлнээр өгсөн, тэгэхдээ ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй... 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва рестораны урд талын гудамжинд Г- гэгчид бэлнээр 4 сая төгрөг өгөөд Ачлал их дэлгүүр дотор байрлах нотариатын газар орж гэрээ хийсэн. Намайг мөнгөө өгөхөд Хумбаа, Сүхбаатар, Батзаяа нар хамт байсан. Одоо хүртэл ямар ч мөнгө аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 9, 33-34 тал /,

 

Хохирогч И.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэг гаргаж өгсөн яллагдагч З.Г-д 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг өгснийг Баянгол дүүргийн тойргийн 357 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ, визний хураамж болгож 4 сая төгрөг бэлнээр авлаа гэх баримт,

 

Хохирогч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ачлал их дэлгүүрийн хажууханд очсон чинь Г- гэх эмэгтэй нь ирчихсэн Батзаяа болон бас нэг хэдэн хүмүүс Г-тай уулзаад зогсож байсан. Тэгээд тухайн үед Г- нэрийг нь санахгүй байна компанийн нэр хэлээд тус компани нь газын чиглэлээр Солонгос руу хүмүүс явуулдаг, барьцаа 5.000.000 төгрөг байршуулах шаардлагагүй, компани даадаг, хүний 3.600.000 төгрөгөөр гаргана гэж ярьсан... Тэгээд маргааш нь Г-тай Ачлал их дэлгүүрийн тэнд уулзаад ... өөрийн гадаад паспорт, зураг болон бэлнээр 3.600.000 төгрөг өгч явуулсан. Тэрнээс хойш сураггүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би Г-гийн 80804819 дугаарын утас руу залгаж холбогдсон чинь би эмнэлэг дээр байна, мориноос унасан хүүхэд сахиад байна, Бааска, Батзаяа хоёр луу ярьсан байгаа гэж хэлээд утсаа салгасан... 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза төвийн урд Г-д машин дотор 3.600.000 төгрөг бэлнээр өгөөд гэрээ хийсэн. Батзаяа, Уранцэцэг нар хамт байсан. Би Г- гэх хүнээс өөрийн хохирлын мөнгө болох 3.700.000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 13, 35-36, 149, 210 тал/,

 

Хохирогч Б.Х-гаас шүүхийн хэлэлцүүлэг гаргаж өгсөн яллагдагч З.Г-д 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3.600.000 төгрөг өгснийг Баянгол дүүргийн тойргийн 56 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ, визний хураамж болгож 3.600.000 төгрөг бэлнээр авлаа гэх баримт

 

Хохирогч Ю.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г- гэх эмэгтэй 5-10 хүний бүрэлдэхүүнтэй группээр 1 жилийн визээр газан машины үйлдвэрт ажиллах боломж байна, хэрвээ та сонирхож байвал маш яаралтай маргааш ирж уулзаад бичиг баримтаа мөнгөтэйгөө өгчих, мөнгө нь 4 сая төгрөг, мөнгөө өгсөн бол виз найдвартай гарна гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр Баянзүрх дүүрэг 13 дугаар хорооллын 107.5-тай байран дээр очиж уулзсан... Г- маргааш гэхэд материалаа өг тэгэхгүй бол хугацаа болох гээд байна гэж хэлсэн. 107.5-тай байрны нотариат онгорхой байж таараад тэнд Г-тай зээлийн гэрээ байгуулаад бэлнээр 4 сая төгрөгийг тоолж Г-д өгсөн. Маргааш нь юу болж байна гэхэд Г- группээр нь гаргах учраас хүн дутаад байна, танд явуулчих хүн байна уу гэхэд манай хүргэн хүү болох Г.Мэндбаяр БНСУ явах гээд хөөцөлдөж байгаа гэж дуулсан учраас Мэндбаяр луу хэлсэн. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараанаас Г- нь сураггүй алга болсон. Надад 4 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 148-149 тал/,

  

Хохирогч Ю.А-ээс яллагдагч З.Г-д 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг өгснийг Баянзүрх дүүргийн 189 дугаартай нотариатчийн баталсан зээлийн гэрээний хуулбар /7 хх-ийн 144-145 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн “...иргэний хариуцагч Б аас 500.000 төгрөг хураан авч, хохирогч Ю.А-т хүлээлгэн өгсөн тухай...” тэмдэглэл /7 хх-ийн 136-137 тал/,  

 

Гэрч Ш.С- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хохирогчоор тогтоогдсон Өнөртунгалагийн нөхөр нь байгаа юм. Эхнэр 2016 оны 6 сард үнэгүй сайт дээрээс Солонгос улс руу явуулж өгнө гэсэн зарын дагуу Г- гэж хүнтэй холбогдсон байна лээ. Тэгээд Г-тай уулзаад болно бүтнэ гэхээр нь би ч гэсэн гаргуулъя гэж бодоод Г-тай уулзсан чинь болно гэсэн. Эхлээд 7.000.000 төгрөг өгч миний нэрээр гэрээ байгуулсан байгаа. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын дундуур Г- нь миний визийг бүтэхгүй байна гээд 3.500.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Эхнэрийн визийг гарна гэж хэлсэн. Гэрээн дээр бол анх хийгдсэнээр 7.000.000 төгрөг гэсэн байгаагаас 3.500.000 төгрөгийг л өгсөн. Виз гаргахдаа Сүмийн журмаар явуулна гэж хуурч мэхэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 63-64 тал/

 

Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г- гэдэг хүнтэй дүү Болор-Эрдэнийг холбосан. ...Солонгост очиод ажил бэлэн хамгийн түрүүнд гадаад паспорт 2 хувь цээж зураг хэрэгтэй байна гээд маргааш нь дахиж уулзсан. Тэгээд маргааш нь манай дүү гадаад паспортоо өгөх гэж уулзахад мөнгөө яаралтай өг гэж байна гээд над руу ярихаар нь би дүү Болор-Эрдэнийн дансанд 3.500.000 төгрөг хийсэн. Тэр мөнгийг манай дүү Г-гийн данс руу шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 166-167 тал/

 

Гэрч Г.Гүнчиндоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү Дүгэрсүрэн над руу залгаад би эхнэртэйгээ хамт Солонгос руу явж ажил хийх гэж байгаа. Нэг хүний 3.500.000 төгрөгөөр явуулна гээд байна. Тэгтэл ганц хоёр хүн дутаад байна. Танай ажил дээр мөнгө төгрөгөө яаралтай олоод явах хүн байна уу гэхээр нь асууж өгье гэж хэлээд ажил руугаа ороод хэлсэн чинь Нарантуяа гээд манай ажлын хүүхэн дүүгээ явуулмаар байна. Та хэлээд өгөөч гэхээр нь та нар өөрсдөө хоорондоо ярь гээд дүүгийнхээ утасны дугаарыг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа дүү рүүгээ залгаад явах асуудал нь юу болсон талаар асуухад виз гарчихсан байгаа. Онгоцны билет хойшлоод байна гэж байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр манай дүү над руу залгаад Солонгос явах бүх хүмүүс нь онгоцны буудал дээр цуглачихсан байна. Гэтэл авч явах хүн маань ирдэггүй ээ залилуулсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 168-169 тал/

 

Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхцэцэг эгч нотариат руу Г- гэх хүний хамтаар ороод удалгүй гарч ирсэн. Тэгээд машин дотор сууж байгаад 10.500.000 төгрөгийг Мөнхцэцэг эгч бэлнээр тоолоод Г- гэх тэр хүнд өгсөн. Тэгээд тэр хүн эхэндээ юм аа бэлд, виз чинь бүтэж байгаа гэх мэтээр Мөнхцэцэг эгчид хэлсэн байсан. Тэгээд дараа нь утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд тэрнээс хойш уулзаж чадаагүй....” гэх мэдүүлэг /6 хх-ийн 150 тал/

 

