Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 03

 

 

       

 

 

 

 

 

      2026        01        13                                           206/МА2026/0003

 

Х.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй т******* шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23ы өдрийн 153/ШШ2025/00765 дугаар шийдвэртэй,

            ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ,   гийн нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* ******* ******* ******* ******* холбогдох,

 “******* аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар албан тоотыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  иргэний хэргийг  хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х., түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагч, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрөөс эхлэн Сургуулийн дотуур байранд түр орон тоонд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа идэвх санаачилгатай, тогтвортой ажиллаж байсан болохоор 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Сургуулийн захирлын тушаалаар Төрийн үйлчилгээний албаны ижил төрлийн сургуулийн үдийн цайны т*******лах ажилтнаар томилогдон ажиллаж байх хугацаанд Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь намайг удаа дараа дарамталж ажлаа өг хэмээн өмнөх захирлын гаргасан тушаалыг хүчингүйд тооцож 5 дугаар сарын цалин гарахгүй гэх шалтгаанаар 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр албан тоотоор хүчээр ажлаас халсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэгийг нь баримтлаагүй.

******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  А/35 дугаартай тушаал хүчингүй болгуулах тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа буцаж орж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлмээр байна. Мөн ажиллаж байсан хугацааны цалингаа авч чадаагүйд гомдолтой байна гэжээ.

2.1 Хариуцагчийн тайлбар, татгалзал: Сургуулийн өмнөх захирал Х.г 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Сургуулийн захирлын тушаалаар Төрийн үйлчилгээний албаны ижил төрлийн сургуулийн үдийн цайны т*******лах ажилтнаар томилсон. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцэж байхад мөн дахин тушаал гаргасан. Тухайн тушаалууд эрх зүйн чадамжгүй тушаалууд байсан. Дотуур байрны гал тогооны т*******лах ажилтан нь 2025 оны төсөв, орон тоонд батлагдаагүй. Мөн ажилтныг ажилд авахад байгууллагын дотоод журмын 7.1-д сонгон шалгаруулалтыг үндэслэж, туршилтын журмаар ажиллуулна гэх заалтыг өмнөх захирал мөрдөөгүй. Сонгон шалгаруулалтгүйгээр дур мэдэн ажилтан авсан гэжээ.

3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23ы өдрийн 153/ШШ2025/00765 дугаар шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч н ургийн овгийн Хуаныекын г ******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* сургуулийн үдийн хоолны т*******лах ажилтны ажилд эгүүлэн тогтоож,  

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар ******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,079,172 /зургаан сая далан есөн мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.д олгосугай.

3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Х.гийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* ******* даалгаж,

3.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* сургуулиас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 112,216 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.Өрен, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь ******* аймгийн ******* ******* ******* ******* 12 жилийн сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 477 суралцагч суралцаж байсан бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд 456 суралцагч суралцаж байна. Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаалын дагуу "орон тооны жишиг норматив" баталсан. Уг тушаал өнөөдрийг байдлаар legalinfo.mn сайтад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тушаалын хавсралтын 2-д ******* ******* сургууль 1-12 дугаар ангитай тохиолдолд суралцагчийн тоо 321-480 бол тогооч 1 байхаар нормчилж өгсөн бөгөөд тайлбар хэсэгт сургууль нь үдийн цайны хөтөлбөрөө өөрөө зохион байгуулдаг бол тухайн гал тогоонд дотуур байрны тогооч хамаарахгүйгээр 1 тогооч нэмж ажиллуулж болно.Сурагчдын дотуур байртай сургууль бага ангийн сурагчдын үдийн цай, үдийн хоолыг дотуур байрны гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар бэлтгэж болно. Энэ тохиолдолд дотуур байрны тогооч, гал тогооны т*******лах ажилтныг нэг суралцагчид ногдох хувьсах зардлын нормативаар тооцсон цалингийн санд *******аан ажиллуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн ******* ******* сургуулийн аас б*******ад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативт т*******гайлан заагаагүй чиг үүргийг гэрээгээр эсхүл захиргааны б*******ад ажилтнуудын ажил үүргийн хуваарьт т*******ган гүйцэтгүүлнэ гэж журамлаж өгсөн бөгөөд ******* аймгийн ******* ******* ******* ******* сургууль Х.г ажилд авах үед буюу 2025.05.06-ны өдөр үдийн хоолны 2 тогооч ажиллаж байсан бөгөөд нэг нь ахлах, нэг нь т*******лах тогооч байсан мөн дотуур байранд 2 тогооч ажиллаж байсан бөгөөд нэг ахлах, нэг т*******лах тогтооч, нэг т*******лах ажилтантай, нэг үйлчлэгчтэй нийт 4 хүн ажилладаг. Ерөнхий ******* сургуулийн цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник, цахилгаан, харуул хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг "Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан чиглэлд заасны дагуу гүйцэтгүүлнэ гэж зааж өгсөн. Манай сургуулийн үдийн хоолны тогоочийн цалинг сургууль цалинжуулдаг буюу төрийн үйлчилгээний албан тушаалтнууд юм. Гэтэл захирал нь сайдын баталсан нормыг зөрчиж нормд т*******гагдаагүй ажлын орон тоог бий болгож, хүн ажилд авсан. Сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/36 тоот тушаалаар сургуулийн бүтэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд сургуулийн дотуур байрны гал тогоонд т*******лах ажилтан 1 байхаар баталсан. Харин үдийн хоолонд гал тогооны т*******лах ажилтан гэх орон тоо байхгүй. 2024 оны жилийн эцэст орсон аудитын дүгнэлтээр сөрөг дүгнэлт авч, захирал ажлаас чөлөөлөгдсөн. 2025 оны санхүүгийн тайланд аудит ороход сургууль өртэй гарах магадлал өндөр байгаа. Учир нь нормативаас хэтрүүлсэн. Нэхэмжлэгч Х.г чөлөөлсөн тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж, баримттай нотлогдсон. Сургуулийн дотоод журмын 7.1.1-д иргэнийг ажилд авахдаа шалгаруулалтаар авах бөгөөд туршилтын 3 сарын хугацаагаар авахаар зааж өгсөн боловч Х.г ажилд авахдаа сонгон шалгаруулалтгүй, туршилтын хугацаа хэрэглэхгүйгээр ажилд авсан. Х.г ажилд  авсан тушаал гаргахдаа 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалын 2 дахь заалтад жижүүр Х.гийн сарын үндсэн цалинг гэж зааж өгсөн байгаа нь эрх зүйн чадамжгүй тушаал болсон. Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00765 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Х., түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг нар нь давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х. нь анх хариуцагч ******* ******* Ерөнхий ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчт холбогдуулан Сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 28 өдрийн 96 дугаар албан тоотыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ******* ******* Ерөнхий ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн А/35 дугаартай "Тушаал хүчингүй болгох тухай” захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* Ерөнхий ******* сургуулийн үдийн хоолны гал тогооны т*******лах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч Х. нь 1998 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. 2007-2017 онд ******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* бүрэн дунд сургууль, 2017-2021 онд МУИС-ын , мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2022 оны 09 сараас 12 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* ******* ЕБС-д аар ажиллаж байгаад 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 06 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн Дөргөн ******* ЕБС-д аар т******* т******* ажиллаж байсан. Улмаар ******* аймгийн ******* ******* ЕБС-ын захирлын 2024 оны 09 сарын 03-ны Б/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд түр томилох тухай" тушаалаар 11. Дотуур байрны аар ажиллаж байсан нь хувийн чөлөө авсан учир түүнийг эргэж ажилд орох хүртэлх хугацаанд дотуур байрны аар түр ажиллаж байсан. Мөн ******* аймгийн ******* ******* ЕБС-ын захирлын 2024 оны 09 сарын 25-ны Б/49 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд түр томилох тухай” тушаалаар 1. Дотуур байрны аар ажиллаж байсан ын жирэмсний болон амаржсаны амралт ду*******ах хүртэлх хугацаанд дотуур байрны аар түр томилогдоод 2025 оны 1 сар хүртэл ажилласан бөгөөд 2025 оны 3 сараас эхлэн дотуур байрны жижүүрээр түр ажиллаж байгаад ******* ******* ЕБС-ын захирлын 2025 оны 05 сарын 07-ны Б/23 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилох тухай" тогооны т*******лах ажилтнаар томилогдон, 2025 оны 05 сарын 07-ны өдөр хугацаагүй 2025 оны 05 сарын 06-ны өдрөөс эхлэн сургуулийн үдийн хоолны гал тогооны тогоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ******* ******* Ерөнхий ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Х.г ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй. Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид "... ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай болно гэж зөвлөсөн байдаг. Гэтэл ******* ******* Ерөнхий ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн "Таны надад гаргасан өргөдлийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна" гэх 95 дугаартай албан бичгээр 2025 оны 05 сарын 28-ны өдрөөс эхлэн т******* ажлын байрыг чөлөөлнө үү..." гэх утгатай албан бичгийг өгсөн. Нэхэмжлэгч Х. нь 2025-05-07 өдрөөс 2025-05-28 өдрийг хүртэл ажилласан цалингаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй. ******* ******* сургуулийн бүтэц орон тоог баталсан захирлын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын хавсралтад зааснаар тогооч-4, т*******лах тогооч, гал тогооны т*******лах гэсэн нийт 69 орон тоотой ажиллаж байгаад 2025 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 дугаартай "Цалин хөлс шинэчлэн тогтоох тухай" захирлын тушаалын хавсралтад зааснаар тогооч-3, т*******лах тогооч-1, гал тогооны т*******лах-1 гэсэн нийт 72 орон тоотой ажиллаж байсан. Харин т******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 06 сарын 28-ны өдрийн бүтэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалын хавсралтаар нийт 73 орон тоог баталж, орон тоог нэмэгдүүлсэн байдаг. Иймд ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 23-ны өдрийн 319/ШШ2025/00765 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Х.Өрен түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав. 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.г ******* аймгийн ******* ******* Ерөнхий ******* сургуулийн үдийн хоолны т*******лах ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч Х.Өрен, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. Нэхэмжлэгч Х. нь ажилгүй байсан хугацааны цалин олговроос татгалзлаа. /Эрүүл мэндийн даатгалаас татгалзсан/

2. Хариуцагч Х.Өрен би нэхэмжлэгч Х.гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, ******* ******* Ерөнхий ******* сургуулийн гал тогооны т*******лах ажилтны ажилд эгүүлэн авна. /Шүүхийн шийдвэр гармагц ажилд авна./

3. Талууд дээрх гэрээг хэн нэгний дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Дээрх эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.  гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирал Х.Өрен нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  харилцан тохиролцож гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

5. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Х.гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ******* сургуульд холбогдох ******* аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар албан тоотыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  хэргийг хэрэгсэхгүй болгон, зохигчдын эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй байна.

 

6. Зохигч сайн дураар харилцан тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийг давж заалдах шатны шүүх баталж, нэхэмжлэгч болон хариуцагч нар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх зэрэг хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үр дагаврыг болон давж заалдах шатны шүүхийн т******* шийдвэрт хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар тайлбарлаж, танилцуулсан болно.

7. Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг нар байлцаж, хууль зүйн т*******лалцаа үзүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

8. Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч тал давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.  ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2025/00765 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “нэхэмжлэгч Х., хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ******* сургуулийн захирал Х.Өрен нарын сайн дураараа харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                              ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