| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 319/2025/00436/и |
| Дугаар | 30 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 30
2025 12 16 206/МА2025/000030
Б.ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00693 дугаар шийдвэртэй,
******* аймгийн ******* сумын ******* *******, ******* *******, ******* , ийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын Бичигт *******т байрлах ******* ******* ******* ******* холбогдох,
“Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, НДШ нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сонинпил, түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Миний бие 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 125/ШЗ2025/0152 захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан байна. Уг шүүгчийн захирамжийг надад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан болно. Иймд харьяаллын дагуу ******* аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би ******* ******* ******* ТҮК-ийн ХАБЭА менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагын дарга С.Бат-Эрдэнийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ажилгүйдлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг үндэслэн чөлөөлөгдсөн. Гэвч энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, халагдах үндэслэл байхгүй, надтай холбогдох ямар нэгэн зөрчлийн талаар өмнө нь мэдэгдэж, сануулга өгөөгүй, дотоод журмын заалтуудыг үндэслэлгүй ашигласан тул хууль бус гэж үзэж байна. Ажиллах хугацаандаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн дагуу сахилгын ямар нэгэн шийтгэлээр шийтгүүлж байгаагүй, санхүү эд хөрөнгийн тооцоогүй талаар хамт ажиллаж байсан ажилчин албан хаагч нар бүгд мэднэ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйл (ажилтан хууль бусаар халагдсан бол ажилд нь сэргээх, цалин нөхөн төлүүлэх) болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна.
1. ******* ******* ******* ТҮК-ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах,
2. Нэхэмжлэгч Б.ийг өмнөх албан тушаалд эгүүлэн ажиллуулахаар сэргээх, ажлын байраар хангах,
3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах (2025 оны 04 дүгээр сарын 07-ноос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацаанд).
4. Нэхэмжлэлтэй холбогдуулан гарсан шүүхийн зардлыг хариуцагчаар гаргуулах гэжээ.
2. Хариуцагчийн т*******бар, татгалзал:
2.1 ******* ******* ******* ТҮК-ийн халаалтын зуух манай оффисын нэг давхрын гал тогооны өрөөнд байрладаг. Гал тогооны түлхүүр хоёр тогтооч, менежерт байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс манай байгууллагын халаалт доголдож эхэлсэн ба түүнийг доголдсон гэдгийг Б. нь мэдэж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө халаалт бүрэн зогссон байсан. Тус оффист үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага нь хүйтэн нөхцөлд 14 хоног үйл ажиллагаагаа явуулж халаалт засварлан сэргээхэд Хан гурван эрдэнэ ХХК ажиллаж халаалтын зуух, бусад зүйлийг солиулахад 44,956,000 төгрөгөөр хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Халаалт хэвийн байсан бол байгууллагаас тухай зардал гарахгүй байсан бөгөөд ажил үүргийн дагуу халаалтын зууханд Б. хяналт тавих ёстой байсан. Ковшийн жолооч ийг өглөө ажилд нь согтуу гаргасан. Үүний улмаас манай ачигч гийн хөлийг дайрсан үйлдвэрлэлийн осол гарсан. Тухайн үйлдвэрийн осол нь манай байгууллагын хашаан дотор болсон ба уг асуудал ******* аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. д хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Уг асуудал нь манай байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер Б.ийн буруу юм. Менежерийн /ХАБ/ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь ажилчдыг удирдаж, зохион байгуулах байгууллагын зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөж, үнэлэх, хийгдэх ажлыг т*******барлаж, ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажпын үр дүнг төлөвлөх, ажилчдыг зааварчлах, тэдэнд зөвлөгөө өгөх, дадлагажуулах ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй арга, техникт сургах, хөдөлмөр хамгааллын талаарх танилцуулга, зохицуулалтын шаардлагын дагуу дадлага хийх ажилд хяналт тавих ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, Байгууллагын дотоод үйл ажиллагаа, ажилчдад хяналт тавих, ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах гэж зааж өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолт ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөхөөр заасан байна. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д гаргасан зөрчлийн шинж чанар, түүний давтамж, учруулсан хохирол зэргийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад заавар, журам, болон энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна гэж заасан бөгөөд 8.1.3-д ажлаас халах тухай зааж өгсөн. Мөн тус гэрээний 8.2-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалж дуусгавар болгоно гээд 8.2.3-д ажилтан энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, журам, зааврыг удаа дараа зөрчсөн. 8.2.4-д ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол. 8.3.1-д ... эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй .... 8.3.2-д байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зааж өгсөн байна. Иймд Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00693 дугаар шийдвэрээр:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.ийг ******* ******* ******* ТҮК ОНӨААТҮГ-ын Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежер-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ******* ******* ******* ТҮК ОНӨААТҮГ-аас 12,535,035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгож,
3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,535,035 төгрөгөөс төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ******* ТҮК ОНӨААТҮГ-д даалгаж,
3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* ******* ТҮК ОНӨААТҮГ аас ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 215,511 төгрөг, нийт 285,711 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,
3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг т*******барлаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Б. ******* ******* *******" ТҮК ОНӨААТҮ газрын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежерээр ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцдаг байсан.
2025 оны 02 дугаар 27-ны өдөр буюу ажлын өдөр 14 дэх өдөр/ ажлын цагаар буюу 8 цагаас 9 цагийн хооронд ******* ******* *******" ТҮК ОНӨААТҮ газрын жолооч /ковшийн операторчин/ нь 2.0 промилли спиртийн агууламжтай буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ковш жолоодож ******* ******* *******" ТҮК ОНӨААТҮ газрын ачигч гийн хөлийг дайрсан хэрэг гарсан. Хөлийг дайрсны улмаас д хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хөнгөн гэмтэл учирсны улмаас ******* аймгийн прокурорын газрын 2025 оны 03 дугаар 28-ны өдрийн 110 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Прокуророос согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын цагаар г ковшоор дайрсны улмаас хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмтлийн зэрэгт хүрээгүй. Хэрэгт "******* ******* *******" ТҮК ОНӨААТҮ газрын хөдөлмөрийн аюулгүйн зааварчилгааны бүртгэлийн дэвтэр эх хувиараа авагдсан бөгөөд Б. нь ээр гарын үсэг зуруулаагүй бөгөөд гарын үсэг зуруулалгүйгээр согтуу ажилтныг ажилд гаргаж осол болж, д хөнгөн гэмтэл учирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зааварчилгаа өдөр бүр танилцуулах, гарын үсэг зуруулах үүрэг нь Б.т байдаг. Хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн прокурорын газраас ирсэн нотлох баримтад Б. гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд "... манай компанид ХАБ менежерийн орон тоо байдаг. Би уг ажлыг давхар хариуцаж ажилладаг. Харин бол хөдөлмөр аюулгүйн зааварчилгаа аваагүй гарын үсэг зураагүй байсан. Манай компанид хөдөлмөр аюулгүйн зааварчилгааны бүртгэл сар сараар байдаг. Би ажилчдадаа өдөр бүр өглөө 8-н цагт хөдөлмөр аюулгүйн зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад гаргадаг. ковшийг хариуцдаг гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.
Мөн хавтаст хэрэгт байгууллагын дотоод журам авагдсан бөгөөд дотоод журмын 7.2-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах "ноцтой зөрчил"-д дараах зөрчлийг тооцно гээд 7.2.7-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан, эсвэл хохирол учруулахуйц нөхцөл байдал бий болгосон бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална гэж зааж өгсөн байна. Мөн ажлаас чөлөөлсөн нэг үндэслэл нь 2025.01.18-ны өдрөөс "******* ******* *******" ТҮК ОНӨААТҮ газрын халаалт доголдож эхэлсэн ба түүнийг доголдсон гэдгийг Б. мэдэж байсан. 2025.01.20-ны өглөө халаалт бүрэн зогссон. Тус офист үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага нь хүйтэн нөхцөлд 14 хоног үйл ажиллагаа явуулж халаалт засварлан сэргээхэд Хан гурван эрдэнэ ХХК ажиллаж халаалтын зуух, бусад зүйлийг солиулахад 44,956,000 төгрөгөөр хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Халаалтын зууханд Б. хяналт тавих ёстой байсан. Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00693 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Б.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдолд гаргасан хариу т*******бартаа: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан. Шүүх хуулийг зөв т*******барлан хэрэглэсэн.
Нэхэмжлэгч Б. нь "******* ******* *******" ТҮК ΟΗӨΑΑΤΥ газрын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежерээр ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцдаг байсан. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус газрын жолооч Д. Розбек нь согтуугаар ковш жолоодож үйлдвэрлэлийн осол гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зааварчилгаа өдөр бүр танилцуулах, гарын үсэг зуруулах үүрэг нь Б.т байдаг. Байгууллагын халаалт доголдож, байгууллагад 44,956,000 төгрөгийн хохирол учирсан. Халаалтын зууханд Б. хяналт тавих ёстой байсан. Б.ийг ажлаас чөлөөлсөн байгууллагын даргын шийдвэр үндэслэлтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.5 дахь заалтыг үндэслэн Б.Алтанхишгийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б. нь эд хөрөнгө хариуцсан ажилтан биш. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00693 дугаартай шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б. нь “ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал бусад шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын дарга С.Бат-Эрдэнийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/20 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын дарга гийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №52 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын менежер Б.ийн “тойрох хуудас” зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмыг гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
3. Хариуцагч “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө халаалт бүрэн зогссон байсан. Тус оффист үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага нь хүйтэн нөхцөлд 14 хоног үйл ажиллагаагаа явуулж халаалт засварлан сэргээхэд “Хан гурван эрдэнэ” ХХК ажиллаж халаалтын зуух, бусад зүйлийг солиулахад 44,956,000 төгрөг зарцуулж хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Халаалт хэвийн байсан бол байгууллагаас тухайн зардал гарахгүй байсан бөгөөд ажил үүргийн дагуу халаалтын зууханд Б. хяналт тавих ёстой байсан. Мөн Ковшийн жолооч ийг өглөө ажилд нь согтуу гаргасан. Үүний улмаас манай ачигч гийн хөлийг дайрсан үйлдвэрлэлийн осол гарсан тул Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж т*******барлажээ.
Хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж ******* аймгийн Прокурорын газраас эд холбогдох 727 дугаартай гомдол мэдээллийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан” материалаас нотлох баримтууд гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
4. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Б.ийг “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,535,035 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 12,535,035 төгрөгөөс төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгал бусад шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн” байна.
5. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “ нь 2.0 хувийн согтолттойгоор ковш жолоодож гийн хөлийг дайрч хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон бөгөөд Б. нь ковшийн жолооч ээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зуруулалгүйгээр согтуу ажилтныг ажилд гаргаснаас болж осол гарсан. ..Мөн халаалтын зууханд Б. хяналт тавих ёстой байсан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.1 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрснөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй болжээ.
Тух*******бал хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нэг үндэслэлээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтыг баримталсан бөгөөд энэ үндэслэлээ нотлох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж ******* аймгийн Прокурорын газраас “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын Ковшийн жолооч т 727 дугаартай гомдол мэдээллийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан” материалаас нотлох баримтууд гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
5.2 Анхан шатны шүүх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн актыг “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлэх баримт бичгийг дутуу гүйцэтгэж акт тогтоосон нь хэлбэрийн төдий үйлдэгдсэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын комиссын шийдвэр хэсэгт “Жолооч аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаагүй үедээ техник хөдөлгөсөн, хөдөлгөөн эхлэх үед давхцал таарсан. Иймд дээрх ослыг үйлдвэрлэлийн осол мөн гэж шийдвэрлэв” гэсэн байх бөгөөд уг актыг тогтоосон комиссын даргаар нэхэмжлэгч Б. өөрөө орсон байх бөгөөд актыг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Э.Батцэцэг баталсан байна.
Иргэний хэрэгт Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээрх улсын байцаагчийн баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг хүчингүй болгосон ахлах байцаагчийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр авагдаагүй байх тул уг актыг “хүчин төгөлдөр” гэж үзнэ.
Гэтэл шүүх хүчин төгөлдөр актыг “...бүрдүүлэх баримт бичгийг дутуу гүйцэтгэж акт тогтоосон нь хэлбэрийн төдий үйлдэгдсэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.
5.3 Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж ******* аймгийн Прокурорын газраас “******* ******* *******” ТҮК ОНӨААТҮГ-ын Ковшийн жолооч т 727 дугаартай гомдол мэдээллийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан” материалаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолууд, хохирогчийн мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрч Б., Д.Нэргүй, нарын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг гаргуулан хэрэгт хавсаргуулж, мэтгэлцсэн байхад шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.
5.4 Мөн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн буюу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон хууль зүйн үндэслэлдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг тус тус баримталсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “ажил олгогчийн хувьд эдгээр хуулийг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдсэн байсан” эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
6. Анхан шатны шүүхийн “хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэсэн, зарим нотлох баримтуудыг үнэлээгүй орхисон, материаллаг хуулийг т*******барлаж хэрэглээгүй” зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлттэй хариуцагч талын гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
8. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлыг үндэслэн хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,711 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,711 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сонинпилд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны т*******бараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг т*******барласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР