| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00555/И |
| Дугаар | 184/ШШ2016/01031 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2016/01031
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 184/ШШ2016/01031 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын гудамж-16 хаягт байрлах, /РД:2637545/ “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам, 18-1 тоотод байрлах, /РД:5659167/ “Хүрийн Хотхон” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 451,778,780 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Л.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар Хотын Банк” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүрийн Хотхон” ХХК нь “Улаанбаатар Хотын Банк”-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ9201/140618 тоот Зээлийн гэрээ байгуулж жилийн 18 хувийн хүүтэй 350,000,000 төгрөгийн зээл авсан. “Хүрийн Хотхон” ХХК нь зээлийн гэрээний барьцаа болгож, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон зам 18/1 тоот хаягт байрлах, 580.4 м.кв талбай бүхий Ү-2201013410 дугаартай орон сууц гражийн зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, 3240 м.кв НТД:8028/0117 дугаартай газарыг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан. “Хүрийн Хотхон” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд “Хүрийн Дэв” ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 310,463,038 төгрөг, зээлийн үндсэн хүү 121,833,682 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,482,060 төгрөг, нийт 451,778,780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Хүрийн Хотхон” ХХК-ийн төлөөлөгч Л.Цогбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Улаанбаатар хотын банк”-тай 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлийн хөрөнгөөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар 120 айлын “Эко сүмбэр” хотхон, Улаанбаатар төмөр зам ХННийгэмлэгийн захиалгаар Чойр хотын өртөөны төмөр замын ажилчдын 120 айлын “Ган Замчин” хотхоныг тус тус барьж байгуулж эхэлсэн. Бид цаг агаарын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас барилгын ажил удааширч өнөөдрийг хүрлээ. Бид дээрх барилгуудыг ашиглалтаанд орвол нийт 2 тэрбум төгрөгийн борлуулалт орж ирэх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болно. Бид энэ талаарх хүсэлтийг “Улаанбаатар хотын банк”-нд тавьсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Бид борлуулалтын орлогоос зээлийг төлөх тооцоотой байсан тул төлбөр гүйцэтгэх боломж олдсонгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Манай банкны удирдлага хариуцагчтай уулзаж ярилцаад зээлийн хорооны хурлаар хэлэлцэж уг төлбөрийг төлөх хугацааг 2 жилээр сунгах талаар ярилцсан тул энэ асуудал шүүхийн шийдвэрийн дараа хийгдэх ажиллагаа учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр байгаа учир хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжийг бууруулан хөнгөлж өгнө үү гэв.
Хариуцагч “Хүрийн Хотхон” ХХК-ийн төлөөлөгч Л.Цогбадрах нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк”-ны нэхэмжлэлийн шаардлага болох 451,778,780 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын тэмдэгтийн хураамжийг хөнгөлж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” нь хариуцагч “Хүрийн Хотхон” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 451,778,780 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Хүрийн дэв ХХК-тэй 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ЗГ9201/140618 тоот зээлийн гэрээ, ЗБГ9201/140618 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 350,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ.
Хариуцагч Хүрийн дэв ХХК /РД:5659167/ нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Хүрийн хотхон” ХХК гэж хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 451,778,780 төгрөг бүхэлд нь төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, талуудад хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Улаанбаатар Хотын Банк”-ны нэхэмжлэлтэй, “Хүрийн Хотхон” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 451,778,780 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,416,845 төгрөгөөс 1,208,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,208,422 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагчаас 1,208,422 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЧ.НЯМСҮРЭН