Гэрч Ж.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар, Дамбасүх, Хумбаа нарт БНСУ-руу виз гаргаж өгдөг хүн олсон гэж хэлээд маргааш уулзахаар болсон гэж хэлсэн. Хумбаа эгч бол миний хамаатны хүн. Сүхбаатар, Дамбасүх нар манай нутгийн таньдаг хүмүүс. Анх миний хадам дүү Баасанжав виз гаргаж өгдөг найдвартай хүн байна ...гэж хэлэхээр нь зуучлаж өгөхөөр болоод би З.Г-тай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дгуаар хороо Ахуйн үйлчилгээний буудал дээр уулзахаар болсон. Тэгээд Г- гэдэг хүнтэй уулзахад “манай төрсөн ах Солонгос улсад Газан машины компанитай, монголчууд газан машиныг их сонирхох болсон, 7 хоног сургалтанд суугаад шууд ажиллах боломжтой цаашид газан машиныг Монгол руу оруулж ирэх сурталчилгаа болж байгаа. Эхний 5 хүн явчихсан. Араас нь 7 хүн явуулах гэж байгаа, найдвартай, харлахгүй ирэх ёстой, найдвартай хүмүүсийн материал байвал БНСУ-ын элчин сайдын яам руу яаралтай визэнд оруулах боломжтой, маргааш буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны 11 цагт оруулна гэсэн. Тэгээд Г- гэдэг хүн надад хүмүүс оруулчихвал чи өөрөө нэг хүний 400.000 төгрөгийн ашиг олж болно гэж хэлэхээр нь би танил 3 хүнээ оруулахаар болоод Дамбасүх, Сүхбаатар, Хумбаа нартай уулзсан. ...2 хүн зуучилж өгсөн....” гэх мэдүүлэг / 5 хх-ийн 79-80 тал/

 

Ж.Батзаяагийн иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Баасанжаваар дамжуулаад Г-г БНСУ руу хүн гаргаж байгаа гэх мэдээллийг аваад итгээд Сүхбаатар, Даваасүрэн, Хумбаа гэх гурван хүний материалыг хүний 4 сая төгрөг өгсөн, үүнээс би хувьдаа 400.000 төгрөг авсан нь үнэн болно. Өөрөөр надад уг хэрэгт оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 134-135 тал/

 

Иргэний хариуцагч Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед наад хүмүүс чинь харлаж болохгүй байна баталгаа гаргах хэрэгтэй байна, чи энэ асуудалд туслаад өгч болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би за тэгье л дээ гэж хэлтэл чи надад хотод ирээд туслаарай гэж хэлээд 500.000 төгрөг миний данс руу явуулсан байсан. Би өөрөө ч тухайн үед Г-д итгэсэн байсан учраас үнэхээр л тэр хүнд туслана гэж бодож байсан. ...Би Г-гаас 500.000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Би нэн даруй уг мөнгийг хүлээлгэн өгнө...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 130-133 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Г- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хооронд БНСУ-ын Ансан хотод байх христийн сүмийн цуглаанд оролцуулна, хоол, тийз, байр бүх зардал багтаж байгаа гэж хохирогч Ч.Ө-, Я.С-о, Л.Б-э, Э.Б-, Ц.Ю- нараас тус бүр 3.500.000 төгрөг, хохирогч Ч.Ө-аас 7.000.000 төгрөг, хохирогч Г.Д-ээс 10.000.000 төгрөг, мөн манай төрсөн ах Солонгос улсад Газан машины компанитай, 7 хоног сургалтанд суугаад шууд ажиллах боломжтой, Солонгос улсад газан автомашины үзэсгэлэн худалдаанд оролцуулна гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг итгүүлэн үнэмшүүлж хохирогч Д.С-, И.Д-, Ю.А- нараас тус бүр 4000.000 төгрөг, хохирогч Б.Х-гаас 3.700.000 төгрөг, хохирогч Ю.М-ээс 10.500.000 төгрөг, нийт 60.700.000 төгрөгийг нэр бүхий хохирогч нараас өөртөө шилжүүлэн авч залилсан үйл баримт нотлогдож тогтоогджээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч З.Г- Д.А- нар нь бүлэглэн дээрх аргаар иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, сүмийн цуглаанд явуулна гэж хохирогч З.Б-, О.Сумъяа, Б.М- нараас тус бүр 3.500.000 төгрөг, хохирогч Б.П-гээс 5000.000 төгрөг, хохирогч Ц.Д-оос 3.600.000 төгрөг, хохирогч Н.У-аас 4000.000 төгрөг, автомашины үзэсгэлэн худалдаанд оролцуулна, автомашины үйлдвэрт ажиллуулна гэж хохирогч Д.З-, Б.М- нараас тус бүр 4000.000 төгрөг, хохирогч Б.Б-ээс 7.100.000 төгрөг, хохирогч Н.Сэрээнэнхорлоос 3.100.000 төгрөг, хохирогч Б.Б-гаас 7.500.000 төгрөг, хохирогч Т.Ү-гаас 9.300.000 төгрөг, хохирогч С.Э-гээс 7.200.000 төгрөг, нийт 65.300.000 төгрөгийг нэр бүхий хохирогч нараас өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:  

 

Хохирогч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 88155317 дугаарын утсаар шууд залгаад холбогдоход цуглааны шугамаар Солонгос руу гаргах гэж байгаа юм, нэг хүнийг 3.500.000 төгрөгөөр бэлэн гаргана чи хаана ажилладаг юм бэ гэхээр нь би ажлаа зааж өгсөн чинь Г- заа за ерөөсөө бид хоёр чинь ажил дээр чинь яваад очьё, уулзаж байгаад тухтай яръя гэсэн. Ажил дээр ирэхдээ 5501 приус 20 машинтай ирээд нэг хүнийг 3.500.000 төгрөгөөр гаргаж байгаа, тэр мөнгөнд хоол, байр, тийз зэрэг бүх мөнгө багтаж байгаа бөгөөд 5.000.000 төгрөгийг манай цуглаанаас байршуулна. Манай цуглаан Солонгос улсын Ансанд байдаг, цуглааны пастер нь манай эгч П- юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би баталгаатай юм бол дажгүй байна, гэхдээ надад мөнгө төгрөг байхгүй гэж хэлэхэд чи юу ч гэсэн визний 500.000 төгрөг өгчих, материал бүрдүүлэхэд хэрэг болно гэхээр нь би надад гадаад паспорт байхгүй гэхэд Д.А- нь надад гадаад паспортын хэлтэст таньдаг хүн байгаа, над руу яриарай гэхээр нь би өөрөө нөхөртэйгөө хөөцөлдөөд өгсөн. Надад цагаан хуудас өгөөд манай нөхрийг өөрийг байх хэрэгтэй гээд паспортын хэлтсээс өгөөгүй. Хамт явж байсан Д.А-г З.Г- танилцуулахдаа Аминий орчуулагч, би өөрөө бичиг баримтаа бүрдүүлдэг гэж хэлж байсан. Тэгээд би паспорт нь болохгүй болохоор гараад явж байхад Д.А- залгаад яасан бэ миний дүү гэхээр нь манай нөхрийнх болсонгүй. Өөрийнхөө паспортыг захиалчихлаа гэхэд за наанаа байж бай би одоо яваад очъё гэснээ удалгүй дахин залгаад за за чи ерөөсөө КТМС-ийн энд хүрээд ир гэхээр нь очиж уулзахад бичиг баримтаа өгчих би маргааш гаргаад өгнө надад таньдаг хүн байгаа гэсэн. Надад З.Г- нь 2016 оны 8 дугаар сарын 05-нд явуулна гэж хэлсэн бөгөөд дараа нь 2016 оны 8 дугаар сарын 15-нд явахаар болчихлоо. Энэ үед Солонгост гоё баяр болно гэж хэлсэн, одоо дахиж хойшлохгүй биз дээ гэж асуухад одоо юу гэж хойшлох юм бэ яг хугацаандаа явна гэж хэлсэн. ...З.Г- нь надтай хамт явж манай гэрээс очиж хашааны гэрчилгээ аваад манай хашааг хамт 5.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 4.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн ... 2016 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Г- ирээгүй бөгөөд онгоцны буудлын нэг хүн та нар юу хийж байгаа юм бэ гэж асуухаар нь үнэнээ хэлсэн юм. Тэр онгоцны буудлын ажилтан шүүж өгөөд өнөөдөр болон маргааш гээд цаашид ийм олон хүнтэй нислэг манайд захиалаагүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. ...Би З.Г-д сүмийн журмаар виз гаргуулахаар 500.000 төгрөг, дараа нь 4500.000 төгрөгийг онгоцны тийз гэж өгсөн. Нийт 5000.000 төгрөг өгсөн. Хохирлын мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32-34, 3 хх-ийн 10 тал /,

 

Хохирогч Б.П-гийн эзэмшлийн Хаан банкны 5753815217 дугаарын данснаас яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753545066 дугаартай данс руу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөг шилжүүлсэн деспозит дансны хуулга /1 хх-ийн 7-9, 2 хх-ийн 177 тал /,

 

 Хохирогч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 31-нд найз Алтанзагасаар дамжуулж Солонгос улс руу 3.500.000 төгрөгөөр явуулж өгнө гэсэн З.Г- гэдэг хүнтэй уулзсан. Г- нь надтай уулзаад сүмийн шугамаар хямдхан гаргаж өгнө очиж байрлах байр болон ажлын байр бүх юм багтаж байгаа. Барьцаа 5.000.000 төгрөгийг өөрсдөө байршуулна гэж хэлээд, өнөөдөр манай орчуулагч А- Солонгос нисэх гэж байгаа, мөнгөө яаралтай байршуулсан байх шаардлагатай мөнгөө шилжүүл гэхээр нь би Г-гийн данс руу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын тэнд байдаг Хаан банкнаас 14-16 цагийн үед 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Г- надруу залгаад виз чинь гарсан байна, Сансарын колонкийн тэнд хүрээд ир гэхээр нь очиход А- гэх эмэгтэйтэй хамт байсан. А- нь утсан дээрээсээ нэг гадаад паспортны зураг харуулж байсан. Би өөрт учирсан хохирол 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46, 2 хх-ийн 248, 3 хх-ийн 71-72 тал/,

 

Шүүгдэгч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753545066 дугаартай дансруу 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3.500.000 төгрөгийг “Бадамаас” гэсэн гүйлгээний утга бичиж шилжүүлсэн баримт /2 хх-ийн 171 тал /,

 

Хохирогч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 13-14 цагийн хооронд хуучин Солонгосын элчин сайдын яаман дээр очиж З.Г- болон орчуулагч гэсэн Д.А- нартай уулзахад 53-66 УНС гэсэн цагаан өнгийн СRV маркийн машинтай байсан. Тэгээд уулзахад найдвартай гаргаж өгнө, итгэлцлийн хүрээнд гаргаж өгнө. Та нар Намжилмаад итгэж байгаа, би та нарт итгэж байна гэж хэлээд 3.500.000 төгрөгийг бэлнээр тухайн өдөр авсан. Мөн гадаад паспорт иргэний үнэмлэх 4 хувь цээж зураг  зэргийг цуг өгсөн. ...Г-, А- нар надад 3.500.000 төгрөгийг хохирол БНСУ руу виз гаргаж өгнө гэж учруулсан. Хохирлоос төлөгдсөн зүйл огт байхгүй тул 3500.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-43, 2 хх-ийн 250, 7 хх-ийн 43/,

 

Хохирогч О.С-аас яллагдагч З.Г-д 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөг өгсөн талаархи баримтын хуулбар /1 хх-ийн 15 тал /,

 

Хохирогч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би тэр явуулж байгаа гэх З.Г-тай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Халдвартын эмнэлгийн гадаа очиж цагаан өнгийн Пажеро машинд орж уулзсан. Надад гадаад паспорт байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд З.Г-, Д.Аптантуяа 2 хамт байсан. Надад хоёулаа гадаад паспортыг чинь зохицуулна 100.000 төгрөг ордог гэж хэлэхээр нь тухайн өдөр З.Г-гийн 5753545066 данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад Солонгос руу сүмийн журмаар явуулж байгаа гэж хэлсэн. Маргааш нь З.Г- над  руу 12 цагийн үед залгаад 3.500.000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь би 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Хаан банкнаас дүү Отгонцэцэгээр З.Г-гийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49 тал /,

 

Хохирогч Ц.Д-оос /Дүү Оюунцэцэгийн данснаас/ З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753545066 дугаартай дансанд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 169 тал /,

 

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Намжилмаатай утсаар ярьсан чинь 00000 гэсэн дугаартай З.Г- гэж хүүхэн байгаа мөнгө паспорт чинь бэлэн бол өнөөдрийн дотор аваачаад өг. Тэгвэл 1 дэх өдөр хамт явна гэж хэлсэн. Тэгээд би З.Г-тай утсаар холбогдоход 3.500.000 төгрөгөө паспорт, визний зургийн хамт аваад Солонгосын элчингийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод уулзсан чинь орчуулагч Агэж танилцуулсан эмэгтэйгийн хамт ирсэн. Тэгээд надаас гадаад паспорт визний зургийг аваад одоо материалыг чинь өгнө мөнгө чинь бэлэн байна уу гэж асуусан. Тэгээд Ардын Хаан банкнаас З.Г-гийн 5753545066 дугаарын дансруу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Гомдолтой байна, өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 229-231, 3 хх-ийн 8 тал /,

 

Хохирогч Б.М-ийн эзэмшлийн Хаан банкны 5003300000 дугаартай данснаас яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 575350000 дугаарын дансруу 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 3.500.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /1 хх-ийн 223 тал /,

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Үнэгүй.мн сайтаас сүмийн журмаар 3 хүн БНСУ-руу явуулна гэсэн 000000000 дугаар бүхий зарыг надад харуулсан. Зарын дагуу тус дугаар руу залгахад З.Г- гэгч эмэгтэйтэй холбогдон маргааш өдөр нь уулзахаар тохирсон. Товлосон өдрөө 11 цагийн үед 3 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах Хаан банкны гадаа З.Г-гийн унаж явсан 0000 УНИ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн улаан хүрэн өнгийн автомашин дотор түүний найз Агэгч эмэгтэйтэй хамт уулзсан. ...З.Г- нь манайх виз гаргаж өгөх тийм компани биш. Манайх христийн сүмийн дагуу Солонгос улс руу явуулдаг юм. 2016 оны 8 дугаар сарын 14-нд христийн шашны Усан Бантизм буюу Усан баталгаа хийх үйл ажиллагаа болох учраас бидэнд 10 хүний эрх өгсөн. 7 хүн явчихсан одоо 3 хүний орон тоо байгаа. Таньтай өчигдөр ярихад надад их дотно бөгөөд таатай санагдсан учраас таньтай уулзаж байна уг нь над руу олон хүмүүс ярьдаг. Гэхдээ би сонгож асуудлыг тань шийдэж өгнө та хамгийн гол нь гаргаж өгсөн визнийхээ дагуу байх ёстой үгүй бол бидний дараачийн үйл ажиллагаануудад асуудал болдог учраас бид хүнийхээ тоог бүрдүүлж явуулах ёстой та харлаж болохгүй шүү, миний төрсөн эгч болох П- нь 20 гаруй жил Солонгос улсад амьдарч байна. Тэндээ хоолны газар ажиллуулахын зэрэгцээ сүмийн Монгол улсын пастор байгаа юм. Бид нар бол найдвартай хүмүүс та битгий санаа зов гэж хэлж байсан. Энэ үед хамт явсан А гэгч нь З.Г-гийн эгч П-гийн туслах, Монголын талаас сүмийн журмаар явж буй бүх хүмүүсийн бичиг баримтыг хариуцдаг хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгэх үедээ надаа өмнө нь явсан 7 хүний виз дарагдсаны баталгаа гэж 3 хүний Солонгос улсын виз дарагдсан гадаад паспортууд харуулж байсан ба тэгээд л салсан. ...Үдээс хойш над руу утасдан бүх бичиг баримтуудыг А зохицуулна, мөнгийг чинь Солонгос улс руу гуйвуулчихсан гэж байсан.  8 сарын 10-нд визэнд орох шаардлагатай байсан ба шинээр захиалсан паспорт маань гараагүй байсан учир визэнд орж чадаагүй улмаас би явж чадаагүй. Энэ шалтгаанаар АГ- 2 манайд ирэн уг шалтгааны улмаас та явах боломжгүй болсон гэж хэлэхэд би өөрөөсөө боллоо намайг уучлаарай, миний эргэн тойронд Солонгос явах сонирхолтой хүмүүс олон байгаа та нарт ахин боломж гарвал надад хэлээрэй гэж би хэлсэн. Өгсөн байсан 4.100.000 төгрөгөө өөрийн дүү Баярмаагийн данс руу хийлгэж эргүүлэн авсан. Хэд хоногийн дараа буюу 8 дугаар сарын 15-ны өдөр над руу ахин залгаж 9 дүгээр сарын 05-ны өдөр автомашины үзэсгэлэн худалдаанд надад Солонгос явах 4 хүний боломж байгаа, автомашин зөөдөг үзэсгэлэнд орох хүмүүс нь бүгд бэлэн гэж хэлсэн. Үүнийг сонсоод би өөрийн бэр Сэрээнэнхорлоод хэлээд мөнгөө өгцгөөсөн. Хэд хоногийн дараа Г- ахин залган ...танд найдвартай явах хүмүүс байвал хэлээрэй гэж хэлэхэд би өөрийн дүү Баярмаа, найз Үүрийнтуяад уулзахыг зөвлөсөн. Удалгүй 8 дугаар сарын 22-нд нотиаратаар орж Б, Ү, С нар нь мөнгөө өгцгөөж зээлийн гэрээ хийсэн. Миний хувьд анх сүмийн журмаар виз гаргуулна гэж 4100.000 төгрөг өгсөн тухайн үед виз чинь бүтэхээ болилоо гээд буцаагаад өгсөн. Түүнээс хойш 7, 8 хоногийн дараа Г- над руу залгаад машины үзэсгэлэн худалдааны журмаар хэдэн хүн авч явах боломж байна та явах уу гэхээр нь би өмнө мөнгө төгрөг буцаагаад өгсөн байсан учраас итгээд шууд зөвшөөрсөн. Тэгээд 4.100.000 төгрөгийг дахин өгөөд дараа нь охиноо цуг аваад явъя гээд 3000.000 төгрөг өгсөн. Надад нийт 7.100.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. ...Би бие сэтгэл, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд маш их хохирсон. Найз нөхөд, гэр бүлийн хооронд үл ойлголцол үүсэн харилцаа таарамжгүй хандлагатай болсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 62-65, 3 хх-ийн 1, 7 хх-ийн 39 тал/,

 

Хохирогч Б.Б-ээс яллагдагч З.Г-д 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 4.100.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг өгсөн талаарх баримт /2 хх-ийн 43 тал /,

 

Хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай хадам эгч болох Б.Б- нь надад анх 8 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улсын виз найдвартай гаргадаг хүн байна, чи явах сонирхол байна уу гэж хэлж байсан. Надад явах сонирхол байсан учраас зөвшөөрсөн. Маргааш нь би урьдчилгаа төлбөр яаралтай өгөх шаардлага байна гэсэн учраас Б.Б- эгчийн байрных нь гадаа бэлнээр 2.000.000 төгрөг Б.Б- эгчид өгсөн. Түүний дараа 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Б- эгч над руу залган нөгөө виз гаргаж өгч байгаа хүмүүстэй өнөөдөр уулзаж үлдэгдэл 1.100.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна гэсний дагуу ...Баярцэцэгийн гэрт Баярмаа, Г- түүний найз А гэх эмэгтэйтэй хамт уулзаж ... ярилцаж сууж байгаад бид нар бүгд Драгон төвийн нотариат орж З.Г-д 3.100.000 төгрөгийг өгсөн тухай зээлийн гэрээ хийсэн. ...Г- бидэнд “санаа зовох зүйл одоо байхгүй. Явахдаа бэлдээд л байж бай” гэж хэлж байсан учраас би ойролцоогоор 200.000 төгрөгийн хувцас хунар худалдан авч тодорхой хэмжээний зардал гаргасан. ...Би ихээхэн гомдолтой байна. Надаас Г-, А- нар 3.100.000 төгрөг залилан авсан, энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 68-69, 3 хх-ийн 9, 7 хх-ийн 41 тал /,

 

Хохирогч Н.С-оос яллагдагч З.Г-д 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3.100.000 төгрөг өгснийг Сүхбаатар дүүргийн тойргийн 185 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ /2 хх-ийн 49 тал /,

 

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Солонгост шинээр автомашины үзэсгэлэн худалдаа болох учраас нэмж 4 хүн явуулахаар болсон гэж Б.Б- эгчээс сонссон. Тиймээс би өөрийн хүү болох М хамт 4 хүнийх нь бүрэлдэхүүнд явах шийдэлд хүрсэн. Урьдчилгаа мөнгөө би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Драгон төвөөс өөрийн найз болох Т.Ү-гаас зээлэн түүний Хаан банкны 5752020000 тоот данснаас З.Г-гийн данс руу шилжүүлсэн. ...3ээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгөө би 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эгч Б.Б-ийн гэрт бэлнээр 3.000.000 төгрөг өгөөд зээлийн гэрээний ард гараар бичиж тэмдэглэсэн. Мөн хүүхэд болох Мөнх-Эрдэнийн гадаад паспорт гаргуулах, гэрлэлтийн баталгаа салгуулах зорилгоор 400.000 төгрөг өгсөн, өөрийн хамт явж байдаг найз Агэх эмэгтэйд иргэний бүртгэлийн төв дээр ажилладаг танил талаараа хөөцөлдүүлнэ гэж хэлээд авсан учраас зээлийн гэрээнд тэмдэглээгүй. А-гаа Солонгос хэлний орчуулагч гэж хэлдэг байсан. А- нь байнга л хажууд нь дагаад явж байсан. ...Би найзаасаа урьдчилгаа болох 4.100.000 төгрөг, өөрийн бэр Н.С-оос хадгаламж барьцаалсан зээл авахуулан байж 3.000.000 төгрөгийг зээлээр авч өгсөн. Дараа нь  400.000 төгрөг өгөөд 300,000 төгрөгийг миний гэрлэлтийн баталгааг салгуулахаар, 100.000 төгрөгийг хүүхдийн гадаад паспортны мөнгө гэж өгсөн. Нийт 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 72-73, 3 хх-ийн 3 тал /,

 

Хохирогч Б.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 575200000дугаартай данснаас яллагдагч З.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5753540000 дугаарын дансруу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4.100.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4.100.000 төгрөг өгснийг Сонгинохайрхан дүүргийн тойргийн 327 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ /2 хх-ийн 45, 110 тал /,

 

Хохирогч Т.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2016 оны 8 дугаар сарын дундуур Б.Б- надтай уулзаад нөгөө хүн чинь Солонгос руу авто үзэсгэлэнгийн журмаар хэдэн хүн авч явна гэнэ, чи явах уу гэхээр нь би явахгүй харин өөрийн нөхөр Б, дүү У, Я-т нарыг явуулъя гэж хэлээд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос улс руу зуучилж өгч байгаа З.Г- гэх хүнтэй уулзсан. З.Г- надад хэлэхдээ нэг хүн 3.100.000 төгрөг болно, мөнгөө дансаар шилжүүлчих гэж хэлэхээр нь Драгон төвийн хаан банкаар З- овогтой Г- гэсэн нэр бүхий 5753545066 гэсэн дугаарын дансаар би 9.300.000 төгрөг шилжүүлсэн, зээлийн гэрээ байгуулсан. Мөн найз Б.Б-д 4.000.000 төгрөг зээлж, түүний данс руу шилжүүлсэн. ...Уг хэрэгт А- нь холбоотой, Г-тай цуг явж байсан, А-г өөрийнхөө Солонгос хэлний орчуулагч гэж танилцуулсан. ...Г-, А- надад виз гаргаж өгнө гэж 9300.000 төгрөгийн хохирол учруулсан. Төлөгдсөн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 75-76, 3 хх-ийн 5, 7 хх-ийн 37 тал /,

 

Хохирогч Т.Ү-гийн эзэмшлийн Хаан банкны 575202000 дугаартай данснаас яллагдагч З.Г-гийн эзэмшлийн 575354000 дугаарын дансруу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 9.300.000 төгрөг шилжүүлсэн баримт, яллагдагч З.Г-д 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4.100.000 төгрөг өгснийг Сүхбаатар дүүргийн тойргийн 185 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ /2 хх-ийн 46, 97 тал /,

 

Хохирогч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 27-28-наар байсан санагдаж байна Офицеруудын ордны Петровис колонкийн тэнд очиж уулзсан, би тухайн үед өөрийнхөө машинтай явсан ба Г- машинд орж ирж суусан. Би БНСУ-руу найдвартай виз гаргана, та нар сүмийн чиглэлээр гарна, надад 4 сая төгрөг бэлнээр өгөөрэй, одоо хүмүүс явах гээд байна, чи хурдлах хэрэгтэй байна гэж яаруулсан. Тэгээд Г- би чамайг өөрийнхөө хамаатан, дүү гэж явуулж байгаа шүү, 14 хоногийн дараа гэхэд л виз гарсан байна, чи санаа зоволтгүй гэж хэлсэн.  ...Маргааш нь яг өмнө нь уулзсан газраа очиж Г-тай уулзсан тухайн үед Х надтай хамт явсан ба Г-тай хамт А- гээд хар, өндөр хүүхэн ирсэн. Г- А-гаа энэ хүн бол та нарыг авч явах хүн, сая Солонгос явчихаад ирсэн манай орчуулагч байгаа юм гэж хэлсэн, А- ч бас тэр үед өөрийгөө би бол орчуулагч та нарыг би авч явна гэж байсан, бас тэнд ийм газар очно гээд нэг Солонгос нэр хэлээд байсан. Би 3.500.000 төгрөг өгөөд үлдсэн 500.000 төгрөгийг офицеруудын ордны Хаан банкнаас өөрийнхөө данснаас шилжүүлсэн, тэгээд офицеруудын ордны хойд талын нотариатаар орж зээлийн гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 153-154 тал /,

 

Хохирогч Н.У-аас шүүхэд гаргаж өгсөн яллагдагч З.Г-д 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 3500.000 төгрөг өгснийг Баянзүрх дүүргийн тойргийн 209 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ баримт,

 

Хохирогч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... нөхөр бид очоод Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар байрны хажууд нөгөө Г- гэх махлаг эмэгтэй өөрийн машиндаа суулгаад бэлэн 7.200.000 төгрөг тоолж өгөөд зам гараад нотариатын газар орж гэрээ хийсэн ...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би Г- руу залгатал холбогдохгүй байсан ...2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б надад бид нар залилуулсан юм шиг байна, нөгөө Г- алга болчихлоо, ажил төрөл хамаг юм нь худлаа байсан байна гэж хэлсэн. ...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр өгсөн ...мөнгөө өгчихөөд нотариат руу явна гээд байж байтал Г- өөрөө за манай орчуулагчтай танилц гэхэд А- гэх эмэгтэй Өргөөгийн баруун талаас алхаж ирснээ за сайн байна уу, би орчуулагч А- гэж хүн байна, та хоёрыг Солонгос руу гаргаж өгнө, би өөрөө жинхэнэ Солонгос руу авч явдаг хүн, та хоёрт тэнд очихоор ажил олж өгнө, ажил, хоол унд бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгснээ би дараагийн хүмүүс рүүгээ явлаа яаралтай ажилтай байна гээд Г-д хандан чи наад 2 хүнээ зохицуулаарай гээд явсан. Тэгээд Г-, манай нөхөр Нармандах бид 3 Өргөөгөөс урагш зам гараад нэг нотариат руу орж гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг / 5 хх-ийн 29-30, 46-47, 209 тал /,

 

   Хохирогч Д.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... өөрийгөө Г- гэж танилцуулаад ...нилээн хэдэн хүний виз гаргаж явуулж байна, туршлагатай, 4.000.000 төгрөгөнд бүх зүйл багтана, уг мөнгөнд визны материал бүрдүүлэлт, орчуулга, замын зардал, онгоцны тийз бүгд багтсан, хэрэв явна гэвэл маргаашийн дотор мөнгөө олж өгөх ёстой. Нэг дэх өдөр гэхэд материалаа элчин сайдын яаманд өгөх ёстой гэж хэлсэн. ...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Дархан минж төвийн баруун талын нотариатын газар очиж гэрээ хийсэн, 4.000.000 төгрөгөө нотариатын хажууд тоолж өгсөн. Гэрээ хийхдээ уг хүнд нөхөр Б.Ванчингийн гадаад паспорт, визний зургийг орчуулагч гэх эмэгтэйг дагуулж ирээд тусад нь өгөөд явуулсан. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр утсаар залгаад яасан юу болсон талаар асуухад виз чинь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гарна, албаны журмаар гарч байгаа виз хугацаандаа гарна, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэхэд ниснэ, санаа зодох зүйлгүй, визээ гарахаар уулзалдана гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш утас нь холбогдохоо больсон ... Бид 2-ын бичиг баримтыг Г- нь А-д өгсөн, тэгсэн А- нь би яараад байна одоо явлаа бусад зүйлийг А-гаас асуугаарай гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. ...Г- энэ хүн та нарыг БНСУ-руу авч явах хүн, орчуулагч энэ тэр гээд заахад өндөр биетэй хар царайтай, өөрийгөө А- гэх хүүхэн би та нарын бичиг баримтыг бүрдүүлээд БНСУ явуулна гэж хэлсэн. Би тэгэхээр нь ойлгохдоо орчуулагч гэж Г-гийн хэлээд байгаа бас авч явах хүн гэж хэлээд байгаа хүн нь энэ А- юм байна гэж ойлгосон. Өөрөө ч би та нарыг авч явна, орчуулагч байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 18-19, 7 хх-ийн 53 тал /,

 

Хохирогч Д.З-гаас яллагдагч З.Г-д 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг өгснийг Баянзүрх дүүргийн тойргийн 000 дугаартай нотариатч баталсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /6 хх-ийн 10-11 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Д.З- нь ...би 4 дугаартай зургийг зааж байна энэ Д.А-гийн зураг байна, ...энэ арай залуугийнх нь зураг байна. Тухайн үед энэ зурагаасаа бага зэрэг таргалж харласан байсан. Би А-г сайн таниж байна надад би та нарыг БНСУ руу явуулна гэж хэлж байсан...” гэх тэмдэглэл /7 хх-ийн 54-56 тал/,

 

        Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нотариат орж Г-д 4 сая төгрөг зээлүүлэв гэсэн утгатай гэрээ байгуулж мөнгөө өгсөн. Г- надад хэлэхдээ олон жил виз гаргадаг ажил хийж байна найдвартай 8 дугаар сарын 23-ны өдөр виз гарна, чи БНСУ-д очоод авто машины үйлдвэрт ажиллана. Манай орчуулагч А- гээд БНСУ руу гаргадаг орчуулагч байгаа энэ хүн рүү чи утсаар яриарай гэж хэлсэн. Би мөнгөө өгчихөөд тэр дороо орчуулагч А- гэх хүн рүү 99-тэй дугаар луу залгаж яриахад 8 дугаар сарын 23-ны өдөр виз чинь гараад явна, асуудал байхгүй, бүх бичиг баримт бүрэн, харин Г-д мөнгөө өгөөрэй, тэгээд чи хариугаа сонсоод байж бай гэж хэлсэн. ...2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Г- гэх эмэгтэй Солонгос улсын виз 1 жилийн гэрээтэй гаргаж өгнө гэж 4 сая төгрөг бэлнээр авсан. Тэгэхдээ Баянгол дүүргийн тамгын газрын байрны замын эсрэг талын нотариат орж Г- бид хоёр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 142-144, 163-164 тал /,

 

Гэрч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.З- нь манай эгчтэй хамтран ажилладаг бөгөөд манай эгчээс нөхрийгөө Солонгос улс руу явуулах гэсэн юм. Баталгаатай гаргаж өгдөг хүн байна уу гээд урьд нь асууж байсан юм. Тэгээд би тэр үед З.Г-тай уулзсан учраас түүний талаар эгчдээ хэлээд тэр хүн чинь боломжтой гэвэл энэ хүнтэй уулзаад үз гээд эгчдээ З.Г-гийн утсыг өгөөд явуулсан. Тэгээд манай эгчээс З.Г-гийн утсыг аваад очиж уулзсан юм байна лээ. Тэр талаар бол надад мэдэж байгаа зүйл  байхгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 21 тал/,

 

Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд анх тэр Г- гэх эмэгтэйг дүүгийнхээ найз юм байна гэж ойлгоод л тэр эмэгтэйн талаар Золзаяад ярьж холбож өгсөнөөс өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 22 тал/,

 

Шүүгдэгч З.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад БНСУ-ын элчин сайдын яаманд таньдаг хүн байхгүй. Би Баянзүрх дүүргийн  офицеруудын ордны тэнд түрээслэх гэж байсан байранд ороод байрны тагтан дээр гарч амьдардаг гэсэн дүр эсгэн итгүүлж байсан. ...БНСУ-ын виз гаргаж өгнө, элчин сайдын газарт танил байгаа, миний ах газны үйлдвэрт ажиллаж байгааг зохиож мөнгө төгрөг авсан. Би А- гэх эмэгтэйтэй хамтарч ажилласан. Миний энэ бүх үйлдэлд хамт явж орчуулагч, газарч юм, авч явна гэж хэлж хүмүүст итгүүлдэг байсан. Би хохирол мөнгөө төлж барагдуулах гэж байгаа хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг / 3 хх-ийн 18, 5 хх-ийн 73-75, 91-93, 6 хх-ийн 118-120, 7 хх-ийн 92, 158-160 тал / зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна.

 

Шүүгдэгч Д.А- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, дээр нь хохирлын хэмжээг 57.000.000 төгрөг гэсэн байна. Би хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Би ийм хэрэг хийгээгүй, надад Г- анхнаасаа л үнэн гэж хэлж байсан. Би гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй...” /3 хх-ийн 21, 5 хх-ийн 94-97, 6 хх-ийн 121-124, 7 хх-ийн 95, 162 тал/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би энэ хүмүүсийг сайн танихгүй байна. Ганц нэг удаад хамт явж байсан нь үнэн. Гэхдээ бодитой мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Н.У-, С.Э-, Д.З-, Б.М- нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус мэдүүлж оролцсон боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч Б.М- “...Би 4 сая төгрөг өгсөн. А-тай би утсаар ярьсан. Тухайн үед А- би орчуулагч нь байна, та мөнгөө өгөөд явчих виз чинь асуудалгүй гэж хэлсэн...”, хохирогч Б.Б- “...Тухайн үед А- хамт орж ирж байсан. Би гомдолтой байна, яаралтай хохирлоо барагдуулж авмаар байна...”, хохирогч Б.П- “...Г-, А- хоёртой уулзаад хашаагаа зараад мөнгө өгч байсан. 4500.000 төгрөг өгч байсан. Паспорт янзлана гэж 500.000, нийт 5.000.000 төгрөг өгсөн. Үнэхээр гомдолтой байна...”, С.Э- “...7.200.000 төгрөг бэлэн өгсөн. А- цуг явж байсан. Тухайн үед хүүхэд рүүгээр яарч байна явлаа гээд явсан...” гэсэн  мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.П-гийн “...би надад гадаад паспорт байхгүй гэхэд Д.А- нь надад гадаад паспортын хэлтэст таньдаг хүн байгаа, над руу яриарай гэхээр нь би өөрөө нөхөртэйгөө хөөцөлдөөд өгсөн. Хамт явж байсан Д.А-г З.Г- танилцуулахдаа Аминий орчуулагч, би өөрөө бичиг баримтаа бүрдүүлдэг гэж хэлж байсан. Тэгээд би паспорт нь болохгүй болохоор гараад явж байхад Д.А- залгаад яасан бэ миний дүү гэхээр нь манай нөхрийнх болсонгүй. Өөрийнхөө паспортыг захиалчихлаа гэхэд за наанаа байж бай би одоо яваад очъё гэснээ удалгүй дахин залгаад за за чи ерөөсөө КТМС-ийн энд хүрээд ир гэхээр нь очиж уулзахад бичиг баримтаа өгчих би маргааш гаргаад өгнө надад таньдаг хүн байгаа гэсэн...”,

хохирогч З.Б-ын “...өнөөдөр манай орчуулагч А- Солонгос нисэх гэж байгаа, мөнгөө яаралтай байршуулсан байх шаардлагатай мөнгөө шилжүүл гэхээр нь би Г-гийн данс руу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын тэнд байдаг Хаан банкнаас 14-16 цагийн үед 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Г- надруу залгаад виз чинь гарсан байна, Сансарын колонкийн тэнд хүрээд ир гэхээр нь очиход А- гэх эмэгтэйтэй хамт байсан. А- нь утсан дээрээсээ нэг гадаад паспортны зураг харуулсан...”,

хохирогч О.С-ийн “...2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 13-14 цагийн хооронд хуучин Солонгосын элчин сайдын яаман дээр очиж З.Г- болон орчуулагч гэсэн Д.А- нартай уулзахад 0000 УНС гэсэн цагаан өнгийн СRV маркийн машинтай байсан. Тэгээд уулзахад найдвартай гаргаж өгнө, итгэлцлийн хүрээнд гаргаж өгнө гэсэн. ...Г-, А- нар надад 3.500.000 төгрөгийг хохирол БНСУ руу виз гаргаж өгнө гэж учруулсан...”,

хохирогч Ц.Д-ын “...З.Г-, Д.А 2 хамт байсан. Надад хоёулаа гадаад паспортыг чинь зохицуулна 100.000 төгрөг ордог гэж хэлэхээр нь тухайн өдөр З.Г-гийн 5753545000 данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн...”,

хохирогч Б.М-ийн “...би З.Г-тай утсаар холбогдоход 3.500.000 төгрөгөө паспорт, визний зургийн хамт аваад Солонгосын элчингийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод уулзсан чинь орчуулагч Агэж танилцуулсан эмэгтэйгийн хамт ирсэн...”,

хохирогч Б.Б-ийн “...Энэ үед хамт явсан А гэгч нь З.Г-гийн эгч П-гийн туслах, Монголын талаас сүмийн журмаар явж буй бүх хүмүүсийн бичиг баримтыг хариуцдаг хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгэх үедээ надаа өмнө нь явсан 7 хүний виз дарагдсаны баталгаа гэж 3 хүний Солонгос улсын виз дарагдсан гадаад паспортууд харуулж байсан...”,

хохирогч Н.С-ийн “...Б-ийн гэрт Б-, Г- түүний найз А гэх эмэгтэйтэй хамт уулзаж ... ярилцаж сууж байгаад бид нар бүгд Драгон төвийн нотариат орсон...”,

хохирогч Б.Б-гийн “...өөрийн хамт явж байдаг найз А гэх эмэгтэйд иргэний бүртгэлийн төв дээр ажилладаг танил талаараа хөөцөлдүүлнэ гэж хэлээд авсан учраас зээлийн гэрээнд тэмдэглээгүй. А-гаа Солонгос хэлний орчуулагч гэж хэлдэг байсан. А- нь байнга л хажууд нь дагаад явж байсан...”,

хохирогч Т.Ү-гийн “...Уг хэрэгт А- нь холбоотой, Г-тай цуг явж байсан, А-г өөрийнхөө Солонгос хэлний орчуулагч гэж танилцуулсан...”,

хохирогч Б.М-ын “...Манай орчуулагч А- гээд БНСУ руу гаргадаг орчуулагч байгаа энэ хүн рүү чи утсаар яриарай гэж хэлсэн. Би мөнгөө өгчихөөд тэр дороо орчуулагч А- гэх хүн рүү 99-тэй дугаар луу залгаж яриахад 8 дугаар сарын 23-ны өдөр виз чинь гараад явна, асуудал байхгүй, бүх бичиг баримт бүрэн, харин Г-д мөнгөө өгөөрэй, тэгээд чи хариугаа сонсоод байж бай гэж хэлсэн...”,

хохирогч Д.З-гийн “...Г- энэ хүн та нарыг БНСУ-руу авч явах хүн, орчуулагч энэ тэр гээд заахад өндөр биетэй хар царайтай, өөрийгөө А- гэх хүүхэн би та нарын бичиг баримтыг бүрдүүлээд БНСУ явуулна гэж хэлсэн...”,

хохирогч С.Э-гийн “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр өгсөн ...мөнгөө өгчихөөд нотариат руу явна гээд байж байтал Г- өөрөө за манай орчуулагчтай танилц гэхэд А- гэх эмэгтэй Өргөөгийн баруун талаас алхаж ирснээ за сайн байна уу, би орчуулагч А- гэж хүн байна, та хоёрыг Солонгос руу гаргаж өгнө, би өөрөө жинхэнэ Солонгос руу авч явдаг хүн, та хоёрт тэнд очихоор ажил олж өгнө, ажил, хоол унд бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгснээ би дараагийн хүмүүс рүүгээ явлаа яаралтай ажилтай байна гээд Г-д хандан чи наад 2 хүнээ зохицуулаарай гээд явсан...”,

хохирогч Н.У-ын “...Г- А-гаа энэ хүн бол та нарыг авч явах хүн, сая Солонгос явчихаад ирсэн манай орчуулагч байгаа юм гэж хэлсэн, А- ч бас тэр үед өөрийгөө би бол орчуулагч та нарыг би авч явна гэж байсан, бас тэнд ийм газар очно гээд нэг Солонгос нэр хэлээд байсан...” гэсэн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна.

 

            Хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Г- нь 12 удаагийн үйлдлээр дангаараа бусдад 60.700.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч З.Г-, Д.А- нар нь бүлэглэн 13 удаагийн үйлдлээр бусдад 65.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нэр бүхий 25 хохирогчийг “сүмийн цуглаанд оролцуулах болон автомашины үзэсгэлэн худалдаанд оролцуулах журмаар Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргаж явуулна” гэж зохимол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулан, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч мэхлэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.

 

   Тэдгээрийн дээрх үйлдэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө, мөн дараа нь үйлдэгдсэн байх тул  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх шаардлага үүсчээ.

 

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ...хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д “...энэ хэргийн улмаас онц их хэмээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус зааж, залилах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга нь 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөрч хуульчлагдсан байна. Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчисан.

 

              Шүүгдэгч З.Г-, Д.А- нар “залилах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул тэдгээрийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

 

              Мөн шүүгдэгч нар нь 13 удаагийн үйлдлээр нэр бүхий 13 хохирогчид их хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хохирол учруулахдаа шүүгдэгч З.Г- нь Солонгос улсад манай эгч, ах байдаг, сүмийн шугамаар явуулна, автомашины үйлдвэрт ажиллуулна гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөн иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэдээс мөнгийг өөртөө шилжүүлэн авах, шүүгдэгч Д.А- нь би орчуулагч хийдэг, солонгос руу та нарыг авч явах хүн нь байна гэх зэргээр идэвхтэй байдлаар үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдсон тул тэдгээрийг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

              Шүүгдэгч З.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А-тай 2015 оны 9 сард танилцсан. Түүнээс хойш байнга холбоотой байсан. А-г хүмүүст өөрийгөө Солонгос хэлний орчуулагч гэж хэлээд өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “..түүнийх нь дагуу би хоёр хүнтэй утсаар ярьж өөрийгөө Солонгос хэлний орчуулагч гэж хэлсэн. Бүх мөнгийг Г- өөрөө авсан. Хоёр гурван удаа хүнээс мөнгө авахыг харсан...” гэх мэдүүлэгт дүгнэлт хийхэд тухайн хэрэгт шүүгдэгч З.Г- нь гэмт хэргийн гүйцэтгэгч, шүүгдэгч Д.А- нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болох тогтоогдсон байна.  

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнэж, шүүгдэгч З.Г-г үргэлжилсэн үйлдлээр дангаараа нэр бүхий 12 хохирогчид их хэмжээний буюу 60.700.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан, мөн шүүгдэгч Д.А-тай бүлэглэн нэр бүхий 13 хохирогчид их хэмжээний буюу 65.300.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.А-г шүүгдэгч З.Г-тай бүлэглэн, хамжигчаар оролцож, үргэлжилсэн үйлдлээр 13 хохирогчид их хэмжээний буюу 65.300.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г- “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Надад худлаа хэлэх шаардлага байхгүй. Д.А- хамт яваад тухайн гэмт хэргийг үйлдэж байсан. Д.А- нь дээрх мөнгөнүүдээс 20 сая төгрөгийг авсан...” гэж,

Шүүгдэгч Д.А- “...Зарим хүмүүстэй уулзаж байсан. Баталгаажуулж үнэмшүүлж, итгүүлдэг байсан. Зарим хохирогч нар өөрсдөө өөр хүмүүст бас ярьж, хэлж итгүүлдэг байсан. Би энэ хүмүүсийг залилж байна гэж мэдээгүй. Г-гийн өөрийнх нь хамаатан садангууд надад итгүүлж байсан. Анх зарын дагуу би гэр барих гэж очоод Г-тай танилцаж байсан. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Тухайн үед нэг хүнээс 3.500.000 төгрөг авахад би тэр мөнгөнөөс авдаггүй байсан. 2 удаа 300.000, 500.000 төгрөг авч байсан...” гэж тус тус мэдүүлж оролцсон,  

Харин хохирогч Ю.А- “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг, Мөнхцэцэг гээд манай төрсөн дүүгээс 10.500.000 төгрөг тус тус авсан. Энэ хүнээс хохирол төлбөрөө яаралтай гаргуулж авах хүсэлттэй байна. Шүүх тодорхой хугацаа заах хэрэгтэй байна...” гэж, хохирогч И.Д- “...гомдолтой байна...” гэж, хохирогч Б.Х- “...Г-гаас хохирсон мөнгөө гаргуулж авмаар байна. 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 3.200.000 төгрөг бэлэн Г-д өгсөн...” гэж, хохирогч Б.Б- “...Би 2016 онд Үүрийнтуяагаас 4.000.000 төгрөг зээлээд, нийт 7.500.000 төгрөг Г-д өгсөн. Тухайн үед А- хамт орж ирж байсан. Гомдлоо яаралтай барагдуулж авмаар байна...” гэж, хохирогч Т.Ү- “...гомдолтой байна...” гэж, хохирогч Б.П- “...Г-, А- хоёртой уулзаад хашаагаа зараад мөнгө өгч байсан. 4500.000 төгрөг өгч байсан. Паспорт янзлана гээд 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг өгсөн. Үнэхээр гомдолтой байна...” гэж, хохирогч Д.З- “...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэж, хохирогч Б.М- “...4.000.000 төгрөг өгсөн. А-тай би утсаар ярьсан. Тухай үед А- би орчуулагч нь байна гэж хэлсэн. Та мөнгөө өгөөд явчих виз чинь асуудалгүй гэж хэлсэн. Маш их гомдолтой байна...” гэж, хохирогч С.Э- “...7.200.000 төгрөг бэлэн өгсөн. А- цуг явж байсан...” гэж тус бүр хохирол нөхөн төлүүлэх байр суурьтай оролцсон болно.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.Г- дангаараа нэр бүхий 12 хохирогчид нийт 60.700.000 төгрөгийн, шүүгдэгч З.Г-, Д.А- нар нь бүлэглэн нэр бүхий 13 хохирогчид 65.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохирол бусдад учирсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч З.Г-гийн дангаараа үйлдсэн нэр бүхий 12 хохирогчид учирсан 60.700.000 төгрөгийн хохирлоос хохирогч Ч.Ө-т учирсан 7.000.000 төгрөгөөс 3.500.000 төгрөг, Ц.Д-д 100.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч З.Г- нь буцаан өгсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр, мөн иргэний хариуцагч Б аас 500.000 төгрөг хураан авч, хохирогч Ю.А-т хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул 4.100.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч Ж.Б нь “...С, Д, Х гэх гурван хүний материалыг хүний 4 сая төгрөг өгсөн, үүнээс би хувьдаа 400.000 төгрөг авсан...” гэж мэдүүлсэн тул иргэний хариуцагч Ж.Б-аас 400.000 төгрөг гаргуулж, 200.000 төгрөгийг хохирогч Д.С-т, 200.000 төгрөгийг хохирогч Б.Х- нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Мөн Хохирогч Б.П-, З.Б-, О.Сумъяа, Ц.Д-, Б.М-, Б.Б-, Н.С, Б.Б-, Т.Ү-, Н.У-, С.Э-, Д.З-, Б.М- нарын 13 хүнд нийт 65.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч З.Г-, Д.А- нар нь бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу дээрх иргэдэд учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч З.Г-гаас нийт 88.850.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ө-, Ч.Ө-, Я.С-о, Л.Б-э, Ц.Ю-, Э.Б-, Б.Х-, Ю.А- нарт тус тус 3.500.000 төгрөг, Г.Д-д 10.000.000 төгрөг, Ю.М-т 10.500.000 төгрөг, И.Д-эд 4.000.000 төгрөг, Д.С-т 3.800.000 төгрөг,

хохирогч Б.П-д 2.500.000 төгрөг, З.Б-, Б.М-, О.С нарт тус бүр 1.750.000 төгрөг, Ц.Д-д 1.700.000 төгрөг, Б.Б-т 3.550.000 төгрөг, Н.С-д 1.550.000 төгрөг, Б.Б-д 3.750.000 төгрөг, Т.Ү-д 4.650.000 төгрөг, С.Э-д 3.600.000 төгрөг, Д.З-, Н.У-, Б.М- нарт тус бүр 2.000.000 төгрөг олгохоор,

мөн шүүгдэгч Д.А-гаас нийт 32.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.П-д 2.500.000 төгрөг, З.Б-, Б.М-, О.С нарт тус тус 1.750.000 төгрөг, Ц.Д-д 1.800.000 төгрөг, Б.Б-т 3.550.000 төгрөг, Н.С-д 1.550.000 төгрөг, Б.Б-д 3.750.000 төгрөг, Т.Ү-д 4.650.000 төгрөг, С.Э-д 3.600.000 төгрөг, Д.З-, Н.У-, М нарт тус бүр 2.000.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.                                                                    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Г-, Д.А- нар залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэх нь зүйтэй.  

 

2016 оны 11 дүгээр сарын 30-ны шүүх сэгтэц эмгэг судлалын “...Д.А- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.А- нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.А- нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.А- нь одоо сэтгэцийн эмгэггүй байна. Д.А- нь хэргийн талаар тавьсан асуултад үнэн зөв хариуцах чадвартай байна. Д.А- нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 0000 дугаартай,

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын “...З.Г- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. З.Г- нь сэтгэцийн  эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. З.Г- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Г- нь хэргийн талаар тавьсан асуултанд хариулах чадвартай байна. З.Г- нь хэрэг хариуцах чадвартай байна...” 0000дугаартай дүгнэлт /2 хх-ийн 118-119, 123-124 тал/-үүдээр шүүгдэгч З.Г-, Д.А- нар нь сэтгэцийн өвчин үгүй, хэрэг хариуцах чадвартай байна. 

 

            Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учир тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

         Шүүгдэгч З.Г-гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Э.М-ын: “...Миний охин З.Г- нь жаахан ширүүндүү хурц ааштай эмэгтэй байгаа. Би З.Г-тай хамт амьдардаггүй болохоор түүний зан байдлын талаар нарийн сайн мэдэхгүй. З.Г- хамгийн том эгч болох З.П нь АНУ-д амьдардаг, дараагийн эгч нь БНСУ-д ажиллаж амьдардаг юм...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 82 тал/, гэрч Э.М, Ц.З, М.Д, Б.Должин нарын мэдүүлэг /3 хх-ийн 83-86, 5 хх-ийн 146-147 тал/, ял шалгасан хуудас /5 хх-ийн 160/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 115 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /5 хх-ийн 71, 145 тал /, оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 95 тал/, үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа /5 хх-ийн 45, 6 хх-ийн 153 тал/, хилээр нэвтэрсэн талаархи албан тоот /5 хх-ийн 44, 238 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /5 хх-ийн 48 тал/, боловсролын гэрчилгээний хуулбар /5 хх-ийн 140-144 тал/ зэрэг нотлох баримтууд,

 

         Шүүгдэгч Д.А-гийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгасан хуудас /5 хх-ийн 159 тал /, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 128-130 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /6 хх-ийн 28/, оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 97 тал /, үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа /1 хх-ийн 112 тал/, хилээр нэвтэрсэн талаархи лавлагаа /5 хх-ийн 238 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /6 хх-ийн 78-81 тал/, гэрч Д.Даваадэлгэрийн мэдүүлэг /5 хх-ийн 148 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. 

 

Гэрч нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээгээр шүүгдэгч З.Г-  нь 4 настай 1 хүүхэд, Д.А- 7-14 насны 3 хүүхэдтэй болох нь тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар эдгээр насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг тэдний оршин суугаа газрын Засаг даргад шийдвэрлүүлэхээр даалгах нь зүйтэй болно. Үүнд: Шүүгдэгч З.Г-гийн 5 настай 1 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг Баянзүрх дүүргийн, шүүгдэгч Д.А-гийн 7-14 настай 3 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлууд буюу шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоо, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-д 4 жил 8 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 2 жил 8 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Г-гийн цагдан хоригдсон 1 жил 6 сар 22 хоног, Д.А-гийн цагдан хоригдсон 1 жил 6 сарыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 20162500000, 18060082700000, 1706013980000, 1905019790000 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Г-, Д.А- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

 

Түүнчлэн хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгч нарын сүүлчийн үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын урд талын нотариатын газарт үйлдэгдсэн байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүдэд зааснаар тус шүүхийн харъяалалд хамаарч байгааг тэмдэглэх шаардлагатай байна.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч С  овогт З-ын Г-, Ө овогт Д-ны А- нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-д 4 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 2 жил 8 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

   

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Г-д оногдуулсан 4 жил 8 сар хорих ял, Д.А-д оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-гийн цагдан хоригдсон 1 жил 6 сар 22 хоног, шүүгдэгч Д.А-гийн цагдан хоригдсон 1 жил 6 сарыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ж.Б-с 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-т 200.000 төгрөг, Б.Х-д 200.000 төгрөг, шүүгдэгч З.Г-гаас нийт 88.850.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ө-, Ч.Ө-, Я.С-о, Л.Б-э, Ц.Ю-, Э.Б-, Б.Х-, Ю.А- нарт тус тус 3.500.000 төгрөг, Г.Д 10.000.000 төгрөг, Ю.М-т 10.500.000 төгрөг, И.Д-эд 4.000.000 төгрөг, Д.С-т 3.800.000 төгрөг, хохирогч Б.П-д 2.500.000 төгрөг, З.Б-, Б.М-, О.С нарт тус бүр 1.750.000 төгрөг, Ц.Д-д 1.700.000 төгрөг, Б.Б-т 3.550.000 төгрөг, Н.С-д 1.550.000 төгрөг, Б.Б-д 3.750.000 төгрөг, Т.Ү-д 4.650.000 төгрөг, С.Э-д 3.600.000 төгрөг, Д.З-, Н.У-, Б.М- нарт тус бүр 2.000.000 төгрөг олгохоор,

шүүгдэгч Д.А-гаас нийт 32.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.П-д 2.500.000 төгрөг, З.Б-, Б.М-, О.С нарт тус тус 1.750.000 төгрөг, Ц.Д-д 1.800.000 төгрөг, Б.Б-т 3.550.000 төгрөг, Н.С-д 1.550.000 төгрөг, Б.Б-д 3.750.000 төгрөг, Т.Ү-д 4.650.000 төгрөг, С.Э-д 3.600.000 төгрөг, Д.З-, Н.У-, М нарт тус бүр 2.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

         6. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 20162501000, 1806008270000, 1706013980000, 1905019790726 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

 

         7. Гэр бүлийн тухай хуулийн 64.1 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Г-гийн 5 настай 1 хүүхдийн, шүүгдэгч Д.А-гийн 7-14 насны 3 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Г-, Д.А- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-, Д.А- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА