Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 29

 

 

      2*******5       12        09                                            206/МА2*******5/000*******9

 

 А.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/ШШ2*******5/00709 шийдвэртэй,

Ховд аймгийн Булган сумын******* ******* оршин суух, ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суух, ******* холбогдох

“Гэм хорын хохирол нийт 3,332,079 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга далан ес) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2*******5 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Оролмаагаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж тусгасан тул эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй үлдсэн зардал болох 201,550 төгрөг, шүүх хуралдаанаас хойш авсан эм, тариа, эмчилгээний зардал болох 2,105,972 төгрөг, нийт 2,307,522 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч талаас А.*******гийн шүд хийлгэсэн талаар баримт нь хуурамч гэх утгатай зүйл ярьсан тул 2*******4 оны 07 сарын 06-нд Ариун шүд эмнэлгийн эмч өөс тодорхойлолт гаргуулан авсан. Энэхүү тодорхойлолтыг гаргуулан авахад Булган сумаас Ховд аймагт ирж буцах шатахууны зардалд 8,000 төгрөг гарсан. Ариун шүд эмнэлэгт хийлгэсэн риббонд шүд нь унасан тул 2*******4 оны 07 сарын 30-нд Сувдан шигтгээ шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж түр зүүх 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий түр буйлтай шүд хийлгэсэн. Буйл эдгэсний дараа буюу 2*******4 оны 8 сарын 15-нд Сувдан шигтгээ эмнэлэгт риббонд шүд 380,000 төгрөгөөр хийлгэсэн. Шүд хийлгэх үед Ховд аймагт ирж буцсан шатахууны зардал 157,000 төгрөг, 2*******4 оны 09 дүгээр сарын 05-нд шүүх хуралдаанд ирж оролцсон шатахууны зардал 75,697 төгрөг, мөн 2*******5 оны ******* сарын 27-нд тус шүүхэд ирж хэргийн материалтай танилцахад Булган сумаас Ховд аймагт ирэх шатахууны зардалд 108,860 төгрөг, буцахад 55,000 төгрөгийн зардал, нийт 1,*******4,557 төгрөгийн зардал гарсан. Иймд анх нэхэмжилсэн 2,307,522 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж гарсан зардал болох 1,*******4,557 төгрөг, нийт 3,332,079 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Баримтуудын хувьд бүдэг, уншиж танилцах боломжгүй, үнэхээр нэхэмжлэгчээс гарсан зарлагын баримт мөн эсэх, эмчийн жорын дагуу эм, бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хэрэглэсэн эсэх нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй гэж үзэж байна. 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэх тогтоол гарсан. Тус шийтгэх тогтоол гарахаас өмнө гарсан зардлуудыг нэхэмжлэгч тал нэхэмжлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг шийдвэрлэж байхад маргаан бүхий асуудлыг шүүх шийдэж шийтгэх тогтоол гаргасан. Энэ талаар А.******* өөрөө эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/ШШ2*******5/00709 шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохирол 3,332,079 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга далан ес) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Оролмаагаас 1,960,657 (нэг сая есөн зуун жаран мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,371,122 (нэг сая гурван зуун далан нэгэн мянга нэг зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Оролмаагаас 1,960,657 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,325 /дөчин зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2*******5 оны 06 сарын 17-ны өдрийн 206/МА2*******5/0018 тай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Гэтэл анхан шатны шүүхийн 2*******5 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/TM2*******5/00542 тай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлээ огт тодруулаагүй болох нь харагдаж байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч, шүүх хуралдаанд ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн дээрх магадлал биелэгдээгүй гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх өөрөө нотлох баримтуудыг ялгаж, холбогдох тооцоог гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэрээс тодорхой харагдана. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Шүүхээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхдээ тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон байх хуулийн дээрх зохицуулалтад дурдсан нөхцөл хангагдаж буй эсэхийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийж холбогдох тооцоог гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, дор дурдсанаар зардлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв...." гэж дүгнэлт хийснийг ойлгохгүй байна.

Шүүхэд нэхэмжлэлийн үнийн дүнг /нэхэмжлэлийн шаардлагыг/ тодорхойлох эрх байхгүй. Хариуцагч Г.Оролмаагаас 1,960,657 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн баримтын ихэнх нь и-баримт байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гарсан зайлшгүй шаардлагаар баримт бий болсон зардал гэж дүгнэх боломжгүй. Хариуцагч талаас энэ баримтаа давхар нотлох ёстой. Хэн ч баримтыг хаанаас ч, хэнээс ч цуглуулж өгөх боломжтой. Давхар нотол гэдэг нь дансны хуулгаар нотолж болно. Эмчийн жор, өвчтөний картаар нотолж болох талаар өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж маргаж байсан. Нэхэмжлэгч талаас ямар ч хамааралгүй 2018 оны баримт, өмнө нь нэхэмжлэгчид төлсөн баримт, тухайн өвчинд ямар ч хамааралгүй баримтуудыг нотлох баримтаар гарган өгч байгаа нь ямар ч хамааралгүй баримтыг хэнээс ч, хаанаас ч цуглуулах боломжтой гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Эдгээр баримтыг өөр баримтаар нэхэмжлэгч өөрөө давхар нотлохгүй бол нэхэмжлэгчээс гарсан зардал, зайлшгүй шаардлагаар бий болсон зардал гэж үзэн хариуцагчаас төлбөр гаргуулах ямар ч боломжгүй.

Мөн эм, тариа авсан тухай баримтууд нь яг ямар өвчинд хэрэглэснийг нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Үүнийг бас нотолж чаддаггүй, ямар нэгэн тайлбар хийдэггүй. Шүүх энэ талаар асууж тодруулдаггүй. Нэхэмжлэгч А.*******гийн өвчин болгоныг эмчлэх ёсгүй гэж хариуцагч талаас маргасаар ирсэн. Хариуцагч ямар ч хамааралгүй эм, тариа, шатахууны зардал мөнгийг төлөх ёсгүй.

Түүнчлэн 2*******4 оны 08 сарын 15-ны өдрийн 380.000 төгрөгийн Рибон шүд хийлгэсэн, 2*******5 оны ******* сарын 28-ны өдрийн 623.000 төгрөгийн Рибон шүд хийлгэсэн хоёр баримт хэрэгт авагдсан. Энэ 2 баримт нь ямар учиртай баримт гэдгийг нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл тайлбарладаггүй. Хоёр шүд хийлгэсэн юмуу, эсхүл нэг шүд хийлгэсэн эсэх нь тодорхойгүй.

Гэтэл шүүх хоёр шүдний баримтын төлбөрийг хоёул нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Эдгээр байдлыг тодруулахгүйгээр хариуцагчаас их хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/ШШ2*******5/00709 тай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.Оролмаагийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч А.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2*******2-2*******4 онуудад  эмчилгээ, сувилгаа, эм тариа, унаа, шатахууны зардал буюу эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй үлдсэн зардал 201,550 төгрөг, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш авсан эм, тариа, эмчилгээний зардал 2,105,972 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм тариа, эмчилгээ, шатахууны зардалд зарцуулсан 1,*******4,557 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 3,332,079 төгрөгийг  гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Г. холбогдуулан гаргажээ.

3.Хариуцагч Г.Оролмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ихэнх баримтууд нь уншиж судлах боломжгүй, тухайн гаргаж өгсөн И-баримтууд дахь эм тариа нь эмчийн жороор олгогдоогүй, ямар өвчинд хэрэглэсэн болохыг тодорхой заагаагүй, “Ариун шүд” шүдний эмнэлэг “Сувдан шигтгээ” шүдний эмнэлгийн гараар бичсэн тодорхойлолт, баримт олгохдоо албан хэрэг хөтлөх журмыг баримтлан албан бланк хэрэглэх ёстой ба нэхэмжлэгч А.*******гийн аль шүдэнд “Риббонд” шүд хийсэн нь тодорхойгүй” байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

4. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохирол 3,332,079 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга далан ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Оролмаагаас 1,960,657 (нэг сая есөн зуун жаран мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,371,122 (нэг сая гурван зуун далан нэгэн мянга нэг зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.Оролмаа нь “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй, хариуцагч Г.Оролмаагаас 1.960.657 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн баримтын ихэнх нь И-баримт байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гарсан зайлшгүй шаардлагаар бий болсон зардал гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн 2*******4 оны 08 сарын 15-ны өдрийн 380.000 төгрөгийн Риббон шүд хийлгэсэн, 2*******5 оны ******* сарын 28-ны өдрийн 623,000 төгрөгийн Риббон шүд хийлгэсэн хоёр баримт хэрэгт авагдсан. Энэ 2 баримт нь ямар учиртай баримт гэдгийг нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл тайлбарладаггүй. Хоёр шүд хийлгэсэн юмуу, эсхүл нэг шүд хийлгэсэн эсэх нь тодорхойгүй. Эдгээр байдлыг тодруулахгүйгээр хариуцагчаас их хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна.            Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...”  гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ. 

 5.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч Г.Оролмаа нь 2*******2 оны ******* сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан ******* нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөн оролцож хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг жолоочийн зүүн гар талын арын дугуйны гол хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гарган зорчигч А.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

5.2 Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан  гэм хорыг хариуцах үүрэг бүхий хариуцагчийн талаар  хууль зүйн үндэслэлтэй  дүгнэлт хийжээ. 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж, дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шийдвэрийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн  гэм хорын хохиролд  3,332,079 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга далан ес) төгрөг гаргуулах  тухай  шаардлагаас 1,371,122  (нэг сая гурван зуун далан нэгэн мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

5.3 Нэхэмжлэгч нь эмийн сангуудаас эм тариа авсан  И-баримт болон “Ариун шүд” шүдний эмнэлэгт  2*******4 оны ******* сарын 28-нд шүдний эмчээс үйлчилгээ авч 623.000 төгрөг төлсөн, 2*******4 оны 08 сарын 15-нд “Сувдан шигтгээ” шүдний эмнэлгээр  үйлчлүүлж 380.000 төгрөг төлсөн баримтуудыг шүүхэд гарган өгч мэтгэлцсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа дурдсан үйл баримтын талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баритуудаар нэхэмжлэгч нь  “Ариун шүд” шүдний эмнэлэгт хийлгэсэн риббонд шүд унасан учраас 2*******4 оны 07 сарын 30-ны өдөр “Сувдан шигтгээ” шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх зуур зуух 50000 төгрөгийн үнэлгээ бүхий түр буйлтай шүд хийлгэж,буйл эдгэсний дараа буюу 2*******4 оны 08 сарын 15-нд “Сувдан шигтгээ” шүдний эмнэлэгт риббонд шүд 380000 төгрөгөөр хийлгэсэн талаар нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан байна.

Мөн шүүхээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх иргэний хуулийн зохицуулалтад заасан нөхцөл хангагдаж буй эсэхийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох тооцоог  үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэг бүрчлэн  тооцож гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн хариуцагчаас 1.960.657 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн баримтын ихэнх нь И-баримт байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гарсан зайлшгүй шаардлагаар бий болсон зардал гэж дүгнэх боломжгүй, хэдэн риббонд шүд хийлгэснээ тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэх  агуулга бүхий хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46325 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/ШШ2*******5/00709 тай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Оролмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1,   60 зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Оролмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 46325 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр  нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                       

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                            ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА