Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 02

 

 

 2026          01         13                                             206/МА2026/000002

 

Д.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 319/ШШ2025/0075 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, Жаргалант сум, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сум, , ******* ******* *******, д холбогдох,

“13,52,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавзанхорлоо, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

             1.1 Би Б.д удаа дараа боломж олгосон. Энэ хүүхдийг 2 жилийн хугацаанд төлбөрөө барагдуулах байх гэж хүлээсэн. 1,000,000 төгрөг өгсөн гэж хэлээд байгаад асуудалд эргэлзэж байна. Дахиж дансаа шүүж харна. Харин 1,300,000 төгрөг өгсөн гэх асуудал нь нийт нэхэмжилсэн мөнгөн дүнд орчихсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 13,52,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            1.2 Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: .... Д.******* нь Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдардаг гэдэг хүнээс гар утас худалдаж авахаар Б. надаар дамжуулан 3 удаа захиалга өгсөн бөгөөд би Д.*******ын өөс утас авахаар миний данс руу шилжүүлсэн мөнгийг би тэр дор нь гэдэг хүний данс руу шилжүүлж, 2 удаагийн захиалгаар 1 ширхэг утсыг Д.******* хүлээн авсан. 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр утас захиалахаар шилжүүлсэн 11,62,660 төгрөгийг гаар дамжуулан лүү шилжүүлсэн. Мөнгийг хүлээж авсан боловч утсаа ирүүлээгүй. Миний бие Д.*******ын над руу шилжүүлсэн мөнгийг цаг хугацаанд нь н данс руу шилжүүлсэн тул энэ мөнгийг би хариуцан төлөх үүрэггүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Д.******* нь надад холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 243600034 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.4-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 319/ШШ2025/0075 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.аас 11,62,000 (арван нэгэн сая зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 201,16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж,

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.******* нь Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдардаг гэдэг хүнээс гар утас худалдаж авахаар Б.аар дамжуулан захиалга өгсөн бөгөөд Б. нь Д.*******ын гөөс утас худалдаж авахаар шилжүүлсэн мөнгийг тухай бүрд нь гэдэг хүний дансруу шилжүүлж захиалсан утаснуудыг нь авч Д.*******т шилжүүлэн өгдөг байсан.

Д.*******ын 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр утас авахаар дансруу шилжүүлсэн 11,62,660 төгрөгийг Б.ын гаар дамжуулан лүү шилжүүлсэн. Б. , нартай холбоотой асуудал Улаанбаатар хот, Дархан уул аймгийн цагдаагийн газруудад шалгагдаж байгаа ба шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Б. нь Д.*******аас 11,62,660 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авч гийн дансруу шилжүүлсэн.

, нар 11,62,660 төгрөгийг хүлээж аваад захиалсан утаснуудыг өгөөгүй тул Б. нь Д.*******т 2024 онд 1,300,000 төгрөгийн үнэтэй 1ш гар утас, 100,000 төгрөгийн үнэтэй 1ш гар утас бүгд 3,100,000 төгрөгийн 2 ширхэг гар утсыг Д.*******т өгсөн байдаг.

Мөн Б. нь 2024 оны 0 дугаар сарын 2-ны өдөр өөрийн төрийн банкны данснаас Д.*******ын ХААН банкны дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавзанхорлоо нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.аас утас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч уг утсыг өөр хүнд өгсөн гэдэг.

Д.*******ын дансанд 1,000,000 төгрөг шилжиж орж ирсэн байвал дансаа шалгаж байгаад хасаж тооцож болно гэдэг тайлбарыг шүүхэд мэдүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Д.*******ын шүүхэд гаргасан 11,000,000 төгрөгөөс Б.ын шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2 ширхэг утасны үнэ 3.100.000 төгрөг бүгд 4.100.000 төгрөгийг хасаж ,52,000 төгрөгийг гаргуулах агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавзанхорлоо, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд 13,52,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1,300,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг тус тус тооцож хассан. Харин 1 ширхэг 1,00,000 төгрөгийн үнэтэй гар утсыг манайд өгсөн боловч нэг охин ирээд Б. эгч надаас мөнгө авчихсан юмаа. Танаас очоод гар утас авчих гэж хэллээ гэж ирсэн. Гэтэл тухайн үед Б. нь өөрөө “...та наад утсаа өгч бай, би орных нь утсыг өгч явуулах гээд Драгон явж байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг гар утсыг нь өгөөд явуулсан. Миний хувьд Б.аас болж маш их хохирол амсаж байна. Надад маш их худлаа үнэн нь мэдэгдэхгүй 3 жил явлаа. миний хувьд мөнгөө аваад хохиролгүй болмоор байна гэв.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гар утас өгнө гэж авсан 11,62,000 төгрөг, алданги 1,900,000 төгрөг нийт 13,52,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гарган өгчээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 7,52,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад мөнгөн дүнг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

4. Шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гар утасны үнийг шилжүүлсэн байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон” гэж дүгнэн

нэхэмжлэлийн шаардлагаас 11,62,000 төгрөгийг хангаж, алданги 1,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ”нэхэмжлэлийн үнийн дүнгээс Б.ын Д.*******ын данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2 ширхэг утасны үнэ 3,100,000 төгрөг нийт 4,100,000 төгрөгийг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5.1 Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

5.2 Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “хариуцагч Б. нь 2024 оны 0 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Д.*******ын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх үйл баримт яригдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар “1,000,000 төгрөгийг авсан үгүйгээ санахгүй байна. Дансаа шүүж үзээд орж ирсэн байвал хасуулна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “дансаа шалгаж үзэхэд хариуцагч Б.аас манай нөхөр Д.*******ын данс руу 1,000,000 төгрөг хийсэн байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж өөрчлөлт оруулах боломжтой” гэж тайлбарласан тул түүний тайлбарыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн дүнгээс хасаж шийдвэрлэлээ.

5.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “1,300,000 төгрөгийг анх шүүхэд нэхэмжлэл гаргах үнийн дүнгээс хасаж тооцсон, харин 1,00,000 төгрөгийн үнэтэй гар утсыг манайд өгсөн боловч “Д. эгч 1 ширхэг гар утсыг намайг авчих гэсэн” гээд нэг охин ирэхээр нь манай нөхөр Д.тай утсаар ярихад “би хотын түгжрэл дотор явж байна наад охиндоо өгчих” гэсэн тул өгөөд явуулсан байсан” гэх тайлбарыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос “2 ширхэг гар утасны үнэ 3,100,000 төгрөгийг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх хэсгийг хүлээн авах авах боломжгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт зохих  өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,550 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 319/ШШ2025/0075 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11,62,000 (арван нэгэн сая зургаан зуун наян хоёр) төгрөг” гэснийг “10,62,000 (арван сая зургаан зуун наян хоёр) төгрөг” гэж, “...алданги 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг” гэсний дараа “илүү нэхэмжилсэн 1,000,000 (нэг сая) төгрөг, нийт 2,900,000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийг” гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “201,16 төгрөг” гэснийг “15,62 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

           ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР